Facebook-ийн найз болъё!
Follow товчлуур дээр дарна уу.

 

Бид найз нартаа байнга шинэ соргог бизнес санаа бэлэглэх болно.
Хүндэтгэсэн:
Таст овогт Ц.Энхтайван


Үнэ: 600 юань

Нүүрс түлэхгүй өвөлжих боломж байна уу?

Дүн өвөл хаяанд ирж, хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр "Энэ жил урьд урьдынхаас илүү их хүйтэн өвөл болно" хэмээн шуугиж байна. Өвөл хүйтрэх тусам гэр хорооллынхон маань нүүрс худалдан авах эрэлт өсч, улмаар хэрэглээний нүүрсний үнэ өсч магадгүй бололтой.

Өрөөнд байгаа хүйтан агаарыг хэрхэн хурдан халаах вэ? гэдэг асуултанд Хятадууд их амархан шийдэл олж гаргасан байна. Энэ нь их энгийн.

Энэхүү агаар халаагчийг Хятадын ХАА их сургууль, Хятадын ХАА-н механикжуулалтын Академийн эрдэмтэд багш нар хамтран хийж Шандунь мужид хэрэгжүүлээд байгаа юм.

Хурдан хугацаанд халаалдаг, агаар бохирдуулахгүй, зөөврийн зэрэг олон давуу талтай бөгөөд Хятадад 300 мянга гаруй хэрэглэгчидийн гэрт хийсэн туршилтын хугацаанд нэг ч гомдол ирээгүй байна.

Иймд маш хурдан хугацаанд агаарыг 65 хэм хүртэл халааж чадах халаалтын төхөөрөмжийн тухай танилцуулья.

Агаар халаагч

Загвар 3KW 5KW 9KW
Хамгаалалтын ангилал: IPX4 IPX4 IPX4
Цахилгаан хэрэглээ: AC220V-240V AC380V-400V AC380V-400V
Халаагчын чадал: 3000W 5000W 9000W
Цахилгаан гүйдэл: 13A 13A 23A
Шаардагдах цахилгаан гүйдэл: 16A 16A 30A
Дулаан цацруулалт: 30W/1500W/3000W 30W/2500W/5000W 30W/4500W/9000W
Термостат: 0-650C 0-650C 0-650C
Агаарын урсгалын хүч: 150м3/цаг 360м3/цаг 500м3/цаг
Халаах талбай: 40м2 хүртэл 60м2 хүртэл 80м2 хүртэл
Жин: 3.2кг 8.5кг 11.5кг
Хэмжээ: 300мм x 180мм x 310мм 380мм x 380мм x 450мм 430мм x 405мм x 495мм
Хуучин үнэ 912 юань 1750 юань 1900 юань
Хямдралтай үнэ: 600 юань 1200 юань 1460 юань

Жич: Үйлдвэр 2016 оны 12 сарын 31 хүртэл хямдрал зарлаж байгаа.

Агаарыг халаахад амархан уу, эсвэл усыг халаах нь амархан уу?

Усыг халаахын тулд сав хэрэгтэй. Саванд байгаа ус тодорхой хугацааны дараа буцална. Буцлах хугацаа нь усны их бага хэмжээнээс шалтгаална. Гэтэл нам даралтын зуухтай айлын өрөөний агаарын температурыг 20 хэм болгохын тулд 100-200 литр ус буцалгах хэрэг гардаг. Үүнийг буцалгахын тулд багагүй нүүрс түлнэ.

20 хэмийн халуун 20 литр усыг 3.6 квт энергээр 100 хэм хүртэл халаахад 0,52 цаг шаардагдана. Энэ бол их хэмжээний түлш хэрэглэж байгаа нэг жишээ юм.

Тэгвэл агаарыг халаах нь илүү хурдан бөгөөд дулааны зардал их хэмжээгээр хэмнэгддэг.

Энд танилцуулж байгаа агаар халаагч нь цагт 300 куб метр агаарыг халаана гэж тооцвол, 3м ханы өндөртэй 100 кв.м талбай бүхий байшинг халааж чадна гэсэн үг. Үйлдвэрлэгчийн өгсөн стандартаар бол энэхүү халаагч нь 40 кв.м талбайтай, 2.5 м өндөр таазтай жижиг байшинг 20 минутанд бүрэн халаана гэжээ.

Энэхүү цахилгаан халаагчыг хаана хэрэглэж болох вэ?

CE, ROHS гэрчилгээ авсан энэхүү цахилгаан халаагчтай вентилятор/сэнс бүхий агаар халаагч нь орон сууц, агуулах, гараж, үйлдвэрийн байранд хэрэглэхэд тохиромжтой.

Ялангуяа Монгол гэрт хэрэглэхэд маш их давуу талтай. Овор бага тул зай талбай эзлэхгүй. Хаана ч байрлуулж болдог. 10 минутын дотор гэрийг сайхан халаачихна. Бараг л 60 төгрөгний цахилгаанаар л гэр маань сайхан дулаацчихна.

Цахилгаан хэмнэлт нь ямар вэ?

Өөртөө термостаттай тул цахилгаан хэмнэх болно. Агаарын температур тогтоож өгсөн хэмжээнд хүрмэгц цахилгаан тэжээлээс автоматаар сална. Ер нь өрөөний агаарыг усан халаалт, улайсах халаагч, нүүрс шатаах зуух зэргээр халааснаас илүү хурдан байдаг. Учир нь өрөөнд халуун агаарыг вентиляторын хүчээр үлээж агаарын эргэлтийг сайжруулснаар агаарын конденсац нэмэгдэж хүйтэн агаар халуун агаарын нөлөөгөөр хурдан халдаг.

Энэхүү төхөөрөмж нь 40 м.кв байшинг 20 минутанд халаахын тулд 1квт цахилгаан хэрэглэж, 120 төгрөгний цахилгаан хэрэглэнэ. Хэрэв таны байшингийн дулааны алдагдал бага бол агаар халаагч төхөөрөмж хамгийн тохиромжтой сонголт юм.

Гэртээ эзгүй байх үед цахилгааны хэмнэлтийг хийж болох уу?

Цахилгаан зарцуулалтыг 30W/1500W/3000W гэсэн гурван хувилбараар тохируулж болдог. Өглөө гэрээсээ гарахдаа цахилгаан зарцуулалтыг багасгахын тулд термостатыг 5 хэм гэсэн дээр тохируулчих юм бол ажлаасаа иртэл чинь гэрийг чинь хөлдөөчихгүй цахилгаан зарцуулахгүй байж чадна.

Үүнийг зөвхөн хүйтний улиралд хэрэглэх үү?

Үгүй. Зуны цагт зуслан дээр хэрэглэхэд их тохиромжтой. Халуун өдөр сэнс болгоод ашиглана. Хүйтэн өдөр халаагч болгоод ашиглана.

Гэрийг хэрхэн хурдан халаах вэ?

Орой ажлаасаа гэртээ ирээд гэрээ зууханд гал түлж халаахад хамгийн багадаа гэхэд нэг цаг хүлээх хэрэгтэй болно. Зууханд байгаа нүүрсний бүрэн шаталтыг хүлээж суухгүй боллоо.

Хурдан хугацаанд гэрээ халаана гэвэл 3000W гэсэн тохиргоонд дээр тавихад 10 минутын дотор гэрийн тань агаарын температурыг хүссэн хэмжээнд тань хүргэж чадна.

Гаражид хэрэглэх үед машиныг хөлдөөчихгүй бол сайн байна даа. Тэгж чадах уу?

Ер нь гараж гэдэг бол талбай том байдаг боловч 20 хэм хүртэл өндөр дулаан шаардлагагүй байдаг. Ийм орчинд ямар төрлийн дулаан үүсгэгч хэрэгтэй вэ? гэвэл 0-5 хэм хүртэл сэрүүн орчин үүсгэх буюу эсвэл зөвхөн машины хөдөлгүүрийн хэсгийг л дулаан агаараар үлээж байвал хангалттай байдаг. Энгийн цахилгаан халаагч, нам даралтын зуух гэх мэт бидний өргөн хэрэглэдэг халаалтын төхөөрөмжүүдэд ийм боломж байдагггүй. Нэг бол машины доор багтахгүй өндөр, эсвэл халаалтын радиоторыг зөөвөрлөх боломжгүй байх жишээтэй.

Тэгвэл энэ төхөөрөмжийг машиныхаа хөдөлгүүр рүү харуулаад термостатыг бага дээр нь тааруулаад тавьчих юм бол шөнөжин машиныг хөлдөөхгүй байлгаж чадна.

Эрчим хүч илүү их хэмнэе гэвэл шөнийн цагт агаар халаагчийг хугацааны реле бүхий цахилгаан тэжээлд холбоод өглөө үүрээр 6-7 цаг орчимд ажиллуулахаар тохируулж болох юм. Тэгвэл 8 цагт ажилдаа явдаг хүмүүс дулаан гаражид машинаа тавьсан мэт машинаа төвөггүй асаана.

Би энэхүү агаар халаагчыг нилээд олон үйлдвэрийн халаагч төхөөрөмжүүдтэй харьцуулан судлаж үзлээ. Тосон халаагч, усан халаагч болон өрсөлдөгч нарынх нь ижил төрлийн халаагчуудтай харьцуулж давуу талыг нь энд танилцууллаа.

Агаар халаагч

Агаар халаагч

Агаар халаагч

Агаар халаагч

Агаар халаагч

Үйлдвэр уламжлалт технологиороо халаагч тень хийж үйлдвэрлэдэг байсан бол энэ 2016 оны 10 сараас эхлэн Германы керамик халаалтын элементийн технологийг ашиглан үйлдвэрлэлээ явуулж эхлээд байна.

Хуучин загварын агаар халаагчын технологийг эдүгээ Хятадын олон үйлдвэр хэрэглэж байгаа бөгөөд энэ нь агаарыг шатаадаг муу талтай юм. Харин шинэ загварын керамик халаагч элемент нь агаарыг үл шатаана.

Энэхүү технологи нь эдүгээ Хятад улсад нэвтрээд төдий удаагүй тул одоохондоо цорын ГАНЦ анхдагч нь болоод байгаа юм.

Агаар халаагч

 Давхар бүрээсийн голоор халаалтын тенийг нь хийгдсэн бөгөөд өндөр сорьцтой магнезийн нунтагаар хамгаалалт хийж өгсөн. Халаагчийн гадуур нь дулаан тусгаарлалт хийсэн нь барьж явахад гар халахгүй. Дээрээс нь усаар шүршсэн ч цахилгааны гэмтэл үүсэхгүй.

Уснаас хамгаалах IPX2 гэдэг ангилалын хамгаалалттай. Эдгээр ангилалын тухай товч ойлголт өгье. Үүнд:

  • IPX0-усны хамгаалалт үгүй
  • IPX1 - Усны дусал ороход ямар нэгэн аюул үгүй.
  • IPX2 - Усны дусал босоо тэнхлэгээс 15 градусын өнцгөөр ороход ямар нэгэн осол үгүй.
  • IPX3 - Усны дусал босоо тэнхлэгээс 60 градусын өнцгөөр ороход ямар нэгэн осол үгүй.
  • IPX4 - Уснаас бүрэн хамгаалагдсан тул осол үгүй. Ийм төрлийн цахилгаан хэрэгслийг чийглэг орчинд хэрэглэхийг зөвшөөрдөг. Өөрөөр хэлбэл ванны өрөө, авто угаалгын газар гэх мэт

Агаар халаагч

Агаар халаагч

Агаар халаагч

Агаар халаагч

Агаар халаагч

Хэрэв ийм теньтэй халаагч худалдан авбал агаар шатаах магадлал өндөр гэж ойлгоорой.

Агаар халаагч

Агаар халаагч

Агаар халаагч

Агаар халаагч

Агаар халаагч

Агаар халаагч

Агаар халаагч

Халаалт тоног төхөөрөмжийн сонголтыг хэрхэн хийх вэ?

Байрны халаалтыг тооцохын тулд дараах зөвлөмжийг анхаарах хэрэгтэй. Үүнд:

Задгай орчин нь битүү орчингоос 2-3 дахин их дулаан зарцуулалт хэрэглэдэг бөгөөд чийглэг бол илүү их дулааны энерг шаарддаг байна.

А. Байрны эзэлхүүнийг тооцох

Энд би 3м өндөр, 50 м2 талбайтай байрны халаалтыг тооцъё. Энэ байрны эзэлхүүн нь:

V=50м2 х 3м = 150м3 болно.

Б. Температурын зөрүүг тооцох

Харин гадаа -200С байхад байрны дотор 200С дулаан байх шаардлагатай байна гэж гэвэл Температурын ялгаа:

ΔТ = (-200С + 200С) = 400С болно.

В. Коэфициентийг тооцох

10 см зузаан тоосгон ханатай, шилэн хөвөн дулаалгатай, шал болон дээврийн дулаалга сайтай байшингийн дулаан тусгаарлах коэфицент нь K = 0.6-1.0 болно.

10 см зузаан дан ханатай, шалгүй, том цонхтой, дээврийн дулаалга сайтай байшингийн дулаан тусгаарлах коэфицент нь K = 1.0-2.0 болно.

10 см зузаан дан тоосгон ханатай, шалтай, том цонхтой, дээврийн дулаалга сайтай байшингийн дулаан тусгаарлах коэфицент нь K = 2.0-4.0 болно.

Г. Шаардлагатай дулааны хэмжээг тооцох

Бээжин хотын гадаа температур -40С хэм байхад 300м2 талбайтай, 4м өндөр байрны дулааныг 150С байлгахын тулд хир хэмжээний дулаан шаардлагатай вэ?

V = 50 m2 х 3м = 150м3

T = 200С - (-200С) = 400C

K = Дулааны коэфициент = 2

V x T x K = шаардагдах дулаан (ватт)

Тухайлбал: 150м3 х 400C х 2K = 12000 ватт дулааны энерги энэ байшинд хэрэгтэй.

150м3 эзэлхүүнтэй -20 хэмийн хүйтэн өрөөг +20 хэмийн дулаан болгохын тулд 12000 ватт дулааны энерги хэрэгтэй байгаа тул байшинг дулаацуулахын тулд 3000 ваттын хүчтэй хамгийн жижиг агаар халаагч 4 цаг ажиллана гэсэн үг. Өөрөөр хэлбэл 120 төг х 4 цаг х 3квт= 1440 төгрөгийн цахилгаан хэрэглэх юм.

Д. Дулааны урсгалын хүчний хамгийн бага хэмжээг тооцох

Захиалагчийн хүсэлтийн дагуу халаалтын төхөөрөмжийн хамгийн бага дулаан үйлдвэрлэлийн хэмжээг тодорхойлохын тулд үйлдвэрлэгч дараах коэфициентийг хэрэглэдэг байна.

  • 5000м3-ээс бага барилга: B = 3
  • 5000м3-ээс том барилга: B = 2.5
  • Халуун агаарын урсгалын хүчний хамгийн бага хэмжээ: D = ?

Хамгийн бага агаарын урсгалыг тооцохдоо дараах томъёог хэрэглэнэ.

D (м3 /цаг)= V (м3) x B

Тэгвэл 5000м3-ээс бага барилгын дулааны урсгал хүч

150м3 х 3 = 450м3 / цаг болж байна.

Е. Хятадын бүх бүс нутгийн дулаан цацруулалтын коэфициент

Үйлдвэрлэгч бидэнд дулаан цацруулалтын коэфициентийг бэлтгэж өгсөн юм. Доор дурьдсан бүс нутгуудаас Улаанбаатар хот болон хангай нутгийн цаг агаартай нийцэх бүс нутаг нь зүүн хойд нутаг нь нилээд тохирдог. Харин өмнө зүгийн аймгуудтай Умард Хятадын бүс нутгийн дулаан цацруулалтын коэфициент нилээд ойролцоо болно.

Бүс нутаг Энгийн байшин
(Орон сууц, Эмнэлэг, Цэцэрлэг, Сургууль)
Том хэмжээний байшин.
(Агуулах, Хүлэмж, Үйлдвэр гэх мэт)
Төв Хятад R=100ватт/м2 R=150ватт/м2
Умард Хятад R=150ватт/м2 R=220ватт/м2
Баруун хойд Хятад R=180ватт/м2 R=270ватт/м2
Зүүн хойд Хятад R=200ватт/м2 R=300ватт/м2

Ё. Дулааны цацруулалтыг хэрхэн тооцох вэ?

Дулаан цацруулалтыг тооцохдоо байрны талбайг коэфициентээр үржүүлдэг. Улаанбаатар хотод 50м2 талбайтай байшингийн дулааны цацруулалт нь дараах маягаар тооцоологдоно.

50м2 х 200ватт/м2 = 1000 ватт болно. Өөрөөр хэлбэл ийм хэмжээний байшинд 1000 ваттын халаалтын төхөөрөмж хэрэгтэй гэсэн ойлголт юм.

Үйлдвэр дээр эдгээр бүтээгдэхүүн бэлэн байгаа тул захиалга өгсөнөөс хойш 5 хоногын дотор Эрээн хотод ирнэ.

Та бүтээгдэхүүнийг Эрээн хотод манай төлөөлөгчийн газраас хүлээн авч болох бөгөөд хүсвэл бид Улаанбаатар хот руу каргогоор илгээж болно.

зөөврийн өсгөгч