Facebook-ийн найз болъё!
 

Бид найз нартаа байнга шинэ соргог бизнес санаа бэлэглэх болно.
Хүндэтгэсэн:
Таст овогт Ц.Энхтайван


Үнэ: Сонголтоор

Нэг удаа найз маань надад "Гадаадын эмийн сүлжээнд элсэж, эрүүл амьдрах" тухай зөвлөгөө өглөө. Чухам л тэрхүү ид шидийн мэт эмийн үрлийг уучих юм бол би гэдэг хүн залуужаад, ямар ч өвчин хуучгүй болчих юм шиг л байсан.

Найзынхаа зөвлөсөний дагуу тэр сүлжээнд нь элсэж ороод, эмийг нь авч ууя гэж бодогдсон боловч үнийг нь сонсоод ухаан балрах шахсан юм.

800 доллор төлж гишүүнээр элсээд, хэдхэн хайрцаг эм авч ууна. Тэгээд бүр насан туршдаа тэр эмийг тогтмол худалдан авч хэрэглэх юм гэнэ ээ.

Ер нь сүлжээ гэдэг зүйл надад огт таалагддаггүй бизнес бөгөөд цаг зав гарзадсан "Утгагүй" ажил. Тэгээд ч өөрийгөө "Туршлагын туулай" болгож элдэв эм уух дургүй болохоор шууд л татгалзлаа. Мөн гадаадын хэн нэгэн хүний луйварын бизнесийг дэмжиж байхаар Үндэсний үйлдвэрлэгчидээ дэмжсэн нь дээр гэж бодогдсон юм.

Эх орны минь хөрсөнд нуугдаж байгаа гайхамшигт эрдэс бодисыг шингээсэн уламжлалт Монгол эм танг минь санал болгосон бол би дуртайяа уух байсан байх. Иймд уламжлалт Монгол эм тан, цай, хоол амтлагч үйлдвэрлэж болох тоног төхөөрөмжийг танилцуулж байна.

Үрэл хэвлэгч

  • Марк: YOD-1
  • Цахилгаан хэрэглээ: 220V
  • Цахилгаан зарцуулалт: 250 ватт/цаг
  • Үрлийн стандарт диаметр: 6 мм
  • Нэмэлт боломж: 4-8мм хүртэл том жижиг үрэл хэвлэж болно.
  • Хүчин чадал: 5-10 кг/цаг
  • Хүндийн жин: 40 кг
  • Хэмжээ: 60*22*40см
  • Баталгаа: Нэг жил
  • Зориулалт: Үрлэн эм, хоол амтлагч, ааруул, чихэр үйлдвэрлэнэ.
  • Материал: Хүнс болон Эмийн үйлдвэрийн стандартын дагуу SUS304 маркийн үл зэврэх гангаар үйлдвэрлэсэн
  • Үйлдвэрийн үнэ: 8250 юань (Экспортын урамшуулалт хямдарсан үнэ 7800 юань)
  • Тээвэрлэлт: Үйлдвэрээс Эрээн хот хүртэл тээврийн зардлыг үйлдвэрлэгч тал хариуцна.

Үрэл хэвлэгч

Үрэл хэвлэгч

Үрэл хэвлэгч

Үрэл хэвлэгч

1. Хатаагч машин

Үрэл хэвлэгч

Загвар Хөдөлгүүр Халаалт Хэмжээ Тавиур Цахилгаан
хэрэглээ
Жин Эзэлхүүн Үнэ
MJJM-16 0,55 квт 13.5 квт 1370мм х 1300мм х 2200мм  16 шр/ Ф110 см 380V / 220V 400 кг 3.9 м3 19500 юань
MJJM-16 0,55 квт 12 квт 1190мм х 1180мм x 2170мм 16 шр/ Ф90 см 380V / 220V 300 кг 3.4 м3 14800 юань
MJJM-12 0,55 квт 6.5 квт 930 х 910мм х 1770мм 12 шр/ Ф70 см 380V / 220V 200 кг 1.9 м3 9000 юань
MJJM-09 0,55 квт 4 квт 730мм х 620мм х 1480мм 9 шр/ Ф50 см 380V / 220V 130 кг  0.9 м3 7000 юань

2. Нунтаглагч машин

Үрэл хэвлэгч

Марк 1500 2200 3000 3000S
Зориулалт Ахуйн Үйлдвэрлэл Үйлдвэрлэл Үйлдвэрлэл
Цахилгаан хэрэглээ 220V, 50Hz 220V/380V, 50Hz 220V/380V, 50Hz 220V/380V, 50Hz
Хөдөлгүүрийн чадал 1,5 квт 2,2 квт 3 квт 3 квт
Эргэлтийн хурд 1420 эрг/мин 1420 эрг/мин 1400 эрг/мин 1400 эрг/мин
Хүчин чадал 15 кг/цаг 35 кг/цаг 60 кг/цаг 70 кг/цаг
Хэмжээ 470*260*340мм 550*260*430мм 600*300*460мм 620*320*460мм
Жин 38 кг 40 кг 45 кг 65 кг

Үйлдвэрийн үнэ

3300 юань

4450 юань

4700 юань

6250 юань

3. Үрэл тоолж савлагч машин

Үрэл хэвлэгч

  • Тоологч тавцангийн диаметр: 400мм
  • Тоологч тавцангийн нүх: 100 хүртэл
  • Бүтээмж: 8-15 лонх, уут/мин
  • Цахилгаан зарцуулалт: 0,55квт/цаг
  • Цахилгаан тэжээл: 220V 
  • Үйлдвэрийн үнэ: 6200 юань
  • Эрээн хот хүртэл тээврийн зардал 500 юань

Үрэл хэвлэгч

Зураг дээр: Хатаасан махаар хийсэн үрлэн хоол амтлагч. (Борцыг амталж үрэл болгон хоол амтлагч шөл хийсэн.)

Үрэл хэвлэгч

Зураг дээр: Хятад эмийн үрэл. (Жор найрлагын дагуу эмийн ургамалыг хатааж, үрлэн эм хийсэн)

Үрэл хэвлэгч

Зураг дээр: Төвд эмийн үрэл. (Жор найрлагын дагуу эмийн ургамалыг хатааж, үрлэн эм хийсэн)

Зураг дээр: Үрлэн ааруул. (Жор найрлагын дагуу аарц болон бусад тэжээллэг бодисыг хольж найруулан үрлэн ааруул хийсэн)

Үйлдвэр дээр эдгээр бүтээгдэхүүн бэлэн байгаа тул захиалга өгсөнөөс хойш 7 хоногын дотор Эрээн хотод ирнэ.

Та бүтээгдэхүүнийг Эрээн хотод манай төлөөлөгчийн газраас хүлээн авч болох бөгөөд хүсвэл бид Улаанбаатар хот руу каргогоор илгээж болно.

Үйлчилгээ