Facebook-ийн найз болъё!
Follow товчлуур дээр дарна уу.

 

Бид найз нартаа байнга шинэ соргог бизнес санаа бэлэглэх болно.
Хүндэтгэсэн:
Таст овогт Ц.Энхтайван


Арьс ширний химийн найрлага:

Төрөл бүрийн мал, амьтдын арьс, шир нь уургийн бодисоос бүрдсэн ширхэглэгийн зохион байгуулалттай бичил бүтцийн үндсэн хэсгээс тогтохоос гадна липидүүд, нүүрс ус эдгээрээс гадна эслэг, аминдэм ба органик бус бодист хамаарах ус, эрдсийн бодисыг агуулна.

Малын төрөл, нас, арчилгаа, маллагааны нөхцөл зэрэг олон хүчин зүйлээс хамаарч арьс, ширний химийн найрлага өөрчлөгддөг бөгөөд дунджаар ус 64-68, хуурай бодис 32-36% тус тус байдаг.

Арьсны хуурай бодисыг органик болон органик биш гэж ангилна. Арьсны хуурай бодисын органик бодист уураг, өөх тос, нүүрс-ус хамаарна. Арьсанд ширхэглэг уураг болох коллаген, ретикулин, эластин, кератин агуулагдана. Бас бөөмлүүр уураг болох альбумин, глобулин байхаас гадна муцин, мукоид, фосфопротеид, липоротеид, хромопротеид байдаг. Арьсны хуурай бодисын 90-95 орчим хувийг уургийн бодис эзэлдэг. Арьсанд тос болон тостой төстэй бодис 1,5-2,5% орчим байдаг бөгөөд эдгээр нь голдуу уургийн бодистой холигдмол байдаг. Эрдсийн бодис арьсны хуурай бодисын жингийн 0,8 хувиас хэтрэхгүй байх бөгөөд кали, натрийн ионууд байдаг.

Үхрийн ширний химийн найрлага

Үзүүлэлт Чийг Хуурай бодис Уураг Тос Үнс
М± m
Анхны байдал 66,61±0,87 33,39±0,86 31,50±0,65 1,06±0,15 0,83±0,12
Үнэмлэхүй хуурайд - 100 94,33±1,7 3,18±0,13 2,49±32

Хүснэгтээс үзэхэд Монгол нас гүйцсэн үхрийн ширний химийн найрлагын 66,61 хувийг чийг, хуурайг бодис 33,39 хувийг эзэлж байгаагааийн хуурай бодисын 90,13 хувь нв уураг, 3,18 хувь нь тос 2,49 хувь нь эрдэс бодис тус тус эзэлнэ.

Арьсан дахь ус болон хуурай бодис нь малын физиологийн янз бүрийн үйл ажиллагаанд чухал үүрэг гүйцэтгэхээс гадна арьсны хэлбэр зүйн бүтцийг бүрдүүлэх, мөн арьс, ширэн түүхий эдийн таваарын үнэт шинж чанарыг буй болгоно. Иймд арьс, ширний химийн найрлагыг малын төрөл, үүлдэр, нас, хүйс, тарга хүч, зэрэг олон хүчин зүлтай холбон найрийвчлалтай хийх, хадгалах, улмаар арьс, ширийг боловсруулах технологийн горимд зайлшгүй харгалзан үзэхэд чухал ач холбогдолтой юм.

Арьс ширний уургийн бодис: арьс, ширэнд бөөмлөг болон ширхэглэг уургийн бодис агуулдаг. Арьсны ширхэлэг уурагт коллаген, эластин, ретикулин, кератин, орох бөгөөд бөөмлүүр уурагт альбумин, голбулин зэрэг бусад уургийн бодис орно.

Үнэмлэхүй хуурай арьс 98,5 хувь уураг агуулна гэвэл коллаген уураг 95,4 хувийг эзэлнэ.

Арьс ширэнд бөөмлүүр уургийн бодис нь өнгөн хөрс, жинхэнэ хөрсний заагаар, ширхэглэг хоорондын бодис, цусны болон тунгалагийн судал байдаг. Эдгээр нь малын арьсанд явагдах физиологийн процесст чухал үүрэгтэй. Харин арьс, шир боловсруулалтын цаашидын үйл ажиллагаанд онцын ач холбогдолгүй бөгөөд ус болон давсны уусмалд хялбар уусдаг учир арьс, ширэн түүхий эдийн анхан шатны боловсруулалтын үед гадагшилж, арьсны чанар муудах, ялзрах аюулаас сэргийлэхэд дөхөм болно. Учир нь альбумин хялбархан задардаг.

Малын арьс, ширэн дахь янз бүрийн уургийн бодисын хэмжээ

Уураг Хуурайн бодисын жингийн хувиар Арьс ширний уургийн бодис эзлэх хувиар
Шарын шир Үнээний шир Тугалны арьс Шарын шир Үнээний шир Тугалны арьс
Коллаген 33,20 32,16 30,8 96,51 98,13 93,56
Эластин ба ретикулин 0,34 0,10 0,02 0,99 0,02 0,06
Альбумин голбулин 0,70 0,97 1,87 20,03 1,16 5,68
Бусад 0,16 0,13 0,13 0,47 0,40 0,70

Ширхэглэг уургийн бодис нь арьсны ширхэгт бүтцийг бүрдүүлэгч үндсэн материал болдог. Арьс, ширний анхан шатны боловсруулалт болон арьс, шир үйлдвэрлэлийн процесс нь үндсэндээ арьсны коллаген уургын бодистой бусад бодисын химийн харилцан үйлчлэлд оруулахад үндэслэгдэнэ.

Коллаген нь цэвэр байдлаараа үүрмэг, өнгөгүй бодис юм. Коллагены элемэнтийн бүрэлдэхүүнд:

  •  Нүүрстөрөгч 50,2%-51,1%
  • Устөрөгч 6,4%-6,5%
  • Хүчилтөрөгч 25,1%-26,1%
  • Азот 17%-18%,
  • Хүхэр 0,1%-0,3% тус тус орно.

Эрдэмтэд арьс, шир болон түүгээр боловсруулсан бүтээгдэхүүний механикийн шинж чанар нь торлог давхрааны зузаан болон ялангуяа цавуурхаг ширхэглэгийн багц яаж сүлжилдэх байдлаар хамааралтай болохыг тогтоожээ.

Боловсрогдсон арьс, ширний янз бүрийн хэсгийн механикийн үзүүлэлт нь харилцан адилгүй байдаг нь үйлдвэрлэлийн процессоос гадна уг түүхий эдийн байгалийн давтагдашүй бүтцийн онлогоос хамаарна.

Арьс, ширний жинхэнэ хөрсний бүтэц, физик механикийн шинж чанарын үзүүлэлт бүрэн нийцэх бөгөөд энэ байдал нь боловсрогдсон арьсанд ч ижил тархдаг аж.

Арьс, ширний анхан шатны боловсруулалт

Малын арьс, ширнийг өвчин хуулах арга ажиллагаа:

Үхэр, адуу, хонь, ямааны арьсыг эрүүний үзүүрээс өехийн цагаан судлыг дагуулан сүүлний уг хүртэл, урд хөлийн тагалцагны үеэс өвдөгний үеийн дотор тулаар оруулан нөгөө хөлний тагалцагны үе хүртэл, хойд хөлийн тагалцагны үеэс борвины үеийн дотор талаар оруулан нөгөө хөлийн тагалцагны үе хүртэл шилбэний арьсныг эрүү, шанаа, годны арьсны хамт өвчиж авна. Үхэр адууны сүүлний арьсыг 8см-ээс доошгүй урттай, үхрийн духны ширийг 2 чихний угаас урагш хамрын нүх хүртэл ярьж өвчинө.

Ярах ажиллагааг хийж дууссаны дараа хэвлий болон мөчний аль нэг хэсгээс хутгаар хуулж эхлэн барьц гаргана. Ийнхүү гаргасан барьцнаасаа нэг гараагаа татаж нөгөө гараараа нудран хуулна.

Арьс шир өвчих ажиллагааг хөнгөвчлөх, өвчих явцад ширийг цоолох, хөрслөх үйлдлийг гаргахгүйн тул тусгай модон муна хэргэлэдэг. Муныг хийхдээ 10см урт биш иг зоож бэхлэнэ.

Арьс ширнээс эвэр, туурай, чих, уруул, чив, засаа, дэлэн, сүүлний яс, цус, өөх, сэвс, шороо, цас, мөс, зэрэг шин хүндрүүлэгч болон чанарт нөлөөлөа зүйлүүдийг бүрэн цэвэрлэсэн байх ёстой.

Арьс ширийг халимлах ажилбар: Арьс, ширийг хуулж авсны дараа түүний хөрсөнд үлдсэн мах, өөхний үлдэгдлийг хусаж цэвэрлэх ажиллагааг халимлах гэнэ. Арьс, ширийг халимлах ажиллагаа бол чанар хамгаалах анхан шатны боловсруулальын эхний үйлдвэр бөгөөд цаашид арьс, ширний чанарын хамгаалалтанд нөлөөлөх арьс, ширний анхны чанар буурахгүй байх үндсэн нөхцөл болдог. Халимлаж цэвэрлэсэн арьсыг 1,5-2 цагийн дотор чанарын хамгаалалт хийхгүй бол арьс, шир ялзарч гэмтэнэ.

Мах комбинатад арьс, шир халимлагч тусгай зориулалтын машин хэрэглэнэ. Ихэнх тохиолдолд арьс ширийг гар ажиллагаагаар халимлана. Үүнд арьс, ширийг халимлах зориулалтын вандан, хянгар, хутга зэргийг ашиглана.

Халимлах хэмээх хүнд хүчир ажлыг өндөр даралттай усаар хялбархан хийж болох видео бичлэг.

Арьс ширэн түүхий эдэд чанарын хамгаалалт хийх

Нойтон арьс, ширэнд 20 орчим төрлийн янз бүрийн бичил биетэн, болон төрөл бүрийн бөөрөнхий бактерүүд байдаг. Иймд арьс, ширэн түүхий эдийн анхан шатны боловсруулалтыг үндсэн арьсны эдэд задарлын болон ялзрал явах нөхцөлийг хаах явдал юм.

Үүний тулд хими, физикийн, микробиологийн хүчин зүйлүүдийг ашиглах замаар арьс, ширэн түүхий эдэд чанарын хамгаалалт хийдэг. Хамгаалахын тулд арьс, ширийг хатаах буюу, арьсны чийгийг гадагшуулах үйлчилгээ бүхий химийн бодис буюу хоолны давс хэрэглэнэ.

Арьсны эдийн ялзрах явц нь сул шүлтлэг орчинд, задрах явц нь сул хүчиллэг орчинд тус тус явдаг учраас орчныг саармагжуулах замаар дээрх явцыг саатуулах буюу арьсны эдийн дотоод болон гадна орчны дулааны хэм ихээхэн нөлөөлнө.

Арьс, ширний чанарын хамгаалалтын үр ашгийг дээшлүүлэхийн тулд бичил биетний үржлийн зогсоох улмаар тэднийг хөнөөх чадалтай химийн бодисыг хэрэглэдэг. Мөн уургийн молекулын идэхтэй бүлгүүдийг саармагжуулсанаар арьсны уургийн урвалд орох чадвар буурна.

Арьс ширний чанарын хамгаалалт хийхэд хэрэглэгддэг үндсэн материалууд

Хоолны давс : хоолны давс нь арьс, ширэнд чанарын хамгаалалт хийх үндсэн материал юм. Давс арьсны эдээс чийгийг гадагшлуулах, арьсны дотоод шүүрэх даралтыг ихэсгэх үйлчилгээ үзүүлэх бөгөөд мөн уураг+давс гэсэн нэгдлийг үүсгэснээр уургийн урвалын идэвхийг бууруулдаг байна. Давсны уусах хурд ихэнх тохиолдолд түүний ширхэглэгийн хэмжээнээс хамаардаг.

Гидрохлорсиликат натр : нь цайвар саарал, эсвэл шаргалдуу өнгөтэй, нунтаг, үнэргүй, нунтаг, үнэргүй бодис юм. Ус болон давсны ханасан уусмалд муу уусдаг. Энэ бодисыг арьс шир давслах, хадгалахад арьсны жингийн 1%-тай тэнцэх хэмжээгээр хэрэглэнэ.

Парадихлорибензол : нь ягаавтар туяатай цагаан өнгийн талст бодис, эфирийн хурц үнэртэй, усанд уусахгүй хортой бодис. Ялзруулагч бичил биетний үржлийг зогсоох, үхүүлэх яадалтай, арьсанд улаан толбо үүсэхээс сэргийлж, хатсан арьсыг хивэн, цох идэхээс хамгаална.

Нафталин : усанд уусахгүй, ердийн хэмд аажмаар ууршдаг, шатамхай бодис. Бактерийн үржлийг зогсоох, хивэн цохыг үргээх чадалтай.

Кальцжуулсан сод : цагаан өнгийн талст нунтаг бодис усанд сайн уусна. Толбо үүсэхээс хамгаалж парахлор бензолтой хавсарч хэрэглэнэ.

Цахиур фтор натр : нь сааралдуу шаргал өнгөтэй, үнэргүй, талст бодис. Арьс, ширийг улайх, толбо үүсэхээс хамгаална.

Арьс ширэнд чанарын хамгаалалт хийх аргууд

Арьс, ширний чанарыг хөлдөөх, хатаах, давслах аргаар хийдэг. Эдгээр аргыг тус тусад нь авч үзье.

Хөлдөөх арга: нь нойтон арьс ширийг байгалийн хүйтнийг ашиглан ялзарч гэмтэхээс сэргийлж буй энгийн хялбар арга юм.

Хатаах арга: арьс ширний чийгийг байгалийн дулааныг ашиглаж аажим ууршуулах замаар багасгаж ялзран гэмтэхээс сэргийлж буй энгийн арга юм.

Давслах арга: ширэн түүхий эдэд чанарын хамгаалалт хийх хамгийн найдвартай дэвшилттэй арга юм. Давсалж хамгаалах хэд хэдэн арга байдаг. Үүнд

-Зориулалтын вандан дээр дэлгэж давслах арга буюу вандангийн давслагаа

Бод малын давсалсаг ширийг7 хоног, бог малын арьсыг 5 хоног байлгана.

Гандах давслагаа : нойтон арьс, ширийг хоолны давсны ханасан уусмалд дүрж давслах ажиллагааг гандах давсалгаа гэнэ арьс, ширийг гандаж давслахад нөлөөлөх хэд хэдэн хүчин зүйл байдаг. Давсны уусмалын хэмжээ шингэний итгэлцүүр, түвшрүүлэг, хөдөлгөөн зэргийг дурьдаж болно.

Арьс ширийг идээлэхэд бэлтгэх дамжлагууд

Арьс ширийг дэвтээх ажиллагаа түүхий эдийн төрөл, чанарын хамгаалал хйигдсэн байдлаас хамаарч дэвтээх ажилбарыг түрэгсгэр зорилгоор гадаргуугийн идэвхт бодисуудыг өргөн хэрэглэхээс гадна халдваргүйжүүлэгч бодисын мөн ажиглаж байна. Арьс, ширийг уургийн алдагдалгүй, бичил биетээр гэмтээхгүйгээр түргэн дэвтээх усны хэм чухал нөлөөтэй. Иймд ширийг дэвтээх усны хамгийн тохиромжтой хэм нь цельсийн 18-22 хэм байдаг.

Арьсны үсийг салгах ажиллагаа үсэн бүрхүүлийн жинхэнэ хөрстэй холбогдсон холбоосыг сулруулж улмаар суларсан үсийг механикаар авах үйл ажиллагааг үс салгах гэх бөгөөд энэ ажилбарын дүнд үсэн бүрхүүл өнгөн хөрсний хамт авагдана. Үсэн бүрхүүлийг хөрснөөс салгах ажиллагаанд химийн болон биотехнологийн зэрэг аргыг хэрэглэдэг. Проктикт арьс, ширнээс үсэн бүрхүүлийг салгахад хүхэрлэг натр болон шохойн бодисыг хэрэглэж байна.

Үс сулруулах, салгах процессын урвалын бүдүүвчийг дараах байдлаар дүрсэлж болно.

Үс хөрсний холбоог сулруулахын тулд ферментээр арьсны үсийг сулруулахад уусмалын болон түрхэх аргыг хэрэглэнэ. Фермэнтээр арьсны үсийг сулруулахад уусмалын болон түрхэх аргыг хэрэглэнэ.

Арьс, ширийг шохойдох ажилбар. Үсэн бүрхүүл, өнгөн хөрснийг нь авсан арьсыг нүцгэн арьс гэх бөгөөд түүнийг шохойн суспенз, өөрөөр хэлбэл кальцийн гидрат ислээр боловсруулахыг шохойдох гэж нэрлэнэ.

Арьс ширнээс шохойг арилгах Арьс, ширийг шохойдох дамжлагад оруулсны дараа хүхэрлэг натр, шохойн үлдэгдлийг зайлуулж, арьсны хөөлтийг арилгах явдал чухал юм.

Шохойдолтын дараа арьсанд үлдсэн холбогдоогүй шохойг усаар угааж салгана. Харин холбогдсон шохойг химийн бодисын тусламжтайгаар салгана. Үүний иулд хүхэр хүчлийн аммони, хлорт аммони, хүхрийн хүчил, сүүний хүчил зэрэг бордисыг хэрэглэнэ.

Арьснаас шохойг салгах ажиллагаа дутуу явуулснаас дараагийн дамжлагад төдийгүй боловсорсон бүтээгдэхүүний чанарт нөлөөлнө.

Арьс ширийг зөөлрүүлэх Арьс, ширний жинхэнэ хөрсний цавуурхаг ширхэглэг хоорондын бодис, ялзмаг болон бусад үлдэгдлийг зайлуулж, сийрэгжүүлэх зорилгоор эсгэгийн бодисоор боловсруулахыг зөөлрүүлэх ажилбар гэдэг. Зөөлрүүлэх ажилбарын дүнд арьс, шир зөөлөн, торгомсог, цагаан болж, уян зөөлөн хувцас, гутлын дээд зэргийн материал болно.

Тосыг салгах ажиллагаа Арьс, үсэн бүрхүүлийн тос болон тослог чанарыг бодисыг багасгахыг тос авах ажилбар гэдэг.

Нэвчих ажилбар Үсэн бүрхүүл нь бүрэн авагдсан нүцгэн арьс болон үслэг арьсыг хүчиллэгжүүлж, дараагийн идээлэх ажилбарт бэлтгэх, арьсны бүтцийг хэлбэржүүлж тогтоох зорилгоор хийгддэг ажилбарыг нэвчилгээ гэдэг. Нэвчих ажилбар нь хүчил, давсны уусмалд явагддаг бөгөөд хүхрийн, шоргоолжны, цууны зэрэг хүчлийг хэрэглэнэ.

Арьс ширийг идээлэх тухай ерөнхий ойлголт

Арьс ширийг идээлэх гэдэг бол арьс, шир боловсруулах үйлдвэрийн үндсэн ажилбар бөгөөд түүхий эдийг хувцас, гутал жижиг эдлэл, тоноглол техникийн шаардлагыг хангахуйц шинж чанартай болгон хувиргах зорилготой.

Арьс ширийг идээлэх ажилбар нь 2 үе шаттай явагддаг

1. Идээлэгч бодис арьсны гүнд шингэх

2. Шингэсэн идээлэгч бодис, арьсны уургийн функционал бүлгүүдтэй харилцан үйлчлэлцэж коллагены полпептидын хөндлөн холбоосны тоо, хэмжээ, бат бөх нь дараах зүйлээс хамаарна.

Органик биш идээлэгч нэгдлүүд тоонд хром, хөнгөн цагаан, титан, циркони, зэс, төмөр зэрэг металл элемэнтүүдийн давсууд ордог.

Хромын нэгдэл Хромын давсуудыг гол төлөварьс, шир, нэхмэл, химийн үйлдвэрт өргөн хэрэгдлэнэ.

Хромын нэгдлүүдийн гидролиз Хромын давснууд усан уусмалд гидролизд орно.

Арьс ширийг идээлсний дараах ажилбарууд

Саармагжуулах Арьс, ширийг идээлж боловсруулсныдараа коллагентай холбогдсон болон холбогдоогүй хүчлийг бэхжигдсэн хромын цогоцлборт нөлөөлөхгүйгээр бүрэн арилгах зорилгоор хийгддэг ажилбарыг саармагжуулах гэдэг. Саармагжуулах ажилбарыг хэрхэн гүйцэтгэснээс арьсанд тос шингэх, жигд тархах зэрэг дараагийн дамжлага ажиллагаанд чухал ач холбогдолтой.

Будах Арьс, ширийг тодорхой өнгөтэй болгохын тулд барабнд будгийн уусмалд нийлэг будгаар буддаг. Арьс, ширийг будахад, арьсны гүнд будгийн бодис, нэвчих, тархах, арьсны уургийн бодистой холбогдох гэсэн 3 үе шаттай процесс явагдана.

Арьс, ширний зориулалттай будгийн бодисыг техникийн ангилалаар нь шулуун, хүчлийн, суурийн хордуулгын гэх мэт ангилна. Шулуун болон хүчлийн будгууд нь анионы шинжтэй учраас арьсны коллаген уургийн амины бүлэг, арьсны ширхэг дээр бэхжигдсэн хромын комплекстэй харилцан үйлчилдэг.

Дүүргэх, нягтруулах арьс, ширийг нийт давхаргаар нь нягтруулах зорилгоор дүүргэх ажиллааг хийдэг. Үүний тулд ургамлын гаралтай таннид, нийлэг идээлэгч бодисууд, аминосмол, эпоксидын давирхай, бусад нийтэг материалыг хэрэглэнэ. Улны ширийг дүүргэхэд хүхэр хүчлийн магни, хөнгөн цагааны цөр, уротропин, хурган чихний хүчил зэргийн ашигладаг.

Шахах зорох солбидуулан индүүдэх арьс ширний чийгийг багасгахын улд эсгий бүрээс хоёр булттай машинд оруулж шахна.

Хатаах, чийглэх арьс ширийг өнгө ялзалгааны ажилбар оруулахад бэлтгэхийн

Тулд чийгийн хэмжээг багасгах шаардлагатай. Хатаасан арьсыг механикаар сунгаж, зөөлрүүлнэ. Арьсны чийгийг 25-28% болгохын тулд 30 хувийн чийглэгтэй үртсийгхөрсөнд нь хавчуулж хураагаад цаг байлгахаас гадна, усаар, мөн чийглэг агаараас чийглэх аргуудыг хэрэглэнэ.

Арьс шир боловсруулах уламжлалт аргууд

Маолынхаа арьс, ширээр төрөл бүрийн эдлэл хийх өвөрмөгц технологийг өөрсдийн ур ухаан, ажиглалт туршилтаар буй болгон амьдрал ахуйдаа хэрэглэж ирсэн улмажлалтай. Энэ арга нь манай орны байгаль цаг уурын үндэслэлийг тогтоосон ажил хомс байдаг.

Сур элдэх уламжлалт арга нь дотроо олон янз байдаг. Сур хийх ажиллагаа нь хүнд хүчир, урт удаан хугацаа шаарддаг, улирлын чанартай хэдий боловч, олон жилийн проптипт, туршилтаар нотлогдсон бөгөөд биеийн хөдөлмөрт оюуны хөдөлмөрөө шингээсэн учир эдэлгээний чанар сайтай суран эдлэл боловсруулах боломж өгдөг.

Сур хийх ширийг зүсэх горим үхрийн биеийн хойд хэсгийн арьсыг яралгүй нимгэн цавь орчмоор туламлан зоо нурууны голоос 10-15см зайд аман хүзүүний тус газраас өгзөгний товгорыг дайруулан их биеийг битүү тойруулан зүсэж тус бүр нь3,8-4,0м урттай 8-9 ширхэг зүсэм шир гаргаж элдээд хооронд нь залгаж бугуйл, аргамж, чөдөр зэргийг хийдэг.

Зүйлэх сур хийх ширийг зүсэж хөлдөөгөөд гэсэхээс өмнө хутгаар үсийг зүйлж авдаг. Бас нойтон ширний үсийг өнгөн хөрсний хамт зүйлж авдаг. Зарим нутагт ганд хийх зумлах аргыг хэрэглэнэ.

Сур хийх ширийн уринд өгөх сур хийхээр зүсэж үсийг нь зүйлж авсан ширийг дугуйлж эвхээд нарны илч, малын амьсгал орохооргүй сүүдэр газар салхинд тавина. Ингэж ширийг өвөл, хөврын улирлыг дамжуулан салхинд зөөлөн хатаахыг уринд өгөх буву урь идүүлэх гэдэг.

Гандах үйлдлийн тухай ерөнхий ойлголт нь арьс, шир боловсруулах технологийн нэг дамжлага бөгөөд исэх ажиллагааны дүнд үүсэх янз бүрийн бодисын нөлөөгөөр арьс, ширийг боловсруулахаар үйл ажиллагаа юм.

Утах арьс, ширэн эдлэлийг ус, чийг даахдаа сайн, удаан эдэлгээтэй бөх болгох зорилгоор малчид эдлэл хийх арьс ширээ утдаг. Утах нь арьс нэхий, сур, элдэх аргын уламжлалт аргын өвөрмөгц нэгэн үйлдэл юм. Утсан эдлэл нороод эргэж хатуурдаггүй, утсан ширээр гутал уллахад хэв алдахгүй бөх болдог зэрэг давуу тал нь малчдын амьдралтай ойрхон.