Facebook-ийн найз болъё!
Follow товчлуур дээр дарна уу.

 

Бид найз нартаа байнга шинэ соргог бизнес санаа бэлэглэх болно.
Хүндэтгэсэн:
Таст овогт Ц.Энхтайван


Үнэ: Сонголтоор

Манайхаан! Нэг асуулт асууя.

Агаарыг халаахад амархан уу, эсвэл усыг халаах нь амархан уу?

Усыг халаахын тулд сав хэрэгтэй. Саванд байгаа ус тодорхой хугацааны дараа буцална. Буцлах хугацаа нь усны их бага хэмжээнээс шалтгаална. Гэтэл нам даралтын зуухтай айлын өрөөний агаарын температурыг 20 хэм болгохын тулд 100-200 литр ус буцалгах хэрэг гардаг. Үүнийг буцалгахын тулд багагүй нүүрс түлнэ.

Том талбай бүхий байрны халаалтын зардал бүр их болно.

Тэгвэл зуухны орчим агаар аль хэдийн 100 хэмээс дээш халчихсан байдаг. Гэвч энэ халуун агаар дээшээ хөөрөөд явахаас гадна багахан орчинд үйлчлэнэ.

Агаар уснаас хурдан халдаг гэнэ ээ.

20 хэмийн халуун 20 литр усыг 3.6 квт энергээр 100 хэм хүртэл халаахад 0,52 цаг шаардагдана. Энэ бол их хэмжээний түлш хэрэглэж байгаа нэг жишээ юм.

Өрөөнд байгаа хүйтан агаарыг хэрхэн хурдан халаах вэ? гэдэг асуултанд Хятадууд их амархан шийдэл олж гаргасан байна. Энэ нь их энгийн.

Энэхүү зуухыг Хятадын ХАА их сургууль, Хятадын ХАА-н механикжуулалтын Академийн эрдэмтэд багш нар хамтран хийж Шанхай хотод хэрэгжүүлээд байгаа юм. Өндөр хүчин чадалтай, хурдан хугацаанд халаалт өгдөг, агаар бохирдуулахгүй, угсрахад хялбар зэрэг олон давуу талтай бөгөөд Хятадын томоохон хүнсний ногооны хүлэмжүүд, тахианы аж ахуй дээр хийсэн туршилт нь үр дүнгээ өгч, олны анхаарлыг татаж эхэлсэн байна.

400 кв.м-ээс том талбайтай бүхий үхэр, гахай, тахианы фермерийн аж ахуй, цэцгийн болон хүнсний ногооны хүлэмж, авто грашууд болон авто угаалга, засварын газар, агуулах, хүнсний үйлдвэр, тавилгын үйлдвэр, химийн үйлдвэр гэх мэт том ажлын байр шаардагдах үйлдвэр аж ахуйн нэгжүүд өргөн хэрэглэнэ.

Иймд маш хурдан хугацаанд агаарыг 60-90 хэм хүртэл халааж чадах халаалтын төхөөрөмжийн тухай танилцуулья.

Агаар халаагч

Хуучин загварын агаар халаагчийн техникийн үзүүлэлт

Загвар Дулаан
ялгаруулалт
Халаах
талбай
Халаах
агаарын хэмжээ
Нүүрсний зарцуулалт Сэнсний
чадал
Хэмжээ Жин Хоолойн диаметр Үнэ
Нэгж Ккал/цаг м2 м3/цаг кг/цаг Квт мм кг мм Ам. Доллор
Coal-5 50000 400-600 2400 8-15 1.5 1200*800*1100 800 220 3320
Coal-10 100000 600-800 3250 20-25 2.2 1200*800*1300 1100 240 3600
Coal-15 150000 800-1000 4850 25-30 3 1320*900*1500 1500 260 3860
Coal-20 200000 1000-1200 6500 30-35 5.5 1320*900*1500 1800 280 4680
Coal-30 300000 1200-1500 9600 40-50 7.5 1600*1000*1650 2200 300 5300

Технологийн шинэчлэл хийсэн агаар халаагчийн техникийн үзүүлэлт

Загвар Дулаан
ялгаруулалт
Халаах
талбай
Халаах
агаарын хэмжээ
Нүүрсний зарцуулалт Сэнсний
чадал
Хэмжээ Жин Хоолойн диаметр Үнэ
Нэгж Ккал/цаг м2 м3/цаг кг/цаг Квт мм кг мм Ам. Доллор
Coal-5 50000 400-600 9500  8-15 1.25 1350*1000*1250 750 220 3320
Coal-10 100000 600-800 18700 20-25 2.35 1800*1100*1500 1150 240 3600
Coal-15 150000 800-1000 19000 25-30 2.45 2000*1100*1700 1350 260 3860
Coal-20 200000 1000-1200 35400 30-35 4.55 2300*1100*1700 1650 280 4680
Coal-30 300000 1200-1500 37400 40-50 4.60 2400*1100*1800 2100 300 5300

Жич: Эдгээр агаар халаагч нь агаарыг 60-90 хэм хүртэл халаана. 380V болон 220V ийн хөдөлгүүртэй.

Үйлдвэр технологийн шинэчлэл хийсэн тул шинэ загварын зуухны гадаад үзэмж сайжирч, агаар халаах хүчин чадал 3.9 дахин нэмэгдсэн байна. Энэ нь дэвшил нь 1200 м2 талбайтай 8м өндөр үйлдвэрийн байрыг халаах хугацаа нэг цаг байсан бол 15 минутанд халаана гэсэн үг юм.

Өвлийн улирал эхэлж байгаатай холбогдуулан захиалагч нартаа үнийн саналаа 2016 оны 12 сарын 31 хүртэл 300 доллороор хямдруулаад байна. Мөн Эрээн хүртэл тээврийн зардлыг үйлдвэр хариуцаж байгаа.

Энэ төхөөрөмж нь өрөөний хүйтэн агаарыг сорж, эгшин зуур халуун агаар болгож, вентилятор сэнснээр үлээгдэн өрөөний температурыг хурдан хугацаанд нэмэгдүүлнэ. Дэлхийн чанарын стандартын ISO9001-2000 шаарлагыг хангасан энэ халаалтын систем нь тэргэнцэр дээр угсарсан тул өвлийн цагт хэрэглээд зуны цагт агааржуулалтын сэнс болгон ашиглана.

Эндээс харахад  50м х 24м-ийн хэмжээтэй буюу 1200 кв.м талбай 8 метр өндөр үйлдвэрлэл үйлчилгээний байрыг 50 кг нүүрсээр 15 минутын дотор халааж байна.

Хэрэв халааж буй орон зай нь дулааны алдагдал багатай бол өдөрт нэг удаа ажиллуулахад болно. Дулааны алдагдал их байх тусам халаалтын хугацаа нэмэгдэнэ.

Агаар халаагч

Зураг дээр: Агаар халаагч төхөөрөмж болон шалны халаалтын системийг харьцуулан харууллаа.Эндээс харахад шалны халаалтын систем шиг жигд халаахгүй байгаа нь харагдаж байгаа боловч агаарын сэлгэлт хүчтэй явагддаг тул өрөөний температурыг хурдан хугацаанд өөрчилж байгаа нь ойлгомжтой байна.

Агаар халаагч төхөөрөмж нь бусад шалны халаалтын төхөөрөмжтэй харьцуулбал халаалтын бүтээмж 25-40 хувь илүү байгаа нь туршилтаар нотлогджээ. Энд сайн тал байхаас гадна бас муу талтай байдаг. Халуун агаар хүйтэн орчинд тархахдаа өрөөнд харилцан адилгүй температурын орчныг буй болгодог. Зарим газар нь халуун байхад зарим газар нь хүйтэн байдаг.

Тэгэхээр энэ технологийн халаалтыг орон сууцанд хэрэглэх нь тохиромжгүй юм.

Харин агаарын эргэлт сайн байх тусам энэхүү төхөөрөмжийн ач холбогдол илүү байна. Учир нь халуун агаар дэгдэж хүйтэн агаар шалан дээгүүр сууж байдаг. Тоног төхөөрөмжөөс гарч байгаа агаарын сувгийг аль болохоор доор байршуулах нь зүйтэй.

Агаар халаагч

Зураг дээр: Агуулахын өрөөнүүдэд агаарын урсгалын суваг байршуулах бүдүүвч зургийг харуулав.

Хэрэв халаалт өгч буй байр нь олон өрөөтэй бол халуун агаарын солилцооны суваг хийж өгөх хэрэгтэй. Учир нь өрөөний хана агаарын тархалтыг тусгаарладаг. Агаарын сувгийг өрөөний шалнаас 30 см өндөр байршуулна.

Өрөөнүүдэд агаарыг сэлгэлтийг маш ухаалаг тооцох хэрэгтэй байдаг. Агаарын даралтаар тухайн өрөөний агаарын сэлгэлтийн хэмжээг тодорхойлж болно.

Агаар халаагч Агаар халаагч
Агаарын сэлгэлт сайн өрөөнд агаарын даралт
тэнцвэртэй байна. Агаар халаагчийг дамжин
өнгөрч байгаа агаар тэнцүү байх
Агаарын даралт муу өрөөнд агшилт явагдана.
Агаар халаагч Агаар халаагч
Агаарын даралт их өрөөнд тэлэлт явагдана Өрөө тусгаарлагч хана агаарын даралтанд сөрөг нөлөөтэй

АНУ-ын эрчим хүчний хэмнэлтийн төвийн менежер Кен Бейкер "Агаарын эргэлтийг ухаалгаар шийдэж чадвал эрчим хүчний хэмнэлтийг 30 хувь хүртэл нэмэгдүүлж болох тухай судалгаа хийжээ.

Түүний судалгаагаар агаарын сэлгэлтийг сайжруулах юм бол эрчим хүчний хэмнэлт 16 хувиар өснө гэжээ. Энэ ч аргагүй юм. Агаарын дулааныг нэмэгдүүлэх үндсэн хоёр арга байна. Үүнд:

1. Халуун радиатор буюу бусад халаалтын төхөөрөмжөөр агаарыг зуугуухан халаах уламжлалт арга.
2. Агаарыг халаагч төхөөрөмжийн дундуур урсгаж, эрчимтэй халаах арга.

Хоёр дахь арга нь мэдээж агаарыг хурдан хугацаанд халаана. Тэгэхээр өрөөний температурыг нэмэгдүүлэх хамгийн дэвшилттэй арга болох нь харагдаж байна.

Агаар халаагч

1. Том оврын агаар халаагч төхөөрөмж. Агаар халаагч төхөөрөмж нь энгийн уурын зуухнаас илүү их үр ашигтай бөгөөд түлшний зарцуулалтыг 60 хувь хүртэл буулгана.

Агаар халаагч

2. Нүүрс түлэх зуух. Зуухны доор үнс гаргах нүх ухаж өгмөөр санагдсан шүү. Нүүрсний хотол бага байгаа нь түлш хэмнэх тод жишээ болж байгааг та харж болно.

Агаар халаагч

3. Агааржуулалтын венилятор нь их хэмжээний хүйтэн агаарыг сорж зууханд оруулан дулаан агаар болгоно. 220-300мм диаметр бүхий агааржуулалтын хоолой хэрэгтэй.

Агаар халаагч

4. Агаар халаагч төхөөрөмжийг үйлдвэрлэл явуулах том хэмжээний зааланд угсарсан байдал. Энэхүү заалыг ганцхан цагийн дотор халааж чадна.

Агаар халаагч

5. Агаар халаагч төхөөрөмж нь 2-4мм-ийн зузаан лист төмөрөөр хийсэн тул удаан жилийн эдэлгээтэй.

Агаар халаагч

6. Үйлдвэрийн агуулахад уг төхөөрөмжийг бэлэн хийсэн байсан. Иймд үйлдвэрт захиалга хийж, банкны дансанд мөнгө орсон бол үйлдвэр шууд ачуулах боломжтой.

Агаар халаагч

7. Агаар халаагч төхөөрөмжийг угсрахад нэн хялбар. Агаар сорогч вентиляторыг 1.5-7.5 квт чадалтай 220V буюу 380V-ийн хөдөлгүүрээр эргүүлнэ. Хөдөлгүүрийг цахилгаан шугаманд холбоход л болно. Захиалагч өөрийн хүсэлтээр хөдөлгүүрийн хүчдэлийг сонгоно.

Агаар халаагч

Халаалтын хамгийн эмзэг орчин шаарддаг хүлэмжинд автомат халаагч төхөөрөмжийг хэрэглэхэд тохиромжтой.

Агаар халаагч

1. Өвлийн хүлэмж

Агаар халаагч

2. Дулаан гарааш

Агаар халаагч

3. Барааны агуулах

Агаар халаагч

4. Төмс хүнсний ногооны зоорь

Агаар халаагч

5. Тахиа, Гахайны аж ахуй

Агаар халаагч

6. Үхрийн ферм

Агаар халаагч

7. Авто угаалга засварын газар

Агаар халаагч

8. Спортын ордон, спорт заал

Агаар халаагч

9. Үйлдвэрийн барилга

Агаар халаагч

10. Хүнс барааны зах

Төлбөр: Үйлдвэрлэгч төлбөрийн 100 хувийг хүлээн авсны дараа захиалгат барааг Эрээн хот руу ачуулна.
Баталгаа: Үйлдвэрээс тоног төхөөрөмж ачигдсан өдрөөс эхлэн нэг жил.
Технологийн сургалт ба угсралт: Захиалагчийн хүсэлтээр тоног төхөөрөмжийг угсрахад мэрэгжлийн инженерийг Монгол улсад явуулж болох бөгөөд Захиалагч тал виз, замын зардал, буудал, хоолны зардлуудыг хариуцна. Мэрэгжилтэний цалин 50-80 доллор/өдөр.

Хэрхэн худалдаж авах вэ?

1. Үйлдвэрлэгч тус сайтад бараа бүтээгдэхүүний мэдээллээ төлбөртэйгээр тавьж, манай гэрээт нийлүүлэгч болсон тул бид танаас зуучлалын хөлсгүйгээр үйлчилгээ үзүүлнэ.
2. Та манай сайтын хаягаар бидэнд шууд хандан үйлдвэр дээр нь өөрийн биеэр зочилон очиж үйлдвэрлэлийн үйл ажиллагаатай танилцах, тоног төхөөрөмжийн судалгаа шилэн сонголт хийх, орон нутгийн болон дотоодын стандартын дагуу өөрчлөлт хийлгэх, хэсэгчлэн худалдан авалт хийх, хүчин чадлыг нэмэгдүүлэх зэрэг шаардлагын дагуу захиалж болно.
3. Бид танд замчлах, хэлмэрчлэх, гэрээ байгуулах ажилд тань хөндлөнгийн хяналт тогтоон баталгаажуулах, эрсдэлээс хамгаалах, тээвэрлэлт хийх зэрэг худалдааны ажилд тань туслалцаа үзүүлнэ.