Facebook-ийн найз болъё!
Follow товчлуур дээр дарна уу.

 

Бид найз нартаа байнга шинэ соргог бизнес санаа бэлэглэх болно.
Хүндэтгэсэн:
Таст овогт Ц.Энхтайван


Үнэ:Сонголтоор

Хиам шахагч

Энд би Японы технологиор Хятад улсад үйлдвэрлэсэн хиам шахагч төхөөрөмжийг танилцуулж байна. Хүчирхэг гидрийн даралтаар хиамыг ямар ч агааргүй нягт шахах энэхүү төхөөрөмж нь зай талбай бага эзлэх бөгөөд ганцхан хүн хоёр хүний ажлыг хийж болдог автомат төхөөрөмж юм.

Энэхүү машин нь хөдөлгүүрийн аажим даралтаар хиамны махыг жигд шахна. Угсрахад хялбар бөгөөд 1.5 минутанд ажлын бэлэн байдалд орно. Харин олгойг хошуунд углахад 1.5-6 минут шаардлагатай.

16 кг махыг 2-3 минутын дотор олгойд ямар ч хийгүйгээр нягт шахна. Олгойд шахах мах нь татсан буюу нухаш хэлбэртэй болгосон байх хэрэгтэй. Хэт том буюу хөлдүү мах байж болохгүй.

Багтаамж 10 литр 15 литр 16 литр 20 литр 25 литр
Торхны диаметр Ф22см х 28см Ф22см х 41см Ф22см х 44см Ф28см х 41см Ф28см х 50см
Цахилгаан хэрэглээ 110V-220V 110V-220V 110V-220V 110V-220V 110V-220V
Цахилгаан зарцуулалт 0.025 квт/цаг 0.025 квт/цаг 0.06 квт/цаг 0.12 квт/цаг 0.12 квт/цаг
Хүндийн жин 27 кг 29 кг 35 кг 39 кг 44 кг
Гадна хэмжээ 42см х 33см х 65см 42см х 33см х 78см 42см х 32см х 82см 43см х 33см х 81см 42см х 33см х 91см
Баталгаа Нэг жил Нэг жил Нэг жил Нэг жил Нэг жил
Үнэ 2950 юань 2980 юань 3800 юань 4500 юань 4880 юань

Жич: Үйлдвэрээс Эрээн хот хүртэл тээврийн зардлыг худалдан авагч тал хариуцахгүй.

Хиам шахагч

Хиам шахагч

Хиам шахагч

Хиам шахагч

Хиам шахагч

Хиам шахагч

Хиам шахагч

Хиам шахагч

Хиам шахагч

Хиам шахагч

Хиам шахагч

Хиам шахагч

Хиам шахагч

Хиам шахагч

Хиам шахагч

Хиам шахагч

Хиам шахагч

Хиам шахагчыг хэрхэн сонгох вэ?

Хиам шахах процесс бол хиамны үйлдвэрийн хамгийн гол үйлдэл юм. Хиамны шахалтаас хамаарч эцсийн бүтээгдэхүүний чанарт их өөрчлөлт гардаг. Хиам шахагч нь гар ажиллагаатай болон автомат ажиллагаатай гэсэн хоёр хувилбараар үйлдвэрлэгддэг.

Хэрэв та ресторан буюу ахуйн хэрэглээнд хиам үйлдвэрлэх гэж байгаа бол гар машиныг сонгох хэрэгтэй. Харин хиамны үйлдвэр байгуулах гэж байгаа бол автомат хиамны машиныг сонгоно.

Хиам шахах энгийн л ажил шүү дээ. Яагаад?

Хиам шахах нь хүнийн нүдэнд энгийн мэт харагдах боловч, олгой дотор агааргүй нягт шахна гэдэг тийм ч амар ажил биш. Гар машин дээр хоёр хүн зэрэг ажилладаг. Нэг нь хиамны махыг тасралтгүй нягт шахаж өгч байхад нөгөө нь хиамыг жигдхэн татаж, тэгшхэн авах ажлыг хийдэг.

Хиам шахагч

Хиамны гол нэг л агаар орох юм бол дулааны боловсруулалт хийх үед олгой хагарах, хэлбэр алдагдах, хиамны нягтрал алдагддаг. Эндээс үйлдвэрлэлийн брак бий болно. Иймд маш сайн нягт шахах хэрэгтэй.

Намайг хүүхэд байхад цусан хиам, гэдсэн хиам буюу Оюутан хиам гэж их сайхан амттай хиам байдаг байлаа. Гэтэл өнөөдөр Монголчууд маань малын хамгийн их тэжээллэг бүтээгдэхүүн болох цусыг мянга мянган тонноор нь асгаад байх юм. Үүгээр хиам хийгээд хямдхан худалдвал олон айлын оройн хоол болон орлого муутай иргэдийн маань хүүхдүүд эрүүл торниун өсөх байх.

Цусан хиамыг хамгийн их хаягдаад байгаа хонины сүүл, малын цусаар хийдэг. Ингээд бодохоор ундааны сав лааз түүхээс илүү бөөн бөөнөөрөө олддог хаягдлаар амлаг бөгөөд тэжээллэг хүнсний бүтээгдэхүүн хийж болохоор байна.

Хиам шахагч

Үүнийг нэг санаандаа аваарай. Хятад руу экспортлох юм бол урд хөршийнхөн маань жинхэнэ органик цусны амтыг авах байх шүү.

Үүнээс гадна ясгүй каз, дотор махан хиам хийхээс гадна хярамцагны үйлдвэр байгуулж мөнгө босгох боломж байна.

Малын халуун цусыг хөргөж амтлаад, олгойд нь хийж хярамцаг болгоно. Дараа нь хөлдөөгөөд худалдах юм бол бас л нэг органик хүнсний бүтээгдэхүүн шинээр төрнө.

Малын халуун цусыг хөргөх төхөөрөмжийн талаархий мэдээллийг дараах зурган дээр дарж үзнэ үү.

Цус хөргөх төхөөрөмж

Үйлдвэр дээр эдгээр бүтээгдэхүүн бэлэн байгаа тул захиалга өгсөнөөс хойш 5 хоногын дотор Эрээн хотод ирнэ.

Та бүтээгдэхүүнийг Эрээн хотод манай төлөөлөгчийн газраас хүлээн авч болох бөгөөд хүсвэл бид Улаанбаатар хот руу каргогоор илгээж болно.

зөөврийн өсгөгч