Үнэ: Сонголтоор

Баталгаа: 13 сар

Нийлүүлэлт: Эрээн хотод 7-15 хоног

Төлбөр: 100 хувь

Тээврийн зардал: Эрээн хот хүртэл үнэгүй

Үйлдвэрлэсэн он: Цоо шинэ

Үйлдвэрийн үнэ: Сонголттой

Үнийн Сонголтуудыг ҮЗҮҮЛЭЛТ ба ҮНИЙН САНАЛ гэсэн хэсэгт танилцуулсан байгаа.

Энэхүү төхөөрөмж нь хүнсний ногоо, жимс угаах зориулалттай боловч хуйхалсан толгой шийр угааж бас болно.

Загвар 600 загвар 1000 загвар 1500 загвар
Цахилгаан хэрэглээ 220V/380V 380V 380V
Цахилгаан зарцуулалт 750 вт/цаг 1100 вт/цаг 1500 вт/цаг
Угаагч шётка 60 см урт 120 см урт 150 см урт
Хүчин чадал 300 кг/цаг 500 кг/цаг 750 кг/цаг
Хүндийн жин 180 кг 230 кг 280 кг
Овор хэмжээ 86*72*98 см 120*72*98 см 150*72*98 см
Үйлдвэрийн баталгаа Нэг жил Нэг жил Нэг жил
Материал Үл зэврэх ган Үл зэврэх ган Үл зэврэх ган
Үйлдвэрийн үнэ 9800 юань 11500 юань 13500 юань

Үйлдвэрээс Эрээн хот хүртэл тээврийн зардлыг үйлдвэрлэгч хариуцна.

Энэхүү машин нь их хэмжээний ногоог гараар угаах хөдөлмөрийг хөнгөвчлөхөөс гадна хуйхлах явцад түлэгдсэн үс ноосыг угааж цэвэрлэх, нян бакерийг устгах давхар зориулаллтай. Сайтар цэвэрлэсэн толгой шийр шууд чанаж идэхэд тохиромжтой бөгөөд үзэмж сайтай байдаг.

Хуйхалсан толгой шийрийг угааж цэвэрлээд худалдаанд гаргах нь борлуулалт нэмэгдэхэд чухал түлхэц болно.

Долоон ширхэг зүлгэж угаагч шётка нь толгой шийрийг сайтар угааж, хуйхыг нь цэвэрлэнэ.Угаасан толгой шийр өнгөлөг харагдуулна.

Энэхүү нилон утсаар хийсэн зүлгүүр нь удаан жилийн турш элэгдэхгүй бөгөөд толгой шийрийг зүлгэж, зөөлөн аргаар нүх сүв үлдээхгүй цэвэрлэнэ.

1500 ваттын зэс ороомогтой мотор нь хүчирхэг эргэлттэй, найдвартай, тасралтгүй жигд ажиллагаатай. Ер нь зэс ороомогтой хөдөлгүүрүүд эдэлгээ удаан байдаг.

Олон цооног бүхий шүршигч хошуутай угаагч төхөөрөмж нь үл зэврэх гангаар үйлдвэрлэгдсэн бөгөөд жимс ногоо, толгой шийрийг бороожуулалтын аргаар цэвэрлэнэ. Энэ арга нь цэвэр усанд булхаж угааснаас хамаагүй илүү усны хэмнэлттэй байдаг бөгөөд байнгын цэвэр усаар шүршиж угаадагаараа давуу талтай.

Толгой шийрийг угаах, хуйхыг нь зүлгэх, цэвэр усаар зайлах гэсэн гурван давхар үйлдэлтэй.

Дээд зэргийн үл зэврэх гангаар үйлдвэрлэсэн тул Мэрэгжлийн хяналтын болон Хүнсний эрүүл ахуйн шаардлагад бүрэн нийцсэн.

Зураг дээр: 600 загварын толгой шийр угаагч машин

Зураг дээр: 1000 загварын толгой шийр угаагч машин

Зураг дээр: 1500 загварын толгой шийр угаагч машин

Цахилгаан залгуурыг усны хамгаалалттай хийсэн тул цахилгаанаас үүдэх аюулгүй байдлыг хангаж чадсан.

Ус зайлуулах хоолойг уян хэлбэрээр хийсэн тул ямар ч орчинд сантехникийн нарийн холболт хийхгүйгээр хэрэглэж болно.

Сайн чанарын тэргэнцэрийн дугуй хийж өгсөн тул ажлын байран чөлөөтэй зөөвөрлөн байршуулж болно.

Шётка нь толгой шийрийг 360 градусаар эргүүлэн угаана.

Энэхүү хаалтыг нээж, угаасан шийрээ гаргаж авна.

Хүнсний ногоо, жимс худалдаж байгаа хүмүүс хэрэгтэй төхөөрөмж юм шиг байна. Учир нь, Та дэлгүүрийн лангуун дээр угаасан болон угаагаагүй хоёр төрлийн ногоо байвал алийг нь сонгох вэ?

Хүсний ногоо, жимсний худалдаа, тариалалт хийж байгаа хүмүүс намар болохоор хурааж авсан ургацынхаа үнийг хямдруулан байж, бусдаас түрүүлж худалдах ганцхан аргатай байдаг. Тэд дөнгөж хураасан шинэхэн ургацаа тариалангийнхаа талбай дээрээс нь хам хумхан хурааж аваад, бушуухан зарахын түүс болдог хүмүүс.

Тэд шинэхэн ногоо өнгөлөг харагддаг ч угаачихвал бүр илүү цэвэрхэн харагдана гэдгийг мэддэг. Гэтэл ногоогоо гараар угааж сууна гэдэг бүтэшгүй.

Харин цагт 750 кг ногоог угаадаг энэ машин өглөө 8 цагаас оройн 8 цаг хүртэл 3,6 - 9 тонн ногоог угаачихна. Бас дээр нь элдэв төрлийн бордооны хорт наалдац ул мөргүй алга болж, ногооны чанарыг муутган идэшлэгч өт авгалдайнууд усны урсгал даган талийж өгнө.

Энүүхэндээ гэхэд ХӨРӨӨГҮЙ МУЖААН, АНЖИСГҮЙ ТАРИАЧИН гэдэг Хятад ардын зүйр үг л энэ мөнгө босгох санааны гүн утга болж байна.

Үйлдвэр дээр тоног төхөөрөмжийн нөөц хангалттай байгаа тул захиалга хийсэн өдөр нь Эрээн хот руу ачилт хийнэ.

Үйлдвэр дээр эдгээр бүтээгдэхүүн бэлэн байгаа тул захиалга өгсөнөөс хойш 7-10 хоногын дотор Эрээн хотод ирнэ.

Та бүтээгдэхүүнийг Эрээн хотод манай төлөөлөгчийн газраас хүлээн авч болох бөгөөд хүсвэл бид Улаанбаатар хот руу каргогоор илгээж болно.

Үйлчилгээ