Facebook-ийн найз болъё!
Follow товчлуур дээр дарна уу.

 

Бид найз нартаа байнга шинэ соргог бизнес санаа бэлэглэх болно.
Хүндэтгэсэн:
Таст овогт Ц.Энхтайван


Үнэ: Сонголтоор

Мах давслагч

Энэхүү төхөөрөмж нь урьдчилан бэлтгэсэн давс-амтлагч уусмалыг маханд шингээж, ваакум орчинд амтлана. Уламжлалт аргаар махыг давсалж амтлах хугацааг хэмнэж, үйлдвэрлэлийн прогцессийг түргэсгэнэ. Ингэснээр бүтээгдэхүүний өөрийн өртгийг бууруулж, амт чанарыг нэмэгдүүлнэ.

Төрөл бүрийн мах, ногоог давслан амталж, цуу болон бусад амтлагчаар амтласан бүтээгдэхүүнийг шарж утахад гайхамшигтай амт бүрэлдэнэ. Түүнээс гадна өнгө үзэмж ч сайжирна.

Ваакум орчинд амталсан маханд давс бүрэн шингэснээр зөөлөрч өгдөг байна. Мөн түүнчлэн махны тэжээллэг чанар нэмэгдэнэ.

Мах давслагч

Энэхүү машиныг тахиа, гахайн мах давслахад өргөн хэрэглэнэ. Үүнээс гадна адууны махаар каз хийх, үхэр хонины мах, ногоо давслаж болно.

Марк YD-70 YD-80 YD-120 YD-70А YD-80А YD-120А
Цахилгаан хэрэглээ: 220V 220V 220V 220V 220V 220V
Цахилгаан зарцуулалт: 0.12 квт/цаг 0.12 квт/цаг 0.12 квт/цаг 0.12 квт/цаг 0.12 квт/цаг 0.12 квт/цаг
Торхны хэмжээ: 325мм х 380мм х 345мм 380мм х 376мм х 345мм 430мм х 430мм х 400мм 435мм х 555мм х 170мм 380мм х 376мм х 345мм 430мм х 430мм х 400мм
Ваакумдагч үгүй үгүй үгүй бий бий бий
Давслагч торхны багтаамж: 35 литр 40 литр 60 литр 35 литр 40 литр 60 литр
Давслагч торхны жин: 8.5 кг 9.4 кг 11.4 кг 1.65 кг 11 кг 12 кг
Төхөөрөмжийн хэмжээ: 700мм х 445мм х 890мм 870мм х 450мм х 900мм 921мм х 455мм х 850мм 695мм х 450мм х 825мм 850мм х 450мм х 900мм 921мм х 455мм х 850мм
Төхөөрөмжийн жин: 26.3кг 28кг 29.4кг 28.45кг 34.95кг 36.05.4кг
Баталгаа: Нэг жил Нэг жил Нэг жил Нэг жил Нэг жил Нэг жил
Үндсэн үнэ: 2280 юань 2880 юань 3250 юань 3400 юань 3950 юань 5800 юань
2017 оны хямдрал 1980 юань 2380 юань 2850 юань 3180 юань 3280 юань 3780 юань

Жич: Үйлдвэрээс Эрээн хот хүртэл тээврийн зардлыг үйлдвэрлэгч хариуцна.

Мах давслагч

Түргэн хоолны сүлжээ ресторануудын мах боловсруулах үйлдвэрт өргөн хэрэглэнэ. Мөн Европчуудын уламжлалт аргаар хийдэг гахайн сало хийхэд нэн тохиромжтой.

Энэ тоног төхөөрөмжийг гахай, тахиа, загас, хүнсний ногоо, жимс жимсгэнэ, хатаасан мах, борц зэргийг үйлдвэрлэхэд өргөн хэрэглэнэ.

Мах давслагч

Мах давслагч

Мах давслагч

Мах давслагч

Мах давслагч

1. Махыг сонгох.

Мах давслагч

Сүвээ, гол мах, өвчүү, хавирга, гуяны махыг сонгон авна. Эдгээр мах нь амтлаж, давслахад нэн тохиромжтой.

2. Махыг бэлтгэх

Мах давслагч

Сонгож авсан махаа 2см-3см зузаан зүснэ.

Мах давслагч

Хутга болон сэрээгээр хатгана. Сайтар хатгаж цоолсон нүхээр амтлагчууд маханд шингэхдээ сайн байдаг.

3. Амтлагч сүүмсийг бэлтгэх

Үндсэн амтлагч сүүмс нь хүчиллэг уусмал, ургамалын тос болон бусад амтлагчуудаас бүрддэг.

Хүчиллэг уусмал буюу цуу нь махны ширхэгийн дагуу сайн шингэнэ. Харин амтлагч нь чихэр орлуулагч, лаврын навч, зелень гэх зэрэг амтлагчууд болно. Сүүмс нь чихэрлэг юм уу эсвэл давслаг байх бөгөөд барбекю амтлагч байж болно. Ер нь амталгаа гэдэг бол заавал тогтсон жор байх албагүй. Таны өөрийн хувийн жор байсан ч болно. Зарим хүмүүс вино, лимоны шүүс, цуу хэрэглэдэг. Энэ нь махыг зөөлрүүлэх үүрэг гүйцэтгэнэ.

Сүүмсийн хүчиллэг чанар (pH нь 5 буюу түүнээс бага) багавтар байвал сайн. Мөн гаа, киви, папуа, хан борогцой хэрэглэж болно. Зарим газар тараг, цөцгийтэй сүүг ч хэрэглэж сүүний хүчилээр махаа зөөлрүүлдэг.

Мах давслагч

3. Амтлагч сүүмсээр амтлах

Тусгай хуванцар, шил, шаазан саванд махаа хийж дээр нь бэлтгэсэн сүүмсээрээ амтлана. Сүүмс ихдэнэ гэж байдаггүй.

Мах давслагч

3. Төхөөрөмжинд махаа хийнэ.

Төхөөрөмжийн бункер нь минутанд 32 удаа эргэх бөгөөд ойролцоогоор 15 минут байлгахад л хангалттай.

Мах давслагч

4. Махаа шарах буюу утах

Бэлтгэсэн махаа шууд хэрэглэж болох бөгөөд шарж утаж болно. Мөн тугалган уутанд ваакумдаж савлаж болно.

Мах давслагч

Энд би сүүмс бэлтгэх хэд хэдэн жор танилцуулъя.

1. Гаврын сүүмс бэлтгэх нь

Энэ нь уламжлалт сүүмс юм. Маханд сайхан амт оруулагч энэхүү амтлагчыг дараах жороор бэлтгэнэ.

Мах давслагч

  • Хоёр ширхэг дунд зэргийн сонгино
  • Нэг хоолны халбага хатаасан гангын навч
  • Гурван хоолны халбага бор элсэн чихэр (бурам)
  • 1/4 аяга буурцагын сүүмс буюу soy sauce
  • Гурван хоолны халбага Worcestershire sauce
  • Хоёр хоолны халбага гаврын цуу
  • 1/3 аяга ургамалын тос

2. Давс чинжүүтэй сүүмс бэлтгэх нь

Мах давслагч

  • 1.5 хоолны халбага давс
  • Хоёр хоолны халбага чинжүү
  • Нэг хоолны халбага хуурай саримс
  • 1/4 аяга ус
  • 1/4 аяга ургамалын тос
  • Хоёр хоолны халбага цагаан цуу

3. Зөгийн балтай Итали сүүмс бэлтгэх нь

Мах давслагч

  • Нэг хоолны буурцагын сүүмс буюу soy sauce
  • 1.5 аяга мах амтлагч соус
  • 1/3 аяга Итали маягын салатны амтлагч
  • 1/3 аяга ургамалын тос
  • 1/3 хоолны халбага саримсны нунтаг

Мах давслагч

Үйлдвэр дээр эдгээр бүтээгдэхүүн бэлэн байгаа тул захиалга өгсөнөөс хойш 7 хоногын дотор Эрээн хотод ирнэ.

Та бүтээгдэхүүнийг Эрээн хотод манай төлөөлөгчийн газраас хүлээн авч болох бөгөөд хүсвэл бид Улаанбаатар хот руу каргогоор илгээж болно.

зөөврийн өсгөгч