Facebook-ийн найз болъё!
Follow товчлуур дээр дарна уу.

 

Бид найз нартаа байнга шинэ соргог бизнес санаа бэлэглэх болно.
Хүндэтгэсэн:
Таст овогт Ц.Энхтайван


Үнэ: 47900 доллор

Үзүүлэлт

Хэвлэлийн үйлдвэрийн хамгийн сүүлийн үеийн технологиор Гонконгод үйлдвэрлэсэн энэхүү машин нь 100 хувь импортын эд ангиас бүрдсэн. Хятадын хэвлэлийн компаниудаас өндөр үнэлсэн энэхүү офсет хэвлэлийн машин нь өндөр нарийвчлалтай орчин үеийн дэвшилтэт технологиор Гонгконгод үйлдвэрлэгджээ.

Үйлдвэрлэлийн хүчин чадал өндөр, эд ангиуд нь бат найдвартай бөгөөд гадаад үзэмж дизайн нь төгс төгөлдөр. Тус Офсет машины бүтэцийн хувьд том хэлбэрийн машинд тооцогдох бөгөөд хамгаалалт сайтай, хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа ба эргономикийн шаардлагыг бүрэн хангасан болно. Ажиллуулахад хялбар.

Эд ангиудийн хавирах, шүргэлцэх зай хэмжээг маш нарийн тогтоож өгсөн тул дуу чимээ бага, эвдрэл гэмтэл, элэгдэл хорогдол үүсэх процесс нь удаан. Тосолгоо үйлчилгээ хийх ажил энгийн байгаа нь уг машины насыг нэн урт болгож өгсөн байна. Урьдны цахилгаан соронзон системийг хэвлэлийн пневматик системээр өөрчилснөөр хэвлэлийн хурдац жигд болсон юм. Иймээс ч орчин үеийн офсет хэвлэлийн техникийн шилдэг үзүүлэлтэнд хүрэх шаардлагыг бүрэн хангаж, хүчин чадал нь мэдэгдэхүйц дээшилсэн юм.

Энгийн офсет хэвлэлийн машинтай харьцуулбал хэвлэлийн нягтрал нь их бөгөөд жигд, хурдац нь өндөр. Иймээс том хэмжээний захиалгат ажлыг богино хугацаанд найдвартай үйлдвэрлэж өгнө. Чийгшүүлэгч болон бэхжүүлэх бул болон чиглүүлэн татагч булнууд нь ямар ч чичиргээгүй тул хэвлэлийн чанарын үзүүлэлтийг үнэмлэхүй хэмжээгээр дээшлүүлсэн байна.

Офсет хэвлэлийн машины үндсэн хэсэг болох 3 цэгийн резинин цлиндрийн суурьлуулалтыг маш нарийн найдвартай тохируулсан нь уг машины хэвлэх технологийн хамгийн сүүлийн үеийн давуу тал нь билээ. Эдгээр цлиндрүүдэд тус тусад нь тохиргоо хийж болох ба чиглүүлэгч булны гэмтлийг багасгаж өгнө.

Зураг дээр: Хэвлэлийн машины гадаад байдал

Зураг дээр: Хэвлэлийн машины бэх оруулах систем (зүүн талд)

Дамжуулах систем (баруун талд)

Зураг дээр: Гурван цэгийн тохируулгатай хэвлэх механизм (зүүн талд)

Алсын зайн хяналтын систем (баруун талд) Нэмэлт сонголтоор авна. Үнэ: 47900 доллор

Гадна талын нарийн тохиргоотой араат дамжуулагч ба даралт дамжуулагч нь бат найдвартай, бусад эргэх булнууд нь том хэмжээний хэвлэлийн материал хэвлэхэд бүрэн боломжтой юм. Мөн том хэмжээний хэвлэх материалын жижиг үсгүүдийг цэг ч давхардуулахгүйгээр маш нарийн нямбай хэвлэнэ.

Хэвлэлийн хорны төхөөрөмж нь харилцан адилгүй диаметр бүхий 4 ялтсан булыг нь оролцуулаад нийт 15 бултай бөгөөд бэхийг хурдан найдвартай тасралтгүйгээр хангаж чадна. Бэх шүршилтийг хянах бүсэд бэх шүршигчийг механик аргаар тохируулах (Бэхний хэмжээг өөрөө хүссэн хэмжээгээрээ тохируулах) бөгөөд бэх шүршигчийг тус тусад нь тохируулж болно. Ийм аргаар бэхний зарцуулалт болон нөөцийг хянан баталгаажуулна.

Машинд цаас оруулах тусгай төхөөрөмж, оруулах хавтан дээр суурьлуулсан нарийн тохиргоотой сорогч, тоос шороо цэвэрлэгч щетка нь цаасан дээр наалдсан элдэв хог шороог хэвлэлийн чанарт нөлөөлөхгүй болтол нь бүрэн цэвэрлэж өгнө.

Машины дугуй хэлбэрийн бул болон хэвлэх хавтангууд нь стандарт шилжүүлэх горимоороо ажиллаж байх үедээ маш өндөр нарийвчлалаар хэвлэх материалыг шилжүүлэн үйлдлийг нягт нямбай гүйцэтгэнэ.

Зайнаас удирдах төхөөрөмж нь хэвлэх үйл ажиллагааг зогсоолгүйгээр тойрог, тэнхлэг, диагональ гэсэн хувилбараар хэвлэх хавтанг тохируулна. Тэрхлэгийн тохиргоог нь 1,5мм, тойргийн тохиргоог нь 0,67мм, хазайлтын тохиргоог нь 0,45мм ээр тохируулна.

Мөн түүнчлэн диагнолийн чиглэлийг HGPM (Hong Kong Printing Machine) хэмээх тус үйлдвэрийн тусгай технологиор хийсэн.

Үзүүлэлт

 

Загвар HK- 524

Цаасны хэмгийн том хэмжээ 520мм× 360мм

Цаасны хамгийн бага хэмжээ 260мм×190мм

Хэллэх хамгийн том хэмжээ 505мм×350мм

Хэвлэх цаасны зай 0.04мм~0.4мм

Хэвлэгч хавтангийн хэмжээ (L×W×H мм) 510×415×0.15

Бланкет хэмжээ (L×W×H мм) 515×445×1.95

Хэвлэгч бул 15ширхэг/ Өнгөний төхөөрөмж (4 гол бул)

Хэвлэх хурд 3000- 10,000хуудас/цаг

Цаас оруулагчийн өндөр: 750мм

Цаас дамжуулагчийн өндөр: 400мм

Чийгшүүлэх систем: Алкоголь

Хурдны ханялт: AC хөрвүүлэгч, Шат дараалсан хурдны хяналттай

Чадал 13kw, 380v

Машины жин 9200кг

Хэмжээ: 4500×1700×1600(мм)

FOB Гонгконг 219900 ам доллор

 

Тайлбар:

Нийлүүлэх хугацаа: Урьдчилгаа төлбөр хийснээс хойш 15 хоног.

Тээврийн нөхцөл: Үйлдвэрээс Эрээн хүртэл тээврийн зардал 5000 юань

Худалдааны нөхцөл

1. Захиалсан тоног төхөөрөмжийг Эрээн хот хүртэл үйлдвэрлэгч өөрийн зардлаар тээвэрлэнэ.
2. Төлбөр: 30 хувийн урьдчилгаа төлмөгц, захиалга баталгаажин үйлдвэрлэлд орно. Үйлдвэрээс тоног төхөөрөмж ачигдах үед үлдсэн 70 хувийг төлнө.
3. Үйлдвэрийн ачааллаас шалтгаалж, нийлүүлэх хугацаа 20-30 хоног байна.
4. Савалгаа модон хайрцаганд хийх ба үнэлгээг жич тооцно.
5. Борлуулалтын дараах үйлчилгээ. Үйлдвэрийн инженер Монгол улсад очиж угсралт болон сургалт явуулна. Захиалагч тал замын зардал болон виз, буудал хоолны төлбөрийг хариуцна. Инженерийн цалин 50 доллор/өдөр.
6. Чанарын баталгаа нэг жил. Үйлдвэрлэгчийн буруугаас болж эвдэрсэн тохиолдолд үйлдвэр эвдэрсэн эд ангийг үнэ төлбөргүйгээр сольж өгнө.

Хэрхэн худалдаж авах вэ?

1. Үйлдвэрлэгч тус сайтад бараа бүтээгдэхүүний мэдээллээ төлбөртэйгээр тавьж, манай гэрээт нийлүүлэгч болсон тул бид танаас зуучлалын хөлсгүйгээр үйлчилгээ үзүүлнэ.
2. Та манай сайтын хаягаар бидэнд шууд хандан үйлдвэр дээр нь өөрийн биеэр зочилон очиж үйлдвэрлэлийн үйл ажиллагаатай танилцах, тоног төхөөрөмжийн судалгаа шилэн сонголт хийх, орон нутгийн болон дотоодын стандартын дагуу өөрчлөлт хийлгэх, хэсэгчлэн худалдан авалт хийх, хүчин чадлыг нэмэгдүүлэх зэрэг шаардлагын дагуу захиалж болно.
3. Бид танд замчлах, хэлмэрчлэх, гэрээ байгуулах ажилд тань хөндлөнгийн хяналт тогтоон баталгаажуулах, эрсдэлээс хамгаалах, тээвэрлэлт хийх зэрэг худалдааны ажилд тань туслалцаа үзүүлнэ.