НАЙЗ БОЛЪЁ!
 

Бид найз нартаа байнга шинэ соргог бизнес санаа бэлэглэх болно.
Хүндэтгэсэн:
Таст овогт Ц.Энхтайван


Үнэ: 4800 юань

Би энэ хөлдөөгчийн сайт дээрээ нийтлэнэ гэж огт бодож явсангүй. Яагаад гэвэл худалдааны зориулалттай хөлдөөгч бол жижиг дунд үйлдвэрлэгчидийн минь өргөн хэрэглээний төхөөрөмж биш учир огт тоогоогүй юм. Гэтэл намайг нэгэн сэтгэлийн зовлон энэ төхөөрөмжийг сайт руугаа оруулахыг шаарддаг юм байна.

Удахгүй цагаан сар болох гээд байгаа ч юм уу? Сүүлийн үед над руу бууз баншны хөлдөөгч асуусан залуус их утасдах боллоо. Ирэх жилийн цагаан сар 2 сарын 26 нд байгаа болохоор тэд нэг л юм бодсон бололтой.

Юм хийж бүтээе гэж бодож байгаа залуу дүү нартаа туслах сэтгэл байвч, бууз банш хөлдөөх зориулалтын хөлдөөгч их үнэтэй байна. Дөнгөж шинээр бизнес эхэлж байгаа залууст маань 10000 - 15000 юаний үнэтэй хөргөгч авах нь эрсдэл ихтэй мэт санагдаад байх юм.

Хямдхан мөртлөө том хөргөгч олон өдөр хайлаа. Манай судалгааны баг бүрэн бүрэлдэхүүнээрээ хайгаад юу ч олсонгүй.

Гэвч энэхүү хямдхан хөргөгчийг бууз банш хөлдөөх зориулалтаар хэрэглэж болно. "Болохгүй юмыг болгох" гэсэн Монгол ухаан төрж, энэ төхөөрөмжийг сайт руугаа оруулах нь зөв гэж бодлоо.

Энэ хөргөгчинд нэг ээлжиндээ хичнээн ширхэг бууз хөлдөөж болох вэ? гэдгийг тооцож үзье.

Дэлгүүрийн хөлдөөгч

Дэлгүүрийн хөлдөөгч

Энэ хөлдөөгчинд нийт 187 ширхэг бууз баншны тавиур багтах бөгөөд нэг тавиур дээр 60 бууз багтана. Тэгвэл энэ хөргөгчинд 11220 ширхэг бууз хөлдөөж болно гэсэн үг.

Дэлгүүрийн хөлдөөгч

Харин бууз банш хөлдөөх зориулалтын босоо хөргөгчийн нэг тавиур дээр 80 бууз багтах бөгөөд нийт 1120 бууз багтана.

ХАРЬЦУУЛАЛТ
Босоо хөргөгч Хэвтээ хөргөгч
Үнэ 9500 юань 4800 юань
Буузны тоо: 1120 шр бууз Буузны тоо: 11220 шр бууз

Үнэ хямд тусч байгаа мөртлөө илүү олон бууз хөлдөөж болохоор байна.

  • Дизайн: Дээрээсээ нээгддэг, хөндлөн хийцтэй
  • Хөлдөөлт: Огцом хурдан
  • Хөлдөөлт хийх хурд: 55 кг/хоног
  • Үйлчилгээ: БНХАУ-ын бүх муж орон нутагт үнэгүй хүргэлт
  • Баталгаат хугацаа: Хоёр жил
  • Цахилгаан зарцуулалт: 2.5 квт/24 цаг
  • Цахилгаан хэрэглээ: 220V
  • Хэмжээ: 286см х 86см х 95см
  • Дотор хэмжээ: 268см х 64см х 70см
  • Температур: -25 хэм хүртэл
  • Цахилгаан зарцуулалт: 0.65квт/цаг
  • Багтаамж: 1787 литр
  • Хүндийн жин: 142 кг
  • Үйлдвэрийн үнэ: 4800 юань

Энэ хөлдөөгч бууз баншны зориулалтын хөлдөөгч биш шүү. Дэлгүүрийн зориулалтын хөлдөөгч. Гэхдээ үүний давуу талыг ашиглааад, бууз банш хөлдөөж болно.

Дэлгүүрийн хөлдөөгч

Энэхүү тавиур нь -140 хэм хүртэл хүйтэнд тэсвэртэй. Хүнсний зориулалтын сайн чанарын РР хуванцараар хийсэн.

Үйлдвэрийн үнэ: 19 юань (нэг бүрийн үнэ), 14 юань (Бөөний үнэ. 20-оос дээш) Баталгаа: 5 жил.

Дэлгүүрийн хөлдөөгч

Дэлгүүрийн хөлдөөгч

Дэлгүүрийн хөлдөөгч

Дэлгүүрийн хөлдөөгч

Дэлгүүрийн хөлдөөгч

Дэлгүүрийн хөлдөөгч

Дэлгүүрийн хөлдөөгч

Дэлгүүрийн хөлдөөгч

Дэлгүүрийн хөлдөөгч

Дэлгүүрийн хөлдөөгч

Үйлдвэр дээр эдгээр бүтээгдэхүүн бэлэн байгаа тул захиалга өгсөнөөс хойш 5 хоногын дотор Эрээн хотод ирнэ.

Та бүтээгдэхүүнийг Эрээн хотод манай төлөөлөгчийн газраас хүлээн авч болох бөгөөд хүсвэл бид Улаанбаатар хот руу каргогоор илгээж болно.

зөөврийн өсгөгч