Facebook-ийн найз болъё!
Follow товчлуур дээр дарна уу.

 

Бид найз нартаа байнга шинэ соргог бизнес санаа бэлэглэх болно.
Хүндэтгэсэн:
Таст овогт Ц.Энхтайван


Үнэ: 2250 доллор

Техникийн үзүүлэлт

Хүчин чадал: 600кг/цаг
Хэмжээ: 850x520x1130мм
Хүчдэл: 380V
Хөдөлгүүр: 4квт
Жин: 130кг

Үнэ: USD2250

Энэхүү машин нь жимс жимсгэнэ, хүнсний ногооны нухаш, болон сок хийхэд зориулагдсан. Сайн чанарын ган төмрөөр хийсэн, эрүүл ахуйн шаардлагыг хангасан. Мөн түүнчлэн нухашыг хатаалганд оруулан нунтаг хоол амтлагч хийж болно.

Хүнсний ногоо, жимс жимсгэнэ боловсруулах үйлдвэр, хүүхдийн тэжээлийн үйлдвэр, эмийн үйлдвэр, нийтийн хоолны газар, хагас бэлэн бүтээгдэхүүний цехэд өргөн ашиглана.

products

Энэхүү тоног төхөөрөмжтэй хүнсний ногоог угааж, цэвэрлэх, хальслагч машиныг хамт хэрэглэнэ.

Худалдааны нөхцлүүд

Тээврийн нөхцөл: Үйлдвэрээс Эрээн хот хүртэл тээврийн зардал 8000 юань
Төлбөр: Үйлдвэрлэгч төлбөрийн 30 хувийг хүлээн авсны дараа захиалгыг үйлдвэрлэлд оруулж, тухайн үеийн үйлдвэрлэлийн ачааллаас шалтгаалан 10-15 хоногт бэлэн болгоно. Үйлдвэрээс тоног төхөөрөмж ачигдахаас өмнө захиалагч үлдэгдэл 70 хувийн төлбөрийг хийсэн байна.
Баталгаа: Үйлдвэрээс тоног төхөөрөмж ачигдсан өдрөөс эхлэн нэг жил.
Технологийн сургалт ба угсралт: Захиалагчийн хүсэлтээр тоног төхөөрөмжийг угсрахад мэрэгжлийн инженерийг Монгол улсад явуулж болох бөгөөд Захиалагч тал виз, замын зардал, буудал, хоолны зардлуудыг хариуцна. Мэрэгжилтэний цалин 50-80 доллор/өдөр. Технологийн тухай танилцуулгыг зөвхөн худалдан авагч, захиалагч нарт өгнө.

Хэрхэн худалдаж авах вэ?

1. Үйлдвэрлэгч тус сайтад бараа бүтээгдэхүүний мэдээллээ төлбөртэйгээр тавьж, манай гэрээт нийлүүлэгч болсон тул бид танаас зуучлалын хөлсгүйгээр үйлчилгээ үзүүлнэ.
2. Та манай сайтын хаягаар бидэнд шууд хандан үйлдвэр дээр нь өөрийн биеэр зочилон очиж үйлдвэрлэлийн үйл ажиллагаатай танилцах, тоног төхөөрөмжийн судалгаа шилэн сонголт хийх, орон нутгийн болон дотоодын стандартын дагуу өөрчлөлт хийлгэх, хэсэгчлэн худалдан авалт хийх, хүчин чадлыг нэмэгдүүлэх зэрэг шаардлагын дагуу захиалж болно.
3. Бид танд замчлах, хэлмэрчлэх, гэрээ байгуулах ажилд тань хөндлөнгийн хяналт тогтоон баталгаажуулах, эрсдэлээс хамгаалах, тээвэрлэлт хийх зэрэг худалдааны ажилд тань туслалцаа үзүүлнэ.