НАЙЗ БОЛЪЁ!
 

Бид найз нартаа байнга шинэ соргог бизнес санаа бэлэглэх болно.
Хүндэтгэсэн:
Таст овогт Ц.Энхтайван


Үнэ: 144500 юань

Үйлдвэрлэлийн процесс

Усыг шүүж цэвэрлэх+ Хадгалах + лонх хэвлэх + цэвэрлэх + савлах + бөглөх + огноо тавих үйлдлүүдийг дараалан хийнэ.

Тоног төхөөрөмжийн үйлдвэрээс гарах үнэ 144500 юань. (Цагт 1000 литр ус үйлдвэрлэнэ)

Нэг иж бүрдэлд багтах тоног төхөөрөмжүүд

1. Элс шороо шүүгч
2. Карбон шүүгч
3. Микро шүүгч
4. Ультра ягаан туяаны шүүгч
5. Озоны аппарат
6. Цэвэр усны танк
7. Сав үлээгч төхөөрөмж
8. Савны профиль халаагч
9. 330-2000 мл-ийн хоёр төрлийн багтаамжтай лонхны хэв
10. Компрессор
11. Агаар шүүгч
12. Туузан дамжуулагч ба ширээ
13. Лонх угаагч машин
14. Туузан дамжуулагч
15. Ус ундаа савлагч машин
16. Туузан дамжуулагч
17. Ус ундаа бөглөгч машин
18. Туузан дамжуулагч
19. Лонх бөглөгч
20. Туузан дамжуулагч ба ширээ
21. Огноо тавигч

Дээрхий шугамын дараа хаяг шошго наагч болон багцлан боогч машин байдаг. Жижиг оврын үйлдвэрлэлийн хувьд хаяг шошгыг наах үйл ажиллагааг гараар хийх нь илүү хэмнэлттэй гэж үзсэн учраас үнийн саналыг оруулсангүй. Харин Ус ундаа багцлан боогч машин нь 6500-7000 юань байдаг. Гэвч энэ төхөөрөмжийг үйлдвэрлэдэггүй тул өөр үйлдвэрээс худалдан авахыг зөвлөж байна.

No. Тоног төхөөрөмжийн нэрс Үзүүлэлт Тоо Үнэ
(Юань)
1 Ундаа, усны лонх угаах, савлах, бөглөх шугам, конвейоруудын хамт   1 55000
2 Ус цэвэршүүлэх RO систем хоолойнуудын хамт Нэг тонн/цаг 1 32000
3 Огноо тавигч   1 2200
4 Хагас автомат лонх үлээгч машин 2 ширхэг хэв дагалдах ба агаар шүүгч, өндөр даралтын комперессорын хамт 2 сав/удаа 1 55000
5 Агаар шүүгч   1 1000
6 Нэмэлт хэв 600мл 1 2000
7 Нэмэлт хэв 1500мл 1 3000

Үндсэн төхөөрөмжүүд

1. Ус цэвэршүүлэгч фильтрүүд

Хамгийн бага хүчин чадалтай Цэвэр ус ариутгах төхөөрөмж нь цагт 1.0 тонн усыг цэвэршүүлэн шүүнэ.

Захиалагч өөрийн усны найрлагын лаброторийн шинжилгээний бичгийг англи хэл дээр авчирсан тохиолдолд усны найрлаганд байгаа эрдэс бодисын тооцоог гаргаж, цэвэршилт хийх тооцоог гаргаж, ямар шүүгч захиалах тал дээр нь мэрэгжлийн зөвөлгөө өгч, фильтрийг тохируулан өгч болно.

2. Озонжуулагч машин

Озон үүсгэгч 10г = 580 доллор,
Озон үүсгэгч 15г = 690 доллор,
Озон үүсгэгч 20г = 1050 доллор,

3. Ундааны лонх үлээх төхөөрөмж

\

Хагас автомат энэхүү төхөөрөмж нь 5 галлон лонх үйлдвэрлэнэ. Захиалагчийн хүсэлтээр бүрэн автомат болгож болно. Өндөр даралтын компрессор, агаар шүүгч, 2 төрлийн ундааны хэв үнийн саналд багтсан болно. Агаар шүүгч нь лонх үлээх байранд байгаа агаарын тоосонцорыг цэвэрлэнэ. Захиалагчийн хүссэн хэлбэр дизайн, хэмжээгээр лонхны хэвийг үйлдвэрлэж өгнө.

4. Лонх угаагч, цэвэр ус, ундаа, жүүс савлагч, лонх бөглөгч иж бүрэн автомат шугам.

Цэвэр усны иж бүрэн үйлдвэрийн төхөөрөмж нь цагт нэг тонн байгалын усыг ариутган цэвэршүүлэн шүүж, цагт 2000-3000 лонх бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ. 0.33- 2.0 литрийн төрөл бүрийн PET лонхонд цэвэр ус, ундаа, жүүс савлана.

Эдгээр машиныг тус тусад нь салгаж авч болно.
Угаагч машин 17000 юань,
Савлагч машин 19000 юань,
Бөглөгч машин 15000 юань,
Туузан дамжуулагч 1500 юань
Ширээ болон холбогч эд анги хоолой, Хяналтын самбар 2500 юань

Нийт: 55000 юань

Нэмэлт сонголтын төхөөрөмжүүд

1. 18 литрийн том баллоныг угааж, савлаад, бөглөх иж бүрэн төхөөрөмж

Энэхүү төхөөрөмж нь 18 литрийн баллоныг угааж, савлаад, бөглөх иж бүрэн үйлдлийг хийнэ. Үнэ 23000 юань

2. Хаяглагч машин

Хаяглагч машин нь баллоны бөглөөн дээр уурын даралтаар шошгыг наана. Үнэ 6500 юань

Цэвэр усны тоног төхөөрөмжийн үйлдвэрийн цех болон агуулахад сурвалжилсан тэмдэглэл

2012 оны 4 сарын 15-17 өдрүүдэд миний бие энэ үйлдвэр дээр очиж судалгаа хийсэн билээ. Энэхүү аялалын явцад энэ төрлийн 4 үйлдвэрээр зочилж сонголт хийх зорилготой байсан бөгөөд хамгийн бодит үнийн санал өгсөн үйлдвэр дээр дараах зургийн цомгийг бэлтгэсэн юм. Тус үйлдвэр бүх бүтээгдэхүүнээ зөвхөн хүнсний тоног төхөөрөмж үйлдвэрлэх зориулалтын SUS304 гангаар үйлдвэрлэдэг бөгөөд эрүүл ахуйн шаардлагыг бүрэн хангаж чадах тоног төхөөрөмж үйлдвэрлэж "European Certifying Organization" байгууллагаас үнэлэгдэн CE чанарын гэрчилгээ авсан байлаа.

Мөн үйлдвэрийн захирал ноён Lu Zhigang (Tony) Монгол улсад урьд нь энэхүү төхөөрөмжийг нийлүүлж байснаа дурьдаж байсан бөгөөд тухайн захиалагч худалдан авсан төхөөрөмжиндөө өндөр сэтгэгдэл үлдээсэн байлаа. Тэрээр англи хэлээр сайн ярьдаг бөгөөд бидэнд өөрийн үйлдвэрээ танилцуулж, Монголчуудад дараах хэдэн үгийг дамжуулахыг хүссэн юм.

Dear Mongolian Customers

Our company can provide all kinds of beverage machines, drink water production line, carbonated drink production line, juice production line, wine filling line and so on. We welcome customers from Mongolia to come to visit our factory and give us suggestions or advise! We will pay great attention for all inquiry from Mongolia and promise you best quality beverage processing lines at low price.

We have own special advantages in the research, design and manufacture, and offers technical support to all our customers. We also provide perfect after-sales service.

Truly yours

Lu Zhigang (Tony)

Director

Үйлдвэр дээр хийсэн фото сурвалжлага

Энэ үйлдвэрээс Манай улсын хүнсний ууган төлөөлөгч нарын нэг Говь Алтай аймгийн Бигэр сумын чацарганы дарсны үйлдвэр иж бүрэн цэвэр ус үйлдвэрлэх тоног төхөөрөмж худалдан авсан юм.

Зураг дээр: Бага оврын цэвэр ус, ундаа, жүүс савлах төхөөрөмжүүдийн агуулахад

Зураг дээр: Бага оврын лонх угаагч, цэвэр ус, ундаа, жүүс савлагч, лонх бөглөгч иж бүрэн үйлдвэрийн шугамын төхөөрөмжүүд

Зураг дээр: Ус ариутгах төхөөрөмжүүд

Зураг дээр: Цэвэр усны үйлдвэрийн шугам

Зураг дээр: Ус ариутгах төхөөрөмжүүд

Зураг дээр: Үйлдвэрийн агуулахад

Зураг дээр: Цэвэр ус, ундаа, жүүс, пиво, эм, савлах үйлдвэрийн шугам

Худалдааны нөхцлүүд

Төлбөр: Үйлдвэрлэгч төлбөрийн 30 хувийг хүлээн авсны дараа захиалгыг үйлдвэрлэлд оруулж, тухайн үеийн үйлдвэрлэлийн ачааллаас шалтгаалан 10-15 хоногт бэлэн болгоно. Үйлдвэрээс тоног төхөөрөмж ачигдахаас өмнө захиалагч үлдэгдэл 70 хувийн төлбөрийг хийсэн байна.
Тээврийн зардал: Үйлдвэрээс Эрээн хот хүртэл тээврийн зардал 12000 юань.
Баталгаа: Үйлдвэрээс тоног төхөөрөмж ачигдсан өдрөөс эхлэн нэг жил.
Технологийн сургалт ба угсралт: Захиалагчийн хүсэлтээр тоног төхөөрөмжийг угсрахад мэрэгжлийн инженерийг Монгол улсад явуулж болох бөгөөд Захиалагч тал виз, замын зардал, буудал, хоолны зардлуудыг хариуцна. Мэрэгжилтэний цалин 50-80 доллор/өдөр. Технологийн тухай танилцуулгыг зөвхөн худалдан авагч, захиалагч нарт өгнө.

Хэрхэн худалдаж авах вэ?

1. Үйлдвэрлэгч тус сайтад бараа бүтээгдэхүүний мэдээллээ төлбөртэйгээр тавьж, манай гэрээт нийлүүлэгч болсон тул бид танаас зуучлалын хөлсгүйгээр үйлчилгээ үзүүлнэ.
2. Та манай сайтын хаягаар бидэнд шууд хандан үйлдвэр дээр нь өөрийн биеэр зочилон очиж үйлдвэрлэлийн үйл ажиллагаатай танилцах, тоног төхөөрөмжийн судалгаа шилэн сонголт хийх, орон нутгийн болон дотоодын стандартын дагуу өөрчлөлт хийлгэх, хэсэгчлэн худалдан авалт хийх, хүчин чадлыг нэмэгдүүлэх зэрэг шаардлагын дагуу захиалж болно.
3. Бид танд замчлах, хэлмэрчлэх, гэрээ байгуулах ажилд тань хөндлөнгийн хяналт тогтоон баталгаажуулах, эрсдэлээс хамгаалах, тээвэрлэлт хийх зэрэг худалдааны ажилд тань туслалцаа үзүүлнэ.