Facebook-ийн найз болъё!
Follow товчлуур дээр дарна уу.

 

Бид найз нартаа байнга шинэ соргог бизнес санаа бэлэглэх болно.
Хүндэтгэсэн:
Таст овогт Ц.Энхтайван


Үнэ: Сонголтоор

Гахайн арчилгаа, маллагаа, үржлийн ажлыг зөв зохион байгуулж чадах юм бол өндөр үр ашигтай үйлдвэрлэл юм. Жилд нэг мэгж 10-12 торой болон түүнээс дээш тооны үр төл хүлээн авна.

Нэг мэгж 114 хоног хээл тээж жилд 2 удаа төллөж чадна. Торой эхээсээ 0.8-1.3кг жинтэй төрж, 2 сартайдаа 11-14кг, 4 сартайдаа 27-35кг, 8-9 сартайдаа 80-90 кг хүртэл амьдын жинд хүрнэ. Өөрөөр хэлбэл ганцхан мэгжнээс жилдээ 1.2-2.2 тонн мах үйлдвэрлэж болох бөгөөд богийн махаар тооцох юм бол 40-70 нас гүйцсэн эр хонь болно.

Гахайн нядалгааны гарцыг 70-72 хувь гэж тооцож болох бөгөөд эрчимтэй бордвол 80-85 хувь ч хүрнэ. Энэ бол маш их мах үйлдвэрлэх боломжыг харуулж байгаа тод жишээ юм.

Энд танилцуулж байгаа орчин үеийн шинэ технологийн үржлийн байранд торой хурда торнидог тул 6-7 сартайдаа дундажаар 80 кг-аас илүү жинд хүрдэг гэж үйлдвэрлэгчид танилцуулж байлаа.

Гахайн байр

Гахайн аж ахуйн хамгийн гол ажил бол мэгжийг үржилд бэлтгэж, шинэ төлийг хүлээн авч өсгөх явц юм. Хээлтэй мэгжийг муу нөхцөлд байлгавал хээлийн эхний үед нилээд тооны үр хөврөл сөнөх ба үр зулбаж, төлийн хэвийн хөгжилд ч муу нөлөө үзүүлнэ. Ялангуяа хээлийн 2-р үед муу тэжээл өгч, тохигүй хэвтэрт байлгавал төлийн өсөлт удааширна. Ингэснээр жин багатай, сул дорой биетэй торой гаргана.

Хэт туранхай болон тарган мэгжнээс сайн торой төрдөггүй. Иймд түүний тэжээлийг тохируулан тавлаг тухтай орчинд байлгах хэрэгтэй болдог.

Гахайн аж ахуйд хэд хэдэн төрлийн тоноглол байдаг. Үүнд:

  1. Гахай тэжээх байр
  2. Гахай бордох хашлага
  3. Гахай үржүүлгийн байр

Эдгээр байрнууд нь гахайн аж ахуйн үндсэн тоноглол болдог.

Гахайн байр

1. Гахай тэжээх байр. Энэ нь эхээс нь салгасан торойнууд болон өсгөж торниулж байгаа гахайг тэжээнэ. Нэг байранд ижил насны 10 гахайг байрлуулна. Дулаан хэвтэр бүхий энэ байр нь ялгадас зайлуулах дэвсгэртэй тул гахайны эрүүл саруул торних нөхцлийг сайн бүрдүүлсэн.

Дэлгэрэнгүй мэдээллийг дараах холбоосоор орж танилцаарай.

Гахайн байр

2. Гахай бордох хашлага. Энэ нь хээлтэй мэгж, бодон болон нядалгаанд орох гэж байгаа гахайг тэжээж бордоход ашиглана. Гахай бүрт өөрт нь тохирсон тэжээл өгөх, эмчилгээ сувилгаа хийх, тусгай тэжээлээр тэжээхэд тохиромжтой. Захиалагч өөрийн хүсэлтээр хэдэн ч эгнээ байр захиалж болдог.  

Дэлгэрэнгүй мэдээллийг дараах холбоосоор орж танилцаарай.

Гахайн байр

3. Гахай үржүүлгийн байр. Энэ нь шинээр төрсөн торойг эхтэй нь хамт бойжуулахад энэхүү байрыг ашиглана. Торойн эрүүл өсөн бойжих нөхцлийг хангах үүднээс тусгай дулаан инкубатортой бөгөөд болон мэгжний эрүүл мэндийг сайжруулж, тав тухтай байх нөхцлийг нь хангахын тулд тусгай инфра улаан туяаны халаалтын төхөөрөмжтэй. Энэхүү туяны нөлөөгөөр шинээр төрсөн эх мэгж хурдан тамир тэнхээ нөхөж, сүүний гарц нь нэмэгддэг.

Дэлгэрэнгүй мэдээллийг дараах холбоосоор орж танилцаарай.

Энэ төхөөрөмж танд ямар ашигтай вэ?

  1. Мэгжнүүдэд эрүүл орчинг бүрдүүлж, төрсөний дараа хурдан тэнхрүүлэх,
  2. Хорогдолгүй үржүүлгийн асуудлыг шийдэх,
  3. Мэгж болон торойн харилцааг зөв удирдан зохицуулах,
  4. Үржлийн үеийн өвчин эмгэгээс урьдчилан сэргийлэх, эрүүл ахуйн нөхцлийг сайжруулах,
  5. Шинэ төрсөн торойнуудад эрүүл, тав тухтай, аюулгүй орон зайг бүрдүүлэх,
  6. Фермерийн ашиг орлогыг нэмэгдүүлэх, үргүй зардлыг бууруулах,
  7. Торойнуудын хурдан өсөн торних хугацааг богиносгох зэрэг давуу талтай.

Гахайн байр

Гахайн байр

Танд стандарт болон люкс ангилалын хоёр сонголт бий. Үнэ болон чанарын хувьд ялгаа багатай.

Бүтээгдэхүүний нэр Мэгжний хос байр Хэмжээ 2.1м х 3.6м
Хашлагын материал 2мм-ийн үл зэврэх цайрдсан хоолой Араг ясны материал Цутгамал ган
Тулгуур хөлний материал Сайн чанарын цутгамал ширэм

Жич: Дээрхи материалууд нь стандарт болон люкс иж бүрдэл бүр ижил үзүүлэлттэй.

Гахайн байр

Сонголтууд Сонголт №1 Сонголт №2 Сонголт №3 Сонголт №4
Хэмжээ ба материал 2.1м х 3.6м хэмжээтэй / 2мм-ийн үл зэврэх цайрдсан хоолой хашлагатай/ ган цутгамал араг яс болон тулгуур хөлтэй.
Иж бүрдэл 4ш тулгуур багана, 7ш хөндлөвч, 4ш мэгжний байр тусгаарлагч багана, 3 талт зам төмөр, 2ш торойн хашлага, 2ш мэгжний тэжээлийн онгоц, 2ш шинэ мэгжний тэжээлийн сав, 10ш тулгуур хөл, 1ш торойн инкубатор, 2ш шинэ загварын цахилгаан халаагч гэх мэт
Мэгжний тэжээлийн онгоц Ган бүрээстэй онгоц
Дулаалгатай инкубатор Маш бат бөх хуванцараар хийсэн дулаалгатай
Торойн тэжээлийн онгоц Хоёр эгнээ тэжээлийн онгоц = 180 юань Нэгтгэсэн тэжээлийн онгоц = 30 юань
Цахилгаан халаагч Эко халаалтын систем = 240 юань Стандарт халаалтын систем = 150 юань
Тулгуур хөл Люкс сонголт = 150 юань Стандарт сонголт = 100 юань
Дэвсгэр Төмөр шалавч Хуванцар шалавч Төмөр шалавч Хуванцар шалавч
Баталгаа Нэг жил Нэг жил Нэг жил Нэг жил
Үнэ 5000 юань 5500 юань 4600 юань 5100 юань

Энэхүү үнийн саналд иж бүрэн байрны бүх тоноглол багтсан бөгөөд Үйлдвэрээс Эрээн хот хүртэл тээврийн зардлыг үйлдвэрлэгч тал хариуцна.

Гахайн байр

Гахайн байр

Гахайн байр

Гахайн байр

Гахайн байр

Гахайн байр

Гахайн байр

Гахайн байр

Гахайн байр

Гахайн байр

Гахайн байр

Гахайн байр

Гахайн байр

Гахайн байр

Гахайн байр

Гахайн байр

Гахайн байр

Гахайн байр

Гахайн байр

Гахайн байр

Үйлдвэр дээр эдгээр бүтээгдэхүүн бэлэн байгаа тул захиалга өгсөнөөс хойш Эрээн хотод 7 хоногт ирнэ.

Та бүтээгдэхүүнийг Эрээн хотод манай төлөөлөгчийн газраас хүлээн авч болох бөгөөд хүсвэл бид Улаанбаатар хот руу каргогоор илгээж болно.

зөөврийн өсгөгч