Facebook-ийн найз болъё!
Follow товчлуур дээр дарна уу.

 

Бид найз нартаа байнга шинэ соргог бизнес санаа бэлэглэх болно.
Хүндэтгэсэн:
Таст овогт Ц.Энхтайван


Үнэ: 3800 юань

Би залуудаа Талх чихрийн комбинатын гоймонгийн үйлдвэрт засварчинаар ажилладаг байлаа. Манай гоймонгийн цех талхны үйлдвэр хоёр нэг корпуст байрладаг байлаа. Үйлдвэрийн бүтээгдэхүүний чанарын хамгийн чухал хэсэг бол түүхий эд бэлтгэл байсан юм.

Түүхий эд бэлтгэл гэхээр танд сонин санагдаж магадгүй. Ямар ч байсан үйлдвэрлэлд оруулж байгаа гурилыг шигшиж, цэвэрлэх нь үйлдвэрлэлийн технологийн горимыг мөрдөх хамгийн чухал хэсэг байсан юм.

Нэг удаа би шигших машинд засвар үйлчилгээ хийхээ мартаад гэртээ харьсан чинь төдий удалгүй үйлдвэрээс яаралтай дуудлага ирдэг юм байна.

Үйлдвэр дээрээ яваад очсон чинь хоёр үйлдвэр зогсчихсон ажилчид бөөн бухимдал болсон байлаа. Үйлдвэрийн дарга бүсгүй "Төлөвлөгөө тасалдуулсан" гээд намайг сарын цалингийн 50 хувиар шийтгэж байсныг мартдаггүй юм.

Үйлдвэрлэлд оруулж байгаа гурилыг сайн цэвэрлэх хэрэгтэй гэдгийг тэр өдөр л ухаарч билээ.

Шигшигч, шүүгч машин

Энэхүү машин нь нунтаг болон шингэн бүтээгдэхүүнийг шигшиж шүүх зориулалттай.

Хятадад энэхүү машиныг гурил болон түүнтэй ижил төрлийн нунтаг бүтээгдэхүүнийг шигшихээс гадна төрөл бүрийн жимс, ургамалын хандыг шүүхэд өргөн хэрэглэдэг.

Тухайлбал: Давсны үйлдвэр, элсэн чихрийн үйлдвэр, талх нарийн боовны үйлдвэр, бэлэн хоолны үйлдвэр, химийн үйлдвэр гэх зэрэг маш олон үйлдвэрлэлд хэрэглэнэ.

Шигшигч, шүүгч машин

  • Бүтээгдэхүүний марк: DG03
  • Хүчин чадал: 500-650 кг/цаг
  • Нэр: Доргиурт шигшиж шүүх төхөөрөмж
  • Хөдөлгүүрийн чадал: 1500W
  • Цахилгаан хэрэглээ: 220V-380V
  • Цахилгаан тоноглол: Delixi брэндийнх
  • Материал: 304 маркийн үл зэврэх ган
  • Гурван тулгуур хөл: Ган хайлш
  • Хэмжээ: 500мм х 500мм х 1000мм
  • Диаметр: 500мм (600мм, 800мм-ийн диаметрийн хэмжээтэй захиалах бол 2 өдөрт хийж өгнө.)
  • Баталгаа: Нэг жил
  • Үнэ: 3800 юань (Үйлдвэрээс Эрээн хот хүртэл тээврийн зардлыг үйлдвэрлэгч хариуцна.)

Гурил шигшихэд 0.297-0.595 микроны нарийн шигшүүр хэрэглэх бөгөөд энэ нь Хятад хэмжигдэхүүнээр 30目-40目 болно.

Шигшигч, шүүгч машин

Шигшигч, шүүгч машин

Шигшигч, шүүгч машин

Шигшигч, шүүгч машин

Шигшигч, шүүгч машин

Шигшигч, шүүгч машин

Шигшигч, шүүгч машин

Шигшигч, шүүгч машин

Шигшигч, шүүгч машин

Шигшигч, шүүгч машин

Шигшигч, шүүгч машин

Шигшигч, шүүгч машин

Шигшигч, шүүгч машин

Шигшигч, шүүгч машин

Үйлдвэр дээр эдгээр тоног төхөөрөмж бэлэн байгаа тул захиалга өгсөнөөс хойш 7 хоногын дотор Эрээн хотод ирнэ.

Та захиалгат тоног төхөөрөмжөө Эрээн хотод манай төлөөлөгчийн газраас хүлээн авч болох бөгөөд хүсвэл бид Улаанбаатар хот руу каргогоор илгээж болно.

Үйлчилгээ