Facebook-ийн найз болъё!
Follow товчлуур дээр дарна уу.

 

Бид найз нартаа байнга шинэ соргог бизнес санаа бэлэглэх болно.
Хүндэтгэсэн:
Таст овогт Ц.Энхтайван


Үнэ: Сонголтоор

Сүүлийн үед малын гаралтай өөх тос их хэмжээгээр хаягдахаас гадна нийтийн хоолны газрын хэрэглэсэн ургамалын тосны хаягдал их гарч байна.

Намайг хүүхэд байхад эдгээр хаягдлыг техникийн тос хэмээн нэрлэж Монгол орон маань хэрэглээний савангаа 100 хувь дотооддоо үйлдвэрлэж байлаа. Саван үйлдвэрлэнэ гэдэг бол хамгийн энгийн ажиллаатай байдаг.

Үүнээс гадна гадаадын олон оронд савангийн урлаг ихээр хөгжсөн байдаг.

Солонгос болон Японоос ирсэн жуулчид Монголчуудад ихэвчлэн саван бэлэглэдэг. Тэрхүү савангаа "гар аргаар хийсэн хамгийн сайн нь" хэмээн тайлбарладаг. Энэхүү саван нь үнэтэйгээс гадна мода-аа дагаж борлуулалт нь өсдөг гэж байсан. Саван мода-нд ордог гээд сонсохоор нэг л тийм... Тэндхийн охид гар аргаар хийсэн, анхилам үнэртэй саванг илүүтэй худалдан авдаг байна.

Энэ нь арьсыг зөөлрүүлээд зогсохгүй, үнэр нь арьсанд удаа хадгалагддаг гэнэ. Тэгэхээр бид ч гэсэн энэ төрлийн бизнесийг хийгээд үзвэл ямар вэ? Өөрийн гэсэн брэнд. Монголоороо овоглох шилдэг бүтээгдэхүүн болох ч юм билүү.

Савангийн жижиг дунд оврын үйлдвэр байгуулахад үндсэн 4 төрлийн төхөөрөмж хэрэглэнэ. Үүнд:

  1. Хутгагчтай цахилгаан тогоо
  2. Тос цэвэршүүлэгч
  3. Саванжуулагч миксер
  4. Хэв
  5. Хатаалгын камер

1. Хутгагчтай цахилгаан тогоо

Энэхүү тогоонд малын гаралтай бүх төрлийн өөх тосыг ширгээн хайлуулан авахаас гадна шөнийн цагт жижиглэж буталсан яс буцалгаж тосыг нь авч болно. Учир нь яс буцалгаж кальцийн шөл авах, тос ялгаруулах процесс удаан явагддаг тул цахилгааны тоолуур тэглэсэн үед хийвэл илүү ашигтай байх гэж бодсон юм.

Та өөрийн үйлдвэрлэлийн хүчин чадалд тохируулан тос бэлтгэх тогооны сонголтыг хийгээрэй.

Цахилгаан тогоо

  • Тогооны гадна дотор цамцнуудын зузаан: 3-5 мм
  • Материал: SUS304 маркийн сайн чанарын зэвэрдэггүй ган төмрөөр хийсэн. Захиалагчын хүсэлтээр SUS316 төмрөөр тогооны дотор талыг хийлгэж болно.
  • Халаалт тохируулагч: Бий. Тохиргоо хийсэн температурт хүрмэгц машин автоматаар унтарна.
  • Хутгуурын эргэх хурд: 36 эрг/мин (Захиалагчын хүсэлтээр өөрчилж болно.)
  • Цамцны даралт: 0.09 Мра
  • Сертификат: GMP, QC, HACCP гэрчилгээтэй тул хүнсний болон эмийн үйлдвэрлэлийн шаардлагыг хангасан.
  • Эргэх өнцөг: Тогоонд боловсруулсан бүтээгдэхүүнийг 180 хэмээр эргүүлэн тогоог хөмөрч болно.
  • Хутгагч: Үйлдвэрлэгч хутгагчыг тогооны үнийн саналд оруулдаггүй 400 доллороор үнэлдэг байсан бол эдүгээ үнэгүй дагалдуулан өгдөг болсон байна.

1. Бага оврын тогоонууд

Модель CMDJ-50 CMDJ-100 CMDJ-200 CMDJ-300
2014 оны үнийн санал (юань) Үгүй 10000 юань 12000 юань 14000 юань
2016 оны үнийн санал (юань) 7500 юань 8800 юань 9800 юань 10700 юань
Багтаамж 50 литр 100 литр 200 литр 300 литр
Хутгагчын чадал 0.75 квт 0.75 квт 1.1 квт 1.5 квт
Гадна, дотор тогооны зузаан 3мм 3мм 3мм 3мм
Тогооны амсарын диаметр 600 мм 700 мм 800 мм 900 мм
Чадал 12 квт 12 квт 12 квт 18 квт
Халаалттай гадаргуун талбай 0.45м2 0.58м2 1.12м2 1.42м2
Усны хоолойн диаметр 20мм 20мм 20мм 20мм
Халах температур 2200С хэм

Жич: Үйлдвэрлэл технологийн шинэчлэл хийсэн тул 2016 онд үнийн саналд өөрчлөлт орж хямдарсан болно. Үйлдвэрээс Эрээн хот хүртэл тээврийн зардал 800 юань

2. Том оврын тогоонууд

Модель CMDJ-400 CMDJ-500 CMDJ-600 CMDJ-700 CMDJ-800
2014 оны үнийн санал (юань) 18800 19800 21200 үгүй үгүй
2016 оны үнийн санал (юань) 11800 14800 15800 18600 19800
Багтаамж 400 литр 500 литр 600 литр 700 литр 800 литр
Хутгагчын чадал 1.5 квт 2.2 квт 2.2 квт 2.2 квт 2.2 квт
Гадна тогооны зузаан 3мм 4мм 4мм 4мм 4мм
Дотор тогооны зузаан 3мм 4мм 4мм 4мм 5мм
Тогооны амсарын диаметр 1000 мм 1100 мм 1200 мм 1300 мм 1400 мм
Чадал 18 квт 27 квт 27 квт 27 квт 27 квт
Халаалттай гадаргуун талбай 1.75м2 2.00м2 2.30м2 3.2м2 3.9м2
Усны хоолойн диаметр 25мм 25мм 25мм 25мм 25мм
Халах температур 2200С хэм

Жич: Үйлдвэрлэл технологийн шинэчлэл хийсэн тул 2016 онд үнийн саналд өөрчлөлт орж хямдарсан болно.
Үйлдвэрээс Эрээн хот хүртэл тээврийн зардал 1600 юань

2. Тос цэвэршүүлэгч

Ширгээн хайлуулсан малын гаралтай тос болон нийтийн хоолны газар хэрэглэсэн тосыг цэвэршүүлж, савангийн үйлдвэрлэлийн түүхий эд болгон хэрэглэнэ.

Савангийн үйлдвэр

  • Марк: YD-45L
  • Цахилгаан хэрэглээ: 220V
  • Цахилгаан зарцуулалт: 0.37 квт/цаг
  • Гадна хэмжээ: 445мм х 790мм х 630мм
  • Багтаамж: 45 литр
  • Тосны шүүрний хэмжээ: 420мм х 135мм х 100мм
  • Тосны шүүлтүүр: 1300мм
  • Хүндийн жин: 37.3 кг
  • Тосны савны хэмжээ: 395мм х 710мм х 200мм
  • Баталгаа: Нэг жил
  • Үйлдвэрийн үнэ: 3400 юань

3. Саванжуулах миксер

Саванжуулах миксерт бүх төрлийн саван, шампунь, гоо сайхны бүтээгдэхүүн, вино, шингэн эм, ургамалын ханд, сүү цагаан идээ, жимсний шүүс гэх зэрэг шингэн бүтээгдэхүүнийг холино.

Энэ тогоо нь битүүмжлэгч тагтай бөгөөд химийн бодис хутгаж найруулах зориулалтын сайн чанарын гангаар хийсэн болно.

Савангийн үйлдвэр

Багтаамж Халаагчгүй саванжуулах тогоо Халаагчтай саванжуулах миксер
100 литр 5700 юань 8200 юань
200 литр 6400 юань 9700 юань
300 литр 7000 юань 11500 юань
500 литр 7700 юань 12500 юань
800 литр 9100 юань 14300 юань
1000 литр 9700 юань 15800 юань
1500 литр 11000 юань 16800 юань
2000 литр 12200 юань 19800 юань
3000 литр 17000 юань 24500 юань
5000 литр 25000 юань 32500 юань

Та тогооны сонголт хийхдээ савангийн үйлдвэрлэл явуулах хүчин чадал болон технологийн онцлогийг анхаарах хэрэгтэй. Малын гаралтай өөх тосоор саван хийх бол халаагчтай саванжуулах тогоо авна. Харин шингэн ургамалын тосоор хийх хийх гэж байгаа бол халаагчгүй саванжуулах тогоо байхад болно.

Саванжуулах тогоог савангийн үйлдвэрт хэрэглэхээс гадна будаг, гоо сайхан, барилга, вино, пиво, хими, резин, хүнсний үйлдвэрт өргөн хэрэглэдэг. Шингэн бодисыг хутгах, холих, гомогенжуулах (жигдрүүлэх), халаах гэсэн үйлдлүүдийг хийнэ.

Захиалагчийн хүсэлтээр хөргөлттэй хийх, автомат тохиргоо хийх зэрэг нэмэлт төхөөрөмжүүдийг суурьлуулж болно.

4. Савангийн хэв

Энэхүү хэв нь халуун хүйтэн аргаар боловсруулж байгаа хүнсний бүтээгдэхүүнийг хэвлэхээс гадна төрөл бүрийн гоёмсог дизайнтай саван хэвлэж болно. Савангийн зутан бэлдмэлийг энэхүү хэвэнд хийж 24 цаг сэврээхэд гайхамшигтай хэлбэр дүрс бүхий саван бий болно.

Савангийн үйлдвэр

  • Амт: Үгүй
  • Үнэр: Үгүй
  • Физик шинж чанар: Уян налархай
  • Зориулалт: Нарийн боов, саван, ааруул, цэлцэгнүүр хэвлэх
  • Хэвний тоо: 12 ширхэг
  • Хэмжээ: 295мм х 170мм х 22мм
  • Хүндийн жин: 155 гр
  • Үнэ: 23 юань

 

Энэ бичлэг дээр байгаа савангууд шиг төрөл бүрийн гоёмсог саван үйлдвэрлэх боломж бидэнд байна.

Асуулт 1. Саван хийхэд ямар ямар түүхий эд хэрэгтэй вэ?

Саван хийхэд дараах түүхий эдийг хэрэглэнэ. Үүнд:

  1. Шүлт буюу натрийн гидроксид (Sodium hydroxid). Энэ нь идэмхий химийн бодис юм.
  2. Ургамалын болон амьтны гаралтай өөх тос.
  3. Үнэрт тос буюу эфирийн тос
  4. Өнгө оруулагч будаг

Асуулт 2. Саван хийх хичнээн янзын арга байдаг вэ?

Саванг үйлдвэрлэх үндсэн гурван арга байдаг. Үүнд:

  • Бэлэн суурь саванг дахин боловсруулах
  • Халуун аргаар саван хийх
  • Хүйтэн аргаар саван хийх

Амьтан, ургамалын гаралтай тосыг шүлттэй хольж найруулснаар саванжих урвал явагдаж, бэлэн савангийн үндсэн түүхий эд бий болно.

Өөх тос + шүлт + ус = саван

Асуулт 3. Халуун аргаар саванг хэрхэн үйлдвэрлэх вэ?

Халуун аргаар саван үйлдвэрлэх нь шүлтийг хурдан ууршуулах сайн талтай байдаг.

  • Шүлт ус хоёроо орц жорын дагуу хольж найруулна.
  • 45 хэмийн хайлсан тосон дээрээ бэлтгэсэн шүлтийн уусмалаа хийнэ.
  • Саванжуулах миксерт түүхий эдийг 1-2 цаг байлгаж үе үе хутгаж жигдрүүлнэ.
  • Суурь бэлдмэлүүдийг нэмж, дахин хутгана.
  • Хэвэнд хийж, 24 цаг хатаана.
  • Хэвнээс савангаа гаргаж хатаагч өрөөнд 1-2 долоо хоног хатууртал нь хатаана. Халуун аргаар саван хийх нь хүйтэн аргаар хийсэн савангаас хатаалтын явц нь хоёр дахин хурдан байдаг. Ингэж хатаасны дараа савангийн найрлаганд байгаа шүлт бүрэн ууршиж хүний биед ямар ч харшилгүй сайн чанарын хатуу саван бий болно.

Асуулт 4. Хүйтэн аргаар саванг хэрхэн үйлдвэрлэх вэ?

  • Шүлт ус хоёроо орц жорын дагуу хольж найруулна.
  • Шингэн төлөвт байгаа тосон дээрээ бэлтгэсэн шүлтийн уусмалаа хийнэ.
  • Саванжуулах миксерт түүхий эдийг сайтар хутгаж жигдрүүлнэ.
  • Суурь бэлдмэлүүдийг нэмж, дахин хутгана.
  • Хэвэнд хийж, 24 цаг хатаана.
  • Хэвнээс савангаа гаргаж хатаагч өрөөнд 2-4 долоо хоног хатууртал нь хатаана. Ингэж хатаасны дараа савангийн найрлаганд байгаа шүлт бүрэн ууршиж хүний биед ямар ч харшилгүй сайн чанарын хатуу саван бий болно.

Асуулт 5. Савангийн түүхий эд болгон хэрэглэх малын гаралтай тосыг бэлтгэхэд юуг анхаарах вэ?

Тос царцуу байж болохгүй. Царцсан тосыг шингэртэл нь цахилгаан тогоонд хайлуулж өгөх хэрэгтэй. Тосыг үл зэврэх ган, шаазан, шилэн саванд хадгалдаг.

Асуулт 6. Хөдөлмөр аюулгүй байдлыг хангахад юуг анхаарах вэ?

Юуны өмнө нүдний шил, хормогч болон резинэн бээлийтэй ажиллах хэрэгтэй. Мөн үйлдвэрлэл явуулж байгаа өрөөний агааржуулалт сайт байх нь чухал. Тосыг хайлуулж бэлтгэж байгаа тохиолдолд хиншүү сорогч ажиллуулж, үйлдвэрийн байрны ариун цэврийг сахих нь зүйтэй.

Идэмхий шүлттэй ажиллаж байгаа гэдгийг байнга анхаарах хэрэгтэй.

Асуулт 7. Хатаалт хийхэд юуг анхаарах вэ?

Хэвэндээ савангийн бэлдэцээ хийгээд цэвэр спиртийн уусмалаар шүршиж өгвөл хатаалтын явцад саван хөөсөрдөггүй. Хатаалтын өрөөнд шүлтийн ууршилт их байдаг тул энэ өрөөг үйлдвэрлэлийн байрнаас тусд нь байлгах нь зүйтэй.

Асуулт 8. Савангийн суурь бэлдмэл гэж юу вэ?

Савангийн үндсэн түүхий эд нь өөх тос, шүлт хоёр байдаг бол түүнд янз бүрийн үнэр, өнгө будаг оруулагчыг суурь бэлдмэл гэдэг. Мөн төрөл бүрийн эмийн ургамалын ханд, ямааны сүү гэх мэт эмчилгээний зориулалтаар ашиглах материалууд ч ордог. Үнэр, өнгө оруулагчаар орон нутгийн ургамал амьтны гаралтай түүхий эд улиасны нахиа, аньсны шүүс, хад, гүзээлзгэнэ, модны шилмүүс, бамбай, гонидны ханд, хар модны холтос зэргийг ашиглана.

Асуулт 9. Саван хийх орцыг хэрхэн тодорхойлох вэ?

Саван хийхдээ түүний үйлчилгээг онцгой анхаарна. Өөх тосны хүчиллэгийн хэмжээ өөр өөр байдаг тул түүнээс шалтгаалж, жорын найрлага орцын хэмжээ тодорхойлогдоно. Тухайлбал:

Оливийн тосны хүчиллэгийн хэмжээ нь 0.1353 байдаг.

  • 900гр тосны жинг тосныхоо хүчиллэгийн хэмжээгээр үржүүлнэ. Гарсан тоо нь нийт шүлтийн граммын хэмжээ болно.
    900гр х 0.1353=121,77гр шүлт хэрэгтэй.
  • Гарсан шүлтний тоогоо 0,3-т хувааснаар тосон дээр хийх нийт шүлтний уусмал гарч ирнэ.
    121,77гр ÷ 0,3=405,9гр
  • Шүлтний уусмалын хэмжээнээс нийт гарсан шүлтний хэмжээгээ хасахад шаардлагатай усны хэмжээ гарч ирнэ.
    405,9гр - 121,77гр = 284,14 мл ус

Ингэхээр бидэнд 900 гр тос, 285мл ус, 122гр шүлт хэрэгтэй байх нь.

Асуулт 10. Хатуу болон шингэн саван үйлдвэрлэхэд ямар ялгаа байдаг вэ?

Хатуу саван хийхэд натрийн гидроксид (Sodium hydroxid) хэрэглэдэг бол шингэн саван хийхэд калийн гидроксид (Potassium hydroxid) хэрэглэнэ. Эдгээр хоёр бодис нь хоюулаа идэмхий химийн бодис тул түүнтэй харьцахдаа маш болгоомжтой байх хэрэгтэй.

Хэрэв та үйлдвэрлэсэн савангаа боож савлах хэрэгтэй бол БООГЧ МАШИН-ы тухай мэдээллийг холбоос дээр дарж үзнэ үү.

Савлагч машин

Энэхүү машин нь олон төрөл байдаг бөгөөд видео танилцуулга дээр үзүүлж байгаа туршилтын ажил дээр зочид буудлын нэг удаагийн жижиг саван савлаж байлаа.

Үйлдвэр дээр эдгээр бүтээгдэхүүн бэлэн байгаа тул захиалга өгсөнөөс хойш 7 хоногын дотор Эрээн хотод ирнэ.

Та бүтээгдэхүүнийг Эрээн хотод манай төлөөлөгчийн газраас хүлээн авч болох бөгөөд хүсвэл бид Улаанбаатар хот руу каргогоор илгээж болно.

Үйлчилгээ