Facebook-ийн найз болъё!
Follow товчлуур дээр дарна уу.

 

Бид найз нартаа байнга шинэ соргог бизнес санаа бэлэглэх болно.
Хүндэтгэсэн:
Таст овогт Ц.Энхтайван


Үнэ: 3400 юань

Хятадууд нунтаглагч машинаар далайн гаралтай бүтээгдэхүүн, төрөл бүрийн ургамалын үр, эмийн ургамал, улаан буудай гэх зэрэг нунтаглаж, нүдэж болох бүхий л зүйлээр шинэлэг төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Тухайлбал:

Хушга, цагаан будаа, хар будаа, шар буурцаг, улаан шош, ногоон шош, хар шош, самар, бадамлянхуа үр, эрдэнэ шиш, буурцаг, арвай, сагаган, овъёос, бүйлс болон бүх үр тарианы төрлийг нунтаглаад, хооронд нь өөрсдийн зохиосон жорын дагуу найруулсан эрүүл мэндийн тэжээл үйлдвэрлэж байна. Тэгээд маш өндөр үнээр зах зээлд нийлүүлдэг.

Манайхан янз бүрийн сүлжээгээр орж ирсэн юу нь үл мэдэгдэх хуванцар савтай гадаадын тэжээлүүдийг хэдэн зуун доллороор авч уугаад л гайхамшигтай сайхан үйлчилж байна гээд ам дамжин магтаад байдаг. Үнэндээ энэ бол зүгээр л нэг эрүүл мэндэд нэн хэрэгцээтэй хүнсний бүтээгдэхүүнийг нунтаглаад бидэнд худалдаад байгаа хэрэг.

Монголчууд бид эх орныхоо үржил шимт хөрсөнд ургасан төрөл бүрийн хоол амтлагч ногоо, сүү цагаан идээ, мах махан бүтээгдэхүүн (хүний биед сайн гээд байгаа гүзээ болон дотор махнууд), хатаасан жимс жимсгэнэ, ургамалыг үрийг тээрэмдээд жинхэнэ байгалын гаралтай Эко тэжээл хийж болно шүү дээ.

Энэ машин нь гадаад үзэмжээсээ эхлээд гоёмсог харагдах төдийгүй дуу чимээ бага, ажлын байрны ариун цэврийн дэглэмд бүрэн нийцсэн нь надад их таалагдсан. Бүхэлд нь үл зэврэх сайн чанарын гангаар хийсэн тул удаан эдэлгээтэй бөгөөд эрүүл ахуйн шаардлагыг хангаж чадсан.

Тээрэмдэх явж нь үрэлтийн хүчийг ашиглаагүй тул дуу чимээ гардаггүй. Мөн элэгдэлгүй төхөөрөмж юм. Тээрэмдэж байгаа бүтээгдэхүүний том жижиг ширхэгийн хэмжээг тохируулж болох тул ширхэглэг болон нунтаг бүтээгдэхүүн үйлдвэрлэж болдог. Тухайлбал:

Зарим нэг үр, аарц болон элсэн чихрийг маш нарийн нунтаг болгох хэрэгтэй байдаг. Энэ нь нь амталгаа хийхэд маш сайн тархаж өгөхөөс гадна нарийн ширхэгтэй сүүн чихэр хийхэд нэн тустай байдаг. Нарийн ширхэгтэй сүүн чихэр аманд ороод л зажилах шаардлагагүйгээр хүлхэж идэхэд маш таатай мэдрэмж төрүүлж байсан.

Гэтэл мах болон хүнсний ногоо, зарим нэг бүтээгдэхүүнийг зажилууртайгаар бутлах хэрэгтэй болдог. Махыг хүн хүлхэж иддэггүй болохоор арай ширхэглэг бутлах хэрэгтэй. Нэгэнд нунтаглагч машинаар жижиглэсэн борцыг бусад төрлийн амтлагч ногоо (хатаасан сонгино, саримс, таана хөмүүл, аарц) зэрэгтэй хольж гайхамшигтай сайхан махан чихэр хийж болно.

Хятадад хатаасан махаар маш амтлаг тавгийн чихэр хийчихсэн байсан. Мөн эдгээр нунтаг бүтээгдэхүүнийг савлаад зутан шөл, зутан тэжээл гэх мэт шинэлэг бүтээгдэхүүн үйлдвэрлэж болно.

Тээрэмдэгч машины хамгийн чухал эд ангийн нэг болох хөдөлгүүрийг R & D Motor Company-иас импортлосон. Техникийн хөгжлийн өндөр түвшинд хүрч чадсан энэ брэндийн хөдөлгүүр нь удаан хугацаагаар сааталгүй ажиллах бөгөөд халалт бага, дуу чимээгүй, хүчирхэг үзүүлэлттэй болно.

Марк 1500 2200 3000 3000S
Зориулалт Ахуйн Үйлдвэрлэл Үйлдвэрлэл Үйлдвэрлэл
Цахилгаан хэрэглээ 220V, 50Hz 220V/380V, 50Hz 220V/380V, 50Hz 220V/380V, 50Hz
Хөдөлгүүрийн чадал 1,5 квт 2,2 квт 3 квт 3 квт
Эргэлтийн хурд 1420 эрг/мин 1420 эрг/мин 1400 эрг/мин 1400 эрг/мин
Хүчин чадал 15 кг/цаг 35 кг/цаг 60 кг/цаг 70 кг/цаг
Хэмжээ 470*260*340мм 550*260*430мм 600*300*460мм 620*320*460мм
Жин 38 кг 40 кг 45 кг 65 кг

Үйлдвэрийн үнэ

3300 юань

4450 юань

4700 юань

6250 юань

Эдгээр загварууд цахилгаан хэрэглээний хувьд харилцан адилгүй байгаа нь хөдөлгүүрийн чадалтай холбоотой байгаа нь харагдаж байна. Хөдөлгүүрийн чадал сайн байх тусам нунтаглаж тээрэмдэх ажиллагаа илүү найдвартай. Хэрэв та 220 вольтийн хөдөлгүүртэй машин захиалж байгаа бол аль болохоор жижиг ширхэгтэй бүтээгдэхүүн нунтаглах хэрэгтэй. Чулуу болон чийглэг ихтэй бүтээгдэхүүн нунтаглагч машинд оруулахгүй байх хэрэгтэй.

Бүх төрлийн үр, хатаасан аарц, мах, эмийн болон хоол амтлагч ургамал нунтаглана. Гэхдээ зөвхөн 95-100 хувийн ХУУРАЙ бүтээгдэхүүн. Нунтаглагч машин нь 50-200 нэгжээр бүтээгдэхүүнийг нунтаглах бөгөөд сүү болон махыг үрэл болгон хэвлэхийн тулд 60 нэгжээр нунтаглана.

Энэхүү машиныг судалгаа хийж байх явцад хуурамчаар үйлдвэрлэж байгаа нилээд олон компани тааралдаж байсан. Гаднаас нь харахад үл ялгагдах эдгээр машинуудын гангийн найрлаганд нь том ялгаа харагдаж байв. Нунтаглагч тээрэм гэдэг бол хамгийн сайн чанарын, үл зэврэх гангаар үйлдвэрлэгддэг.

Тус компаний техникийн ажилтанууд хэд хэдэн удаа зураг төслөө сайжруулан, хуурамч эд ангигүй төгс машины үйлдвэрлэл дээр онцгой анхаарч байгаа нь миний анхаарлыг их татсан. Энэ машинууд нь тасралтгүй олон цагаар ажиллах чадвартай тул үйлдвэрлэлийн хэрэглээнд бүрэн нийцнэ. Үйлдвэрийн баталгаат хугацаа нэг жил.

Тээврийн зардал: Үйлдвэрээс Эрээн хот хүртэл үйлдвэрлэгч өөрийн зардлаар хүргэж өгнө.

Үйлдвэрийн баталгаа: Нэг жил

 

 

Нунтаглах үйл ажиллагаа нь энэхүү хурц араануудын завсараар явагдах тул найдвартай. Анхаарах нэг зүйл нь төмөр болон хатуу чулуулаг хог шороогүй зүйлийг тээрэмдэх хэрэгтэй. Энэ нь бутлагч арааны ирийг мохоох муу талтай.

Энэхүү бутлагч машиныг жижиг дунд болон өрхийн үйлдвэрлэлийн маш олон салбарт ашиглаж болно. Үүнд:

  1. Цагаан идээний үйлдвэр
  2. Ардын уламжлалт эмийн үйлдвэр
  3. Хагас бэлэн бүтээгдэхүүн боловсруулах цех
  4. Нийтийн хоолны газарууд
  5. Хүнсний үйлдвэр
  6. Тэжээлийн үйлдвэр
  7. Цайны үйлдвэр
  8. Химийн үйлдвэр
  9. Төрөл бүрийн туршилт шинжилгээний лаборотори
  10. Амтлагчын үйлдвэр

 

Төлбөр: Үйлдвэрлэгчийн агуулахад бэлэн байгаа тул 100 хувийг хүлээн авсны дараа нийлүүлнэ.
Тээврийн зардал: Үйлдвэрээс Эрээн хот хүртэл тээврийн зардлыг үйлдвэрлэгч тал хариуцна.
Баталгаа: Үйлдвэрээс тоног төхөөрөмж ачигдсан өдрөөс эхлэн нэг жил.

1. Үйлдвэрлэгч тус сайтад бараа бүтээгдэхүүний мэдээллээ төлбөртэйгээр тавьж, манай гэрээт нийлүүлэгч болсон тул бид танаас зуучлалын хөлсгүйгээр үйлчилгээ үзүүлнэ.
2. Та манай сайтын хаягаар бидэнд шууд хандан үйлдвэр дээр нь өөрийн биеэр зочилон очиж үйлдвэрлэлийн үйл ажиллагаатай танилцах, тоног төхөөрөмжийн судалгаа шилэн сонголт хийх, орон нутгийн болон дотоодын стандартын дагуу өөрчлөлт хийлгэх, хэсэгчлэн худалдан авалт хийх, хүчин чадлыг нэмэгдүүлэх зэрэг шаардлагын дагуу захиалж болно.
3. Бид танд замчлах, хэлмэрчлэх, гэрээ байгуулах ажилд тань хөндлөнгийн хяналт тогтоон баталгаажуулах, эрсдэлээс хамгаалах, тээвэрлэлт хийх зэрэг худалдааны ажилд тань туслалцаа үзүүлнэ.