Facebook-ийн найз болъё!
Follow товчлуур дээр дарна уу.

 

Бид найз нартаа байнга шинэ соргог бизнес санаа бэлэглэх болно.
Хүндэтгэсэн:
Таст овогт Ц.Энхтайван


Үнэ: Сонголтоор

Цэвэр усны RO систем

RO (Reverse osmosis) буюу Үл тархаагч төхөөрөмж нь усны чанарыг дээшлүүлж, цэнгэгжүүлэх зориулалттай.

RO системийн үндсэн шаардлага.

  • Бохирдлын индекс: SDI ≤ 4
  • Хлораминий үлдэгдэл: <0.1 ppm
  • Булингаршил: <1 NTU
  • Усан дахь төмрийн (Fe3+) хэмжээ: ≤ 0.01ppm
  • Цэвэршүүлэх усны температур: 100С-300С
  • Кальцийн корбанатын нэвчилтийн индекс: LSI 0

Цэвэршүүлэлт хийх нөхцөлүүд

Цэвэршүүлэлт гэдэг бол шүүлтүүр, шингээлтийн арга бөгөөд RO систем нь дээр дурьдсан бохирдолтой усыг дараах нөхцлөөр цэнгэгжүүлнэ.

  1. RO системийн хальс нь CaCO3, CaSO4, SrSO4, CaF2, SiO2, төмөр, хөнгөн цагааны исэл болон бусад эрдэсээр бөглөрөхөөс урьдчилан сэргийлсэн байх хэрэгтэй.
  2. RO системийн хальс нь коллойд уусмал болон бусад бүхэл хэсгүүд бөглөхөөс урьдчилан сэргийлэх хэрэгтэй.
  3. Органик бодисны бөглөрөлөөс урьдчилан сэргийлэх хэрэгтэй.
  4. Микробын бохирдолгүй болгоно.
  5. Исэлдэлт болон зэврэлтийн бөглөрөлийг таслан зогсооно.

Эдгээр нөхцлийг хангасаны дараа RO системийг хэрэглэж болно.

Цэвэршүүлэлт хийх бодисууд

Түүхий ус нь маш олон төрлийн бохирдолтой байдаг. Ус өөрөө байгалын хамгийн хүчирхэг шингээгч бодис тул түүний найрлаганд олон төрлийн бүхэл болон коллойд, органик бодисууд ууссан байдаг. Мөн органик бус бодисууд ч их бага хэмжээгээр уусдаг.

Усны найрлаганд байгаа бүх бодисыг шүүж цэвэрлэхэд ганцхан шүүлтүүр ямар ч тус болохгүй. Элсэн шүүлтүүр буюу механик шүүлтүүрээр усанд байгаа бүхэл хэсэг, булингар, тундасыг шүүнэ. Харин түүний найрлаганд байгаа хүнд металууд болон органик бус эрдэсийг идэвхижүүлсэн карбон шүүлтүүр болон бусад шүүлтүүрээр цэвэрлэнэ.

Усны ялзмаг, өнгө, үнэр, хлорамин зэрэг булингар бүхий бохирдлын индекс багасгаж өгсөнөөр ус нь үнэргүй цэнгэг болно.

Цэвэр усны RO систем

Ус цэвэршүүлэх шүүлтүүрүүд

RO систем нь маш өндөр шаардлага нэхдэг төхөөрөмж юм. Түүний шаардлагын дагуу цэвэршүүлсэн усыг энэ төхөөрөмж цэнгэгжүүлж чаддаг. Тийм болохоор усыг урьдчилан цэвэрлэж, энэ системээр цэнгэгжүүлнэ. Үүний тулд механик шүүлтүүр зайлшгүй хэрэгтэй.

1. Механик шүүлтүүр - Энэ төрлийн шүүлтүүрүүдийн нэг нь кварцын элсэн шүүлтүүр юм. Усны булингар болон бүхэл хэсгийг шүүж цэвэрлэнэ.

2. Идэвхижүүлсэн карбон шүүлтүүр - Энэ төрлийн шүүлтүүр нь хлорминийг 0.1мг бага хэмжээнд хүртэл цэвэршүүлж RO системийн мембрам бөглөрөхөөс урьдчилан сэргийлдэг. Үүний зэрэгцээ усанд ууссан органик нэгдлүүдийг шүүнэ. Мөн хүний биед хортой химийн бодис, исэл, пигментүүд, давс, хужирууд цэвэрлэгдэнэ. Практик амьдрал дээрхи туршилтын дүнгээс харж байхад коллойд материалыг 63% - 86% , метал 50%, органик нэгдлүүд 47% - 60% цэвэршүүлэлтийг дангаараа хийж гүйцэтгэдэг байна.

Идэвхижүүлсэн шүүлтүүр нь ус цэвэршүүлэх хамгийн чухал хэсэг бөгөөд ахуйн хэрэглээ, хүнсний үйлдвэрлэл, цахилгаан статик, гальванжуулалт, химийн үйлдвэрлэлд хэрэглэх усны бохирдлыг цэвэрлэдэг.

3. Ус зөөлрүүлэх төхөөрөмж - Усны хатуулагыг багасгана. Ялангуяа манай Монгол орны говь хээрийн бүс нутгийн ус ихээхэн хатуулаг байдаг тул энэ төрлийн шүүлтүүр давс хужир, хүнд металуудыг цэвэрлэнэ. Ингэж зөөлрүүлсэн усыг үйлдвэрлэлд хэрэглэхэд нэн тохиромжтой байдаг. Мөн зөөлрүүлсэн ус нь RO системийн мемберамын насыг уртасгана.

4. Хамгаалалтын шүүлтүүр - Энэ нь микро шүүлтүүрийн төхөөрөмж бөгөөд ус цэвэршүүлэх системийн баталгааг хангаж өгнө. Механик фильтрүүдийн ажиллагаа хэвийн бус байх үед усны гуурсаар гүйж байгаа бохирдолтой усны урсгалыг хааж өгнө.

5. RO системийн давс шүүгч - Усны найрлаганд маш олон төрлийн органик бус давс ууссан байдаг. Усанд ууссан давсыг энгийн шүүлтүүр цэвэрлэж чаддаггүй. Энэ төхөөрөмж нь давсыг 98% хүртэл шүүж чадна.

Ийнхүү давхар давхар шүүлтүүрээр дамжсан ус нэрмэл ус мэт цэнгэгждэг.

RO системийн цэнгэгжүүлэх процесс.

1. Өндөр даралтын насос - Насос нь усыг RO системээр дамжин өнгөрөх процессийг дэмжиж усны урсгалын хүчийг нэмэгдүүлдэг. Насосоор шахагдан гарсан ус RO системээр дамжин нэн цэвэр ус болно.

2. RO системийн мембрам - RO системийн давуу тал нь усны найрлаганд байгаа органик бус давс, бөөм, бактери, вирус, нян болон бусад ууссан бодисыг шүүдэг.

RO төхөөрөмж нь АНУ-ын Hydranautics Nitto группийн СРА3 маркийн нам даралтын мембрамаар тоноглогдсон.

  • Дээд температур: 450С
  • рН хэмжээ: 3.0-10.0
  • Дээд даралтын хэмжээ: 4.14MPa
  • Даралт алдах дээд хэмжээ: 0.07MPa
  • Хамгийн их усны бохирдлын индекс: SDI 5
  • Хамгийн их булингаршилтай усны цэвэршүүлэлт: 1.0NTU
  • Хлормины найрлага: 0.1ppm-ээс ихгүй

Энэхүү мембрам нь 3 жил ажиллана.

3. Автомат ус зайлуулах төхөөрөмж - Герман улсын автомат төхөөрөмж бөгөөд хаягдал усыг автоматаар зайлуулна.

Энэхүү төхөөрөмжөөр цэнгэгжүүлсэн ус нь үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглахад тохиромжтой. Харин хүнсний хэрэглээнд хэрэглэх нь сайн биш. Учир нь хүн гэдэг байгалын амьтан учраас байгаль дэлхийгээсээ нөхөж байх ёстой маш их эрдэс бодисын ихэнхи хэсэг нь усаар дамжиж хүний биед шингэдэг. Ямар ч эрдэсгүй ус хүний биеийн усны хэрэглээг нь нөхөхөөс өөр ямар ч ач холбогдолгүй.

Хүчин чадал Хагас автомат Бүрэн автомат
250 литр/цаг 13200 юань 14000 юань
500 литр/цаг 14200 юань 15000 юань
1000 литр/цаг 19300 юань 20800 юань
2000 литр/цаг Үгүй 30800 юань

Жич: Үйлдвэрлэгч тал Эрээн хот хүртэл тээврийн зардлыг хариуцна.

Цэвэр усны RO систем

Цэвэр усны RO систем

Цэвэр усны RO систем

Цэвэр усны RO систем

Цэвэр усны RO систем

Цэвэр усны RO систем

Цэвэр усны RO систем

Цэвэр усны RO систем

Дараах зураг дээр: Монгол Алтайн барагшун үйлдвэрийн захиалгат Ус цэвэршүүлэгч RO систем Монгол улс руу ачигдахын өмнө.

Цэвэр усны RO систем

Цэвэр усны RO систем

Үйлдвэр дээр эдгээр бүтээгдэхүүн бэлэн байгаа тул захиалга өгсөнөөс хойш 7 хоногын дотор Эрээн хотод ирнэ.

Та бүтээгдэхүүнийг Эрээн хотод манай төлөөлөгчийн газраас хүлээн авч болох бөгөөд хүсвэл бид Улаанбаатар хот руу каргогоор илгээж болно.

Үйлчилгээ