Facebook-ийн найз болъё!
Follow товчлуур дээр дарна уу.

 

Бид найз нартаа байнга шинэ соргог бизнес санаа бэлэглэх болно.
Хүндэтгэсэн:
Таст овогт Ц.Энхтайван


Үнэ: 23100 доллор

Бүрэн автомат ажиллагаатай маскны машин нь орчин үеийн хэт авианы мэдрэмжийн технологийг ашиглан маск үйлдвэрлэнэ. Нийгмийн хөгжлийг дагаад хүний хэрэглээ улам бүр нарийн болж байгаа өнөө үед “нэг удаагийн” гэсэн тодотголтой олон төрлийн бүтээгдэхүүн зах зээлд нэвтэрч байна. Тухайлбал; Нэг удаагийн маск, нэг удаагийн улавч, нэг удаагийн уут, нэг удаагийн аяга бүр цаашилбал нэг удаагийн шприц ... дурьдаад байвал дуусахгүй.

Хавар шороогоор шуурч тоосжилт нэмэгдэхэд, зун улиас гөлөглөж хөвөн унахад, намар ургамал гандаж шарилж ихсэхэд, өвөл угаарын утаа ихсэж, хоолой хорсож, харшил ханиад хүрэх үед түүнээс сэргийлэх хялбар арга болсон нөгөө л нэг удаагийн тодотголтой маскны эрэлт нэмэгддэг. Мөн эрүүл мэнд, хүнсний үйлдвэрлэл, уул уурхай, барилга гээд агаарын тоосжилт, бохирдол ихтэй орчинд ажиллаж байгаа хүн бүр нэг удаагийн маскийг өргөн хэрэглэдэг. Гэтэл энэ бүгдийг бид гаднаас импортолж гадагшаа валют урссаар л байх уу? Бусдад буянтай бизнес санааг бодит үйлдвэрлэл болгон хэрэгжүүлэх боломж таны гарт байна!

Машины техникийн үзүүлэлт

Тоног төхөөрөмжийн онцлог

1. Бүрэн автомат ажиллагаатай тус маскны машин нь хэт авианы мэдрэмит технологиор маск үйлдвэрлэнэ.
2. Ажиллуулахад хялбар, хүн хүч шаардахгүй.
3. Хэрэглэгчдийн шаардлагад нийцүүлэн хамар тогтоогчийн урт богино болон маскны хэмжээг тохируулах боломжтой.
4. Ажлын бүтээмж өндөр. Материалыг 1- 4 давхарлаж болно.
5. Хайлшаар хийсэн тул үзэмж сайтай.
6. Эвдрэл бага, засвар үйлчилгээ хийхэд амархан.
7. Цахим тооцоололтой бөгөөд үйлдвэрлэлийн процессыг бүрэн хянах боломжтой.
8. Хяналтын систем нь цахим удирдлага, фото илрүүлэгчтэй. (Шалгах төхөөрөмж)
9. Үйлдвэрлэлийн бодит шаардлагад нийцүүлэн үйлдвэрлэх хурд, чиглэлийг тохируулах боломжтой.
10. Гаралтын систем нь оптик мэдрэгчтэй.

Үйлдвэрлэгчийн үнийн санал

Үйлдвэрлэл явуулах бүрэн шугамын үнэ 23100 доллор

Үндсэн эд ангиуд

Нэрс Үйлдвэрлэгч Марк ба үзүүлэлт
Автомат удирдлага DELTA (Тайвань) ASDA-B2-0421B 220V, 400W
Хөтлөгч хөдөлгүүр DELTA (Тайвань) 400W
Дэлгэц DELTA (Тайвань) 7 инч
Шатлалт хөтлөгч Lemire (Тайвань) 2 фаз DC20-40V
Хөтлөгч хөдөлгүүр DELTA (Тайвань) 80mm 25W 220V
Реле Omron (Япон) LYZNJ
Цахилгааны гал хамгаалагч Schneider (Герман) 9A 24V 3P 1NC
Пускатель DELTA (Тайвань) DM54225A
Мэдрэгч SICK (Герман) MM12-60A-N-2WO
Шатлалт хөтлөгч DELTA (Тайвань) ECMA-C20604RS 400W
Хөдөлгүүр (Тайвань) 57H2P7830A6
Шприц ( техникийн хэллэг) Air TAC (Тайвань) MALJ25-30-25
Хэт авиан хувиргагч Тайвань 20K Хэт авиан систем ULR BOX
Хэт авиан хэв ODD (Япон) DC53
Ультрасоник вибратор    
Ультрасоник дэлгэц    
Хайч    

Үйлдвэр дээр хийсэн фото сурвалжлага

Үйлдвэрлэл явуулж буй процесс

Худалдааны нөхцлүүд

Төлбөр: Үйлдвэрлэгч төлбөрийн 30 хувийг хүлээн авсны дараа захиалгыг үйлдвэрлэлд оруулж, тухайн үеийн үйлдвэрлэлийн ачааллаас шалтгаалан 10-15 хоногт бэлэн болгоно. Үйлдвэрээс тоног төхөөрөмж ачигдахаас өмнө захиалагч үлдэгдэл 70 хувийн төлбөрийг хийсэн байна.
Баталгаа: Үйлдвэрээс тоног төхөөрөмж ачигдсан өдрөөс эхлэн нэг жил.
Технологийн сургалт ба угсралт: Захиалагчийн хүсэлтээр тоног төхөөрөмжийг угсрахад мэрэгжлийн инженерийг Монгол улсад явуулж болох бөгөөд Захиалагч тал виз, замын зардал, буудал, хоолны зардлуудыг хариуцна. Мэрэгжилтэний цалин 50-80 доллор/өдөр. Технологийн тухай танилцуулгыг зөвхөн худалдан авагч, захиалагч нарт өгнө.

Хэрхэн худалдаж авах вэ?

1. Үйлдвэрлэгч тус сайтад бараа бүтээгдэхүүний мэдээллээ төлбөртэйгээр тавьж, манай гэрээт нийлүүлэгч болсон тул бид танаас зуучлалын хөлсгүйгээр үйлчилгээ үзүүлнэ.
2. Та манай сайтын хаягаар бидэнд шууд хандан үйлдвэр дээр нь өөрийн биеэр зочилон очиж үйлдвэрлэлийн үйл ажиллагаатай танилцах, тоног төхөөрөмжийн судалгаа шилэн сонголт хийх, орон нутгийн болон дотоодын стандартын дагуу өөрчлөлт хийлгэх, хэсэгчлэн худалдан авалт хийх, хүчин чадлыг нэмэгдүүлэх зэрэг шаардлагын дагуу захиалж болно.
3. Бид танд замчлах, хэлмэрчлэх, гэрээ байгуулах ажилд тань хөндлөнгийн хяналт тогтоон баталгаажуулах, эрсдэлээс хамгаалах, тээвэрлэлт хийх зэрэг худалдааны ажилд тань туслалцаа үзүүлнэ.