Facebook-ийн найз болъё!
Follow товчлуур дээр дарна уу.

 

Бид найз нартаа байнга шинэ соргог бизнес санаа бэлэглэх болно.
Хүндэтгэсэн:
Таст овогт Ц.Энхтайван


Үнэ: Сонголтоор

Хөдөө орон нутагт хамгийн их хэмжээгээр хаягдаж байгаа зүйл бол малын гэдэс дотор билээ. Энэхүү үнэт зүйлс манай өмнөд хөршид бол махнаас илүү үнэд хүрдэг бүтээгдэхүүн юм. Түүнийг хатааж боловсруулах юм бол Хятадад гаргахаас гадна Япон улсад муур нохойны тэжээл болгон худалдах боломж их байдаг.

Тэгвэл энэхүү хаягдал болоод байгаа дотор махыг хэрхэн боловсруулах тухай саналаа танд уламжлая. Малын гэдэс дотор нь хурдан болцтой, шим тэжээл сайтай, өөх тосгүй тул хатааж боловсруулахад нилээд хялбар байдаг. Боловсруулалт хийхдээ:

  1. Дотор махыг угааж цэвэрлээд, махны машинаар жижиглэнэ.
  2. Жижиглэсэн дотор махаа цахилгаан жигнэгч камерт хийж, 5-8 минут жигнэж болгоно.
  3. Жигнэж болгосоны дараа хатаагч камерт хийж 30 минут хатаагаад, тасалгааны температурт 30 минут сэврээхэд эцсийн бүтээгдэхүүн бэлэн болно.

Ангилал Тоног төхөөрөмж Цахилгаан хэрэглээ Хүчин чадал Үнэ Нийт үнэ
1. Жижиг үйлдвэр Мах хэрчигч машин 220V 110 кг/цаг 1200 юань 12270 юань
Мах жигнэгч машин 6 тавиурт 220V 48кг/цаг 2070 юань
Мах хатаагч 12 тавиурт 220V/380V 48кг/цаг 9000 юань
2. Дунд үйлдвэр Мах хэрчигч машин 220V 250 кг/цаг 2600 юань 19980 юань
Мах жигнэгч машин 12 тавиурт 380V 64кг/цаг 2580 юань
Мах хатаагч 16 тавиурт (жижиг) 380V 64кг/цаг 14800 юань
3. Том үйлдвэр Мах хэрчигч машин 220V 250 кг/цаг 2600 юань 26080 юань
Мах жигнэгч машин 24 тавиурт 380V 96кг/цаг 3980 юань
Мах хатаагч 16 тавиурт (том) 380V 96кг/цаг 19500 юань

Эдгээр гурван тоног төхөөрөмжийг үйлдвэрлэгч тал Эрээн хүртэл өөрийн зардлаар хүргэж өгнө.

Малын гэдэс дотор боловсруулах үйлдвэр нь үндсэн 3 тоног төхөөрөмжөөс бүрддэг. Үүнд:

1. Мах хэрчигч машин

Тогооч хүний хамгийн их цаг зарцуулсан хүнд хөдөлмөр бол төрөл бүрийн хүнсний бүтээгдэхүүнийг хэрчих ажилбар байдаг билээ. Энэхүү төхөөрөмж нь ажлын цаг, хүн хүч хэмнээд зогсохгүй, бүтээгдэхүүний үзэмжийг илт дээшлүүлнэ.

Манай Монголчуудын дунд цагаан сарын буузнаас эхлээд өдөр тутмын хоолоо гэртээ бэлтгэж идэх сонирхол их байдаг. Тэгвэл бидний хамгийн өргөн хэрэглээний хүнсний бүтээгдэхүүн болох мах, ногоо, гурилыг хурдан хугацаанд, цэвэрхэн хэрчиж чадах төхөөрөмжийг танд танилцуулъя.

Мах хэрчигч

  • Цахилгаан хэрэглээ: 220V
  • Цахилгаан зарцуулалт: 550W
  • Хүчин чадал: 110кг/цаг
  • Хөдөлгүүрийн эргэлт: 1400 эрг/мин
  • Хэмжээ: 26см х 29см х 35см
  • Хэрчих өргөн: 2.5мм, 5мм, 7мм, 10мм (Сонголтоор)
  • Хүндийн жин: 20 кг
  • Материал: Үл зэврэх сайн чанарын SUS304 маркийн ган
  • Баталгаа: Нэг жил
  • Үйлвэрийн үнэ: 1200 юань (Үйлдвэрээс Эрээн хот хүртэл тээврийн зардал багтсан)

Энэхүү тоног төхөөрөмжийн тухай дэлгэрэнгүй мэдээллийг дараах холбоосоор орж танилцана уу.


2. Мах жигнэгч машин

Бууз мах будаа жигнэгч

Тавцангийн тоо 4 тавцан 6 тавцан 8 тавцан 10 тавцан 12 тавцан 24 тавцан
Хаалганы тоо 1 хаалга 1 хаалга 1 хаалга 1 хаалга 1 хаалга 2 хаалга
Цах. хэрэглээ 220V 220V 380V 380V 380V 380V
Цах. зарцуулалт 6 квт 9 квт 9 квт 12 квт 12 квт 24 квт
Уурын даралт 0,02 Мра 0,02 Мра 0,02 Мра 0,02 Мра 0,02 Мра 0,02 Мра
Хэмжээ (см) 70*58*78 70*58*93 70*58*110 70*58*128 70*58*145 138*58*145
Үйлдвэрийн үнэ 1700 юань 1820 юань 1950 юань 2080 юань 2180 юань 3580 юань

Жич: Үйлдвэрээс Эрээн хот хүртэл тээврийн зардал 200-400 юань. 

Энэхүү тоног төхөөрөмжийн тухай дэлгэрэнгүй мэдээллийг дараах холбоосоор орж танилцана уу.


3. Мах хатаагч

Хүнсий хатаагч

Хатаалга гэдэг бол үйлдвэрийн хүчин чадлыг тодорхойлох хамгийн гол төхөөрөмж юм. Учир нь дээрхи хоёр тоног төхөөрөмж дээр бүтээгдэхүүн боловсруулах цаг хугацаа бага юм. Харин хатаалгын хугацаа 30-60 минут хүртэл хугацаагаар үргэлжлэх тул боломжынхоо хирээр эзэлхүүн ихтэй тоног төхөөрөмжийг сонгох нь зүйтэй.

Загвар Хөдөлгүүр Халаалт Хэмжээ Тавиур Цахилгаан
хэрэглээ
Жин Эзэлхүүн Үнэ
MJJM-16 0.55 квт 13.5 квт 1370мм х 1300мм х 2200мм 16 шр/Ф110 см 380V / 220V 400 кг 3,4 м3 19500 юань
MJJM-16 0,55 квт 12 квт 1190мм х 1180мм x 2170мм 16 шр/ Ф90 см 380V / 220V 300 кг 3,4 м3 14800 юань
MJJM-12 0,55 квт 6.5 квт 930 х 910мм х 1770мм 12 шр/ Ф70 см 380V / 220V 200 кг 1.9 м3 9000 юань
MJJM-09 0,55 квт 4 квт 730мм х 620мм х 1480мм 9 шр/ Ф50 см 380V / 220V 130 кг  0,9 м3 7000 юань

Энэхүү тоног төхөөрөмжийн тухай дэлгэрэнгүй мэдээллийг дараах холбоосоор орж танилцана уу.


Малын гэдэс дотроор хийсэн муур, нохойны хоол нь гадаадад экспортлох чухал бүтээгдэхүүний нэг юм.

Зураг дээр: Муур, нохойны хоол.

Та зураг дээр хийсэн маягаар хэвлэж, савлах сонирхолтой байгаа бол дараах холбоотой тоног төхөөрөмжийн холбоосоор орж танилцаарай.

1. Бөөрөнхий мах хэвлэгч машин

  • Хүчин чадал: 280 ширхэг/мин
  • Цахилгаан хэрэглээ: 220V
  • Цахилгаан зарцуулалт: 1.1квт
  • Машины хэмжээ: 400мм х 700мм х 1200мм
  • Материал: SUS304 маркийн үл зэврэх ган
  • Батлагаа: Нэг жил
  • Машины жин: 75кг
  • Үйлдвэрийн үнэ: 4100 юань

2. Яс бутлагч машин

Загвар ВC180 ВC250 ВC300 ВC400
Цахилгаан хүчдэл 220V 380V 380V 380V
Цахилгаан хэрэглээ (квт/цаг) 2.2 4 5.5 7.5
Бутлагч хайрцгийн хэмжээ (мм) 180×150 200×250 230×300 270×400
Ир (ширхэг) 9 9 9 12
Хутга (ширхэг) 2 2 2 2
Хүчин чадал (кг/цаг) 100~150 130~200 220~300 400~500
Торны нүхний диаметр(мм) 6 8 8 10
Машины хэмжээ(см) 75×55×90 100×60×105 110×70×118 130×90×170
Машины жин (кг) 100 300 450 650
Үнэ (Юань) 10000 юань 14000 юань 16000 юань 19600 юань

Манайд хамгийн их хаягдал болж байгаа яс нь нохойн тэжээлийн үнэт түүхий эд болдог.

Үйлдвэр дээр эдгээр бүтээгдэхүүн бэлэн байгаа тул захиалга өгсөнөөс хойш 7 хоногын дотор Эрээн хотод ирнэ.

Та бүтээгдэхүүнийг Эрээн хотод манай төлөөлөгчийн газраас хүлээн авч болох бөгөөд хүсвэл бид Улаанбаатар хот руу каргогоор илгээж болно.

Үйлчилгээ