НАЙЗ БОЛЪЁ!
 

Бид найз нартаа байнга шинэ соргог бизнес санаа бэлэглэх болно.
Хүндэтгэсэн:
Таст овогт Ц.Энхтайван


Үнэ: 16000 юань

Хүнсний принтер

Хятадад аялж явахдаа нэгэн цайны газар дээрээ зураг хэвлэсэн мантуу идэж үзээд, маш их гайхаж билээ. Тэгээд цайны газрын эзэнтэй уулзаж тухайн принтерийн худалдаж авсан газрыг нь заалгасан юм. Гадаадын хүн асууж байгаа болохоор Цайны газрын эзэн маань бизнесийн нууцаа сэтгэл харамгүй нээсэн билээ.

Хүнсний принтер

Энэхүү принтер нь хавтгай гадаргуу бүхий хүнсний бүтээгдэхүүн дээр хүнсний будгаар төрөл бурийн зураг, лого, шошго хэвлэнэ.

Юуны өмнө та хэвлэхийг хүссэн зургаа Photoshop программ дээр бэлтгээд, принтер дээр хэвлэх командаа өгөхөд л болно. Принтер таны бэлтгэсэн файлийг хүнсний бүтээгдэхүүн дээр хэвлэнэ.

  • Хэвлэх хэмжээ: 320*420мм
  • Хэвлэгчийн толгой: EPSON
  • Хэвлэх өнгө: C/M/Y/K/LC/LM
  • Хэвлэлийн нягтрал: 5760*1440dpi
  • Хэвлэлийн хурд: А3 (1440*720PASS):220S
  • Хэвлэл хийх хүнсний бүтээгдэхүүний өндөр: 10см хүртэл
  • Бэхний дусал: 3.5pl
  • Төхөөрөмжийн хэмжээ: 85*69*45см
  • Хүндийн жин: 40кг/70кг
  • Баталгаа: Нэг жил
  • Үнэ: 16000 юань (Улаанбаатар хүртэл тээврийн зардалыг үйлдвэрлэгч хариуцна.)

  1. Өөртөө таалагдсан фото зургаа компьютер дээрээ сонгоод дээр нь бичих үг үсгээ оруулна.
  2. Хэвлэл хийх хүнсний бүтээгдэхүүнээ принтерийн тавцан дээр өрж байрлуулна. Принтер нь автоматаар инфра улаан туяагаар хүнсний бүтээгдэхүүний өндрийг хэмжээг хэмжиж, хэвлэх зайг автоматаар тохируулна. Мөн хурууны мэдрэмжтэй дэлгэцэн дээрээс гараараа тохиргоо хийж болно.
  3. Компьютерээсээ принтер рүү "Хэвлэх" команд өгч, бүтээгдэхүүн дээр хэвлэлт хийнэ.

Принтерийн будаг нь байгалын гаралтай хүнсний будаг тул хүний эрүүл мэндэд ямар нэгэн хорт нөлөөгүй.

Хүнсний принтер

Хүнсний принтер

Хүнсний принтер

Хүнсний принтер

Хүнсний принтер

Хүнсний принтер

Хавчуургатай боовон дээр зураг, лого хэвлэсэн байдал. Ийм хэвлэлтэй боов компаний өдөрлөг болон баяр ёслолын ажиллагаанд хэрэглэхэд тохиромжой мэт санагдаж байна. Мөн "Хайрын сюрприз" байж болно.

Хүнсний принтер

Төрсөн өдрийн бялуун дээр зургийг нь хэвлсэн байгаа нь. Надад жаахан эвгүй санагдаж байна. Гэвч заавал хүний зураг хэвлэх албагүй л дээ. Өөр ямар ч фото зургийг хэвлэж болно.

Хүнсний принтер

Талх, чихэр, бялуу, шоколад, чихэр, кекс, кофен дээр зураг хэвлэсэн байгаа нь.

Хүнсний принтер

Аягатай сүүн дээр зураг хэвлэсэн байгаа нь

Хүнсний принтер

Аягатай тараган дээр зураг хэвлэж бас болно.

Энэ төхөөрөмжийг хараад ийм нэгэн бизнес санаа төрсөнөө энд нийтлэе.

Хүнсний принтер

Монгол ааруул маань ийм хөөрхөн ур хийцтэй болчихвол ямар вэ?

Хүнсний принтер

Хүнсний принтер

Хүнсний принтер

Үйлдвэр дээр эдгээр бүтээгдэхүүн бэлэн байгаа тул захиалга өгсөнөөс хойш 7 хоногын дотор Эрээн хотод ирнэ.

Та бүтээгдэхүүнийг Эрээн хотод манай төлөөлөгчийн газраас хүлээн авч болох бөгөөд хүсвэл бид Улаанбаатар хот руу каргогоор илгээж болно.

Үйлчилгээ