НАЙЗ БОЛЪЁ!
 

Бид найз нартаа байнга шинэ соргог бизнес санаа бэлэглэх болно.
Хүндэтгэсэн:
Таст овогт Ц.Энхтайван


Үнэ: 76600 юань

Модны үртэсийг шахаж ахуйн халаалт болон ресторан зоогийн газрын хоол боловсруулах шахмал түлш болгон ашигладаг уламжлал дэлхий дахинаа их байдаг. Бидний танилцуулж байгаа машин нь модны үртэсээр шахмал түлш хийгээд зогсохгүй малын тэжээлийн үйлдвэрлэл явуулах бүрэн боломжтой юм.

Үртсэн шахмал түлшний үйлдвэрийн иж бүрэн шугам

Модны үртэс гэдэг манай Монголд ихээхэн олдоц сайтай мөртлөө хэрэглээгүй болчихсон нэгэн үнэт түүхий эдийн нэг билээ. Нэгэн үед үртсэн зуух хийх гэж ихээхэн хөл хөөрцөг болж байсан боловч “Буруу ашиглавал дэлбэрдэг” гэсэн цуурхалаас болж энэ зуухний зах зээлийн насжилт буурах тийшээ хандсан билээ.

Модны үртсийг шахаж ахуйн халаалт болон ресторан зоогийн газрын хоол боловсруулах шахмал түлш болгон ашигладаг уламжлал дэлхий дахинаа их байдаг.

Бидний танилцуулж байгаа машин нь модны үртсээр шахмал түлш хийгээд зогсохгүй малын тэжээлийн үйлдвэрлэл явуулах бүрэн боломжтой юм.

  • Бутлагч машин 18000 юань
  • Хатаагч машин 17000 юань
  • Лигнин цавуу зуурагч 9500 юань
  • Шрупэн дамжуулагч 7000 юань
  • Шахмал түлш хэвлэгч машин 19500 юань
  • Үйлдвэрээс Эрээн хот хүртэл тээврийн зардал 5600 юань

1. Бутлагч

Хэрэв түүхий эд нь 5*5мм – ээс их (нүүрс, модны мөчир, холтос, малын өтөг бууц, малын тэжээл гэх мэт), 200мм ээс бага байвал тэдгээрийг 5*5мм хүртэл жижиглэн бутлаж өгөх хэрэгтэй. Үүнд энэхүү машиныг хэрэглэнэ.
Хэмжээ: 1200*550*750мм
Хэмжээ (L*D*H): 170*150
Хөдөлгүүр: 18.5-22квт
Хүчин чадал: 2 тонн\цаг
Эцсийн бүтээгдэхүүний хэмжээ: 0.8мм

Шахмал түлш

 

2. Хатаагч машин

12% аас дээш чийглэг бүхий түүхий эдийг хатаагч машинаар оруулж хатаана. Үүний тулд түүхий эдийн чийглэгийг хэмжигч багажаар шалгаж тодруулна. Чийглэг ихтэй түүхий эдээс сайн чанарын шахмал түлш гаргахад бэрх бөгөөд амархан бутардаг. Хатаагч машин нь чийглэгийн хэмжээг 8-6% болтол бууруулна. Хатаалганд орсон түүхий эдийг нэг цаг хиртэй сэврээнэ.

Энэхүү машин нь хүчирхэг насосын тусламжтайгаар түүхий эдийг хоолой дундуур хөөн явуулж холихоос гадна зууханд түлсэн галын өндөр температураар чийглэг түүхий эдийг халаана. Халаалт авсан чийглэг түүхий эд богино хугацаанд чийглэгээ алдаж шахмал түлш хийхэд тохиромжтой түүхий эд болно.

Шахмал түлш

Зураг дээр: Түүхий эд хатаагч холигч машин.

Техникийн үзүүлэлт

Загвар Хөдөлгүүр
квт
Хүчин чадал
тонн/цаг
Чийглэг Жин
тонн
Хэмжээ
метр
МС-8 6.25

0.7-1.2

40-50%

2.6

12*2*4.5

3. Лигнин зуурагч машин

Лигнин зуурагч машин нь сүрэл болон хуучирсан үртсийг барьцалдуулах цавууг найруулна. Хятадууд тариа будааны сүрлийг лигнин хэмээх давирхайлаг бодисоор барьцалдуулан бэхжүүлдэг. Лигнин нь 100 хувийн байгалын гаралтай органик полимер материал юм. Модны холтосон дээр байх бөгөөд модны давирхай юм. Намар цагт модны 20-30 хувь нь лигнин агуулдаг.

Шахмал түлш

Зураг дээр: Лигнин байгаль дээр байгаа байдал ба үйлдвэрийн аргаар гаргаж авсан байдал

Шахмал түлш ОХУ-д жилдээ 100-200 сая тонн лигнин үйлдвэрлэж шахмал түлшинд хэрэглэж байна. Лигнин нь маш сайн шатамхай бодис бөгөөд шахмал түлшний хамгийн дээд зэргийн барьцалдуулагч бодис болно. Нэг кг лигнин 2-2,5 юань байдаг.
Ер нь лигнин гэдэг нь цавуулаг шинжтэй, органик полимер бодис бөгөөд аливаа ургамалын эсийн ханыг бүрдүүлэгч нь юм. Модны биомассын 15-25 хувийг эзэлдэг энэ бодис нь шахмал түлшний наалдуулагч цавуу нь болдог байна. Мод хатаж өгөршсөн ч гэсэн лигнин удаан жилийн турш оршсоор л байдаг. Лигнин нь маш шатамхай бодис бөгөөд хамгийн илчлэг сайтай царс модонд лигнин их агуулагддаг тул илчлэг нь сайн байдаг гэнэ. Латин хэлний Lignum гэсэн үгнээс гаралтай энэ үг нь мод гэсэн утгыг илэрхийлдэг. Усанд уусахдаа удаан тул 24 цаг зуурдаг.

Лигнин зуурагч машин нь дараах үзүүлэлттэй бөгөөд их удсан хуучирсан үртсээр шахмал түлш хийх үед л хэрэглэнэ.

Жин: 500 кг
Эзэлхүүн: 1.92м3
Хөдөлгүүр: 1.1 квт

4. Шрупэн дамжуулагч

Шрупэн дамжуулагч нь түүхий эдийг шахмал түлш хэвлэгч машин руу жигд цацаж оруулна. Түүхий эдийг зуугуухан жигд хурдаар шахмал түлш хэвлэгч машин руу түүхий эдийг оруулснаар шахмал түлш хэвлэгч машинд хэт өндөр ачаалал өгөхгүй сайн талтай.

Урт:3м
Хүчин чадал: 300-400кг\цаг

Шахмал түлш

5. Шахмал түлш хэвлэгч машин

Энэ нь шахмал түлшний үйлдвэрийн үндсэн төхөөрөмж юм. Шахалтанд оруулсан модны үртэсийг өндөр температураар халааж, түүнд агуулагдах модны давирхай болон наалдамхай бодисыг хайлуулна. Халуун температурт тэлсэн давирхай нэгэн төрлийн наалдуулагч бодис болон хувирч шахмал түлшний хэлбэрийг бүрдүүлнэ. Үүнээс гадна олон жил нар салхинд гандсан хуучин үртэс болон сүрлээр шахмал түлш хийж байгаа тохиолдолд лигнин хэмээгч бодисыг цавууны оронд хэрэглэнэ. Лигнин нь хуурай нунтаг бодис бөгөөд усанд уусахдаа удаан байдаг. Иймд лигнин зуурагч машин нэмж авах нь зүйтэй.

Энгийн нүдээр харах юм бол махны машиныг санагдуулам энэхүү төхөөрөмж нь шрупэн дамжуулагчаар урсан ирж байгаа түүхий эдийг мушгирсан голын тусламжтайгаар халаах төхөөрөмжийн хэв рүү шахаж өгнө. Халуун хэвээр дамжин гарч байгаа модны үртэс өндөр нягтралтай түлш болон хувирна. 10 м3 хэмжээтэй түүхий эд 1м3 болтлоо шахагдана.

Техникийн үзүүлэлт

Хүчин чадал 180-350кг/цаг
Цахилгаан хэрэглээ 22квт/цаг
Машины жин 0.8 тонн
Гадна хэмжээ 1.9*0.6*1.8м
Бүтээгдэхүүний диаметр 50мм

Шахмал түлш

 

Чийг хэмжигч

Хэвлэхийн өмнө үртэсний чийгшилт 8-10 хувьтай болсон байх хэрэгтэй. Үүний тулд чийгшилтийг чийг хэмжигч төхөөрөмжөөр шалгана. Үнэ 180 юань байдаг.

Шахмал түлш

  • Ой модны хаягдал мөчир, модны үндэс, шатсан ой мод, мод бэлтгэлийн ангийн хаягдалыг дахин боловсруулан шахмал түлш хийнэ.
  • ХАА-н үр тарианы аж ахуйн хаягдал болох улаан буудайн сүрлээр шахмал түлш хийнэ.
  • МАА-н хаягдал малын өтөг бууц, аргал, хорголыг нунтаглан шахмал түлш хийнэ.
  • Тэжээлийн ургамал тариалж малын тэжээл хийнэ.

Манай улсын Архангай, Сэлэнгэ, Булган, Хөвсгөл зэрэг ой модны нөөц ихтэй аймгуудад ой модны хаягдал ихээхэн хэмжээгээр байдаг билээ. Ууланд байгаа эдгээр хаягдал цагийн эрхээр өмхрөн муудаж, байгаль дэлхийдээ шингэдэгийн хэн бүхэн мэднэ. Үүнээс гадна үр тариа ургуулдаг төвийн бүс нутагт улаанбуудайн сүрэл гэж мундаг хаягдал бий.

Хятад улсад ой модыг ургуулан байгаль орчноо сэргээх хөдөлгөөн ихээр явагдахын зэрэгцээ ой модноос гарч буй хаягдал, үр тарианы аж ахуйн хаягдалыг дахин боловсруулах технологи эрчимтэй хөгжиж байгаа нэг жишээ бол шахмал түлшний үйлдвэр юм.

Үйлдвэр дээр өөрийн биеэр очиж танилцаж байх явцад энэхүү төхөөрөмж нь хэрэглэхэд хялбар, засвар үйлчилгээ хийхэд амархан юм байна гэдгийг тоног төхөөрөмжийн инженер хүний нүдээр олж харсан юм. Хамгийн гол амархан элэгдэх эд анги нь халаалтын төхөөрөмжийн цахилгаан халаагч, шахмал түлшний хэв, хэвлэгч машины мушгирсан гол юм байна. Эдгээр эд ангийг үйлдвэрээс сэлбэгээр авч болно.

Шахмал түлш

Зураг дээр: Үйлдвэрийн агуулахад. Доод талд нь амархан элэгдэх эд ангиуд. Халаагч спираль, Мушгиа гол, Шахмал түлшний хэв.

Халаагч спираль нь 1700 ватт чадалтай. Нэг машинд 3 ширхэг орно. Мушгиа гол нь нэг ширхэг байна. 6-8 сар тутамд шинээр тавина. Шахмал түлшний хэв нь сайн муу гэж хоёр янз байдаг. Сайн нь 120-150 тонн шахмал түлш хэвлээд шинээр тавих шаардлагатай. Муу нь 30-40 тонн хүртэл шахмал түлш хэвлэнэ. Энэ хэв хамгийн их гол элэгдэл ихтэй сэлбэг юм.

Хамгийн гол давуу тал нь түүхий эдийн хангамж юм. Үйлдвэр болон ХАА, МАА, ой модны аж ахуйн хаягдалаар орон нутагтаа эрэлт хэрэгцээ ихтэй байгаа модон шахмал түлш үйлдвэрлэх нь өндөр үр ашигтай.

Шахмал түлш үйлдвэрлэхээс гадна малын тэжээл үйлдвэрлэж болдогоороо энэхүү төхөөрөмж нь манай хөдөө орон нутагт хамгийн их тохиромжтой жижиг дунд үйлдвэрийн төхөөрөмж гэдэг нь харагдаж байлаа.

Социализмийн үед малын хорголжин тэжээл, багсармал тэжээл гээд өвөл хаврын цагт үнэд ордог тэжээлийг үйлдвэрлэдэг байсан. Тэгвэл энэ машинаар малын тэжээл хийж удаан хугацаагаар чанарыг нь алдагдуулахгүй хадгалаад өвөл хаврын улиралд ихээхэн хэмжээний мөнгө олох боломж бас харагдаж байна.

Манайхан хүнсний үйлвэрлэлийг их ашигтай гэж ярьдаг. Гэтэл 2,7 сая хүн амтай Монгол оронд хүнсний бүтээгдэхүүний зах зээл дээр хөлөө олох гэж бүдэрч байхын оронд 50 сая малдаа тэжээл үйлдвэрлэвэл арай ч их том зах зээл хүлээж байгаа бололтой. Ялангуяа цаг агаарын бэрхшээлтэй үед бол малын тэжээл бол алт болно доо. Махны үнэ өсөөд байхад малын тэжээлийн үнэ цэнэ дагаад л өснө шүү дээ.

Шахмал түлш

Зураг дээр: Үйлдвэрээс ачигдахын өмнө. Үйлдвэрийн экспортонд гарч байгаа бүтээгдэхүүндээ өндөр анхаарал тавьдаг.

Хятадын тосгонд

Энэхүү тоног төхөөрөмжийг Хятадын тариачид ихээр худалдан авдаг бөгөөд тосгоныхоо иргэдийн ахуйн хэрэглээний түлш, малын тэжээлийг өөрсдөө үйлдвэрлэдэг юм байна.

Ажлын 8 цагт 1440-2800 кг шахмал түлш үйлдвэрлэнэ. Нэг тариачин айл өдөр бүр дундажаар 15 кг шахмал түлш худалдан авдаг бөгөөд нийт 96-186 айлын хэрэглээг энэ машин хангадаг байна.

Үйлдвэрийн эзэний тайлбарласанаар нэг машин цагт 22квт цахилгаан хэрэглэх бөгөөд ажлын 8 цагт 70,4 юаны цахилгаан хэрэглэнэ. Түүхий эд нь орон нутагтаа үнэгүй тул шахмал түлшээ кг бүрийг нь 1.2 юанаар худалддаг байна. Тухайн үйлдвэрт хоёр ажилчин ажиллах бөгөөд ажилчин нь голдуу үйлвэрийн эзний гэр бүлийн гишүүд байдаг. Тэд өдөртөө 1700-3300 юаны орлоготой ажилладаг тул маш их ашигтай үйлвэрлэл гэж танилцуулж байлаа.

Шахмал түлш

Зураг дээр: Хятад тосгоны тариачны гэрийн үйлдвэрлэлийн талбайд. Захиалга ихтэй байсан тул тариачин эр нэг машинаа 2 болгон үйлдвэрлэлээ өргөтгөсөн байна.

Ямар ч байсан энэ айлын өрхийн 2 гишүүн сардаа 51000-100000 юаны орлоготой байдаг гэнэ. Энэ айлын шахмал түлшийг нутгийн гуанзангийн эзэд маш ихээр захиалан авдаг.

Ямар ч байсан нэг сарын дотор анхны оруулсан хөрөнгө оруулалтаа бүрэн нөхөж байгаа нь энэ айлын орлогоос харж болно.

Та бүхэн нэг тонн нүүрс манайд ямар үнэтэй байгааг тооцоолж үзээрэй. Налайх Багануурын нүүрснээс хавьгүй илүү илчлэгтэй модон шахмал түлш нь нийслэл хот төдийгүй хөдөө орон нутагт хамгийн зөв бизнес болно.

Модны үртсийг, сүрэл, малын бууц, аргал, хомоол, хорголтой холивол өөрийн өртөг нь бүүр бага болно. 50 сая малтай Монгол оронд маань хичнээн их байгалын энерги оршиж байгааг манай өвөг дээдэс мэдээд эртнээс хэрэглэсээр ирсэн уламжлал бий шүү.

Аргалын утаа боргилсон Малчны гэр ээ гэж...

Шахмал түлш

Шахмал түлш гэж юу вэ?

Шахмал түлш нь цилиндр хэлбэрээр шахаж нягтруулсан био түлш юм. Хятадад 25мм, 50мм, 80мм-ийн диаметрийн хэмжээгаар стандартчилан үйлдвэрлэдэг.

Шахмал түлшний үндсэн түүхий эд нь мод болон ойн хаягдал, хүлэр, сүрэл, үрт ургамалын хальс, зэгс, мөчир, навч, шилмүүс, бууц, нүүрсний нунтаг, ахуйн хаягдал, хаягдал цаас, хуучин дугуй зэрэг шатааж болох бүхий л зүйлс багтана. Бусад төрлийн түлштэй харьцуулбал:

1. Үнэ хямд. Хот суурин газарын хамгийн өргөн хэрэглээний түлш болох нүүрс болон модны үнэ өсч байгаа өнөө үед хамгийн хямд өөрийн өртөг бүхий түлш бол шахмал түлш юм.
2. Нүүрс болон түлээний мод нь тогтсон илчлэгтэй байдаг бол хэрэглэгчийн хүсэлт шаардлагын дагуу илчлэгийн хэмжээг өөрчилж болдог.
3. Төрөл бүрийн жор найрлагаар шахмал түлш үйлдвэрлэж болно.
4. Орон сууцны халаалтаас эхлээд цахилгаан станцын түлш болгон хэрэглэж болдог.
5. Байгалын гаралтай түүхий эд хэрэглэдэг тул байгаль орчинд хорт нөлөө бага. СО2 ялгаруулалт маш бага.
6. Шатаасан шахмал түлшийг ногоон ургамалын бордоо болгон ашиглахад нэн сайн. Иймд энэхүү түлшийг хэрэгэлэсэн айлууд хашаандаа ногоо тарихдаа хөрстэйгээ хольж, бордоо болгоно.
7. Нэг айлын 0.7 га газарт энэ үйлдвэрлэлийг явуулахад хангалттай бөгөөд 3-4 ажилчин ажиллана.
8. Хадгалалтын хатуу норм журам шаардахгүй. (Дэлбэрэх буюу өөрөө шаталт үүсэх аюулгүй)
9. Удаан хугацаагаар хадгалахад чанараа алдахгүй.
10. Химийн хорт бодисгүй бөгөөд хорхой шавьж, нян бактер, мөөгөнцөр үржихгүй.

Шахмал түлшний технологийн шаардлага.

Хэрэглээний зориулалтаас шалтгаалан шахмал түлшний технологийн шаардлагыг тодорхойлдог. Орчин үед шахмал түлшийг маш олон зориулалтаар ашиглаж байгаа бөгөөд үүнээс хамаарч түүхий эдийн сонголтыг хийдэг. Нийтийн хоолны газар түлшинд хэрэглэх, шорлог хийх, мах махан бүтээгдэхүүн утахаас эхлээд ахуйн зориулалтын халаалтын системд ашиглаж байна.

Шахмал түлш үйлдвэрлэж байгаа үйлдвэрлэгч бүтээгдэхүүний чанарын үзүүлэлтийг сайжруулахад 3 үндсэн зүйл дээр анхаарлаа хандуулах хэрэгтэй. Үүнд:

1. Сайн чанарын өндөр технологи бүхий тоног төхөөрөмжийн сонголт хийх,
2. Технологийн горимыг чанд мөрдөх
3. Чанар сайтай түүхий эдийг сонгох

Бидний танилцуулж байгаа шахмал түлшний машинууд нь сүүлийн үед Хятад улсад хамгийн их эрэлттэй байгаа загварууд бөгөөд амьдрал дээр олон давуу талаараа шалгарсан байна.

Сайн чанарын шахмал түлш хийхийн тулд сайн чанарын ойн хаягдал (борогцой, навч, шилмүүс, мөчир, модны үндэс) хэрэглэх бөгөөд навчит хөрс нь 50% иас дээшгүй байна. Нэг жилээс дээшгүй настай ойн хаягдал байвал нэн сайн. Хэт хуучирсан түүхий эдийн илчлэг буурсан байдаг.

Чийглэгийн хэмжээ 10-14 хувь байх нь зүйтэй. Түүнээс их чийглэгтэй бол хатаалтанд оруулах хэрэгтэй. Чийглэг нь тохироогүй түүхий эдээр хийсэн шахмал түлшний нягтрал стандартад тохирдоггүй. Мөн илчлэг нь муу байдаг.

Хамгийн чухал үзүүлэлт бол нягтрал болон илчлэг сайтай байх явдал юм.

Зарим нэг үйлдвэрлэгч бүтээгдэхүүний өөрийн өртгийг багасгахын тулд технологийн горимыг зөрчсөн аргуудыг өргөнхэрэглэх явдал их байдаг. Энэ нь бүтээгдэхүүний нэр хүндийг унагах гол шалтгаан болно.

Шахмал түлшийг механик гэмтэл эвдрэлээс хамгаалахын тулд сав баглаа боодлын шаардлагыг илүү анхаарах хэрэгтэй. Ихэвчлэн гялгар уут, таар шуудай, поддон ашигладаг.

Шахмал түлш нь гадна талаараа гялгар, тэгшхэн гадаргуутай байх бөгөөд өнгө нь саарал биш байх нь зүйтэй. Зөөлөн цавуулагдуу мод ургамалын үнэртэй байна.

Шахмал түлшийг үйлдвэрлэх нь

Шахмал түлшийг ойн хаягдалаар хийхээс гадна хүлэр, намгийн ялзмаг, сүрэл, маалинга, зэгсний хальс, лигнин, нүүрсний хаягдал, ахуйн болон цаасны хаягдал, малын бууцаар үйлдвэрлэнэ. Мэдээжийн хэрэг, өөр өөр түүхий эдээр хийсэн шахмал түлш нь агуулгын хувьд харилцан адилгүй.

Халаалтын төхөөрөмжийн түлш болгон хэрэглэж байгаа нөхцөлд модны үртэс зэрэг органик материал байх нь нэн чухал. Модны үртэсэн шахмал түлш нь бусад төрлийн шахмал түлшнээс олон талаараа давуу байдаг. Хамгийн наад захын шаардлага гэвэл дулаан ялгаруулах илчлэг өндөр байдаг.

Шахмал түлшний чийглэгийг тусгай багажаар хэмждэг. Энэхүү багаж нь 180 юаний үнэтэй байдаг.

Үйлдвэр дээр эдгээр бүтээгдэхүүн бэлэн байгаа тул захиалга өгсөнөөс хойш 7 хоногын дотор Эрээн хотод ирнэ.

Та бүтээгдэхүүнийг Эрээн хотод манай төлөөлөгчийн газраас хүлээн авч болох бөгөөд хүсвэл бид Улаанбаатар хот руу каргогоор илгээж болно.

Үйлчилгээ