НАЙЗ БОЛЪЁ!
 

Бид найз нартаа байнга шинэ соргог бизнес санаа бэлэглэх болно.
Хүндэтгэсэн:
Таст овогт Ц.Энхтайван


Үнэ: 1600 юань

Олон зориулалттай түргэн хоолны хийн тулга нь Японы алдарт ITO брэндийн технологиор Хятад улсад үйлдвэрлэгджээ.

Түргэн хоол гэдэг хэрэглэгчидэд хамгийн ойр үйлчилгээ юм. Ганцхан цахилгаан тулган дээр олон зориулалттай шарагч, тогоонуудыг байршуулан хийсэн нь цахилгаан хэмнэхээс гадна зай талбай бага шаарддаг. Тогооч энэ тулган дээр нэгэн зэрэг олон төрлийн хоол бэлтгэх боломжтой болсон тул сүүлийн үед жижиг зоогийн газруудын тогооч нарын сонирхолыг ихэд татах болов.

Одоогоор тус үйлдвэр Бразил, Аргентин, Герман, Франц, ОХУ, Монгол, Япон, Чад зэрэг улсуудад бүтээгдэхүүнээ экспортлоод байна.

  • Үндсэн хэмжээ: 1200мм х 500мм х 420мм (Зураг дээр харна уу)
  • А хэсгийн хэмжээ: 550мм х 350мм (Зураг дээр харна уу)
  • Б хэсгийн хэмжээ: 240мм х 300мм х 150мм (Зураг дээр харна уу)
  • Түлш: Хий
  • Хийн даралт: 0.22-0.28кра
  • Машин жин: Ойролцоогоор 30кг
  • Баталгаа: Хоёр жил
  • Үнэ: 1600 юань Улаанбаатар хүртэл тээврийн зардал орсон. 7 хоногт нийлүүлнэ.

Энэхүү төхөөрөмж нь захиалагчийн хүсэл сонирхолын дагуу нийт зургаан хувилбараар үйлдвэрлэгдэнэ.

Та өөрийн хүссэн хувилбараар сонголт хийж болно. Захиалга хийх үедээ дараах сонголтын дугаарыг бидэнд өгөхөд болно.

Мах шарагч тавцан нь үл наалдуулагч давхрагатай тул шарж буй бүтээгдэхүүн түлэгдэхгүй.

Шарагч тавцангийн доор найман шарагч толгой байрлуулсан тул шарж буй бүтээгдэхүүн жигд болвсроно.

"Өлсгөлөн хүн ууртай байдаг" гэж Хятадын өндөр мэрэгжлийн тогооч нар ярьж байхыг сонсож байлаа. Гэвч нүдэн дээр нь өөрийнх нь идэх гэж байгаа хоолыг нь хийхийг харж суух харин ч их зугаатай байдаг болохоор тэд уурладаггүй гэнэ.

Манайд KFC түргэн хоолны газар нээгдээд хэрэглэгчдийн таашаалыг ихээхэн хүртээд байгаа билээ. Иймд түргэн хоолны газар гэдэг бол хамгийн их үйлчлүүлэгчтэй салбаруудын нэг гэдэг нь ойлгомжтой.

Харин түргэн хоол хийхийн тулд заавал дэлхийн нэрд гарсан сүлжээ ресторануудын өндөр босготой шалгуурыг давах шаардлагагүй. Хэн ч гэсэн өөрөө сэтгээд хийж чадна шүү дээ.

Түргэн хоолны түүхий эдийг урьдчлан "Хагас бэлэн бүтээгдэхүүн боловсруулах цех"-д бэлтгээд, түргэн хоолны цэгүүд рүү хүргэлт хийдэг. Ингэж бэлтгэсэн түүхий эдийн амт, чанар, өнгө үзэмж нь стандартын дагуу байдаг. Харин түргэн хоолны цэг дээр тэдгээр бэлэн түүхий эдийг халааж, орц найрлага, хачирыг нь жорын дагуу бэлтгэн таваглах үйлчилгээ л үзүүлдэг.

Манай ихэнх зоогийн газрууд гар ажиллагаа ихтэй рестораны нарийн хоол болох гуляшь, котлет, хуйцай, шницель, бифштекс, цуйван зэрэг хоол хийж үйлээ бардаг.

Хамгийн хялбархан аргаар хэрхэн амтат хоол хийх вэ? гэдэг асуултын хариуг гадаадынхан аль эрт олчихоод байна шүү дээ.

Хятадад явж байхад энэ тулган дээр маш сайхан амттай цуйван хийж байхыг харсан. Шарагч тавцан дээр нь урьдчилан жигнэж бэлтгэсэн гурил, байцаа, мах, лууван, хаш, шар буурцагны соёолжыг орц нормын дагуу холиод маш хурдан шарж байсан. Ердөө л 1-2 минут!

Амт гэвэл тасархай. Төрөл бүрийн жангаар амталж хуурсан болохоор сайхан байлгүй яах вэ?

Мөн төрөл бүрийн ногоог ясны шөлөнд буцалгаад дээр нь шарсан мах, төмсөөр хачирлаад өгвөл нэн амттай.

Энэ шарагч тавцан дээр өндөгтэй зуурсан гурилаар блинчик маягын бин хайраад ногоо, тахиа гахайны мах хийж боогоод өгч байгаа нь нэн хурдан.

Хамгийн гол нь бэлэн болгосон бүтээгдэхүүнийг амталж шарах, чанаж болгох ур ухаан л танаас гарна.

За ингээд танд амжилт хүсье. Миний бизнес санаа таалагдсан бол 95859000 утсаар ярьж энэ ухаалаг тулгыг 7 хоногын дотор захиалан авч болно.