Facebook-ийн найз болъё!
Follow товчлуур дээр дарна уу.

 

Бид найз нартаа байнга шинэ соргог бизнес санаа бэлэглэх болно.
Хүндэтгэсэн:
Таст овогт Ц.Энхтайван


Үнэ: 7500 юань

Монгол улсын говийн бүс нутагт элэгний өвчин болон хорт хавдрын өвчинөөр өвчлөгчөд хамгийн их байна гэсэн эмгэнэлт мэдээг телевизээр сонсоод, сэтгэл ихэд эмзэглэлээ. Ялангуяа Сүхбаатар, Дундговь, Дорноговь, Говь-Алтай зэрэг цэвэр усны нөөц багатай бүс нутгууд эхний байранд явж байна. Газрын хөрсний усны бохирдолоос хорт хавдар, элэгний өвчин, үе мөчний өвчин, цусны өвчин, дотоод шүүрлийн булчирхайн өвчин, гэдэсний халдварт өвчингөөр өвчлөх магадлал хамгийн өндөр байдаг.

Их хэмжээний бохирдолтой, хатуулаг ихтэй ус нь хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлээд байгааг хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр байнга анхааруулдаг боловч, ярихаас цаашгүй байна шүү дээ.

Цэвэр усны хэрэглээ эдгээр бүс нутагт их байгаа боловч цэвэр усны үйлдвэр байгуулъя гэтэл өртөг өндөр. Тэгээд ч сум, багийн төвд өндөр өртөгтэй цэвэр усны үйлдвэр байгуулах юм бол ямар ч үр ашиг байхгүй. Иймд энэ бүс нутагт тохирох жижиг үйлдвэрийн тоног төхөөрөмжийн эрэлт их байгаа юм.

Говь-Алтай аймагт цэвэр усны асуудлыг шийдэх гэж олон зуун сая төгрөг зарцуулаад амжилтанд хүрээгүй л байна. Цэвэр усны асуудлыг төр биш, иргэд бид өөрсдөө шийдэж чадна. Багахан хөрөнгөөр том асуудлыг шийдээд зогсохгүй өрхийн орлогоо нэмэгдүүлэх боломж байгаа шүү.

Миний хувьд үүнийг шийдэж болох хялбархан аргыг танд танилцуулах гэсэн юм.

Миний ойлголтоор сум болон багийн төвийн хүн амын ундны усыг хангаж байгаа худгууд дээр энэхүү бага оврын ус цэвэршүүлэгчийг тавих юм бол мөнгө босгох аятайхан санаа мэт санагдана.

Ундны усаар хангах худгийн цэвэршүүлсэн ус тодорхой үнэлгээтэй байх нь мэдээж. Улаанбаатарт 20 литрийн баллонтой цэвэр ус 3800 төгрөгний үнэтэй байдаг.

Хөдөө орон нутагт 20 литр цэвэршүүлсэн усыг 2000 төгрөгөөр худалдахад болно.

Өдөрт 2 тонн ус цэвэршүүлэх төхөөрөмж суулгасан худгийн эзэн 200 мянган төгрөгний орлоготой байхаар тооцоо гараад байгаа юм. Сардаа гэхэд 6 сая төгрөг босгочихно.

Сумын төвд бол под хийсэн ашигтай үйлдвэрлэл болно доо.

  • Бүтээгдэхүүний нэр: Ундны ус цэвэршүүлэгч төхөөрөмж
  • Цахилгаан хэрэглээ: 220V / 50Hz
  • Цахилгаан зарцуулалт: 80 ватт/цаг буюу хоногт 2 квт цахилгаан хэрэглэнэ.
  • Худгийн усны насосын даралт: 0.1-0.6Mpa байх хэрэгтэй.
  • Усны чанар: Хүн амын ундны усны стандартад нийцсэн
  • Зориулалт: Усан хангамжын жижиг үйлдвэрлэл
  • Цэвэршүүлэх усны хэмжээ: Хоногт 2271 литр буюу 1514 литрийнх гэсэн том жижиг төхөөрөмж бий.
  • Усны урсгалын хүч: 94 литр/цаг
  • Усны температур: 4-40 хэмийн халуун усыг цэвэршүүлж чадна.
  • Усны танкны багтаамж: 11 галлон буюу 40 литр ус
  • Усны танкны хэмжээ: Диаметр 38см, Өндөр 58см
  • Үйлдвэрийн баталгаа: Нэг жил
  • Үнэ: 7500 юань (2271 литр/хоног)
  • Үнэ: 6200 юань (1514 литр/хоног)

  • Фильтрийн систем: RO технолог буюу хатуулаг ихтэй, хужир, элс, нян бактеритай усыг цэвэршүүлнэ.
  • Фильтрийн нарийвчлал: 0.0001um
  • Систем хяналт: Автоматаар унтарч ажиллах тул ямар ч ажилчин хэрэггүй.
  • Ус дамжуулах хоолойн цэвэршүүлэх арга: 100 секэнд автоматаар цэвэршүүлнэ. Хоёр цаг тутамд 1 минут 30 секундийн хугацаагаар өөрийгөө автоматаар цэвэршүүлнэ.
  • Технологийн давуу тал: Аюулгүй, хэмнэлттэй, эрүүл ахуйн шаардлага хангасан, бохирдолгүй.
  • 10 инчийн РР фильтр нь: РР фильтрийн диаметр нь 5 микрон. Ийм жижиг нүхээр ямар ч элс шороо, зэв, бусад бүхэл тундас булингар үл нэвтрэнэ. Энэ фильтрийг 2-4 сард нэг удаа угааж цэвэрлэнэ.
  • 10 инчийн мөхлөгт карбон фильтр: Усан дахь хлорыг шүүн ариутгаж, үнэр өнгө үүсгэгч бусад бодисыг шүүнэ. 3-6 сар тутамд нэг удаа угааж цэвэрлэнэ.
  • 10 инчийн нягтруулсан карбон фильтр: Усны бохирдлыг бүрэн цэвэршүүлж, химийн бодисыг дахин шүүнэ. 3-6 сар тутамд нэг удаа угааж цэвэрлэнэ.
  • RO цэвэршүүлэх мембрам: 0.0001 микрон сүвтэй. Энэхүү өндөр нарийвчлалтай цэвэршүүлэгч нь усны найрлаганд байгаа металууд, хортон шавьж, түүний авгалдай, нян бактер, тундас болон бусад хорт элементүүдийг цэвэршүүлнэ. Герман улсын технологиор үйлдвэрлэсэн тул эдэлгээ удаан. 24-48 сард нэг удаа сольж тавьна.
  • Идэвхижүүлсэн карбон фильтр: Усны амтыг тохируулна. 6 сард нэг удаа угаах буву шинээр сольж тавьна.
  • Гэрэлт дэлгэцэн дээрээс тоног төхөөрөмжийн үйл ажиллагааг хянаж байх боломжтой.
  • Газар суулгах буюу дээрээс дүүжлэн тогтоож болно. Угсрахад хялбар, зай талбай эзлэхгүй, хөнгөн.

Жич: Эдгээр фильтрүүдийн хугацаа дууссан буюу шинээр сольж тавих шаардлагатай бол бид үйлдвэрээс нь хямдралтай үнээр ханган нийлүүлэх болно.

Ундны ус цэвэршүүлэгч

Энэхүү төхөөрөмж нь хоногт 2271 литр ус цэвэршүүлнэ.

Ундны ус цэвэршүүлэгч

Энэхүү төхөөрөмж нь хоногт 1514 литр ус цэвэршүүлнэ.

Ундны ус цэвэршүүлэгч

Үйлдвэр дээр эдгээр бүтээгдэхүүн бэлэн байгаа тул захиалга өгсөнөөс хойш Эрээн хотод 7 хоногт ирнэ.

Та бүтээгдэхүүнийг Эрээн хотод манай төлөөлөгчийн газраас хүлээн авч болох бөгөөд хүсвэл бид Улаанбаатар хот руу каргогоор илгээж болно.

зөөврийн өсгөгч