Facebook-ийн найз болъё!
Follow товчлуур дээр дарна уу.

 

Бид найз нартаа байнга шинэ соргог бизнес санаа бэлэглэх болно.
Хүндэтгэсэн:
Таст овогт Ц.Энхтайван


Үнэ: 4300 юань

Зөөж, тээвэрлэхэд хялбар энэхүү чулуун хавтан зүсэгч машин нь ажлын ширээндээ сайтар бэхлэгдсэн тул өндөр нарийвчлалтайгаар зүсэлт хийнэ. Мөн 45 хэмийн налуу зүсэлтийн төхөөрөмж нь 90 хэм хүртэл өнцгийн налуу зүсэлтийг хийж чадна.

Ажлын талбай том тул том хэмжээний чулуун хавтанг төвөггүй хөрөөднө. Харин хүнд чулуунд зүсэлт хийх бол ширээний хөлийг эвхмэл хэлбэртэйгээр нь хөрөөдөх хэрэгтэй.

Чулуу зүсэх ажлыг нэн хөнгөвчилсөн тул төрөл бүрийн чулуун урлалын ажилд нэн тохиромжтой.

Усан хөргөлттэй энэхүү чулууны хөрөө нь Герман улмсын "Scheppach" брэндийн технологиор үйлдвэрлэгдсэн.

  • Цахилгаан хэрэглээ: 220-230V
  • Цахилгаан зарцуулалт: 900вт
  • Хөдөлгүүрийн эргэлтийн хурд: 3000эрг/мин
  • Ус нөөцлөх савны хэмжээ: 6.5см х 44см х 1320см
  • Ус нөөцлөх савны багтаамж: 36 литр
  • Хэмжээ: 840мм х 1310мм х 1050мм
  • Баталгаа: Нэг жил
  • Үйлдвэрийн үнэ: 4300 юань

Аливаа тоног төхөөрөмжийг тухайн зориулалтаар нь ашиглахаас гадна өөр зориулалтаар ашиглах нь мөнгө босгох нэмэлт эх үүсвэр болдог. Зөөврийнг авсаархан энэхүү тоног төхөөрөмж нь төрөл бүрийн чулуу хөрөөдөх зориулалттай. Гэвч ирийг нь солиод төрөл бүрийн материал хөрөөдөж болно.

Барилгын салбарт чулуун хана шал, плита хөрөөддөг энэ хөрөө нь реклам чимэглэлийн акрилик хөрөөдөхөөс гадна төмөр листүүдийг ч хөрөөдөнө. Модны суурин хөрөөний оронд ч хэрэглэх боломжтой.

Би 2014 оны 5 сарын 8 өдөр Бээжин хотын чулуун урлалын зах дээр очиж соёлыг гайхаж байлаа. Тэр зах дээр очоод чулуугаар ямар гоё урлал хийж байгааг үзээд Монголчууддаа хэлж өгөх юмсан гэсэн бодол төрж байв.

Эртний дундад Азийн их хаадын чулуун орд харшийг маш хялбархан байгуулж болох боломж энд харагдаж байсан юм.

Дор би Бээжингийн Чулуун урлалын захуудын нэр болон хаягыг бичиж үлдээлээ. Бээжин хотод очихоороо энэ хаягыг гар утсандаа дарж аваад заавал очиж сонирхоорой. Монголд нэвтрүүлж болох аятайхан бизнес шүү.

北京比较大的石材市场:
Зах №001:新纪元石材市场
Хаяг:北京市朝阳区十八里店
Зах №002:北京玉泉联实石材市场
Хаяг:北京市石景山区莲石东路
Зах №003:易开元国际石材交易市场
Хаяг:北京市朝阳区西直河村

Маш гоёмсог хээ хуартай хүрээнүүдийг худалдаж байв. Үнэ нь харин их боломжын хямдхан байсан.

Энэхүү гоёмсог шатны бүх эд ангийг бөөнөөр худалдаж байлаа. Бэлэн хийц авчираад угсрахад л болно.

Баганыг суурийг төрөл бүрийн хээ угалзаар хийж болох бөгөөд шалны чулуун хавтантайгаа ижил дизайнаар хийсэн байлаа.

Энэ бол зах дээр үзүүлэн болгон харуулсан загварууд нь юм.

Ханы хээг компьютер машинд оруулан сийлж өгч байсан. Би хэрэв зургаа өгвөл хүссэн Монгол хээг минь сийлэх боломжтой юм байна.

Намайг зах дээр байхад Оросууд ирчихсэн өөрийнхөө үндэсний цэцгэн хээтэй хана хийлгэж байсан. Харин би тэр ханан дээр Монголжуу хээтэй хүрээ тавьж байгаад зургийг нь авсан юм.

Энэ аварга багана их үнэтэй биш. Гэхдээ урласан байдлыг нь харахаар маш өндөр үнэтэй мэт харагдаж байлаа.

Миний хамгийн их биширсэн зүйл бол энэхүү хаалганы хүрээ. "Өөдлөх айл үүднээсээ" гэгчээр хаалгаа ийм болгочих юмсан гэсэн бодол төрж байв.

Залуу ажилчид байтугай өндөр мэрэгжлийн ажилчид гар хөрөөгөөр чулууг тэгшхэн зүсэхэд бэрхшээл тулгардаг. Тэгвэл энэхүү зүсэгчээр хэн боловч чулууг тэгшхэн бөгөөд цэвэрхэн зүсч чадна.

Чулуун засал хийх үед чулуу зөөвөрлөхийн оронд машинаа зөөвөрлөөд хүссэн газартаа чулуугаа хөрөөдөөд байх боломжтой боллоо.

Хөдөлмөр аюулгүй байдлыгн өндөр хамгаалалттай энэхүү хөрөө нь усан хөргөлттэй бөгөөд үртэс зайлуулагчтай.

Эвхмэл хэлбэрээр нь ашиглабал зай талбай бага орчинд хэрэглэж болно.

Аюулгүй орчинд ажиллах боломжыг хангах эргономикийн бүхий л шаардлагыг хангасан. Сэтгэл тайван хэрэглэж болно.

Үйлдвэрлэгч өөрийн бүтээгдэхүүнд нэг жилийн чанарын баталгаа гаргаж байна.

Ажлын тавцангийн гадаргууг тусгай зориулалтын үл гулгах материалаар хийсэн тул зүсэлт хийхэд ямар нэгэн алдаа гарахгүй.

Манайхан долоо хэмжиж нэг огтол гэж ярьдаг. Тэгвэл энэ машин дээр суурьлуулсан шугам нь зүсэлт хийх алдааг хянах боломжыг бүрдүүлнэ. Ингэснээр хаягдал бага гарах бөгөөд хэмжилтийг алдаанаас урьдчилан сэргийлж чадна.

Машины бүх эд анги өндөр технологи бүхий үйлдвэрлэлийн дамжлагаар үйлдвэрлэгдсэн.