Facebook-ийн найз болъё!
Follow товчлуур дээр дарна уу.

 

Бид найз нартаа байнга шинэ соргог бизнес санаа бэлэглэх болно.
Хүндэтгэсэн:
Таст овогт Ц.Энхтайван


Үнэ: Сонголтоор

Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч танд хиамны үйлдвэрийн тоног төхөөрөмжийг санал болгож байна. Эдгээр төхөөрөмж нь эрүүл ахуйн шаардлагыг бүрэн хангасан, анхны хөрөнгө оруулалт багатай.

Зөвхөн хиам ч гэлтгүй хагас бэлэн боловсруулсан бүтээгдэхүүн үйлдвэрлэхээс эхлээд сэтгэж чадвал ихээхэн олон нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж болно.

Олон улсын шилдэг технологиор үйлдвэрлэгдсэн энэхүү машин нь нягтруулсан хийгээр хиамыг шахаж үйлвэрлэнэ. Шат дараалан шахагдаж гарсан хиамыг автоматаар хальсанд боож, зангидана. Малын өлөн гэдэс, хиамны уурагт хальс болон полимер хальсанд боогоод автомат боогч төхөөрөмж рүү оруулж өгнө. Машины ажиллагаа нарийн нягт явагдахаас гадна ажиллуулахад мэрэгжлийн өндөр шаардлага үл хэрэгсэнэ.

Сайн чанарын ган төмрөөр хийсэн тул үл зэврэх ба цэвэрлэж угаахад хялбар. Бүх эд ангийг удаан жил элэгдэлгүйгээр ажиллах ган материалаар хийсэн.

1. Мах татагч ба хэрчигч машин

  • Цахилгаан хэрэглээ: 220V
  • Цахилгаан зарцуулалт: 2,2 квт/цаг
  • Хөдөлгүүрийн хурд: 1400 эрг/мин
  • Мах татах хүчин чадал: 400кг/цаг
  • Мах хэрчих хүчин чадал: 250кг/цаг
  • Мах татагчийн амсарын диаметр: 11см
  • Мах хэрчигчийн амсарын хэмжээ: 13см х 9см
  • Мах хэрчих хамгийн бага зузаан: 3.5мм, 7мм (Аль нэгийг нь сонгоно.)
  • Материал: Үл зэврэх сайн чанарын ган
  • Баталгаа: Нэг жил
  • Машины жин: 55кг
  • Машины хэмжээ: 55см х 38см х 75см
  • Үйлдвэрийн үнэ: 2600 юань (Эрээн хот хүртэл тээврийн зардал багтсан)

2. Мах амтлагч тумблер

Мах амтлагч

Хагас автомат машин нь энгийн амтлагаа хийх бөгөөд эргэлдэх хөдөлгөөнөөр мах, ногоог амтлана. Харин бүрэн автомат машин нь амталгааны торхон дотор байгаа агаарыг сорж, вакуум орчин үүсгэнэ. 45 секундэд агаарыг бүрэн сорж дуусгах бөгөөд 0.03 Мра даралт хүрмэгц вакуумжуулах процессийг автоматаар зогсооно.

Марк: ҮҮ-70 ҮҮ-70А ҮҮ-80 ҮҮ-80А ҮҮ-120 ҮҮ-120А
Ажилбар Энгийн
амтлагаа
Вакуум
амтлагаа
Энгийн
амтлагаа
Вакуум
амтлагаа
Энгийн
амтлагаа
Вакуум
амтлагаа
Цахилгаан хэрэглээ: 220V 220V 220V 220V 220V 220V
Цахилгаан зарцуулалт: 120 вт/цаг 120 вт/цаг 120 вт/цаг 120 вт/цаг 120 вт/цаг 120 вт/цаг
Амтлагч торхны хэмжээ: 33*38*35см 33*38*35см 38*38*35см 38*38*35см 43*43*40см 43*43*40см
Амтлагч торхны жин: 8.5 кг 8.5 кг 9.4 кг 11 кг 12 кг 12 кг
Амтлах махны жин 18 кг/удаа 18 кг/удаа 22кг/удаа 22кг/удаа 25кг/удаа 25кг/удаа
Багтаамж 35 литр 35 литр 40 литр 40 литр 60 литр 60 литр
Хүндийн жин 26.3 кг 28.45 кг 27 кг 36 кг 29кг 37кг
Гадна хэмжээ: 70*45*89см 70*45*89см 87*45*90см 87*45*90см 92*45*85см 92*45*85см
Баталгаа Нэг жил Нэг жил Нэг жил Нэг жил Нэг жил Нэг жил
Үйлдвэрийн үнэ 2260 юань 2960 юань 2480 юань 3080 юань 2680 юань 3380 юань

Вакуум амтлагаа хийдэг машин нь амтыг бүрэн оруулах бөгөөд энгийн амтлагаа хийдэг машинаасаа илүү хурдан амлагаа хийдэг. Өөрөөр хэлбэл 10 минут амтлах бүтээгдэхүүнийг 5 минутанд амтлана гэсэн үг.

3. Махан нухаш бэлтгэгч машин

  • Багтаамж: 2-2.5 кг/удаа
  • Гадар тогооны диаметр: 36см
  • Дотор тогооны диаметр: 24см
  • Дотор тогооны гүн: 22см
  • Цахилгаан хэрэглээ: 220V
  • Цахилгаан зарцуулалт: 3квт
  • Машины хэмжээ: 700мм х 360мм х 860мм
  • Материал: SUS304 маркийн үл зэврэх ган
  • Батлагаа: Нэг жил
  • Машины жин: 75кг
  • Үйлдвэрийн үнэ: 2360 юань

4. Хиам шахагч машин

Хиам шахагч

Багтаамж 10 литр 15 литр 16 литр 20 литр 25 литр
Торхны диаметр Ф22см х 28см Ф22см х 41см Ф22см х 44см Ф28см х 41см Ф28см х 50см
Цахилгаан хэрэглээ 110V-220V 110V-220V 110V-220V 110V-220V 110V-220V
Цахилгаан зарцуулалт 0.025 квт/цаг 0.025 квт/цаг 0.06 квт/цаг 0.12 квт/цаг 0.12 квт/цаг
Хүндийн жин 27 кг 29 кг 35 кг 39 кг 44 кг
Гадна хэмжээ 42см х 33см х 65см 42см х 33см х 78см 42см х 32см х 82см 43см х 33см х 81см 42см х 33см х 91см
Баталгаа Нэг жил Нэг жил Нэг жил Нэг жил Нэг жил
Үнэ 2950 юань 2980 юань 3800 юань 4500 юань 4880 юань

5. Хиам утаж шарагч машин

Утлагат мах талхны үйлдвэр

  • Хүчин чадал: ≈30 кг/удаа
  • Материал: Хүнсний үйлдвэрлэлийн зориулалтын SUS304 маркийн үл зэврэх сайн чанарын ган
  • Халаалт: Цельсийн 200 хэм хүртэл
  • Цахилгаан хэрэглээ: Хэрэглэгчийн сонголтоор 220V болон 380V байж болно.
  • Цахилгаан зарцуулалт: 5 квт
  • Хэмжээ: ≈860мм x 1250мм x 760мм
  • Тавиур тоо (мм) 5 (600мм x 400мм x 20мм)
  • Үйлдвэрийн үнэ: 20000 юань

Үйлдвэр дээр эдгээр бүтээгдэхүүн бэлэн байгаа тул захиалга өгсөнөөс хойш 7 хоногын дотор Эрээн хотод ирнэ.

Та бүтээгдэхүүнийг Эрээн хотод манай төлөөлөгчийн газраас хүлээн авч болох бөгөөд хүсвэл бид Улаанбаатар хот руу каргогоор илгээж болно.

Үйлчилгээ