НАЙЗ БОЛЪЁ!
 

Бид найз нартаа байнга шинэ соргог бизнес санаа бэлэглэх болно.
Хүндэтгэсэн:
Таст овогт Ц.Энхтайван


Шанхай хотод бизнес аялалаар явж байхдаа эвэртэй туулай үзсэн мэт миний гайхлыг төрүүлсэн зүйл бол Америк маягын шимийн архины бүрхээр байлаа. Учир нь:

Энэ нэрэх төхөөрөмж нь Манай Монголын уламжлалт тогоо нэрэх бүрхээр мэт зохион байгуулалттай байсан бөгөөд хийц загвар дизайн нь их сайхан үзэмжтэй байв.

Нэрмэл архи

Манай хөдөөгийнхөн аарцаараа ааруул хийдэг боловч шар усыг нь асгадаг. Тэгвэл шар усан дээрээ элсэн чихэр хийгээд маш чанга шимийн архи хийж болно.

Спиртийн найрка нь архинд донтуулахаас гадна эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй.

Япончууд сакэ, Солонгосчууд сүжү, Хятадууд байжү гэдэг амьд нэрмэлээ л уудаг. Харин Монголчууд бид Шимийн архи хэмээх амьд нэрмэлээ үйлдвэрлэлийн аргаар хийж байгаа бил үү?

Иймд шимийн архи нэрж болно гэсэн дүгнэлтэнд хүрээд энэхүү мэдээллийг хөдөөгийн зон олондоо танилцуулахаар бэлтгэлээ. Монгол архийг үйлдвэрлэлийн аргаар бэлтгэж болох бизнес санаа минь хөдөөгийн олон хүнд таалагдах байх аа.

Нэрмэл архи

Нэрмэл архи

Энд танилцуулж байгаа нэрмэлийн машин нь архи нэрэхээс гадна нэрмэл ус, төрөл бүрийн жимс цэцгийн ханд нэрж гаргадаг. Хүнс болон эмийн үйлдвэрийн эрүүл ахуйн шаардлага хангасан сайн чанарын SUS304 маркийн гангаар хийсэн.

Загвар C6 С15 С25 С35 С70 С150
Жин 5.3 кг 8.5 кг 9.5 кг 14.5 кг 20 кг 35 кг
Хэмжээ 30см х30см х 68см 37см х37см х 81см 42см х42см х 91см 47см х47см х 103см 50см х50см х 123см 68см х66см х 112см
Багтаамж 6 литр 15 литр 25 литр 35 литр 70 литр 150 литр
Цахилгаан хэрэглээ 220V 220V 220V 220V 220V 220V
Цахилгаан зарцуулалт 2.5 квт/цаг 2.5 квт/цаг 3.0 квт/цаг 3.0 квт/цаг 3500 вт 6.0 квт/цаг
Нэрэлт хийх хугацаа   2,0 цаг 2,5 цаг 2,5 цаг 3.0 цаг 4.0 цаг
Бүрхээрийн усны багтаамж 2,5 литр 3.75 литр 6.25 литр 8.75 литр 12 литр 36 литр

Үйлдвэрийн үнийн санал 

1500 юань

2300 юань 

3300 юань 

4300 юань 

6500 юань

8880 юань

Жич: Үйлдвэрээс Эрээн хот хүртэл тээврийн зардлыг үйлдвэрлэгч тал хариуцна.

Нэрмэл архи

Шанхай хотын хүнсний үйлдвэрлэгчидийн үзэсгэлэн худалдаан дээр олны анхаарлыг ихэд татсан нэгэн тоног төхөөрөмж байсан нь архи нэрэгч машин байлаа. Үнэ харьцангуй хямд байсан тулд олон хүн энэ машиныг худалдан авах гэрээ байгуулж байлаа.

Нэрмэл архи

  1. Өрхийн үйлдвэрлэл явуулахад нэн тохиромжтой
  2. Зай бага эзлэхээс гадна үйлдвэрлэлийн бүтээмж өндөр.
  3. Цахилгаан бага зарцуулна.
  4. Хэрэглэхэд хялбар бөгөөд угааж цэвэрлэхэд амархан.
  5. Үнэ хямд
  6. Загвар дизайн сайтай

Нэрмэл архи

Нэрмэл архи

Нэрмэл архи

Нэрмэл архи

Нэрмэл архи

Нэрмэл архи

Нэрмэл архи

Нэрмэл архи

Нэрмэл архи

Нэрмэл архи

Нэрмэл архи

Нэрмэл архи

Нэрмэл архи

Нэрмэл архи

Нэрмэл архи

Нэрмэл архи

Нэрмэл архи

1. ТОГОО НЭРЭХ

Тогоо нэрж архи гаргах нь Монголчуудын нэгэн өвөрмөц үйлдвэрлэл билээ. Тогоо нэрдэг нээлттэй, хаалттай гэсэн хоёр арга бий. Нээлттэй арга нь архийг бүрхээрээс шууд цоргоор гаргадаг бол хаалттай арга нь бүрхээр дотор хувин зүүж архи тосох арга юм. Хаалттай аргыг илүү ашигтай гэдэг.

Тогоо нэрэхийн тулд гал дээр айраг буцалгах том тогоо тавьж, айргаа бүрхээрийн ирмэгээс арай доогуур хийж, дээр нъ бүрхээр тавина.

Нэрмэл архи
  1. Бүрхээр
  2. Исгэсэн айраг буцалгадаг тогоо
  3. Ус халаах халаавч
  4. Ороолт
  5. Чигжээ
  6. Цорго

Тогоо бүрхээр хоёрын нийлсэн завсраар гадагш нь хий алдуулахгүйн тулд даавуугаар сайн чигжинэ. Хэрэв хаалттай аргаар нэрж байгаа бол бүрхээр дотроо архины хувин зүүж, бүрхээр дээрээ ус халаах үүрэгтэй жалавч гэгдэх жижиг тогоо тавиад тогоо, бүрхээр хоёрын хоорондох зайг мөн чигжиж, гадуур нь өнгөлсөн нарийн эсгий юм уу хөвөн тавьж хавж хийсэн өргөн ороолтоор орооно.

Тогоо нэрэх бүрхээрийн хэмжээ янз бүр байх боловч дунджаар 46-48 см өндөр, 40-43 см голчтой байдаг. Их бүрхээрт 50 см амтай тогоо тохирно.

Гал түлж, тогоон дахь айраг буцлан халуун уур жижит жалавчны дотроос төөнөх үед жалавч хүчтэй хална.

Энэ үед жалавчинд хүйтэн ус хийж самраад усыг халж эхлэхэд сольж дахин хүйтэн ус сэлбэнэ. Тогоо нэрэхэд 1-2 удаа усыг солино.

Ус солишгүй ганц усаар архи авбал архины чанар, градус их гарна. Олон солих тусам муудна. Тогоо нэрэхэд аарц, архи, ээрэм болон арьс шир идээлдэг шар ус зэрэг дөрвөн төрлийн бүтээгдэхүун гарна.

Монголчууд тогоо нэрж байхад ирсэн зочинг ямар ч яаруу ажилтай байсан заавал саатуулж архи ээрэм амсуулдаг. Ээрэм гэдэг буцалсан цагааны тостой дэврэгдэс бүрхээрт тогтсоныг хэлнэ.

Монголчууд эрт дээр цагаас эхлэн ингэж төрөл бүрийн малын сүүгээр айраг исгэн тогоо нэрж шимийн архи авахаас гадна үр тариа, будаа, алим жимсний нэрмэл архи ч гарган авдаг байсан.

Монгол улаан үхрийн архи хүний ядаргаанд сайн учир халааж, шар тос хөвүүлэн эмчилгээний журмаар өдөрт 3 хундага ууж хэрэглэдэг.

Ялангуяа ингэний архи хүний хөл, үе мөчний өвчинд онцгой нөлөөлдөг учир түүнийг "тушаа цэнхэр" гэж нэрлэнэ.

Айргийг нэрж архи гаргана. Архийг нэрж арз гэдэг градус ихтэй хатуу архи гаргана. Арзыг нэрж хорз гэдэг нэн хүчтэй согтоодог архи гаргана.

Хорзыг нэрэхэд архи биш хор гардаг учир архийг үүнээс цааш нэрэх нь хор бэлтгэж байгаа хэрэг бөгөөд арз, хорз уусан хүн дотрын өвчтэй болдог учир монголчууд эрт үеэс арз, хорзыг хориглож иржээ.

2. ШИМИЙН АРХИ ЭМ

Нэрмэл архи

Ахмад настай хүмүүс 7 тогооны охийг нөөцлөн авч өвлийн хүйтэнд нойр хулжих, ядрах үед шар тостой халаан бага хэмжээгээр хэрэглэдэг. Шар тостой халаасан монго архи тамир тэнхээг нэмэгдүүлж нойр хүргэнэ.

Шимийн архийг халааж бурам, шар тостой уувал ходоодны шингээлт муудсаныг засахаас гадна чийг бамаас болсон нуруу хөлний өвчинг засна. Мөн 9 орой унтахын өмнө бага тагшаар шар тостой бүлээн шимийн архи хүртэхэд 9 сүв нээгдэнэ гэж үздэг байна.

3. САРНАЙ ЦЭЦГИЙН ХАНД

Нэрмэл архи

Сарнай цэцгийн ханд (Rose hydrosol) нь өвөрмөц амттай шингэн бөгөөд сарнайн дэлбээг усанд хандалсан гоо сайхан эрүүл мэндийн бүтээгдэхүүн юм.

Сарнай цэцгийн дэлбээг усанд дэвтээн нэрэх замаар Сарнай цэцгийн хандыг гаргаж авдаг. Ингэж хандалсан сарнайн хандаар үнэртэй ус хийхээс гадна хоол амтлагч, гоо сайхны бүтээгдэхүүн, эрүүл мэндийн бэлдмэл хийхэд ашиглана. Мөн сарнай цэцгийн хандыг элсэн чихрээр амтлан сироп болгон ууж болно.

Сарнай цэцгийн хандыг олон төрлийн эмчилгээнд хэрэглэдэг. Тухайлбал:

  1. Элэг цэвэрлэнэ
  2. Арьсны өнгийг эрүүл тунгалаг болгоно
  3. Бифидобактерийг ихэсгэж, гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг идэвхижүүлнэ.
  4. Хлострины хэмжээг багасгана
  5. Өтгөн ялгаралтыг хэвийн хэмжээнд байлгана
  6. Хорт хавдраас сэргийлнэ
  7. Ходоод гэдэсний үйл ажиллагааг сайжруулна
  8. Хоол боловсруулалт, шингэцийг сайжруулж хэвийн болгоно
  9. Өтгөн хаталтаас сэргийлнэ.
  10. Арьсанд үүссэн яр шарх, батгыг цэвэрлэнэ.

Үйлдвэр дээр эдгээр бүтээгдэхүүн бэлэн байгаа тул захиалга өгсөнөөс хойш 7 хоногын дотор Эрээн хотод ирнэ.

Та бүтээгдэхүүнийг Эрээн хотод манай төлөөлөгчийн газраас хүлээн авч болох бөгөөд хүсвэл бид Улаанбаатар хот руу каргогоор илгээж болно.

Үйлчилгээ