НАЙЗ БОЛЪЁ!
 

Бид найз нартаа байнга шинэ соргог бизнес санаа бэлэглэх болно.
Хүндэтгэсэн:
Таст овогт Ц.Энхтайван


Үнэ: Сонголтоор

Уншигч танд нэгэн эдийн засгийн тооцоо танилцуулмаар байна. Салхин цахилгаан үүсгүүрийн 5Квт-ын төхөөрөмж нь нэг өрхөд тохиромжтой гэж үйлдвэрлэгч тайлбарласан юм. Монгол орны цаг агаарын эрс тэрс уур амьсгалтай бүс нутагт 5КВт-ын төхөөрөмж нь ахуйн хэрэглээний цахилгаан ба дулааны асуудлыг бүрэн шийдэх боломжтой юм.

Манай орон сэргээгдэх эрчим хүчний асар их нөөцтөй орнуудын нэг юм. Төв Азийн өндөрлөг энэ газар умардын салхи байнга салхилна.

Агаарын урсгалын кинетик энергийг цахилгаан энергид хувиргадаг төхөөрөмжийг салхин турбин гэнэ. Салхин турбин нь хэдхэн зуухан Вт-аас хэдэн мВт хүртэл чадалтай байдаг. Агаарын урсгалыг салхин турбиныг ажиллуулахад ашигладаг. Сүүлийн үед түгээмэл хэрэглэгдэж буй арилжааны турбинууд 0.3Квт–3 Mвт хүчин чадалтай байна. Турбины үйлдвэрлэх эрчим хүч нь салхины хурдны куб зэрэгтэй шууд хамааралтай учир салхины хурд ихсэхэд гарган авах эрчим хүчний хэмжээ асар ихээр нэмэгдэнэ. Тийм учраас салхины хурд тогтмол, өндөр байдаг газрууд болон далайн эрэг, өндөр өргөгдсөн уулархаг бүс нутагт салхины эрчим хүчийг ашиглах нь тохиромжтой байдаг.

Салхины хурд тогтмол байдаггүй тул салхин турбины үйлдвэрлэх эрчим хүч нь тухайн турбины суурилагдсан хүчин чадлыг шууд жилийн бүх хоногт үржүүлсэнтэй тэнцдэггүй байна. Жилд дунджаар үйлдвэрлэх эрчим хүчийг “багтаамжийн фактор” (capacity factor) гэж нэрлэнэ. Салхин турбины багтаамжийн фактор нь 20-40% байна. Жишээлбэл:

1 мегаватт хүчин чадал бүхий салхин турбины багтаамжийн фактор нь 35% гэвэл, уг турбин жилд 8,760 МВт-цаг биш, зөвхөн 0.35x24x365 = 3,066 MВт-цаг, буюу ойролцоогоор 0.35 МВт эрчим хүч үйлдвэрлэнэ. Гэвч энэ фактор Монголд арай өндөр байдаг.

Дэлхийн хэмжээнд салхинаас гарган авч болохуйц эрчим хүчний хэмжээ дэлхийн одоогийн эрчим хүчний хэрэгцээнээс 5 дахин, цахилгаан эрчим хүчний хэрэгцээнээс 40 дахин их байна. Гэвч салхины эрчим хүчний станцууд нь асар их хэмжээний талбай шаардана.

Далайн эрэг орчмын салхины хурд нь эх газрынхаас ~90% их байдаг нь уг бүс ихээхэн ирээдүйтэйг харуулна. Салхины хурд мөн өндөр өргөгдсөн уулархаг нутагт их байна.

Салхины эрчим хүч нь сэргээгдэх эрчим хүч бөгөөд үйлдэрлэх явцад нүүрстөрөгчийн давхар исэл, метан зэрэг хүлэмжийн хий ялгаруулдаггүй давуу талтай.

Зураг дээр: 500-2000 ваттын салхин цахилгаан үүсгүүр

Стандарт чадал (Квт) 0.3 0.4 0.5 0.6 1 2
Дээд чадал (Квт) 0.45 0.6 0.75 0.9 1.5 3
Сэнсний диаметр (метр) 2.2 2.5 2.7 2.8 3.2 3.8
Роторын эргэлтийн хурд (эрг/мин) 400 400 400 400 360 300
Стандарт хурд (м/сек) 7 7 7 8 8 8
Ажиллаж эхлэх салхины хурд (м/сек) 2.5 2.5 2.5 2.5 3 3
Ажлын хурд (м/сек) 3-25 3-25 3-25 3-25 3-25 3-25
Хамгаалалт хийх салхины хурд (м/сек) 40 40 40 40 50 50
Гаралтын хүчдэл (вольт) 24 24 24 24/36 48 72/96
Шонгийн өндөр (метр) 6 6 6 6 6 6
Сэнсний хэсгийн жин (кг) 30 40 45 45 60 90
Шонгийн диаметр (мм) 60 60 75 75 75 89
Шонгийн зузаан (мм) 4 4 5 5 5 5
Тохирох тэжээл хураагч (шр) 2 2 2 2 4 6
Тэжээл хураагчийн хүчдэл 12 12 12 12 12 12
Тэжээл хураагчийн гүйдлийн хүч 150 150 150 150 150 200
Үйлдвэрийн үнэ (Доллор) 640 660 850 850 1170 1910

Үйлдвэрээс танилцуулж байгаа үнийн саналд салхин цахилгаан үүсгүүр нь генератор, контвертор, сэнс болон шонгийн үнэ багтсан болно. Харин аккумляторын үнэ шингээгүй.

Салхин цахилгаан үүсгүүрийн давуу талууд

1. 0.3Квт – 5Квт-ын чадалтай бага дунд оворын салхин цахилгаан үүсгүүрт эргэлдүүлэх гол ба чиглүүлэгч далбааттай бөгөөд салхины урсгалын дагуу эргэлдэж, сэнсний эргэлтийн хурдыг хурдасгана. Хүчтэй салхитай үед түүнийг сэнсний байршилыг хувирган эргэлтийн хурдыг багасгаж өгнө. 10Квт - 50Квт чадалтай салхин сэнсэнд цахилгаан хяналтын систем суулгасан нь салхины хурдыг тохируулах боломжыг нээж өгсөн байна.

2. Конверторын системийг тусгай технологийн дагуу дизайн хийцийг нь шийдвэрлэснээр маш найдвартай, цохилтонд тэсвэртэй, эдэлгээ удаан болсон юм.

3. Өндөр давтамжит эргэлтийн үндсэн техник хэрэгсэлийг нь бага чадлын эрчим хүч хувиргах инверторт тохируулан хийсэн. Иймээс инверторын жин багассан бөгөөд бүтээмж нь өндөр болж, халалт нь багассан юм.

4. Цэнэглэлт ханах үед конвертор нь хамгаалалтын дэглэмд шилжих тул найдвартай ажиллах баталгааг бий болгосон байна.

wind-power-projects.jpg

10Квт - 50Квт-ын систем нь “Салхинд өртөх” бүтэцтэй ба байнгын хяналт, тохиргоо үл шаардана. Салхийн турбины систем нь салхины хурд болон чиглэл өөрчлөгдөх үед автоматаар тохиргоо хийгдэж, найдвартай ажиллагаагаар хангана. Салхины хүч өөрчлөгдөх үед цахилгааны үүсгэх процесст өсөлт бууралт явагддаг. Тэр үед салхины даралтыг хянах систем нь стандарт хэмжээнээсээ салхины хүч нэмэгдэх болон буурах үед сэнсны далавчийг байрлалыг тохируулан өөрчилж, далавчны өнцгийн хэмжээг 90° хүртэл эргүүлж өгнө. Энэ аргаар бүх систем нь өөрийнхөө найдвартай үйл ажиллагааг хангаж чаддаг. 20Квт, 30Квт, 50Квт чадалтай төхөөрөмжүүдийн хувьд хүч сааруулах аппаратуртай тул маш хүчтэй салхитай үед буюу засвар үйлчилгээ хийж байгаа үед бүх системийн ажиллагааг зогсоож өгнө.

Салхины чиглэл тогтворгүй болон эргэлдэн хуйлрах үед ч систем тогтвортой ажиллаж чадна. Мөн салхины хүчнээс шалтгаалан цахилгааны түвшин тогтворгүй байхад далавч нь салхины хүчийг тэнцвэржүүлэх горимд шилжин 90° хүртэл өнцгийн хувиргалтанд орно. Ингэснээр сэнс өөрөө жигд эргэлтэнд тогтвортой байж чадна. Үйлдвэрлэгч өндөр нарийвчлалтай техник ашиглан хийсэн эргэлт тохируулах нарийн хэмжээст эд ангиудыг импортоор авч суулгасан бөгөөд гидрийн болон араат дамжуулагчийн технологийг ашигласан байна.

Цэнэг хураах төхөөрөмж: Аккумляторыг бүрэн цэнэглэгдсэн тохиолдолд цахилгаан хяналтын систем нь далавчны эргэлтийг зогсоож, амралтын хувилбарт орно.

Стандарт чадал (Квт) 3 5 10 20 30 50
Дээд чадал (Квт) 4.5 7,5 12 25 40 60
Сэнсний диаметр (метр) 4.5 5 8 11 12 18
Роторын эргэлтийн хурд (эрг/мин) 240 200 160 120 100 75
Стандарт хурд (м/сек) 9 10 10 10 12 13
Ажиллаж эхлэх салхины хурд (м/сек) 3 3 3 3 3 3
Ажлын хурд (м/сек) 3-30 3-30 3-30 3-30 3-30 3-30
Хамгаалалт хийх салхины хурд (м/сек) 50 50 50 50 50 50
Гаралтын хүчдэл (вольт) 120 192 360 360 360 360
Шонгийн өндөр (метр) 9 9 12 15 18 24
Сэнсний хэсгийн жин (кг) 120 180 480 650 750 1000
Шонгийн диаметр (мм) 133 159 219 325 426 500
Шонгийн зузаан (мм) 5 6 8 8 8 8
Тохирох тэжээл хураагч (шр) 10 16 30 60 90 120
Тэжээл хураагчийн хүчдэл 12 12 12 12 12 12
Тэжээл хураагчийн гүйдлийн хүч 200 200 200 200 200 200
Үйлдвэрийн үнэ (Доллор) 3920 6800 17520 32220 46200 137720

Үйлдвэрээс танилцуулж байгаа үнийн саналд салхин цахилгаан үүсгүүр нь генератор, конвертор, сэнс болон шонгийн үнэ багтсан болно. Харин аккумляторын үнэ шингээгүй. Учир нь салхин сэнсийг хэрэглэх 2 арга байдаг. Нэг буюу хэд хэдэн айлын цахилгаан хангамжыг шийдэх цахилгааны шугам сүлжээнд холбогдоогүй Off-grid систем гэж байдаг бол сум баг, жижиг суурин газрыг цахилгаанаар хангах Grid-Tied систем гэж байдаг. Өөрөөр хэлбэл хэд хэдэн салхин генераторыг ашиглан суурин газруудын цахилгаан хангамжыг шийдэх боломжтой юм.

Манай орны хувьд алслагдсан аймаг сумдын захиргаа, эмнэлэг, сургууль, цэцэрлэгийг салхин сэнсний эрчим хүчээр хангаж болохоос гадна уул уурхай, газар тариалангийн хээрийн орон сууцуудыг цахилгаан эрчим хүчээр хангахад өргөн ашиглаж болно.

Нийтлэгчийн санал

Уншигч танд нэгэн эдийн засгийн тооцоо танилцуулмаар байна. Салхин цахилгаан үүсгүүрийн 5Квт-ын төхөөрөмж нь нэг өрхөд тохиромжтой гэж үйлдвэрлэгч тайлбарласан юм. Монгол орны цаг агаарын эрс тэрс уур амьсгалтай бүс нутагт 5КВт-ын төхөөрөмж нь ахуйн хэрэглээний цахилгаан ба дулааны асуудлыг бүрэн шийдэх боломжтой юм. Учир нь:

Энд санал болгож байгаа 5 КВт хүчтэй (сэнсний диаметр 5 м = 16.418ft) салхин генератор нь 10м/сек дундаж салхины хурд бүхий бүс нутагт жилдээ 38115 Квт/цаг эрчим хүч үйлдвэрлэнэ. (АНУ-ын http://www.energyefficientchoices.com/resources/wind-power-system-sizing-calculator.html сайтын тооцоолуураар тооцов.)

Ер нь салхин сэнсний эрчим хүчний үйлдвэрлэлийн тооцоог гаргахад сэнсний диаметр, стандарт чадал болон тухайн бүс нутгийн салхины дундаж хурдыг сайн мэдэх хэрэгтэй. Үүний дээр илүү өндөр нарийвчлалтай бодьё гэвэл тухайн бүс нутгийн агаарын нягтралыг бас тооцдог. Уншигч та өөрийн оршин сууж байгаа бүс нутгийн агаарын даралтыг тооцож гаргая гэвэл http://www.denysschen.com/catalogue/density.aspx сайтаар орж үзээрэй. Үүний тулд тухайн өдрийн агаарын температур, далайн түвшинээс өргөгдөх хэмжээ, агаарын чийглэгийг мэдсэн байх хэрэгтэй.

Энэ нь сардаа 3176 КВт цахилгаан үйлдвэрлэж байна гэсэн тооцоо гарч байна. Энэхүү үнэ төлбөргүй эрчим хүчийг хэрхэн хэрэглэх вэ?

Монгол Айлд хамгийн их цахилгаан хэрэглээтэй үе бол үдшийн цаг байдаг. 18-21 цагийн хооронд айлууд хоолоо хийж идэхээс гадна гэр орондоо ам бүлээрээ бүрэн цугларч амарч байдаг билээ. Өрхийн гишүүн бүр өөрт шаардагдах цахилгаан хэрэглэгчээ залгаж (Зурагт, плитка, компьюьер, өрөөний гэрэл, хөргөгч гэх мэт), Энэ бүгдийн цахилгаан хэрэглээний нийлбэр ойролцоогоор 3-4Квт/цаг байдаг. Энэ бол хамгийн оргил ачаалалтай үе юм. Гэвч нэг айлын нэг сарын хэрэглээг 300 квт-аар тооцож үзье. Тэгвэл 3176 КВт эрчим хүч 10 айлд хангалттай хүрэлцэж байна.

Харин өртгөө хир хурдан нөхөх вэ? Нэг генератор нэг жилд 3 сая 50 мянган төгрөгийн (Нэг КВт/цаг эрчим хүний тариф 80 төгрөгөөр тооцов) цахилгаан үйлдвэрлэж байна. 20 жилийн баталгаатай энэхүү салхин сэнс нь баталгаат хугацаандаа 60 сая 100 мянган төгрөгийн эрчим хүч үйлдвэрлэнэ. Салхины хурд тогтвортой байнга салхилж байдаг газрыг сонгон байрлуулж чадвал салхин генератор бүр их өндөр ашигтай ажиллана. Гэвч уншигч та дээрхи хүснэгтээс үзээд 14м/сек хурдтай салхи хамгийн их эрчим хүч үйлдвэрлэх нөөц болдог гэдгийн анхаарах хэрэгтэй.

Оюутолгойд салхины эрчим хүчийг ашиглана

2011-06-29 14:48

Уурхайн эхний ээлжийн олборлолт 2012 оноос эхлэх бөгөөд энэ үеийн цахилгааны хэрэглээ 130 МВт (2011 онд 22.4 МВт байгаа) хүрснээр, Оюутолгой уурхайн цахилгаан эх үүсвэрийн дотоод нөөц боломж дутагдахад хүрэх юм.

Одоогийн байдлаар Оюутолгой уурхайн эрчим хүчний хангамжийг БНХАУ-аас 2012-2016 онуудын хооронд цахилгаан импортлох, 2014 оноос эхлэн Монголын Төвийн эрчим хүчний нэгдсэн сүлжээнд холбох гэсэн үндсэн хоёр хувилбар төлөвлөгдөж байна. Үүнээс гадна дотоодын 100 хувийн хөрөнгө оруулалттай "Клинтек" ХХК-ийн хэрэгжүүлж буй 102 МВт-ын суурилагдах хүчин чадалтай "Оюу Толгойн Салхин Цахилгаан Станц" төсөл 2013 оноос эхлэн Оюутолгойн төв дэд станцад холбогдон ажиллаж, байгаль орчинд хор нөлөөгүй цэвэр эрчим хүчний үйлдвэрлэлийг уул уурхайн бүс нутагт бий болгохоор ажиллаж байна.

Тус салхин цахилгаан станцын төлөвлөсөн байршил нь Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутагт Оюутолгой уурхайгаас зүүн урд зүгт 50 км орчим зайтай байрлах бөгөөд Монгол орны салхины арвин нөөц бүхий нэгдүгээр зэрэглэлийн бүсэд оршдог. Салхин цахилгаан станц нь жилдээ 300 сая кВт.ц цахилгаан үйлдвэрлэж, Оюутолгой болон Оюутолгой орчмын бүс нутагт цахилгаан нийлүүлэх юм.

Салхин цахилгаан станцын жилийн эрчим хүчний үйлдвэрлэлийг зөвхөн Оюутолгой уурхайн эрчим хүчний хэрэглээтэй харьцуулж үзвэл, 2013 онд цахилгаан хэрэглээний 23.69 хувь, 2014 онд 16.27 хувь, 2015 онд 15.6 хувьтай тэнцэхүйцийг цэвэр эрчим хүчний үйлдвэрлэлээр хангах тооцоо гарчээ.

Жилдээ 300 сая кВт.ц цахилгааныг салхины эрчим хүчээр үйлдвэрлэснээр, нүүрсний хэрэглээт эрчим хүчний үйлдвэрлэлтээс бий болох нүүрсхүчлийн хийн ялгаруулалтыг 345000 тонноор бууруулах бөгөөд энэ нь өнөөгийн Монголын Төвийн эрчим хүчний системийн ялгаруулалтын 9 хувьтай тэнцэж байна. Мөн тус салхин цахилгаан станц нь жилдээ эрчим хүчний үйлдвэрлэл дэх цэвэр усны зарцуулалтыг 3 сая куб.метрээс, түүхий нүүрсний зарцуулалтыг 750000 тонноор тус тус бууруулж, 170 мянган өрхийн жилийн эрчим хүчний хэрэглээтэй тэнцэх цахилгааныг байгаль орчинд сөрөг нөлөөгүй, цэвэр эрчим хүчний үйлдвэрлэлээс үйлдвэрлэх тооцоо гарчээ.

Салхин цахилгаан станцын барилгын ажил 2012 оноос эхлэн нэг жилийн хугацаанд үргэлжлэх бөгөөд 2013 онд онд Оюутолгой уурхайн төв дэд станцад холбогдохоор төлөвлөгдсөн. Монгол Улсад байгуулагдах салхин цахилгаан станцуудаас хүчин чадлаараа хамгийн том нь юм. Энэ мэтээр байгаль орчинд хор нөлөөгүй цэвэр эрчим хүчний хэрэглээг ашиглах нь уул уурхайн салбарынхны хувьд нийгмийн өмнө үүрэг хариуцлагаа хүлээж буйн нэг илрэл болох болов уу.

Э.Мягмардорж
Монголын Салхины Эрчим Хүчний Ассоциаци