НАЙЗ БОЛЪЁ!
 

Бид найз нартаа байнга шинэ соргог бизнес санаа бэлэглэх болно.
Хүндэтгэсэн:
Таст овогт Ц.Энхтайван


Хятадын өмнөд мужаар аялалаар явж байхад хоол унд нь таарч өгөхгүйн зовлон их байдаг. Багаасаа мах идэж өссөн миний мэтийн хүн өдөр бүр өвс савхдаад байх нь тийм ч таатай хэрэг биш. Тийм болохоор, хааяа би тараг авч уух дуртай. Яагаад ч юм, тараг уучихаар тэр өдөртөө өл сайн даана.

Янз бүрийн чихэрлэг зүйлд дургүй мөртлөө тарагны зайрмаг тааралдвал татгалзахгүй. Хятадын зайрмагнууд цөцгий амтагддаггүй. Цэхэр ус хөлдөөчихсөн юм шиг идэхэд таатай биш байдаг.

Би зун болохоор нутагтаа ирж амрахдаа элгэн тараг ууж ходоодоо цэвэрлэх дуртай. Заримдаа тэр сайхан элгэн таргаар орчин цагийн амтат зайрмаг хийвэл мөн ч гайхамшигтай идээ болж, овоо хурдан мөнгө босгочихмоор санагддаг. Таргыг оригоор уухаас гадна төрөл бүрийн амтлагч хийж уухад хамгийн тохиромжтой ундаа юм.

  1. Тарганд агуулагдах сүүний хүчлийн бактер нь гэдэсний хэвийн үйл ажиллагааг дэмжидэг. 
  2. Мөн таргыг бүрэлдүүлдэг сүүний хүчлийн бактерууд сүүний уургыг жижиглэн хуваадаг тул илүү хурдан шингэдэг.
  3. Тарганд кальци их хэмжээгээр агуулагдана. Кальци нь ясанд агуулагдах эрдэс бодис бөгөөд хүүхдийн өсөлт, ясны бэхжилт зэрэгт сайнаар нөлөөлнө.

Манайд эко бүтээгдэхүүн болсон таргаа хүүхдийн дуртай зайрмаг болгох эхлэл тавигдаж байгаа нь сайшаалтай. Энэ сайхан ажлыг улам ухаалагаар хөгжүүлэх үүднээс тарган зайрмаг хийх аргыг хөдөөнийхөндөө танилцуулах гэсэн юм.

Энд танилцуулж байгаа тараг исгэх камерийг хот хөдөөгүй хэрэглэбэл шинэлэг төрлийн үйлчилгээ бий болно. Гонг Конг болон Хятадын өмнөд мужуудаар тарган зайрмагны кафе хааяагүй тааралддаг. Хүмүүс ч их дуртай үйлчлүүлнэ.

Ногоо идэж өссөн Хятадууд амтанд нь орчихоод байхад цагаан идээн дээр өссөн Монголчууд маань илүү их дурлана даа.

Тараг бол эм

Тараг цусан суулга, ходоодны шүүс багадалт, судасны хананы хатуурлыг эмчилнэ. Элэг , цөс , арьсны төрөл бүрийн өвчнийг анагаана. Мөн цацраг туяаны хордлогыг тайлна. Ходоод, гэдэс дотрын өвчнөөс үүдэлтэй амны болон амьсгалаар гарч буй эвгүй таагүй үнэрийг өглөө өлөн элгэн дээрээ орой унтахын өмнө чихэргүй тараг 3-5 хоног уухад алга болдог.

Тараг бүрэгч машин нь үйлдвэрлэл, үйлчилгээ, худалдааны ямар ч байгууллагад өргөн ашиглаж болно.

Сайтар битүүмжлэгдсэн хаалга, халаагч камер, халаалтын шугам, агаарын эргэлтийн сэнс, үлээгч суваг, ферментийн бүрэгч, ариутгах гэрэл, температур хэмжигч, хяналтын самбар, цахилгаан эд анги болон бусад олон эд ангиас бүрдэнэ.

Жижиг хэмжээний цайны газар, дэлгүүр, олон нийтийн үйлчлгээний газар хэрэглэхэд тохиромжтой. Хүний эрүүл мэндэл хэрэгтэй эко хүнсний эрэлт хэрэгцээ нэн өндөр болоод байгаа өнөө үед дэлхийн хөгжингүй орнуудад ийм төрлийн үйлчилгээ ихээхэн ашиг орлоготой болоод байна.

Тараг бол Монголчууд бидний уламжлалт хүнсний бүтээгдэхүүний нэг бөгөөд сүүлийн үед хүмүүс эрүүл мэндийнхээ төлөө их анхаарал тавьдаг болоод байгаа билээ. Иймд үхрийн цэвэр сүүгээр эрүүл ахуйн цэвэр орчинд тараг бүрж, төрөл бүрийн амталгаатайгаар худалдан борлуулбал манай Монголчууд илүү их сонирхоно.

тарагны зайрмаг

1. Эзлэхүүн: 100 литр (200 мл-ийн 70 орчим аяга)
2. Хэмжээ: 400 * 420 * 760мм
3. Тавиурууд: 36 * 25см хэмжээтэй гурван давхар тавиуртай, хамгийн дээд давхарын өндөр 18см, харин дунд ба доод давхарын өндөр 15см
4. Ариутгал: Хэт ягаан туяаны гэрлээр ариутгал хийнэ
5. Халаагчийн чадал: 200Вт
6. Цахилгаан хэрэглээ: 50Гц, 220V, ±10%
7. Хэрэглэх орчин: 90% -хүртэл чийглэгтэй 0-40 хэмийн дулаан орчинд

Үйлдвэрээс захиалах үнэ: 1950 юань

1. Японы Nakagawa брэндийн технологиор үйлдвэрлэгдсэн. Компьютер програмчлалын дагуу ухаалаг үйлдэл хийх IC чип суурьлуулсан тул температурыг жигд тохируулан, камерт оруулсан бүх тараганд исэлт жигд явагдана. Олонхи тарагны дэлгүүрийн эздийн сэтгэл зовоосон асуудлуудын нэг болох өвлийн улиралд борлуулалт нь эсрэгээрээ нэмэгдсэн байна.

2. Төхөөрөмжийн дотор эд ангийг зэвэрдэггүй гангаар хийсэн бөгөөд цэвэрлэхэд хялбар, нянгийн бохирдол үүсэх нөхцлөөс бүрэн хамгаалагдсан болно.

3. Шинэ тараг бүрэх үйлдэл: Энэ машинд бүрсэн тараг цөцгий мэт өргөн сүүн амттай болдог тул хүмүүс их дуртай байдаг. Элгэн тараг шиг сайхан үнэртэй, гөлгөр гадаргуутай, шар ус багатай тараг бүрэлдэх нөхцлийг компьютер програмчлалаар нарийн тохируулж өгсөн нь нэн онцлогтой юм.

4. Талбай бага эзлэх бөгөөд дижитал дэлгэцэн дээрээс тараг бүрэлдэх явцыг бүрэн хянах боломжтой.

тарагны зайрмаг

1. Исгэлт: "Ferment" гэсэн товчлуур дээр дарахад исгэлтийн процесс автоматаар явагдаж эхлэх бөгөөд камерийн халаалт агаарын эргэлтийн сэнсээр тархаж, 45 хэм хүртэл микро орчин бий болно. Температурын тохиргоог хийх шаардлагагүй. Энэ үйлдэл автоматаар явагдвал тараг исэх процесс ухаалгаар хийгдэнэ.

2. Исэлт дуусах шат: Дэлгэцэн дээр исэлт явагдаж дуусмагц, Ferment үйлдлийн гэрэл асаалттай байх бөгөөд исэлт дуусан тухай индикатор нэмж асна. Энэ үед хаалгыг онгойлгон хөргөлтийн камер руу исэж дууссан тарагыг шилжүүлж болно.

3. Дараагийн шинэ тарагыг бүрэхийн тулд Ferment үйлдлийг унтраан, дахин "Ferment" гэсэн товчлуур дээр дарна.

4. Ариутгал: "Ferment" гэсэн товчлуур дээр дарж исгэлтийг эхэлмэгц ариугал хийх процесс автоматаар явагдаж, саван дотор байгаа шинэ сүүг ариутгана. Хэт яргаан туяа савыг нэвт шарж дотор нь байгаа элдэв нян бактерийг 10 минутын турш ул мөргүй устгал хийдэг.

Тараг хийх аргачлал

1000 мл цэвэр сүүнд 1 гр тараг бүрэлдүүлэгч нунтаг хийж хутгана. Исгэлтийн процесс 8 цаг явагдаж дуусах бөгөөд бэлэн болсон тарган дээр нунтаг элсэн чихэр, жимс, варень, зөгийн бал зэрэг бусад амт үнэр оруулагч хийж өгнө. Амтласан тараг 8 цагийн турш дур булаам амт үнэрээ сайхан хадгалдаг. Харин амталсан таргаа удаар хадгалахын тулд хөргөгчинд хийх буюу эсвэл хөлдөөж болно

Жимстэй тарганд дурлахгүй хүн гэж үгүй.

тарагны зайрмаг

тарагны зайрмаг

тарагны зайрмаг

Энэ төхөөрөмж нь фермерийн аж ахуйгаас шууд нийлүүлэгдэж байгаа цэвэр сүүг ариутгана.

тарагны зайрмаг

Үл зэврэх гангаар хийсэн төмөр бидон хэрэглэх нь сүү болон тарагны чанарыг алдагдуулахгүй.

тарагны зайрмаг

Таргыг зайрмагжуулах машинд оруулаад амтлаг сайхан зайрмаг хийж болно.

Тарагны жигнэмэг бэлтгэх арга

тарагны зайрмаг

Зайрмагны жигнэмэг хэвлэгч: Үнэ: 80 юань

тарагны зайрмаг

Зайрмагны жигнэмэг шарагч: Дан шарагч үнэ: 660 юань, Хос шарагч үнэ: 940 юань. Энэ шарагч дээр зайрмагны жигнэмэгийг бэлтгэж, аяга хэвлэгчээр амархаан зайрмагны аяга хийж болно.

тарагны зайрмаг

Энд жигнэмэг шарагч машинаар хийсэн эцсийн бүтээгдэхүүнээр хэрхэн тарган зайрмаг бэлтгэсэн байгааг танилцуулав.

тарагны зайрмаг

тарагны зайрмаг

 

тарагны зайрмаг

Элгэн таргыг янз бүрийн амталгаатайгаар нэг удаагийн хуванцар аяганд хийж өгөх нь хамгийн энгийн арга юм.

тарагны зайрмаг

Тараг нь төрөл бүрийн жимстэй хамгийн сайхан зохицож чаддаг идээ юм.

тарагны зайрмаг

Өлссөн үед тарагтай талх идэхэд өдрийн өл даачихна. Өөрийн өртөг багатай энэ тарагтай бургерийг оюутны хотхонд худалдах юм бол цаг нартай уралдаж явдаг оюутан залууст маань хамгийн шим тэжээлтэй хоол болно. Оюутны хотхоны гуанзанд зардаг пирошкиноос хамаагүй дээр бөгөөд үнэ хямд болно.

тарагны зайрмаг

Төрөл бүрийн амталгаатай таргыг бэлэн хоолны саванд хийж аятайхан хаяг хийгээд супер маркетуудаар худалдах нь хөгжингүй орнуудад ихээхэн дэлгэрсэн бизнес болоод байна.

тарагны зайрмаг

Таргыг төрөл бүрийн жимсээр амтлахаас гадна зөгийн бал, чацарганы сироп, шоколод, самарын үр зэргээр амтлабал эрүүл мэндэд тустай.

Тээврийн зардал: Үйлдвэрээс Эрээн хот хүртэл тээврийн зардлыг захиалга хийх үед жич тооцно.
Баталгаа: Үйлдвэрээс тоног төхөөрөмж ачигдсан өдрөөс эхлэн нэг жил.

1. Үйлдвэрлэгч тус сайтад бараа бүтээгдэхүүний мэдээллээ төлбөртэйгээр тавьж, манай гэрээт нийлүүлэгч болсон тул бид танаас зуучлалын хөлсгүйгээр үйлчилгээ үзүүлнэ.
2. Та манай сайтын хаягаар бидэнд шууд хандан үйлдвэр дээр нь өөрийн биеэр зочилон очиж үйлдвэрлэлийн үйл ажиллагаатай танилцах, тоног төхөөрөмжийн судалгаа шилэн сонголт хийх, орон нутгийн болон дотоодын стандартын дагуу өөрчлөлт хийлгэх, хэсэгчлэн худалдан авалт хийх, хүчин чадлыг нэмэгдүүлэх зэрэг шаардлагын дагуу захиалж болно.
3. Бид танд замчлах, хэлмэрчлэх, гэрээ байгуулах ажилд тань хөндлөнгийн хяналт тогтоон баталгаажуулах, эрсдэлээс хамгаалах, тээвэрлэлт хийх зэрэг худалдааны ажилд тань туслалцаа үзүүлнэ.