Facebook-ийн найз болъё!
Follow товчлуур дээр дарна уу.

 

Бид найз нартаа байнга шинэ соргог бизнес санаа бэлэглэх болно.
Хүндэтгэсэн:
Таст овогт Ц.Энхтайван


Үнэ: 538780 юань

Тоног төхөөрөмж хүлээн авах процесс: Хэрэглэгчийн шаардлага → технологи → тоног төхөөрөмжийн зураг төсөл → үйлдвэрлэх болон хянаж шалгах → тоног төхөөрөмжийг хүлээлцэх → хэрэглэгчдэд зориулсан сургалт → угсралт болон тохиргоо → борлуулалтын дараах үйлчилгээ

Танилцуулга

1.Бүтээгдэхүүний нэр: Жимстэй цай.
2.Технологи: Өндөр температурт савлана. Температур: 85 - 900С.
3. Ариутгалын хэлбэр: Савлахын өмнө өндөр температурт ариутгана.
4. Хуванцар савны материал болон хэмжээ: Өндөр температурт тэсвэртэй РЕТ хуванцар саванд(500мл)савлана.
5. Огноо тавих хэлбэр: Хар бэхээр огноо тавина.
6. Шошго наах хэлбэр: РЕТ хуванцар саванд шошгыг угласны дараа халуунаар агшааж наалдуулна.
7.Баглаа боодол: Хагас автомат багцлагч машин.

  • Хүчин чадал: 2000 ш/цаг (500мл).
  • Ашигласан систем: Ус цэвэршүүлэх систем, савлаж таглах болон баглаа боодлын систем.

Үйлдвэрийн байранд тавигдах шаардлага

  1. Шал. Шал нь ус үл нэвтрэх, чийг татахгүй, бактергүй, хальтирдаггүй, хатуу хучилттай түүнчлэн хоггүй, цэвэрлэхэд болон ариутгахад хялбар байх ёстой. Газрын налуу болон тэгш бус байдал (1.0% ~ 1.5%) бөгөөд ус зайлуулах систем, суваг, шуудуутай байна. Суваг шуудуу нь торон хамгаалалттай байна. Шалны гадаргуу нь хатуу байх ба бетонон хучилтын зузаан нь 50мм - ээс багагүй байна. Шалыг плита эсвэл мозайк шалаар өнгөлж болно. Будах тохиолдолд сайн чанарын давирхайн будгаар будна.
  2. Хана. Ханыг цайвар өнгөтэй, бактер мөөгөнцөр эсэргүүйцэгчтэй, хоргүй материалаар өнгөлж будах бөгөөд гөлгөр тэгш гадаргуутай байна. Мөн шүршиж, угааж ариутган халдваргүйжүүлэхэд хялбар байх үүднээс өнцөг булангүй хийсэн байна. Ингэснээр буланд тоос шороо хуримтлагдахаас сэргийлж чадна.
  3. Тааз. Таазыг ус, чийг татдаггүй, гөлгөр, бактер мөөгөнцөрт тэсвэртэй, цайвар өнгийн материалаар өнгөлж будна. Конденсатын нөлөөг багасгах үүднээс зохих налуутай хийж болно.
  4. Хаалга цонх: Хаалга цонх нь маш сайн битүүмжлэлтэй байхаас гадна хэлбэрээ алдаж гаждаггүй мөөгөнцөртдөггүй материалаар хийгдсэн байна. Хэрэв цонх нь тавцантай бол тавцан нь 45 градусын налуу байх шаардлагатай. Мөн хаалга цонх нь ялаа шумуул, хорхой шавьжийг үл нэвтрүүлэх хамгаалалт бүхий автоматаар хаагддаг байх хэрэгтэй.
  5. Агааржуулалтын систем: Цехэд агааржуулалтын тоног төхөөрөмж зайлшгүй шаардлагатай. Энэ нь бохир орчны агаарыг цэвэр орчны агаартай солилцуулахаас сэргийлсэн, цэвэрлэхэд хялбар, зэвэрдэггүй материалаар хийгдсэн байна. Агаар нэвтрүүлэх салхивч нь газраас дээш 2м - с багагүй өндөрт байрлана. Мөн бохир агаарыг гадагшлуулах салхивчтай байна.
  6. Гэрэлтүүлэг: Цехийн болон ажлын орчин нь хангалттай хэмжээний байгалийн болон цахилгаан гэрэлтүүлэгтэй байвал зохино. Боловсруулалтын талбайн гэрэлтүүлэг 220LX- с багагүйбайна. Харин бусад талбайн гэрэлтүүлэг 110LX- с багагүй байна. Цехийн доторх үйлдвэрийн шугамны дээд талын гэрэл нь аюулгүйн хамгаалалтаар тоноглогдсон байх зайлшгүй шаардлагатай. Ингэснээр гэрлийн ламп нь хагарч хүнсний бүтээгдэхүүнд шилний үйрмэг орохоос урьдчилан сэргийлж чадна.
  7. Галын аюулгүй байдал: Энэхүү үйлдвэрт заавал мэргэжлийн тусгай зориулалтын гал хамгаалах тоноглол шаардлагагүй. Харин үйлдвэрийн байранд мөрдөгдөх галын аюулгүй байдлын дүрэм журамд нийцсэн зүйлс байх шаардлагатай.

Ус цэвэршүүлэх систем:

Түүхий усны танк→Түүхий усны насос →Кварцын элсэн шүүлтүүр → Идэвхижүүлсэн нүүрсэн шүүлтүүр → Ионжуулан зөөлрүүлэгч → Нарийн шүүлтүүр → RO төхөөрөмж → Хэт ягаан туяагаар ариутгагч → Цэвэр усны танк

Орц найруулан ариутгах систем:

Чихрийн тогоо → Өндөр температурын насос → Сиропны шүүлтүүр → Өндөр температурын насос → Танк (2ш) → Өндөр температурын насос → Нарийн шүүлтүүр → Агуулах танк → Агуулах танк → Өндөр температурт ариутгах → Хадгалах танк

Дүүргэлт хийж савлах систем:

Хуванцар сав → Угаах → Дүүргэлт хийх → Таглах → Гэрлээр шалгах хайрцаг → Шошго наах тавцан → Шошгыг халуунаар агшааж наах → огноо тавих → Хагас автомат PE багцлан боогч (Бэлэн болсон бүтээгдэхүүнийг хайрцаглана)

Техникийн үзүүлэлт ба үйлдвэрийн үнйин санал

Систем Тоног төхөөрөмжийн нэр Хэмжээ Тоо ширхэг Нэгж үнэ Тайлбар
Ус цэвэршүүлэх систем Түүхий усны танк 2 тонн 1 2750 304 Зэвэрдэггүй ган
Түүхий усны насос 4 тонн 1 1320 Өмнөдийн насос
Кварцын элсэн шүүлтүүр 4 тонн 1 5500 304 Зэвэрдэггүй ган
Идэвхижүүлсэн нүүрсэн шүүлтүүр 4 тонн 1 6600 304 Зэвэрдэггүй ган
Ионжуулан зөөлрүүлэгч 4 тонн 1 7480 304 Зэвэрдэггүй ган
Нарийн шүүлтүүр 4 тонн 1 2750 304 Зэвэрдэггүй ган
Нэгдүгээр зэрэглэлийн RO төхөөрөмж 2 тонн 1 38500 Тус компанийх
Хэт ягаан туяагаар ариутгагч 2 тонн 1 2750 304 Зэвэрдэггүй ган
Цэвэр усны танк 2 тонн 1 2750 304 Зэвэрдэггүй ган
Цэвэр усны насос 2 тонн 1 1320 Өмнөдийн насос
Орц найруулж, Ариутгах систем Чихрийн тогоо 200 литр 1 8800 Уур гаргагчтай
Өндөр температурын насос 1 тонн 2 4400 Өмнөдийн насос
Сиропны шүүлтүүр 0.5 тонн 1 2750 304 Зэвэрдэггүй ган
Орц найруулах танк 100 литр 2 33000 Уур гаргагчтай
Нарийн шүүлтүүр 1 тонн 1 3850 Өндөр температурт тэсвэртэй
Агуулах танк 500 литр 1 9460 304 Зэвэрдэггүй ган
Өндөр температураар ариутгагч 1 тонн 1 24200 Уур гаргагчтай
Халуунаа барьдаг танк 1000 литр 1 16500 304 Зэвэрдэггүй ган
Дүүргэлт хийж, савлах систем Бүрэн автомат сав угаагч 2000ш/цаг 1 19800 304 Зэвэрдэггүй ган
Бүрэн автомат дүүргэлтийн машин 2000ш/цаг 1 27500 304 Зэвэрдэггүй ган
Бүрэн автомат таглагч машин 2000ш/цаг 1 33000 304 Зэвэрдэггүй ган
Конвейер 2000ш/цаг 10 метр 16500 Тухайн талбайд нийцүүлж хийнэ.
        Нийт талбайг тоцоолох
Савлаж ариутгах машин 2000ш/цаг 6 метр 52800 304 Зэвэрдэггүй ган
Шүршдэг ариутгагч 2000ш/цаг 6 метр 79200 304 Зэвэрдэггүй ган
Үлээдэг хатаагч 2000ш/цаг 1 16500 304 Зэвэрдэггүй ган
Гар ажиллагаатай шошгоны машин 2000ш/цаг 2 метр 4950 304 Зэвэрдэггүй ган
Халуунаар агшааж шошго наагч машин 2000ш/цаг 1 8250 Тус компанийх
Огноо тавигч 2000ш/цаг 1 30800  
Бүрэн автомат PE багцлагч 2000ш/цаг 1 74800 -
Бүгд       538780юань

1) Кварцын элсэн шүүлтүүр

Ус цэвэршүүлэх системийн хамгийн гол төхөөрөмж бол кварцын элсэн шүүлтүүр юм. Энэхүү шүүлтүүр нь усан дотор байгаа тунадасыг шүүх, усыг зөөлрүүлэх, давсгүйжүүлэх зэргээр цэвэр ус бий болгох анхан шатны боловсруулалтыг хийдэг. Тус шүүлтүүрийг өндөр шаардлага тавигдахгүй үйлдвэрт ашиглах боломжтой. Шүүлтүүрийг дотор нь дан, давхар, гурван давхар шүүлтүүртэй гэж ангилдаг. Хос шүүлтүүртэйг түүхий усны булингаршилт 60мг/литр- с ихгүй нөхцөлд, дан шүүлтүүртэй шүүлтүүрийг түүхий усны булингаршилт 15мг/литр- с ихгүй үед, харин хур тунадасны усны шүүлтүүр болон техникийн шүүлтүүрийг усны булингаршилт 3мг/литр- с доош байгаа тохиолдолд тус тус ашиглана.

Техникийн үзүүлэлт

  • Марк: JDL - 4
  • Усны булингаршилт: < 5 гр/литр
  • Хүчин чадал: 4 тонн/цаг
  • Усны алданги: 3 - 4м
  • Даралт: 0.2MPa
  • Гадна хэмжээ: Φ500ммх 2000мм
  • Бохир жин: 400 кг
  • Материал: 304 Зэвэрдэггүй ган

Шүүж гарсан ус нь ундны хэрэглээний усны эрүүл эхуйн шаардлагад нийцнэ.

2) Идэвхижүүлсэн нүүрсэн шүүлтүүр

Тус шүүлтүүр нь усны өнгө үнэр болон усан дахь мөнгөн ус, хар тугалга, кадми, цайр, төмөр, манган, хром, бусад хүнд металл түүнчлэн гидрид, сульфид, хлор бусад полимер, өндөр молекул нэгдэлт бодис, стронций, радони (цацрагийн энерги гаргадаг төмөрлөг) , бусад цацраг идэвхт бодис түүнээс гадна нян бактер, гэдэсний савханцар, бусад хорт хавдар үүсгэгч нян бактеруудыг устгаж цэвэршүүлнэ. Шүүж цэвэршүүлсэн усыг цэвэр ус ундаа, хоол хүнс, эмийн, химийн үйлдвэрүүдэд ашиглана.

Техникийн үзүүлэлт

  • Марк: JDL - 4
  • Түүхий усны булингаршилт:<5 гр/литр
  • Хүчин чадал: 4 тонн/цаг
  • Усны алдагдал: 3 - 4м
  • Даралт: 0.2MPa
  • Гадна хэмжээ: Φ500 х 2000мм
  • Бохир жин: 400кг
  • Материал: 304 Зэвэрдэггүй ган

Шүүгдэж гарсан ус нь ундны усны эрүүл ахуйн шаардлагад нийцнэ.

3) Натрийн ионжуулагч

Натрийн ионжуулагчийг бас эерэг сөрөг ион солилцуулагч гэж хэлж болно. Энэ нь усыг давсгүйжүүлэх эсвэл усыг дээд зэргээр цэвэршүүлэхэд шаардагдах хамгийн чухал төхөөрөмж юм. Тухайн түүхий усан дахь давсны агууламж 500 мг/литр - ээс доош байгаа тохиолдолд ионжуулагчийг ашигласнаар усан дахь давсны агууламж нь 5~10м/литр орчим болтол буурна. Энэхүү төхөөрөмжийг өндөр даралтын зуухтай шууд холбох эсвэл электроникийн, химийн, эмийн, эрчим хүчний, цөмийн гэх мэт үйлдвэрүүдэд үйлдвэрлэлийн ус гаргаж авахад ашиглана. Тухайн усны чанарын шаардлага хэт өндөр үед уг төхөөрөмжийг ашиглах нь илүү тохиромжтой. Химийн аргаар давсгүйжүүлэх процесс: Ионжуулагчаар дамжуулан түүхий усны нэгдлийг эерэг цэнэгтэй Н радикал сөрөг цэнэгтэй ОН радикал болгон задалж маш цэвэр усыг гаргаж авна.

Техникийн үзүүлэлт

  • Марк: JDL - 4
  • Түүхий усны булингаршилт: <5 гр/ литр
  • Хүчин чадал: 4 тонн/цаг
  • Усны алдагдал: 3 - 4 м
  • Даралт: 0.2MPa
  • Гадна хэмжээ: Φ500мм х 2000мм
  • Бохир жин: 400 кг
  • Материал: 304 Зэвэрдэггүй ган

Шүүгдэж гарсан ус нь ундны усны стандарт шаардлагад нийцнэ.

4) Нарийн шүүлтүүр

Нарийн шүүлтүүр бол хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологи бөгөөд шүүгдэхэд хэцүү бохирдлыг ч шүүх чадалтай хамгийн нарийн шүүлтүүр юм. Шүүх үр дүн хамгийн сайн, чанарын баталгаатай, ажиллуулахад энгийн, анагаах ухаан, ус ундаа, электроник, химийн үйлдвэр зэрэг олон салбарт өргөнөөр ашиглах боломжтой эдгээр салбарт ашиглахгүй байж боломгүй хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологи болно.

1. Техникийн үзүүлэлт

  • Марк: JML - 4
  • Хүчин чадал:4м3/цаг
  • Даралт:0.2 МПа
  • Шүүлтүүрийн нарийвчлал: 0.45μm
  • Гадна хэмжээ: Φ500мм
  • Ажиллах температур: 5~45 хэм
  • Материал: 304 Зэвэрдэггүй ган

Шүүгдсэн ус нь ундны усны стандарт шаардлагад нийцнэ.

5) Урвуу осмосын буюу RO төхөөрөмж

Энэхүү төхөөрөмж нь шингэн биет дэх (ихэвчлэн усан дахь) давсны уусмал, коллойд, нян бактер, мөөгөнцөр зэргийг шүүж цэвэршүүлнэ. Хамгийн гол нь усан дахь давсны нэгдлийг 98% хүртэл шүүж цэвэршүүлнэ.

RO урвуу осмосын төхөөрөмжийн онцлог тал

  • Сайн чанарын мембран шүүлтүүртэй.
  • Ус багасах болон дүүрч халихад автоматаар зогсоно.
  • Бүрэн автомат ажиллагаатай. Даралт хэтэрвэл автоматаар зогсоно.
  • Усны чанарыг 60 - 70% хүртэл цэвэршүүлнэ.
  • Усан дахь давсны хэмжээг 98% хүртэл бууруулна.
  • Ижил төрлийн бусад төхөөрөмжүүдтэй харьцуулахад цахилгаан зарцуулалт бага эрчим хүчинд хэмнэлттэй.
  • Овор багатай, ажиллуулахад энгийн, засч арчлахад хялбар, эдэлгээ удаан.

Техникийн үзүүлэлт

Марк: FST - 2
Хүчин чадал: 2 тонн/цаг
Даралт: 2 - 3 Mpa
Гадна хэмжээ: 2100мм х 1200мм х 1600мм
Материал: 304 Зэвэрдэггүй ган

6) Хэт ягаан туяан халдваргүйжүүлэгч:

Гадна хэмжээ: 1000ммх 250ммх 900мм Хэт ягаан туяаны гэрлийн хүчин чадал: 0.5kw

7) Цэвэр усны танк

Цэвэр усыг бохирдуулалгүйгээр хадгалах зориулалттай. Хоёр ширхэг хавхлагтай. Нэг нь танкны дээд хэсэгт байрлах бөгөөд усны түвшин дээшилж нэмэгдэхэд осмосын машинд ажлыг зогсоох үүрэг өгч усыг хальж асгарахаас сэргийлнэ. Нөгөө хавхлаг нь танкны доод хэсэгт байрлах ба усны түвшин бага болоход насосыг зогсоох үүрэг өгч насосанд ус дутагдахаас сэргийлнэ. Усаа дүүргэж усны түвшин нэмэгдэж, дээд түвшинд хүрэхэд автоматаар усаа оруулж дүүргэлт хийнэ.

 

Орц найруулах хэсгийн төхөөрөмжүүд

Өндөр температурын насос:

Зэвэрдэггүй ган материалаар хийгдэж эрүүл ахуйн шаардлагад нийцсэн тус насосыг ус ундааны үйлдвэрт өргөнөөр ашигладаг.

Чихрийн тогоо:

Багтаамж:200литр
Хэмжээ: Ф750мм х 1800мм
Зуурагчийн цахилгаан зарцуулалт:0.37квт
Материал:SUS304 Зэвэрдэггүй ган

Орц найруулах танк:

Тус танк нь цилиндр хэлбэртэй бас цилиндр хэлбэрийн таглаатай. Найруулсан ундааг оруулах амсар, гаргах хавхлагтай. 304 зэвэрдэггүй ган материалаар хийсэн гөлгөр толигор гадаргуутай. Дотор нь ундаа найруулах зориулалттай бөгөөд оройн хэсэгт циклойд хурд сааруулагч суурилуулсан. Угсрахад энгийн, цэвэрлэхэд хялбар. Хоёр далавчАмархан нээгддэг цилиндр тагтай үүнийг угааж цэвэрлэгээ хийхэд ашиглана. Цилиндрийн доод талыг конус хэлбэртэй хийсэн нь агаарыг гаргахад хялбар болно. Үүнээс гадна бүтээгдэхүүн оруулах хоёр амсар хийсэн. үүнийг хоолойгоор холбож орц найрлага нэмэхэд илүү хялбар болно. Мөн доороо бүтээгдэхүүнийг гаргах амсар хийж өгсөн. Гурван давхар уур гаргачтай халаагч, түвшин хэмжигч, тэгш оройтой таг, конус суурьтай. холбогч баганы R=25мм. Шилжилтийн давхаргын зузаан 3.0мм. Гадна арьс зузаан: 1.5мм

Сиропны шүүлтүүр:

Танилцуулга: Хос холбоос болон хос хоолойн шүүлтүүрийг SUS304 зэвэрдэггүй ган материалаар хийсэн бөгөөд гадаргуу нь толигор гөлгөр, жүүс, ундаа доторхи нүдэнд харагдахгүй биетийг шүүнэ. Хос шүүлтүүрийг сольж хэрэглэж болох бөгөөд зогсолтгүй ажиллаж байгаа нөхцөлд торон шүүлтүүрийг солих шаардлагатай. Анхаарах зүйл: ZHG маркийн хос хоолойн шүүлтүүр нь 0.05 - 0.1m2 хүртэлх талбайг шүүх чадалтай. Торон шүүлтүүрийн хэмжээ 80 - 300 Хэрэглэгчдийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн үйлдвэрлэх боломжтой.Ажиллах зарчим: Тоног төхөөрөмжийн бүхийл эд ангийг зэвэрдэггүй гангаар хийсэн. Нэг цилиндэр бүхий гагнааст бүтэцтэй. Дотор болон гадна тал нь толигор гөлгөр гадаргуутаый, Оройн хэсэгт дугй таглаатай. Богино хугацаанд шингэнийг юүлэх боломжтой. Хоолойн холбоос толгойд тохирох холболтыг хийсэн бөгөөд 0.3Mpa/cm2 усны даралтыг тэсвэрлэдэг нь туршилтаар баталгаажсан. Гурван талын урсацыг тохируулах уян хавхлагтай. Авсаархан бүтэцтэй тул ажиллуулахад энгийн, засахад хялбар төхөөрөмж юм.

Нарийн шүүлтүүр:

  • Урсацын хэмжээ: 1 тонн/цаг
  • Хэмжээ: φ250 х 750мм
  • Материал: SUS304
  • Шүүлтүүр: Өндөр температурт тэсвэртэй мембран шүүлтүүр

Өндөр температурын насос

Насосны их биеийг 304 зэвэрдэггүй ган материалаар хийсэн бөгөөд ундааны үйлдвэрүүдэд өргөнөөр ашиглагддаг эрүүл ахуйн шаардлагад нийцсэн зориулалтын насос юм.

Чихрийн тогоо:

  • Багтаамж: 200 литр
  • Хэмжээ: Ф750мм x H1800мм
  • Зуурагчийн цахилгаан зарцуулалт: 0.37 квт
  • Материал: SUS304 зэвэрдэггүй ган

Өндөр температураар ариутган халдваргүйжүүлэгч:

  • Багтаамж: 1 тонн
  • Хэмжээ:Ф600мм х 1600мм
  • Цахилгаан зарцуулалт: 2.2 квт
  • Материал: SUS304 Зэвэрдэггүй ган

Уур гаргачтай ариутгагч

Бүдээгдэхүүний халуун баригч

  • Гаднах корпусынзузаан: 1.5мм
  • Доторх материал: Полиуритан хөөсөнцөр
  • ДДоторлогч материалын зузаан: 3.0мм
  • Багтаамж: 500литр

Танилцуулга: Бүтээгдэхүүний халуун баригчийн гадна болон доторх материал нь цилиндэр хэлбэртэй бөгөөд дугуй тагтай (Зэвэрдэггүй ган) , хүчил, даралтад тэсвэртэй, халуун болон хүйтнийг хадгална, өнгө үзэмжтэй зэрэг олон давуу талтай. Тиймээс сүү боловсруулахад, хүнс хөдөө аж ахуй, эм үйлдвэрлэл, хүйтэн ундаа, химийн үйлдвэр зэрэг олон салбарт ашиглах боломжтой. Мөн халуун хүйтнийг тусгаарлах тусгаарлагч болгоход эсвэл шингэнийг хадгалахад зайлшгүй шаадлагатай төхөөрөмж болно. Энэхүү төхөөрөмж нь шингэний танк болон термометрээс бүтнэ. Доторлогоог 304 зэвэрдэггүй ган материалаар толигор гадаргуутай, элдэв булан тохойгүйгээр эрүүл ахуйн стандартад нийцүүлэн хийсэн. Гадна материалд мөн адил 304 зэвэрдэггүй ганг ашигласан. Энэ нь гөлгөр толигор бөгөөд үрэгдэж элэгддэггүй сайн чанарын ган материал юм. Дулаан хадгалах давхаргыг полиэфир хөөсөнцөр, хөнгөн цагаан материалаар хийсэн./p>

※Дүүргэлт болон савлагааны тоног төхөөрөмжүүд

(1) Бүрэн автомат хуванцар сав угаагч

Угааж цэвэрлэх материал: Цэвэр ус

Их биеийн материал: Зэвэрдэггүй ган 304

Толгойн тоо: 12ш

Гол машины цахилгаан зарцуулалт: 0.55 квт (Хурдыг тохируулж болно.)

Угаах насосны цахилгаан зарцуулалт: 0.37 квт

Гадна хэмжээ:1100мм х 1100мм х 1800мм

Хүндийн жин: 400 кг

(2 ) Бүрэн автомат дүүргэгч

  • Дүүргэлт хийх толгойн тоо: 12ш
  • Их биеийн материал: 304 Зэвэрдэггүй ган
  • Гол машины цахилгаан зарцуулалт: 0.55 квт(хурдыг тохируулж болно)
  • Гадна хэмжээ: 1100мм х 1100мм х 1800мм
  • Хүндийн жин: 400 кг

(3) Бүрэн автомат бөглөгч

  • Бөглөгчийн толгойн тоо:1 ш
  • Цахилгаан зарцуулалт:0.55квт (Хурдыг тохируулж болно)
  • Бөглөө суулгах машины цахилгаан зарцуулалт:0.09кватт
  • Гадна хэмжээ:900ммх 700ммх 2100мм
  • Хүндийн жин:200кг

DP - 6 Бөглөө ариутгагч

1. Танилцуулга:

DP - 4 маркийн ариутгагч нь халуунаар савлах шугамд зайлшгүй шаардлагатай зүйл юм. Халуунаар савлаж бөглөсний дараа савтай цайг халуунаар нь бөглөөг тодорхой хугацаанд өндөр температураар ариутгадаг. Ингэснээр бөглөө болон савны хоорондох битүүмжлэл сайжрах ба бүтээгдэхүүний чанарт сайнаар нөлөөлнө.

2. Онцлог:

Гол машин нь тавиур, босоо болон хэвтээ дамжуулагч, хөдөлгүүр зэргээс бүтэх бөгөөд шатлалгүй араатай. Савыг унагаах өнцөг ≥1000.

3. Техникийн үзүүлэлт:

  • Тохирох савны хэмжээ: Диаметр: Φ50мм ~Φ120мм;
  • Савны өндөр: 150мм ~310мм
  • Савыг эргүүлэх хугацаа: Ойролцоогоор 30S
  • Хүчин чадал: 2000ш/цаг
  • Цахилгаан зарцуулалт: 1.1 вт
  • Хүндийн жин: 700 кг
  • Гадна хэмжээс: 4000ммх 550ммх 1300мм

Дамжуулах систем:

Шошго тавих тавцан:

Материал:304 Зэвэрдэггүй ган (Конвейортой)

Шошго наагч:

Хэмжээ: 630мм х 500мм х 1400мм(Уурын генератор)

Цахилгаан зарцуулалт: 6 квт

Огноо тавигч:

Хамгийн их шивэх хурд: 1076тэмдэгт/секунд

  • Огноо тавих зай: 2мм - 12мм
  • Гадна хэмжээ: 580мм х420м х263мм
  • Цахилгаан хүчдэл: 220V
  • Тогтмол цахилгаан гүйдэл: 2A
  • Мөрний тоо: 1 - 2 мөр

Хэлний сонголт: Хятад, Англи, тоо

Бүрэн автомат PE багцлагч:

  • Гадна хэмжээ: 5050мм х1400мм х2100мм
  • Баглаа боодлын хамгийн их хэмжээ: 600мм х400мм х350мм
  • Багцлагч материал: PE, PVC, POF
  • Зузаан: 0.03 - 0.15мм
  • Халуунаар агшаах температур: 160- 2600,
  • Минутанд хамгийн ихдээ 6 - 8 боодол
  • Цахилгаан зарцуулалт: 15квт/цаг
  • Цахилгаан хүчдэл: 380/220Вольт
  • Хүндийн жин: 1.2 тонн
  • Сэнс: 1.1 квт x 2ш

Баталгаат хугацаа

1. Тоног төхөөрөмжийг хүлээцсэнээс хойш 12 сарын баталгаат хугацаа олгоно.

Худалдааны нөхцөл

1. Захиалсан тоног төхөөрөмжийг Эрээн хот хүртэл үйлдвэрлэгч өөрийн зардлаар тээвэрлэнэ.
2. Төлбөр: 30 хувийн урьдчилгаа төлмөгц, захиалга баталгаажин үйлдвэрлэлд орно. Үйлдвэрээс тоног төхөөрөмж ачигдах үед үлдсэн 70 хувийг төлнө.
3. Үйлдвэрийн ачааллаас шалтгаалж, нийлүүлэх хугацаа 20 - 30 хоног байна.
4. Савалгаа модон хайрцаганд хийх ба үнэлгээг жич тооцно.
5. Борлуулалтын дараах үйлчилгээ. Үйлдвэрийн инженер Монгол улсад очиж угсралт болон сургалт явуулна. Захиалагч тал замын зардал болон виз, буудал хоолны төлбөрийг хариуцна. Инженерийн цалин 50 доллор/өдөр.
6. Үйлдвэрийн чанарын баталгаа нэг жил.

Хэрхэн худалдаж авах вэ?

1. Үйлдвэрлэгч тус сайтад бараа бүтээгдэхүүний мэдээллээ төлбөртэйгээр тавьж, манай гэрээт нийлүүлэгч болсон тул бид танаас зуучлалын хөлсгүйгээр үйлчилгээ үзүүлнэ.
2. Та манай сайтын хаягаар бидэнд шууд хандан үйлдвэр дээр нь өөрийн биеэр зочилон очиж үйлдвэрлэлийн үйл ажиллагаатай танилцах, тоног төхөөрөмжийн судалгаа шилэн сонголт хийх, орон нутгийн болон дотоодын стандартын дагуу өөрчлөлт хийлгэх, хэсэгчлэн худалдан авалт хийх, хүчин чадлыг нэмэгдүүлэх зэрэг шаардлагын дагуу захиалж болно.
3. Бид танд замчлах, хэлмэрчлэх, гэрээ байгуулах ажилд тань хөндлөнгийн хяналт тогтоон баталгаажуулах, эрсдэлээс хамгаалах, тээвэрлэлт хийх зэрэг худалдааны ажилд тань туслалцаа үзүүлнэ.