Facebook-ийн найз болъё!
Follow товчлуур дээр дарна уу.

 

Бид найз нартаа байнга шинэ соргог бизнес санаа бэлэглэх болно.
Хүндэтгэсэн:
Таст овогт Ц.Энхтайван


Үнэ: Сонголтоор

Монгол оронд маань хамгийн их хаягдал болдог үнэт түүхий эдүүдийн нэг бол яс юм. Бид Монголдоо ясыг дахин боловсруулан экспортонд гаргах, органик бордоо үйлдвэрлэх, тэжээвэр амьтад болон үслэг ангийн аж ахуйн тэжээл үйлдвэрлэж болно.

Ясны гурил

Бага оврын машинууд

Загвар ВC180 ВC250 ВC300 ВC400
Цахилгаан хүчдэл 220V 380V 380V 380V
Цахилгаан хэрэглээ(квт/цаг) 2.2 4 5.5 7.5
Бутлагч хайрцгийн хэмжээ(мм) 180×150 200×250 230×300 270×400
Ир (ширхэг) 9 9 9 12
Хутга (ширхэг) 2 2 2 2
Хүчин чадал (кг/цаг) 100~150 130~200 220~300 400~500
Торны нүхний диаметр(мм) 6 8 8 10
Машины хэмжээ(см) 75×55×90 100×60×105 110×70×118 130×90×170
Машины жин (кг) 100 300 450 650
Үнэ (юань) 9800 юань 12400 юань 14880 юань 18000 юань

Том оврын машинууд

Загвар ВC500 ВC600 ВC800 ВC1000
Цахилгаан хүчдэл 380V 380V 380V 380V
Цахилгаан хэрэглээ(квт/цаг) 11 15 22 45
Бутлагч хайрцгийн хэмжээ(мм) 310×500 340×600 470×800 610×960
Ир (ширхэг) 15 18 12/24 15-30
Хутга (ширхэг) 2 2 4 4
Хүчин чадал (кг/цаг) 400~600 600~800 800~1000 900~1500
Торны нүхний диаметр(мм) 10 10 12 15
Машины хэмжээ(см) 140×100×160 145×125×172 200×140×210 220×158×258
Машины жин (кг) 850 950 2200 3200
Үнэ (юань) 27000 юань 36600 юань 76000 юань 130000 юань

Яс бутлагч машиныг улаан буудай, эмийн ургамал, химийн бодис, уурхайн баяжмал, полистирол, полипрофолин, нилон, хаягдал хуванцар, PVC материал гэх зэрэг хэт хатуу биш төрөл бүрийн бүтээгдэхүүнийг бутлах зориулалтаар ашиглаж болно. Өөрөөр хэлбэр универсаль бутлагч машин гэж ойлгож болно.

Ясны гурил

Бутлагч хутгыг нь сайн чанарын хатаалт сайтай ган төмрөөр хийсэн тул эдэлгээ удаан. Эрчим хүчний хэмнэлттэй, засвар үйлчилгээ хийх болон цэвэрлэхэд хялбар.

★ Гадна үзэмж сайн, өнгө будаг цэвэрхэн.
★ Бункерийн дотор тал нь зэврэхгүй тул эрүүл ахуйн шаардлагыг бүрэн хангасан.
★ Бутлагч хэсэгтээ дуу намсгагч давхар хана хийж өгсөн тул дуу чимээ бага.
★ Хөдөлмөрийн эрүүл ахуй болон эргономикийн шаардлагад бүрэн нийцсэн.
★ Бутлагч дамар руу ажилчины гар орох боломжгүй тахир хийсэн тул аюул осол бага.
★ Тоног төхөөрөмжийн доор бат бөх тэргэнцэрийн дугуй хийж өгсөн тул шилжүүлэн байршуулахад амархан.
★ Хөдөлгүүрт ачаалал нэмэгдэхээс хамгаалах гинжин дамжуулагч бүхий төхөөрөмж суурьлуулсан.

Гэрийн тэжээвэр амьтадын (тахиа, гахай, нохой, муур) тэжээлийн үйлдвэр, үслэг ангийн (үнэг, булга) аж ахуй, бордооны (фосфорын бордоо) үйлдвэрт энэхүү машиныг өргөн хэрэглэнэ. Мөн Хятад улсад ясны гурилаар маш сайн чанарын өнгөлөг будаг үйлдвэрлэхээс гадна ясны шаазан хийдэг гэж би сонссон.

Ясны гурил

Зураг дээр ясны гурилаар хийсэн фосфорын бордоо. Хамгийн эко-органик бордоо бол ясны гурил юм. Ясны гуриланд фосфор (20 хувь) их агуулагдахаас гадна азот, фосфор, поташ зэрэг байгалын гаралтай үнэт элементүүд болон их хэмжээний уураг байдаг.

Ясны гурил

Тэжээллэг чанар нь алдагдсан хөрсөнд ясны гурилын бордоог хэрэглэсэнээр ургацын хэмжээ мэдэгдэхүйц нэмэгддэг байна.

Ясны гурил

Ясны гурилийн кальцийн агууламж 24 хувь тул мал болон гэрийн тэжээвэр амьтадын нэмэлт тэжээл болгон ашиглахад өсөлт хөгжилтөнд сайн нөлөө үзүүлнэ.

Ясны гурил

Зураг дээр: Ясны гурилаар хийсэн нохойны хоол.

Ясны гурил

Зураг дээр: Ясны гурилаар хийсэн кальцийн болон B12 витаминт тэжээлийн бэлдмэлүүд.
Ясны гурилын тэжээлийн бэлдмэл нь хүний биед кальцийн дутагдлыг нөхдөг.

Ясны гурил

Зураг дээр: Ясны гурилан тэжээлийн үйлдвэрийн агуулахад

Үйлдвэр дээр эдгээр бүтээгдэхүүн бэлэн байгаа тул захиалга өгсөнөөс хойш 7 хоногын дотор Эрээн хотод ирнэ.

Та бүтээгдэхүүнийг Эрээн хотод манай төлөөлөгчийн газраас хүлээн авч болох бөгөөд хүсвэл бид Улаанбаатар хот руу каргогоор илгээж болно.

Үйлчилгээ