НАЙЗ БОЛЪЁ!
 

Бид найз нартаа байнга шинэ соргог бизнес санаа бэлэглэх болно.
Хүндэтгэсэн:
Таст овогт Ц.Энхтайван


Үнэ: Сонголтоор

Энд би хамгийн хямд эрчим хүчний эх үүсвэрийн тухай танилцуулмаар байна. Энэ бол НАР.

Улс орон даяар эдийн засгийн хямрал нүүрлээд байгаа өнөө үед Монголчууд бид тансаг хэрэглээгээ хазаарлаж, эдийн засгийн хэмнэлттэй амьдрах эх сурвалжыг хайсаар байна. Хөдөө орон нутагт ч нарны эрчим хүчийг хэрэглэж байгаа сайхан туршлага их байгаа боловч хүчин чадал нь бага байдаг. Зөвхөн гэрэлтүүлэг болон зурагт үзэх төдийхнөөр л ашиглаж байна.

Нартай өдөр 8 цаг ажиллах хугацаандаа өдөрт 40 квт цахилгаан цэнэг хураах боломжтой юм. Иймд нэг квт цахилгаан цэнэг 120 төгрөг гэж тооцвол нийт өдөрт 4800 төгрөгний цахилгаан үйлдвэрлэнэ гэсэн үг.

Ер нь 5 квт гэдэг бол ямар ч өрхийн өдрийн хэрэгцээнд хангалттай хүрэлцдэг бөгөөд жижигэвтэр байшингийн өвлийн цахилгаан халаалтыг бүрэн шийдэж болно.

Системүүд ONGRID систем OFFGRID систем
400W Байхгүй 2600 юань
600W Байхгүй 3300 юань
1000W Байхгүй 5400 юань
1500W Байхгүй 6050 юань
2000W Байхгүй 9850 юань
3000W 19800 юань 12980 юань
5000W 29900 юань 23260 юань
6000W Байхгүй 24960 юань

Жич: Энэ үнийн санал нь Эрээн хот хүртэл тээврийн зардлын урамшуулалтай.

Энд танилцуулж байгаа нарны эрчим хүчний төхөөрөмж нь нарны хавтан, нарны контоллёр, инвертор, аккумлятор гэсэн дөрвөн хэсгээс бүрдэнэ.

1. Нарны поликристал хавтан.

Нарны туяанаас эрчим хүч татах гол төхөөрөмж бол цахилгаан цэнэг цуглуулагч хавтан юм. Энэхүү хавтан нь олон байх тусам хүчин чадал нь нэмэгдэж, их хэмжээний нарны цацрагыг цахилгаан цэнэг болгон хувиргана. Ингэснээр аккумлятор хурдан цэнэглэгдэнэ.

  • Чадал: 300 ватт
  • Хүчдэл: 36.2 вольт
  • Гүйдлийн хүч: 8.58 ампер
  • Хэлхээний нээлттэй хүчдэл: 44.3 вольт
  • Богино хэлхээний гүйдлийн хүч: 9.68 ампер
  • Үүрийн хэмжээ: 156мм х 156мм
  • Цэвэр жин: 22 кг
  • Хэмжээ: 1950мм х 992мм х 40мм

2. Нарны контоллёр + Инвертор

Нарны контоллёр. Нарны контоллёр нь аккумляторын цэнэг хураалтыг хянаж, хэт цэнэглэгдэхээс урьдчилан хамгаална. Мөн аккумляторт хураагдсан цахилгаан цэнэгийг хэрэглэх явцад нөхөн сэргээлт хийх процессийг удирдана. Өөрөөр хэлбэл цэнэг хураах процессийг хянаж, асаах унтраах үүрэг гүйцэтгэнэ.

Инвертор. Инвертор нь аккумляторт хураагдсан цахилгаан цэнэгийн хүчдэлийг нэмэгдүүлж, 220 вольтын хувьсах гүйдэл болгон цахилгаан хэрэглээнд бэлтгэнэ. Тогтмол гүйдлийн 12VDC, 24VDC, 48VDC-ийг 220VAC болгоно. Цахилгаан хүчдэлийг 85%-аас дээш хувиргана. Эдэлгээ удаан, дуу чимээ бага, цахилгаан зарцуулалт бага гэх зэрэг давуу талтай.

  • Гүйдлийн хүчдэл: 48 вольт
  • Гүйдлийн хүч: 60 ампер
  • Ажиллах орчин: -20 хэмээс + 55 хэм хүртэл
  • Дэлгэц: LCD
  • Жин: 0.59кг
  • Хэмжээ: 550мм х 260мм х 525мм
  • Баталгаа: Нэг жил

ИНВЕРТОРЫН ҮЗҮҮЛЭЛТ

Тогтмол гүйдлийн хүчдэлийн зурвас DC80V-DC128V
Тогтмол гүйдлийн хүчдэлийн зурвасын хязгаар DC128±4V
Тогтмол гүйдлийн хүчдэлийн сэргээх зурвас DC122±2V
Тогтмол гүйдлийн хүчдэлийн доод зурвас DC80±4V
Тогтмол гүйдлийн доод зурвас сэргээлт DC102±2V
Хувьсах гүйдлийн хүчдэлийн зурвас АC145V±5V-АC175V±5V
Хувьсах гүйдлийн давтамжын зурвас Автоматаар тохируулна
Инверторын гажилт ≤5%
Хувиргалт хийх хугацаа 4ms
Ачааллын алдагдал ≤100W
Чадал 5000W
Инверторын ашиг >85%

3. Аккумлятор

Нарны хавтангаас ирсэн цахилгаан цэнэгийг хурааж, хадгалах зориулалттай.

  • Загвар: 12V100AH аккумлятор
  • Хар тугалга-хүчилгүй аккумлятор
  • Цэнэг хураах багтаамж: 3 квт
  • Хэмжээ: 407мм х 174мм х 209мм
  • Жин: 26 кг
  • Баталгаа: Таван жил

4. LED гэрэл

Энэ гэрэл нь бэлгэнд ирж байгаа бөгөөд тогтмол гүйдлийн 12 вольтод ажиллана. Төхөөрөмжийг ажиллагааг шалгахад хэрэглэхээс гадна ахуйн гэрэлтүүлэг болгон ашиглаж болно.

  • LED гэрлийн чадал: 5 ватт
  • Хүчдэл: 12 вольт
  • Өнгө: Цагаан
  • Хэмжээ: Диаметр 65мм. Өндөр 90мм
  • Зориулалт: Шөнийн цагт гадна талбайг гэрэлтүүлнэ.

  • 36V, 300W-ын нарны хавтан 8 ширхэг. (Тав таваар нь хоёр груп болгон зэрэгцээ холболтоор холбоно.)
  • 12V-ийн 250 ампер/цагтай аккумлятор 4 ширхэг. (Нийт 48 вольтын цахилгаан цэнэг хураана.)
  • 5000 ваттын чадалтай 48V ийг 220V болгон хувиргагч инвертор нэг ширхэг.

Хэзээ ч үл тасрах цахилгааны эх үүсвэр таны мөнгийг хэмнэж, байгаль дэлхийг үл бохирдуулна.

Энэ төхөөрөмжийн нэг давуу тал нь хүчдэлийн уналт болон хэтрэлтийг тохируулан 220 вольтийн хүчдэл бүхий цахилгаанаар тогтмол хангаж чаддаг нь надад их таалагдсан. Ямар ч байсан энэ төхөөрөмжинд залгасан ямар ч цахилгаан хэрэгсэлийн нас хорогдохгүй юм байна.

140V-280V-ийн цахилгаан хүчдэл бүхий цахилгааныг автоматаар 220V болгоно.

Нартай өдөр цахилгаан энергийн цуглуулах хэмжээ нэмэгдэх тул ахуйн хэрэглээнд зарцуулах цахилгаанаас илүү гарсан энергийг аккумлятор цэнэглэхэд зарцуулна.

Бүрхэг өдөр цахилгаан энергийн цуглуулах хэмжээ багасах тул ахуйн хэрэглээнд зарцуулах цахилгааны чадал хүрэхгүй бол бүрэн цэнэглэгдсэн аккумлятораас дутуу энергийг нөхөж чадна.

5000 ваттаас илүү хэрэглээтэй цахилгаан хэрэгсэл залгаж үл болно. Өөрөөр хэлбэл нийт цахилгаан хэрэглэгч хэрэгслүүдийн хэрэглээний чадлын нийлбэр 5квт-аас хэтрэхгүй байна гэсэн үг.

Цахилгаан хэрэгслүүд нь ажиллаж эхлэхдээ өндөр хэрэглээ шаардаж ачаалдаг. Иймд ачаалал авах үеийн цахилгаан хэрэглээний чадлаар тооцоо хийх хэрэгтэй.

Нарны хавтангуудыг ойролцоогоор 30-45 хэмийн налуу байрлуулна. Тухайн улирлын нарны тусгалын өнцгийг тооцоолон хавтангуудын налууг тохируулна.

Зураг дээр заасны дагуу хавтангуудыг холболтыг хийнэ.

Аккумляторуудыг зураг дээр заасан байдлаар холбоно.

Контроллёрыг шууд 12 вольтийн цахилгаан холболтонд залгаж байгаа үед гүйдлийн хүч 60 ампераас хэтрэхгүй байх хэрэгтэй. LED гэрэл нь тогтмол гүйдлийн 12 вольтод ажиллах тул 220 вольтод залгаж үл болно.

Инвертор нь автоматаар шилжүүлэх горимд ажиллаж чадна. Аккумляторын цахилгаан цэнэгийн байдлыг автоматаар хэмжиж, бага байх юм бол төвийн шугам сүлжээ рүү холбогдон, аккумлятороо цэнэглэнэ. Нар гармагц төвийн цахилгаан хүчний системээс салж, нарнаас ирсэн энергийг цуглуулна.

Наргүй өдөр цахилгаан цэнэг хураах боломжгүй бол төвийн цахилгаан сүлжээнээс аккумляторуудаа цэнэглэнэ.

Зураг дээр: Нарны цахилгаан хангамжын Ongrid системийн ажиллах зарчимыг харуулав.

Энэ үйлдвэрийн бүтээгдэхүүн дээр чанарын асуудал яримааргүй юм байна. Бүтээгдэхүүндээ 3 жилийн баталгаа өгч байсан.

Манай сайт дээр зурган халаагч-ийн танилцуулга байгаа. Хэрэв энэхүү халаагчийг өвлийн цагт байшиндаа хэрэглэнэ гэвэл 4 ширхэг халаагчийг энэхүү нарны цахилгаан системээр ажиллуулах боломжтой юм. Нэг халаагч нь 36 кв.м талбайтай байрыг халаадаг гэж үзвэл нийт 4 ширхэг халаагчийг ажиллуулж чадна.

Ингэвэл 144 кв.м талбай бүхий байшингийн халаалтыг нарны энергээр өдрийн цагт хангах боломж харагдаж байгаа юм. Та гэрийнхээ халаалтыг өдрийн цагт нарны эрчим хүчээр хангах бодолтой байгаа бол зурган халаагчийг хэрэглэхийг зөвлөе.

Эко халаалтын системийн давуу талууд

Эко халаалтын систем нь орон сууцны халаалтыг шийдэхээс гадна эрүүл мэндийн чухал ач холбогдолтой бүтээгдэхүүн юм. Энэ халаалтын систем нь:

  • Эрчим хүч хэмнэнэ.
  • Орон зай эзлэхгүй.
  • Аюулгүй, сөрөг нөлөөгүй
  • Хэрэглэхэд энгийн
  • Үзэмжтэй, эдэлгээ сайтай
  • Эрүүл мэндэд тустай
  • Үйлдвэрийн баталгаа 50жил

Хятад улсын Барилгын Яамны технологийн хэлтсийн мэргэжилтэнүүдийн практик амьдрал дээр хийсэн судалгаанаас үзэхэд бүтэн жилийн турш нэг квадрат метр талбайг дулаацуулах зардлын хэмжээ 16 юань гэсэн үзүүлэлттэй байгаа нь эрчим хүчний хэмнэлтийн дээд үзүүлэлт юм.

Энгийн цахилгаан халаах төхөөрөмжтэй харьцуулбал хэрэглээний хугацаа 50 жилээр урт байна.

Олон улсын Сансар Судлалын техникийн патентийг ашиглан бүтээсэн энэхүү төхөөрөмжийг анх Дани улсын эрдэмтэд сэдсэн бөгөөд цахилгаан эрчим хүчийг дулааны эрчим хүч болгон хувиргагч хамгийн дэвшилттэй технологи юм.

Сансрын халуун элементийг цахилгаан цэнэгээр өдөөхөд их хэмжээний дулааны энерги ялгардаг байна. Энгийн үгээр тайлбарлахад яг л манай Монголчуудын хана пийшин гэж ойлгож болно. 3 минутын дотор гадаргуу нь 90 хэм хүртэл халж, тасалгааны температурыг 15 минутын дотор 20 хэм хүргэж байсан нь туршлагаар нотлогдож байлаа.

Хананд уран зураг байдлаар байрлуулах тул өрөөний талбайг хэмнэнэ.

Хүн ба амьтны биеэс ялгарах өчүүхэн дулааныг та бид мэднэ. Энэ бол цэвэр экологийн шинж чанартэй дулааны энерги юм. Тэгвэл яг энэ дулааны энергийг Эко халаалтын төхөөрөмж их хэмжээгээр ялгаруулдаг тул хүний биед ямар ч хорт нөлөө үзүүлэхгүйгээр үл барам өрөөний температур 19 хэмийн дулаан байхад хүнд 22 хэмийн дулаан орчинд байгаа мэт сэтгэгдэл төрүүлнэ.

Үнийн санал

Эрээн хот нөхцөлөөр

1500W-ын 1500мм*1000мм хэмжээтэй халаалтын төхөөрөмж 1360 юань. Энэ төхөөрөмж нь 36 кв.м хүртэл талбайг халаана.
2100W-ын 2000мм*1000мм хэмжээтэй халаалтын төхөөрөмж 1800 юань. Энэ төхөөрөмж нь 30-50 кв.м хүртэл талбайг халаана.

Энэхүү үнийн саналд Эрээн хот хүртэл тээврийн зардал шингэсэн бөгөөд термостат үнэгүй дагалдана.

Нарны цахилгаан үүсгүүрийг Offgrid буюу Ongrid гэж хоёр хувилбараар хэрэглэнэ.

Хэрэглээний Offgrid хувилбар. Хэрэглээний Offgrid хувилбар нь ямар ч цахилгаан шугам сүлжээгүй газар хэрэглэнэ.

Хэрэглээний Ongrid хувилбар. Хэрэглээний Ongrid хувилбар нь ямар ч цахилгаан шугам сүлжээтэй газар хослуулан хэрэглэнэ. Цахилгаан шугам сүлжээтэй холбогдон ажиллаж байгаа нөхцөлд цахилгаан хэрэглээний дутагдалд орсон үед төвийн цахилгаан шугам сүлжээнд автоматаар холбогддог.

Зураг дээр: Хэрэглээний Ongrid хувилбарын бүтцийг тайлбарлав. Инверторын хүчдэлийн үзүүлэлтийн дагуу батарейний хүчдэлийг тохируулан сонгох хэрэгтэй. Эс бөгөөс инвертор ажиллахгүй байх буюу шатах магадлал өндөр байдаг.

Аккумлятор нь шатаж, дэлбэрэх аюултай бүтээгдэхүүний жагсаалтанд ордог тул тусгай баталгаатай тээврийн хэрэгсэлээр илгээгдэнэ. Харин бусад төхөөрөмж нь энгийн тээврийн хэрэгслээр хурдан илгээгддэг. Иймд Эрээн хот хүртэл нийлүүлэх хугацаа 15 хоног байна.

Та бүтээгдэхүүнийг Эрээн хотод манай төлөөлөгчийн газраас хүлээн авч болох бөгөөд хүсвэл бид Улаанбаатар хот руу каргогоор илгээж болно.

зөөврийн өсгөгч