Facebook-ийн найз болъё!
Follow товчлуур дээр дарна уу.

 

Бид найз нартаа байнга шинэ соргог бизнес санаа бэлэглэх болно.
Хүндэтгэсэн:
Таст овогт Ц.Энхтайван


Үнэ: 17330 юань

Үрлэн борц хийхэд нийт 4 тоног төхөөрөмж хэрэгтэй бөгөөд бага оврын иж бүрэн шугамыг үйлдвэрээс худалдан авах үнэ 17330 юань (Ойролцоогоор 6 сая төгрөг, тээврийн зардалтайгаа) болно. Хэрэв та илүү том хүчин чадалтай үйлдвэрлэлийн шугам сонирхож байгаа бол дараах мэдээллээс сонголт хийж болно. 

1. Борц хатаагч төхөөрөмж

Загвар Хөдөлгүүр Халаалт Хэмжээ Тавиур Цахилгаан
хэрэглээ
Жин Эзэлхүүн

Үнэ

MJJM-16 0,55 квт 12 квт 1190мм х 1180мм x 2170мм 16 шр/ Ф90 см 380V / 220V 300 кг 3,4 м3

14800 юань

MJJM-12 0,55 квт 6.5 квт 930 х 910мм х 1770мм 12 шр/ Ф70 см 380V / 220V 200 кг 1.9 м3

9000 юань

MJJM-09 0,55 квт 4 квт 730мм х 620мм х 1480мм 9 шр/ Ф50 см 380V / 220V 130 кг  0,9 м3

7000 юань

Хүмүүс энэ тоног төхөөрөмжийн хүчин чадлыг надаас их асууж байна. Үнэндээ хатаагч машины хүчин чадлыг тавиурын хэмжээ болон диаметрээр тодорхойлдог. Хатааж байгаа бүтээгдэхүүн өдөрт хичнээн кг хатааж болох эсэхийг дараах шалтгаанууд тодорхойлно. 

  1. Түүхий эдийн чийглэгийн хэмжээ, хатаалт хийсний дараах чийглэгийн хэмжээ хоёрын зөрүү
  2. Түүхий эдийн том жижиг ширхэгийн хэмжээ гэх мэт.
  3. Хатаалт хийх цаг хугацаа, температур зэрэг нь бүтээгдэхүүн бүр дээр өөр өөр байдаг.

Тухайлбал: Ааруулын хатаалт хийхэд хир зэрэг сайн шүүлт хийсэн цагаа вэ? гэдгээс шалтгаалдаг бол махны хувьд нядалгааны дараах сэврээлт болон том жижиг хэрчилтээс их хамаарна. Иймд үйлдвэрлэлийн горим болон тоног төхөөрөмжийн хүчин чадлыг үйлдвэрийн бүтээгдэхүүнээс ихээхэн хамааралтай гэдгийг ойлгоорой.

Эндээс өдөрт хатаах бүтээгдэхүүний тоо хэмжээ тооцоологдох учир энэ тухай мэдээллийг бид өгөх боломжгүй юм.

 2. Нунтаглагч тээрмүүд

Марк 1200 3000A 3000L
Цахилгаан хэрэглээ 220V, 50Hz 220V, 50Hz 220V, 50Hz
Хөдөлгүүрийн чадал 1,1 квт 3 квт 3 квт
Эргэлтийн хурд 1420 эрг/мин 1400 эрг/мин 1400 эрг/мин
Хүчин чадал 15-35 кг/цаг 30-60 кг/цаг 40-70 кг/цаг
Хэмжээ 470*220*340мм 600*300*460мм 680*310*620мм
Жин 28 кг 48 кг 65 кг

Үйлдвэрийн үнэ

3150 юань

4700 юань

6250 юань

Тээврийн зардал: Үйлдвэрээс Эрээн хот хүртэл үйлдвэрлэгч өөрийн зардлаар хүргэж өгнө.

3. Нунтаг бүтээгдэхүүн холигч

Цлиндрийн
багтаамж
Түүхий эдийн
хэмжээ (литр)
Цахилгаан
хэрэглээ (квт)
Эргэлтийн
хурд (эрг/мин)
Гадна
хэмжээ (мм)
Жин (кг)

Үнэ (юань)

2 литр 1 литр 0.25квт 24эрг/мин 450*270*450 0.6

3980

5 литр 2 литр 0.55квт 24эрг/мин 560*270*560 1.4кг

4880

8 литр 3.2 литр 0.55квт 24эрг/мин 660*300*630 2.24кг

6800

14 литр 5.6 литр 0.55квт 20эрг/мин 900*380*900 3.92кг

7500

20 литр 8 литр 0.55квт 20эрг/мин 1095*340*885 5.6кг

7900

30 литр 12 литр 0.55 20эрг/мин 1095*340*855 8.5кг

8200

50 литр 20 литр 0.55 20эрг/мин 1370*460*1260 25кг

9800

4. Үрлэн борц хэвлэгч машин

  MCT0 (Гар машин) MCT1.5 (Цах машин) MCT2.5 (Цах машин) MCT5 (Цах машин) MCT6 (Цах машин)
Даралтын хүч ( kN ) 15 15 15 50 60
Үрлийн диаметр (мм) 5-10 12 13 18 25
Үрлийн зузаан (мм) 2-6 6 6 10 12
Хүчин чадал (шр/цаг) 1800-3000 3500-4800 5000 3600 3600
Цахилгаан зарцуулалт (кв/цаг) 0.37 5.5 5.5 0.55 1.85
Хэмжээ (мм) 360*280*450 280*150*625 570*450*640 600 * 500 * 700 760 * 360 * 690
Жин (Кг) 20 85 45 145 148

Үнэ (юань)

3200

4800

5300

5500

7500

 

Үрлэн борц хэрхэн хийх вэ?

1. Юуны өмнө өөхгүй махыг машиндаж татна.

2. Татсан махаа мах борцлогч төхөөрөмж-инд оруулж, хатаана. Энэхүү хатаагч машин нь цай болон эмийн ургамал хатаах зориулалттай тул ургамлын аагийг алдагдуулахгүйгээр хатаах давуу талтай. Иймд шинэхэн махыг огцом хатаахад амт үнэр нь алдагдахгүй сайн талтай байдаг. Яг л өвлийн борц шиг сайхан амттай болно. Өвлийн улиралд -16 -аас -40 хэмийн хүйтэнд борцыг хийдэг бол хатаагч машинтай хүн жилийн 4 улиралд мах хатааж борц хийж чадна.

 

Борцыг 5 сар хөлдөөж урь идүүлдэг бол хатаагч машинтай хүн өнөөдөр гаргасан үхрийг маргааш гэхэд борц болгочихно.

 

(Зураг дээр хулганаараа товшвол тоног төхөөрөмжийн тухай дэлгэрэнгүй мэдээллийг үзэж болно.)

 

3. Хатаасан махыг мах нунтаглагч машин-аар жижиг ширхэгтэй болгон нунтаглана. Үхрийн мах давсагандаа багтдаг гэж манай Монголчууд ярьдаг. Гараар нүдэж нунтагласан борцноос илүү жижиг ширхэгтэй болно. Яг л гурил шиг болтол нь тээрэмддэг.

(Зураг дээр хулганаараа товшвол тоног төхөөрөмжийн тухай дэлгэрэнгүй мэдээллийг үзэж болно.)

4. Нунтагласан борцоо өөрийнхөө нууц жорын дагуу хатаасан сонгино, саримс, хар церец, хатаасан таана хөмүүл, гоньд, аарц зэрэг бусад амтлагчтай холино. Амталгааг хэрхэн хийх нь таны дурын хэрэг.

(Зураг дээр хулганаараа товшвол тоног төхөөрөмжийн тухай дэлгэрэнгүй мэдээллийг үзэж болно.)

5. Бэлэн болсон борцоо ааруул хэвлэгч машин-аар төрөл бүрийн хэв оруулан эцсийн бүтээгдэхүүнийг хийж дуусгана.

(Зураг дээр хулганаараа товшвол тоног төхөөрөмжийн тухай дэлгэрэнгүй мэдээллийг үзэж болно.)

6. Эцсийн бүтээгдэхүүнийг савлаж, зах зээлд нийлүүлнэ. Нэг ширхэг үрлэн борц нь маш их амин дэм, уураг агуулсан хүнсний бүтээгдэхүүн болдог тул зах зээл дээр өндөр үнэлэгдэнэ. Төвдийн уламжлалт анагаах ухааны "Дөрвөн шастир" хэмээх алдарт сударт "Хатаасан борцны эмийн хүч шинэ махнаас илүү" гэж өгүүлжээ. Тэд борцыг анагаах хүч ихтэй эм тангийнхаа найрлаганд ашигладаг байсан гэнэ.

Эрдэмтэдийн хийсэн судалгаагаар борцонд 68,3 хувийн уураг байдаг бол шинэ маханд ердөө л 18 хувийн уураг агуулагддаг гэжээ. Яагаад борц мах байтлаа уураг нь их болов? гэж асуумаар байгаа биз!Мах хатах тусам уургын хэмжээ нэмэгддэг нь байгалын үзэгдэл гэнэ. Борц бүрэн хатахаараа 80 хувийн уураг ч болж чаддаг байна.

Борц хийх эдийн засгийн үр ашгийн тооцоо хийх чухал үзүүлэлтүүд

  • Нэг кг махыг хатаахад 200 гр борц болдог.
  • Амьдын жингээрээ 430 кг татах сарлагын шарнаас 250 кг мах гардаг.
  • 80 гр жинтэй нэг ширхэг үрлийг Төвдүүд 2,5 юань-аар худалддаг. (10 ширхэгээр нь савласан "Үрлэн борц" нь 25 юань үнэтэй бөгөөд 20 порц борцтой шөл болдог.)
  • Нэг шар үхрийн мах 3000 ширхэг үрэл болох бөгөөд 7500 юань (2.8 сая төгрөг) болдог.

Төлбөр: Үйлдвэрлэгчийн агуулахад бэлэн байгаа тул 100 хувийг хүлээн авсны дараа нийлүүлнэ.
Тээврийн зардал: Үйлдвэрээс Эрээн хот хүртэл тээврийн зардлыг үйлдвэрлэгч тал хариуцна.
Баталгаа: Үйлдвэрээс тоног төхөөрөмж ачигдсан өдрөөс эхлэн нэг жил.

1. Үйлдвэрлэгч тус сайтад бараа бүтээгдэхүүний мэдээллээ төлбөртэйгээр тавьж, манай гэрээт нийлүүлэгч болсон тул бид танаас зуучлалын хөлсгүйгээр үйлчилгээ үзүүлнэ.
2. Та манай сайтын хаягаар бидэнд шууд хандан үйлдвэр дээр нь өөрийн биеэр зочилон очиж үйлдвэрлэлийн үйл ажиллагаатай танилцах, тоног төхөөрөмжийн судалгаа шилэн сонголт хийх, орон нутгийн болон дотоодын стандартын дагуу өөрчлөлт хийлгэх, хэсэгчлэн худалдан авалт хийх, хүчин чадлыг нэмэгдүүлэх зэрэг шаардлагын дагуу захиалж болно.
3. Бид танд замчлах, хэлмэрчлэх, гэрээ байгуулах ажилд тань хөндлөнгийн хяналт тогтоон баталгаажуулах, эрсдэлээс хамгаалах, тээвэрлэлт хийх зэрэг худалдааны ажилд тань туслалцаа үзүүлнэ.