Facebook-ийн найз болъё!
Follow товчлуур дээр дарна уу.

 

Бид найз нартаа байнга шинэ соргог бизнес санаа бэлэглэх болно.
Хүндэтгэсэн:
Таст овогт Ц.Энхтайван


Хүнсний үйлдвэрлэлийн нэг чухал салбар бол хатаасан бүтээгдэхүүний үйлдвэрлэл юм. Монголчууд цагаан идээ болон малынхаа махыг хатааж хэрэглэж байсан сайхан уламжлалтай ард түмэн билээ. Хүнсний бүтээгдэхүүнийг хатааж хэрэглэнэ гэдэг бол удаан хугацаагаар чанарыг нь алдагдуулахгүй хадгалах давуу талтайгаас гадна тээвэрлэхэд хөнгөн байдаг зэрэг давуу тал ихтэй.

Давуу талууд

Европын орнуудад өргөн хэрэглэж байгаа хатаагч машины технологийг ашиглан Хятад улсад үйлдвэрлэсэн энэхүү машин нь:

  1. Европын Холбооны шилдэг технолог, дизайн,
  2. Ажиллуулахад хялбар,
  3. Температурын нарийн тохиргоотой,
  4. Олон зориулалтаар ашиглаж болно.
  5. Хурдан хугацаанд чанарыг алдагдуулахгүйгээр хатаана.
  6. Халуун аргаар ариутгал хийх, хайлуулах, хатаах үйлдэлтэй.
  7. Уул уурхайн лаборотор, эрдэм шинжилгээний хүрээлэн, эрүүл мэндийн салбар, хүнс хөдөө аж ажуйн жижиг дунд үйлдвэрлэлд өргөн ашиглана.
  8. Ижил төрлийн хатаагч машинуудаас үнийн хувьд харьцангуй хямд зэрэг давуу талуудтай.

Машины онцлог

Дээд зэргийн, үл зэврэх гангаар эд ангиудыг нь үйлдвэрлэсэн тул эрүүл ахуйн үндсэн шаардлагуудыг хангасан. Дотор тал нь угааж цэвэрлэхэд хялбар. Температурын болон цагийн тохиргоог нэгтгэж өгсөнөөр бүтээгдэхүүний хатаалтын горим болон технологийн шаардлагыг нарийн чанд мөрдөх боломжтой.

Хэрэв температурын заалт хэтрэх тохиолдолд аюулгүй байдлын дохиолол өгөх бөгөөд дэлгэцийн хосолсон функцээр тохиргоог өөрчилж болно. Дэлгэцийн мэдээллийг уншиж ойлгоход нэн хялбар.

Германы ЕВМ дуу намсгах технологтой. Өндөр хэмийн халуун агаарыг термостатаар хэмжиж, сэнсний үлээлтийг тохируулах зарчим дээр үйлдвэрлэсэн тул хатаалт жигд явагдана.

Нисэх онгоцны материал судлах институтийн технологийн шаардлагад нийцсэн, өндөр температурт тэсвэртэй, удаан жилийн эдэлгээ даах чадвар бүхий материалаар хаалганы битүүмжлэлийг хийсэн тул дулааны алдагдал гадагш алдагдахгүй.

Удаан хугацаагаар өндөр температурт ажиллах нөхцлийг бүрдүүлэхийн тулд дулаалгын асуудлыг маш сайн шийдэж, эрчим хүчний хэмнэлт үүсгэж чадсан нь хэрэглэгчдийн талархалыг ихээр хүлээж байна.

Аюулгүй байдлыг дохиолол өгсөн тохиолдолд машин автоматаар унтрана.

Хаалганы шилэн цонх нь Европоос импортлогдсон бөгөөд олон жилийн үйлдвэрлэлийн туршилтанд шалгарсан бүтээгдэхүүн болно. Хатаалтын процесс явагдаж байгаа үед хөлрөхгүй тул ажилчин хяналт тавих боломжтой. Ажилчины хөдөлмөр аюулгүй байдлын хамгаалалт сайтай.

Бүтээгдэхүүнийг бүх талаас нь хатаах технолог нь бүтээгдэхүүний хатаалтыг жигд явуулж өгнө. Италийн уламжлалт хатаалтын төхөөрөмжийн дизайныг судлаж, энэхүү машинд ашигласан нь гаднаас харагдах өнгө үзэмж дизайныг улам сайхан болгосон.

Хүмүүс энэ тоног төхөөрөмжийн хүчин чадлыг надаас их асууж байна. Үнэндээ хатаагч машины хүчин чадлыг тавиурын хэмжээ болон диаметрээр тодорхойлдог. Хатааж байгаа бүтээгдэхүүн өдөрт хичнээн кг хатааж болох эсэхийг дараах шалтгаанууд тодорхойлно. 

  1. Түүхий эдийн чийглэгийн хэмжээ, хатаалт хийсний дараах чийглэгийн хэмжээ хоёрын зөрүү
  2. Түүхий эдийн том жижиг ширхэгийн хэмжээ гэх мэт.
  3. Хатаалт хийх цаг хугацаа, температур зэрэг нь бүтээгдэхүүн бүр дээр өөр өөр байдаг.

Тухайлбал: Ааруулын хатаалт хийхэд хир зэрэг сайн шүүлт хийсэн цагаа вэ? гэдгээс шалтгаалдаг бол махны хувьд нядалгааны дараах сэврээлт болон том жижиг хэрчилтээс их хамаарна. Иймд үйлдвэрлэлийн горим болон тоног төхөөрөмжийн хүчин чадлыг үйлдвэрийн бүтээгдэхүүнээс ихээхэн хамааралтай гэдгийг ойлгоорой.

Эндээс өдөрт хатаах бүтээгдэхүүний тоо хэмжээ тооцоологдох учир энэ тухай мэдээллийг бид өгөх боломжгүй юм.

Хатаагч камераар хатаасан бүтээгдэхүүнүүд

Зураг дээр: Хатаасан цайны ургамалууд

Зураг дээр: Хатаасан цагаан идээ

Зураг дээр: Хатаасан жимс жимсгэнүүд

Зураг дээр: Хатаасан хүнсний ногоонууд

Зураг дээр: Хатаасан эмийн ургамал

Зураг дээр: Хатаасан сарнай цэцэг

Зураг дээр: Хатаасан мах

Зураг дээр: Хатаасан мөөг

Зураг дээр: Хатаасан эмийн ургамалууд

Зураг дээр: Хатаасан үрнүүд

Зураг дээр: Хатаасан гоймон