Facebook-ийн найз болъё!
Follow товчлуур дээр дарна уу.

 

Бид найз нартаа байнга шинэ соргог бизнес санаа бэлэглэх болно.
Хүндэтгэсэн:
Таст овогт Ц.Энхтайван


Үнэ: Сонголтоор

Би Хятадын өмнөд нутгаар аялж явахад Малатан шөлний гуанз тааралдвал заавал орж иддэг хоббитой болоод байгаа. Учир нь өөрийнхөө хүссэнээр хоолныхоо жорыг тааруулж иддэг болохоор надад их таалагддаг.

Тэгээд ч олон тогооч ажиллуулах шаардлагагүй бөгөөд маш олон төрлийн шөлтэй хоолоор үйлчилэх боломжтой гэдгээрээ онцлог юм.

Энэ төрлийн зоогийн газрын Монголдоо нээвэл, хэрэглэгчидийн таашаалыг ихээхэн татна гэж бодож байна.

Энэхүү видео бичлэгт оюутны зоогийн газар байрлах малатан шөлний үйлчилгээний тухай үзүүлэх болно.

1. Сонголттой шөл чанагч

Сонголттой шөл чанагчид захиалагт хоолыг буцалгаж болгоно.

 

гурилтай шөл

  • Хэрэглээ: Төрөл бүрийн сонголттой шөлтэй хоолны худалдаа
  • Тулга: Шатагч хийгээр ажиллана.
  • Тогооны дотор орон зай: 50см х 30см х 15см
  • Хэмжээ: 113см х 43см х 33см

Үйлдвэрийн үнэ: 1500 юань

2. Шөл халаагч тогоо

Шөлийг урьдчилан бэлтгэх, халаах зэрэг зориулалтаар ашиглана.

гурилтай шөл

Цахилгаан тогоо

Загвар Цахилгаан хэрэглээ Цахилгаан хүчдэл Дотор диаметр Гадна диаметр Өндөр Багтаамж Үнэ
EP40 6 квт 220V 40см 45см 80см 45литр 680 юань
EP45 9 квт 380V 45см 50см, 80см 65литр 730 юань
EP50 12 квт 380V 50см 55см 80см 95литр 780 юань
EP60 12 квт 380V 60см 65см 92см 135литр 850 юань

Хийн тогоо

Загвар Дотор диаметр Гадна диаметр Өндөр Багтаамж Үнэ
GP40 40см 45см 80см 45литр 740 юань
GP45 45см 50см, 80см 65литр 790 юань
GP50 50см 55см 80см 95литр 830 юань
GP60 60см 65см 92см 135литр 970 юань

Сүүлийн үед Хятадад МАЛАТАН гэдэг шөлтэй хоол олны таашаалыг их хүртэх боллоо.

Ясыг дахин дахин чанахад шөлний өнгө нь цагаан саарал болдог. Тэр шөлийг АМЬД УС гэж хэлэхэд болно. Хүний биед маш сайн.

Энэ гуанзны витрин дээр шөлөнд хийх олон янзын ногоо, мөөг, мах, гурилын сонголт байх бөгөөд үйлчлүүлэгч дуртай зүйлээ хүссэн хэмжээгээрээ сонгон авна.

Зоогийн газарын эзэн сонголтын дагуу төлбөрөө авч, урьдчилан бэлтгэсэн шөлөнд буцалгаж өгнө. Хоол 3 минутанд болно. Хүмүүс өөрөө сонголтоо хийсэн тул таашаал авах нь гарцаагүй.

Тэд 40-100 гр түүхий ногоо, мах, гурилыг 1,5-3 юанаар үнэлээд, шөлтэй хоол хийж өгдөг. Хүссэн ногоо, мах, гурилаа сонгоод, нэг порц хоол авч идэхэд дундажаар 15-20 юань болно.

Энэ нь их хямд юм шиг санагддаг. Гэвч зоогийн газрын эзэн 40 гр махыг л 1000 төгрөгөөр, 100 гр хэрчсэн гурилыг 450 төгрөгөөр борлуулчихсан байгаа юм.

Зоогийн газрын эзэд хагас бэлэн бүтээгдэхүүний цехээс хоолны материалаа захиалдаг. Энэ мах ногооны худалдаачдын хийж болох шинэ бизнес санаа юм.

  1. Дагалдаж ирсэн холбох хэрэгсэлүүдийг хооронд нь холбоно.
  2. Хийн зуухыг дээрхи хэрэгсэлүүдтэй холбож хавхлагыг нээнэ.
  3. Хавхлагыг нээхэд хийн зуухны саванд байгаа галын дөл олон тийш цацагдана.
  4. Хэрэглэж дууссаны дараа хийн зуухыг шалгаад байнга унтраах хэрэгтэй.
  5. Ажлын байрны дулаан нь 50 градусын темпратурт байх хэрэгтэй.

гурилтай шөл

Зураг дээр: Сонголттой шөлний гуанзны витрин дээр олон төрлийн далайн гаралтай бүтээгдэхүүн болон мах, ногоо байна.

гурилтай шөл

Зураг дээр: Хятадын өмнөд мужын малатан шөлтэй хоолонд хэрэглэгч маш олон төрлийн сонголт хийсэн байгаа нь.

Зураг дээр: Сонголттой шөлний витрин дээрээс өөрийнхөө хүссүэн ногоо, мах, мөөг, пүнтүүз, гурил зэргийг хүссэн хэмжээгээрээ аваад жингээр нь үнэлүүлж тооцоогоо хийдэг.

Зураг дээр: Хэрэглэгч сонголтоо хийж байгаа нь. Хүн бүр жижиг түмпэнд өөрийнхөө дуртай сонголтоо хийнэ.

Зураг дээр: Гал тогооны өрөөнд. Тогооч түмпэнд байгаа сонгосон бүтээгдэхүүнийг тус тусад нь шүүрэн шанаганд хийж, шөлөнд буцалгаж өгдөг.

Зураг дээр: Миний сонголт хийсэн гурилтай шөл. Монгол хүн болоод ч тэр үү, нэг их ногооны сонголт хийсэнгүй. Зөвхөн л мах, мөөг, гурил, тахианы сонголтоор хоол идлээ. Маш сайхан амттай шөл байсныг энд дурьдая.

Ясны шөлний үйлдвэр