НАЙЗ БОЛЪЁ!
 

Бид найз нартаа байнга шинэ соргог бизнес санаа бэлэглэх болно.
Хүндэтгэсэн:
Таст овогт Ц.Энхтайван


Үнэ: Сонголтоор

DFL технологийн нүүрсний хийн төхөөрөмжийн танилцуулга

DFL технологийн нүүрсний хийн төхөөрөмж нь бохирдолгүй үйлдвэрлэлийн нэг бөгөөд хаягдалгүйгээр цэвэршүүлэх иж бүрэн төхөөрөмж юм. Сүүлийн үед Улаанбаатар хот болон Монгол улсын томоохон суурин газар, аймгуудын төвийн агаарын бохирдол хэвийн хэмжээнээс их байгаа нь нүүрсийг шууд шатаан хэрэглэж байгаатай салшгүй холбоотой билээ.

Ялангуяа уурын зуухнуудын яндангаар гарч байгаа хорт утааны хэмжээ маш их байгаа нь хүн ардын маань эрүүл мэндийг ихээр хохироож байгаа явдал юм. Иймд бид Хятад улсад сүүлийн үед ихээхэн дэмжлэг олж, агаарын бохирдолыг багасгаж байгаа технологийн судалгааг хийж, та бүхэнд толилуулж байна.

Энэхүү төхөөрөмж нь нүүрсийг нэрэх замаар хийн түлш болгон үйлдвэр аж ахуйн уурын болон халуун усны зууханд хэрэглэнэ.

Нүүрсийг хийн түлш болгон хэрэглэх нь эдийн засгийн хувьд ихээхэн хэмнэлт гаргахаас гадна байгаль орчинд тархаж байгаа угаарын хийг үнэмлэхүй хэмжээгээр багасгана.

Зураг дээр: DFL технологийн нүүрсний хийн төхөөрөмж

Техникийн үзүүлэлт

Нэр Нэгж Ф2.0 Φ2.4 Φ2.6 Φ3.0 Φ3.2 Φ3.4 Φ3.6
Хийн төхөөрөмжийн диаметр мм 2000 2400 2600 3000 3200 3400 3600
Хэрэглэж болон нүүрс Антрацит, Кокс, Нүүрс
Нүүрсний хэмжээ мм 20-40.25-50.30-60
Нүүрсний хэрэглээ Кг/цаг 600-800 900-1400 1300-1700 1800-2200 2200-2500 2300-2800 2500-3000
Хийжүүлэгч бодис   Агаар ба уур
Нүүрсний хийн гарц Nm³/цаг 2000-2600 2900-4500 4100-5500 6000-7000 7000-8000 7500-9000 8500-10000
Нүүрсний хийн илчлэг KJ/Nm³ ≥6070
Гарч байгаа нүүрсний хийн температур C0 40-50
Гарч байгаа нүүрсний хийн даралт Pa 1200-1800
Ханасан температур C0 50-65

Дулааны цахилгаан станц, Керамикийн үйлдвэр, Металлургийн үйлдвэр, Химийн үйлдвэр, Шилний үйлдвэрт өргөн ашиглаж байна.

Технологийн тухай мэдээлэл

1. DFL буюу хос галт давхрага хэмээх технологи

Эдүгээ дан ба давхар шатлалттай технологиор нүүрсний хийн төхөөрөмжийг үйлдвэрлэж байжээ. Хятад улсад эдгээр хоёр технологиор нүүрсний хийн төхөөрөмжийг үйлдвэрлэж байгаа боловч сүүлийн үед энэхүү технологиос олон талаараа давуу нэгэн технологи гарч ирсэн нь хос галт давхрага (англиар DFL) хэмээх технологи юм.

Энэ технологи нь хоёр давхрага бүхий галын тоноглолтой бөгөөд дэгдэмхий фенол нүүрс төрөгчийн хүчил, cyanogen буюу хорт хий, сульфид зэрэг олон төрлийн химийн элементүүдийн даралтын урсгалыг паралель чиглэлээр явуулж галт давхрага руу шахна. Нүүрсний хийн найрлаганд байгаа дээрхи хорт бодисууд ислийн давхрагаар (галт давхрага) дамжин өнгөрөхдөө шатаж, ямарч хоргүй агаар болон усныг хий яндангаар гадагшлуулна. Иймд нүүрсний хийн зуух нь агаар мандалд хоргүй бөгөөд нүүрсийг бүрэн ашиглах боломжыг бүрдүүлж байгаа юм.

Мөн ус хэмнэх бөгөөд хаягдалын шүүлтүүрээр дамжин цэвэрлэгдсэн усыг дахин эргэлтэнд оруулан ашиглана.

2. DFL технологи нь ямар нэгэн тооцонцор бохирдолгүй бөгөөд иж бүрэн цэвэршүүлэх, хаягдлыг боловсруулах цогц төхөөрөмж юм. Хамгийн их дэвшилттэй тал нь энэхүү технологи нь дан болон давхар шатлалт технологиос анхны хөрөнгө оруулалт бага.

DFL технологиийг бусад технологиудтай харьцуулах юм бол, дан шатлалт технологиос 20-30%, давхар шатлалт технологиос 50% бага хөрөнгө оруулалт шаардана. Мөн түүнчлэн үйлдвэрлэлийн талбай бага бөгөөд угсралт суурьлуулалтын хугацаа богино.

Зураг дээр: 3.2 загварын хийн төхөөрөмж дээр харьцуулалт хийв.

3. DFL технологи нь чулуун нүүрс, антрацит, кокс, сул коксын антрацит, хар нүүрс гэх зэрэг маш олон төрлийн нүүрснээс хий гаргах бөгөөд эцсийн бүтээгдэхүүний өөрийн өртөг үлэмж бага болж байгаа нь бас нэг давуу тал юм.

4. DFL технологиор боловсруулсан хий нь хотын нүүрс төрөгчийн хийн тогтоосон журмаас 20 хувиар бага тул энгийн зуухнаас илүү болох нь харагдаж байна. Энэ төрлийн хийг үйлдвэрлэлд хэрэглэхээс гадна жижиг дунд хотын хэрэглээнд ашиглагдана.

DFL технологиор хий гаргах явцад халуун уур гарах бөгөөд энэхүү уурыг нүүрснээс хий гаргахад ашиглана. Нэмэлт ямар нэгэн халуун уур гаргах төхөөрөмж хэрэггүй. Энэ нь энэ технологийн онцлог тал юм.

2. DFL технологийн цэвэршүүлэлт ба хийн үйлдвэрлэл

3. Цэвэршүүлэх зарчим

Нүүрс болон анрацид нь DFL технологийн төхөөрөмжинд ормогц задарч, нэрэх давхрага руу орно. Өндөр температур бүхий пиролизийн урвалаар бий болсон замын хар, бензол, нафталин зэрэг хорт бодисуудыг шатааж, их хэмжээний дулааны энерги болгон гаргаж авна. Энэхүү дулааны энерги нь ислийн давхрага руу нэвтэрнэ.

Энэ нь хорт утааг цэвэрлэхээс гадна төхөөрөмжийн температурыг нэмэгдүүлэх ба нүүрстөрөгчийн исэл хүчил төрөгчөөсөө ангижран нүүрстөрөгчийн дан исэл болно. Нүүрс төрөгчийн дан исэл нь бидний үйлдвэрийн эцсийн бүтээгдэхүүн болох нүүрсний хий юм. (Пиролизийн урвал гэдэг нь органик бодисыг термо-химийн задралд оруулахыг хэлнэ.)

 

4. Үндсэн төхөөрөмж

Нэр Тоо Тайлбар
1 DFL технологийн нүүрсний хийн төхөөрөмж 1 Нүүрс нь нэрэгч давхрага руу орж задран нүүрсний хий болно.
2 Хос хоолой 1 Нүүрсний хийн тоосыг ялган 60 хэм хүртэл хөргөнө.
3 Хийн даралтын машин 2 Нүүрсний хийн түгээлтийг хийнэ.

Дээрхи хүснэгтээс та нүүрсний хийн үндсэн төхөөрөмж болон нэмэлт төхөөрөмжүүдийн тухай ойлголт авна. Нүүрс оруулах систем, усан эргэлтийн хөргөх систем, цахилгаан хангамж, цахилгаан хяналтын систем, багажны систем, урсгал хэмжих систем ба нүүрсний хийн анализ гэх мэт тоноглолтой. Хослуулагч төхөөрөмжийг захиалагчийн хэрэглээний хэмжээнээс шалтгаалан нэмж болно.

5. Нүүрсний хийн анализ ба найрлага

А. Нүүрсний хийн найрлага болон дулаан ялгаруулах хэмжээ нь харилцан адилгүй байдаг. Учир нь түүхий эд болох нүүрсний хувийн шинж чанар газар газрын нүүрсний ордууд дээр өөр өөр байдаг.

Нүүрсний хийн найрлага

Найрлага СО Н2 СО2 N2 CH4 O2
% 23-30 10-15 4-5 45-50 2-3 0.2-0.6

DFL технологийн болон нүүрсний хийн энгийн төхөөрөмжүүд нь бага илчлэгт хийн төхөөрөмжийн ангилалд багтана. Нүүрсний хийн илчлэг нь нүүрсний хувийн илчлэгийн хэмжээнээс хамаарна. Нүүрний хийн илчлэг нь ихэвчлэн дараах томъёололоор илэрхийлэгдэнэ.

1200 Kcal x 4.18 = KJ аас 1450 Kcal x 4.18 = KJ хүртэл.

Б. Нүүрсний хийн чанарын анализ

Нүүрсний хий ялгаруулах процесс нь нэрэх давхрагын галын хүчээр явагдаж, эцсийн бүтээгдэхүүнийг ялгаж авна.

Шинжилгээний дараах халуун хийний найрлага. (mg/Nm3)

Бохир материал Энгийн дан шатлалтай технологи Энгийн давхар шатлалтай технологи DFL технологи
Замын хар >100 >50 <2
Тоосонцор >160 >100 <50
H2S 20 15-30 Бага
Конденсац Фенол карбоны хүчил Их Их Бага
Аммиак 50 21 <10
Нафталин 50-100 70 30

6. Үйлдвэрлэлийн талбай

3.2 загварын хийн төхөөрөмж дээр харьцуулалт хийлээ. (Үйлдвэрийн барилгын болон агуулахын талбайн хэмжээг оруулж тооцов.)

Бохир материал Энгийн дан шатлалтай технологи Энгийн давхар шатлалтай технологи DFL технологи
Шалны талбай 10м x 35м 10м х 30м 8м х 20м
Ангар саравчны талбай 8м х 12м 8м х 12м 8м х 10м
Усан сангийн талбай 540м2 540м2 540м2
Газар ашиглалтын индекс 56% 56% 65%
Ойжуулалт 38% 38% 40%

7. Угсралтын хугацаа

Угсралын хугацаа нь хийн агуулахын барилгаас ихээхэн шалтгаална. Ерөнхийдөө шал суурийн инженерийн байгууламж ба хийн агуулахын барилгын ажилыг шуурхай явуулах нь зүйтэй. Барилга угсралтын ажил 3-6 сар үргэлжлэнэ.