Facebook-ийн найз болъё!
Follow товчлуур дээр дарна уу.

 

Бид найз нартаа байнга шинэ соргог бизнес санаа бэлэглэх болно.
Хүндэтгэсэн:
Таст овогт Ц.Энхтайван


Үнэ: 9000 доллор

Ариун цэврийн цаасны үйлдвэрийн бүрэн автомат иж бүрэн шугам нь бэлэн рулонтой цаасыг 2-3 давхараар нь жижиглэн ороож, наана. Дараа нь зүсэгч машин дээр Ариун цэврийн цаасыг огтлон савалгаанд шилжүүлнэ. Хөдөлмөр зарцуулалт бага тул энэ үйлдвэрт нэг ээлжиндээ 2 ажилчин байхад хангалттай. Энэхүү машин нь дэлхийн чанарын ISO9001 гэрчилгээг авсан тул та сэтгэл амар байж болно.

Компьютер хяналтын системээр автоматаар ажиллана.
Хөдөлгүүрийн болон гидрийн даралтыг автоматаар тохируулан хянана.
Тохируулга хийх, ороох, автоматаар цавуудах, огтлох, битүүмжлэн наах бүх үйлдлийг нэг машин дээр хийнэ.
Цаасны хаягдал гарахгүй бөгөөд дангаар нь ороохоос гадна 2 болон 3 давхараар орооно.
Голтой болон цул ороолттой цаас хийнэ.

Ариун цэврийн цаас

Цахилгаан хэрэглээ: 380V 50HZ
Цахилгаан зарцуулалт: 4 квт/цаг
Үйлдвэрлэлийн хурд:150 м/мин
Үйлдвэрлэлийн жигд хурдац: 80-120 м/мин
Бүтээгдэхүүний хэмжээ: Тохиргоогоор өөрчилж болно
Голны урт: 1800 мм
Цаасны жин: 13-30 гр/м.кв
Хорогдол: ≤2%
Машины хэмжээ: 3.7х2.4х1.5 м. (урт х өргөн х өндөр)
Жин: 2.5тонн

Үйлдвэрлэгчийн үнэ: USD 9000

Иж бүрдэл

Түүхий эд ороогч гол: 1 ширхэг
Бүрэн автомат ороогч машин: 1 ширхэг
Огтлогч : 1 ширхэг
Хуванцар хайрцаг: 1 ширхэг

Эрдэнэт хотоос ирсэн Монгол улсын зочид 2014 оны 10 сарын 11 өдөр Ариун цэврийн цаасны жижиг үйлдвэр дээр зочилсон юм. Энэ үйлдвэр өрхийн хэмжээнд үйлдвэрлэлээ явуулдаг байсан бөгөөд эхнэр нөхөр хоёр өдөрт дөрвөн тонн илүү Ариун цэврийн цаас үйлдвэрлэж байлаа. Тэд өөрийн хашаан дотор саравч бариад үйлдвэрлэлээ явуулж байсан. Нөхөр нь үндсэн цаас ороох болон зүсэх машин дээрээ ажиллаж эхнэр нь бэлэн болсон цааснуудыг савлаж боох ажил хийнэ.

Энэхүү машин дээр нэмээд тэд Ариун цэврийн цаасны түүхий эдийг машинд оруулах 500кг-ийн жижиг таль, Ариун цэврийн цаасны амсар наагчтай байв.

Ариун цэврийн цаас

Зураг дээр энэхүү машинаар үйлдвэрлэсэн Ариун цэврийн цааснуудыг харуулж байна.

Монгол улсын Эрдэнэт хотоос захиалсан машин

Ариун цэврийн цаас

Зураг дээр: Монгол улсын захиалгаар 2014 оны 11 сарын 25 өдөр үйлдвэрлэсэн машин

Ариун цэврийн цаас

Зураг дээр: Цохон хээтэй биржгэр гадаргуутай үйлдвэрлүүлэхээр бид нэмэлт төхөөрөмж бас захиалсан.

Амархан эвдрэх сэлбэгийг машинтай үнэгүй дагалдуулна. Захиалагч биржгэр гадаргуутай цаас үйлдвэрлэх нэмэлт төхөөрөмжийг нэмэлтээр захиалж болно. Дизайн болон хийц, хэмжээнээсээ шалтгаалан үнэ нь 1000-2500 доллор байдаг

Ариун цэврийн цаас

Зориулалт: 00 ийн цаасны үйлдвэрийн хэрэглээнд
Нягтрал:
15гр - 28gsm хүртэл
Дамарын өргөн:
1760 мм,
Дамарын диаметр:
1150-1200 мм (Захиалагчийн хүсэлтээр)
Багтаамж:
40 тонны өндөрлөсөн контейнерт 14 тонн багтана.
Төлбөрийн нөхцөл:
30% урьдчилгаа. 70 % бараа ачигдмагц гүйцэтгэнэ.
Нийлүүлэх хугацаа:
Төлбөр хүлээн авсанаас хойш 30 хоногт нийлүүлнэ.
Боодлын нөхцөл:
Дотуураа нимгэн полиэтилен материалаар боож гадуур нь боодлын зузаан бор цаасаар ороосон.

Үнэ: FOB QINGDAO: US$ 780 / тонн (Хуучин цаас)
Үнэ:
FOB QINGDAO: US$ 1090 / тонн (Шинэ цаас)

Ариун цэврийн цаас Ариун цэврийн цаас Ариун цэврийн цаас

Зураг дээр: Jumbo цаасны ороомогийг машин дээр оруулсан байдал.

Энэхүү цаасан ороомогийн стандарт урт нь 1.75. Диаметр нь 75см бөгөөд захиалагчийн хүсэлтээр диаметрийг өөрчилж болно. Нэг боодол ороомог цаас нь ойролцоогоор 80 кг орчим байх бөгөөд цаасны нягтралаас хамаарч жин нь бага зэргийн зөрүүтэй байна.

Ариун цэврийн цаас

Зураг дээр: 00 - ийн цаасны гол

Нэг ороомог цаасаар хичнээн ширхэг цаас хийхийг өөрсдөө шийднэ. Ихэвчлэн Ариун цэврийн цаасыг 100-220 граммаар ороодог. Тухайлбал: Нэг тонн түүхий эд ойролцоогоор 4500-10000 боодол арицн цэврийн цаас болдог.

Ариун цэврийн цаас

Ариун цэврийн цаасыг савлах нь маш энгийн. Өөрийн гэсэн хаяг шошго бүхий гялгар уутанд 10-24 ширхэгээр нь багцлан боогоод амсар дарагч төхөөрөмжөөр наана.

Түүхий эд

Ариун цэврийн цаасны түүхий эдийг ихэвчлэн хаягдал цаасаар үйлдвэрлэдэг. Түүхий эдийг дотооддоо үйлдвэрлэх нь эдийн засгийн үр ашиг өндөр болно. Хаягдал цаасны үйлдвэрийн тухай мэдээллийн дараах линкээр орж үзнэ үү.

Ариун цэврийн цаас

Зураг дээр: Ариун цэврийн цаасны түүхий эдийн том үйлдвэрүүдийн иж бүрэн шугам. Жижиг үйлдвэр нь өдөрт нэг тонн цаас боловсруулдаг бол том үйлдвэр нь 5-6 тонн цаас боловсруулна.

Дэлгэрэнгүй мэдээллийг дараах холбоосоор орж үзнэ үү.

Өдөрт 5-6 тонн хаягдал цаас боловсруулах иж бүрэн шугам

Өдөрт нэг тонн хаягдал цаас боловсруулах иж бүрэн шугам

Энд үр ашгийн тооцоо хийхэд нэн чухал тоо баримтыг танилцуулъя:

  • Үйлдвэр нь хүн хүч их шаардагдахгүй. Нэг ээлжиндээ машинч-огтлогч: 1 хүн, савлагч: 1 хүн байхад хангалттай.
  • Өдөрт 5000-10000 ширхэг (100-220 грамм жинтэй) ариун цэврийн цаас үйлдвэрлэнэ.
  • Ажлын байрны талбай: OO-цаасны үйлдвэрт 15х6м талбай бүхий ажлын байр хангалттай.
  • Цахилгаан зарцуулалт: 4 квт/цаг
  • Хэрэв та өөр асуух зүйл байвал манай сайтын утсаар лавлагаа авч болно.

Төлбөрийн нөхцөл: 30%T/T урьдчилгаа, 70%T/T ачуулахын өмнө. Захиалгыг Эрээн хотод авч болно.
Нийлүүлэх хугацаа: Урьдчилгаа хүлээн авснаас хойш 35 өдөр.
Савалгаа: Машины гадна эд ангийг зэврэлтээс хамгаалагч тосоор өнгөлөн гялгар уутаар бүрнэ.

Борлуулалтын дараах үйлчилгээ:

1. Баталгаа нэг жил. Машин худалдан авагчийн үйлдвэр дээр очсон цагаас эхлэн тооцно. Хэрэв захиалагч хүсвэл мэргэжилтэн илгээж угсралт хийх, тохируулах, үйлдвэрлэлийг шалгах, ажилтнуудыг 5- 10 өдөр сургах зэрэг үйлчилгээ үзүүлж болно. Харин захиалагч тал буудал, хоол, билет, визийн зардлыг даана. Өдрийн 50 ам даллор/хүн цалинтай.

2. Цахилгааны болон бусад байгалын гэнэтийн аюулаас үүссэн хохиролыг үйлдвэр хүлээхгүй.

3. Үйлдвэр мэргэжлийн зөвөлгөө өгч болно. Баталгаат хугацаа дууссаны дараа мэргэжилтэн урих шаардлага гарвал захиалагч тал буудал, хоол, онгоцны билет визийн зардлыг даана. Өдрийн 40 ам даллор/хүн цалинтай.

Тээврийн нөхцөл: Үйлдвэрээс Эрээн хот хүртэл тээврийн зардал 8000 юань
Төлбөр: Үйлдвэрлэгч төлбөрийн 30 хувийг хүлээн авсны дараа захиалгыг үйлдвэрлэлд оруулж, тухайн үеийн үйлдвэрлэлийн ачааллаас шалтгаалан 10-15 хоногт бэлэн болгоно. Үйлдвэрээс тоног төхөөрөмж ачигдахаас өмнө захиалагч үлдэгдэл 70 хувийн төлбөрийг хийсэн байна.
Баталгаа: Үйлдвэрээс тоног төхөөрөмж ачигдсан өдрөөс эхлэн нэг жил.
Технологийн сургалт ба угсралт: Захиалагчийн хүсэлтээр тоног төхөөрөмжийг угсрахад мэрэгжлийн инженерийг Монгол улсад явуулж болох бөгөөд Захиалагч тал виз, замын зардал, буудал, хоолны зардлуудыг хариуцна. Мэрэгжилтэний цалин 50-80 доллор/өдөр. Технологийн тухай танилцуулгыг зөвхөн худалдан авагч, захиалагч нарт өгнө.

Хэрхэн худалдаж авах вэ?

1. Үйлдвэрлэгч тус сайтад бараа бүтээгдэхүүний мэдээллээ төлбөртэйгээр тавьж, манай гэрээт нийлүүлэгч болсон тул бид танаас зуучлалын хөлсгүйгээр үйлчилгээ үзүүлнэ.
2. Та манай сайтын хаягаар бидэнд шууд хандан үйлдвэр дээр нь өөрийн биеэр зочилон очиж үйлдвэрлэлийн үйл ажиллагаатай танилцах, тоног төхөөрөмжийн судалгаа шилэн сонголт хийх, орон нутгийн болон дотоодын стандартын дагуу өөрчлөлт хийлгэх, хэсэгчлэн худалдан авалт хийх, хүчин чадлыг нэмэгдүүлэх зэрэг шаардлагын дагуу захиалж болно.
3. Бид танд замчлах, хэлмэрчлэх, гэрээ байгуулах ажилд тань хөндлөнгийн хяналт тогтоон баталгаажуулах, эрсдэлээс хамгаалах, тээвэрлэлт хийх зэрэг худалдааны ажилд тань туслалцаа үзүүлнэ.