Facebook-ийн найз болъё!
Follow товчлуур дээр дарна уу.

 

Бид найз нартаа байнга шинэ соргог бизнес санаа бэлэглэх болно.
Хүндэтгэсэн:
Таст овогт Ц.Энхтайван


Үнэ: 353600 юань

Эхний алхам. Хялбар уусдаг капсул

Желатин, глицерин, ус зэргийг зохистой хэмжээгээр хольж хутган халаах бөгөөд халаах явцад олон хийн бөмбөлөгүүд үүснэ. Яг энэ үед нь вакум насосаар шахаж наалдамхай, шингэн чанартай желатиныг гаргаж авна. Желатиныг шахаж хийгүй болгосноор желатины барьцалдах чанар сайжирна. Хийгүй болгож шахах хугацаа нь урт байж болохгүй. Ойролцоогоор 30-40 минут байхад болно.

Хоёр дахь алхам. Орц дүүргэх

Зөөлөн капсул дотор түүхий эдийг шахаж дүүргээд бүрнэ. Ингэхдээ заасан хэмжээгээр дүүргэлт хийх бөгөөд дүүргэлт хийх түүхий эд нь ихэвчлэн тосон суурьтай шингэн байдаг. Шаардлагатай тохиолдолд зарим түүхий эдийг дүүргэлт хийхдээ халааж болно.

Гурав дахь алхам. Капсул шахах

Дулаан тусгаарладаг гуурсан хоолойгоор дамжуулан капсулыг түүхий эдээр дүүргэж, хийн даралтаар шахан хэвлэх бөгөөд хэвлэгдэн бэлэн болсон капсулыг туузан дамжуулагчаар дамжуулан хатаах хэсэгрүү оруулна.

Дөрөв дэх алхам. Зөөлөн капсулыг хатаах

Зөөлөн капсултай эм болон түүхий эд нь нэг цагийн дотор биежин хатуурч бүрхүүл нь хэлбэрээ олно. Энэ үед нь капсулыг хатаах тосгуур дээр жигд тараан тавьж хатаана. Хатаах хэсэг нь чийг шингээгчээр тоноглогдсон байх шаардлагатай.
Дээрх дамжлагуудыг дамжсанаар ерөнхийдөө капсулан бүтээгдэхүүн маань савлахад бэлэн болно.

Зөөврийн уньверсаль бункер:

Энэхүү бункер бол зөөлөн капсул хийх шат дамжлагын хамгийн чухал хүчин зүйлийн нэг юм. Тус төхөөрөмжөөр капсулан бүрхүүлийг хийдэг. Бункер нь гурван давхарга бүхий бүтэцтэй. Дунд давхарга нь усан халаагууртай. Гадна давхарга нь дулаан тусгаарлах хадгалах үүрэгтэй. Ёроол хэсэгт халаагч гуурс байхгүй. Зөвхөн дунд талын давхаргын усан халаагуураар халаана. Оройн хэсэгт нь хурдасгуур суурьлуулсан. Энэ нь бункер доторх зуурагчтай холбогдоно. Зуурагчаар бункер доторх түүхий эдийг жигд зуурна. Зуурах явцад их хэмжээний хийт бөмбөлөгүүд үүсдэг. Тиймээс оройд суурилуулсан вакум гуурс болон вакум насосоор хийг шахаж гадагшлуулна. Ингэснээр капсулан бүрхүүл хийх шингэн зуурмаг илүү чанартай болно.

Үндсэн техник үзүүлэлт:

Цахилгаан хүчдэл: 220 вольт, 50герц, 0.55 кватт
Зуурагчийн эргэлтийн хурд: 31 эргэлт/минут
Температур: Дотор талдаа 990C
Цэвэр жин: 168 кг

Орцын бункер: Энэхүү бункерт капсуланд дүүргэлт хийх түүхий эд бодисыг хийнэ. Хэрэв дүүргэлт хийх түүхий эдийг халаах шаардлагатай бол нэмэлтээр суурилуулах боломжтой.

Зөөлөн капсул хэвлэх төхөөрөмж

Энэхүү төхөөрөмж нь бункераас шахсан желантиныг хэв рүү оруулж капсулан бүрхүүлийг үүсгэх бөгөөд халааснаар капсулан бүрхүүл нь биежиж хэлбэрээ олно. Энэ үед нь түүхий эдийг капсулд дүүргэн даралтаар шахаж хэвлэнэ. Ингэснээр зөөлөн капсул маань бэлэн болно.

Үндсэн техник үзүүлэлт:

Дүүргэлтийн нарийвчлал: +-1.5%
Гол тэнхлэгийн нарийвчлал: <0.02мм
Хэвний хэмжээ: ¢80 x 100мм
Удирдлага: PLC Мэдрэгч дэлгэцтэй
Эргэлтийн хурд: 0-5 эрг/мин
Цахилгаан зарцуулалт: 3 квт
Цахилгаан хэрэглээ: 3 фазын 5 утастай 380 вольт,50 герц
Гадна хэмжээс: 1450 x 650 x 1900мм
Цэвэр жин: 650кг
Хүчин чадал: OV 500мг хэмжээтэйгээр цагт 10,000-22,000 ширхэг капсул үйлдвэрлэнэ.

Капсул хатаагч

Капсул хатаагчийн торон торхыг 316 зэвэрдэггүй ган материалаар GMP шаардлагад нийцүүлэн үйлдвэрлэсэн бөгөөд гадаргуу нь капсулыг гэмтээхгүй.
Дотор талыг тусгай зохион байгуулалтаар тэгш бус бүтэцтэй шийдэж өгсөн. Ингэснээр эргэлдэх явцдаа капсулыг жигд тараах тул уламжлалт спираль бүтцээс илүү үр дүнтэй буюу бөөгнөрч наалдах зэрэг асуудлыг бүрэн шийдвэрлэж чадсан юм. Мөн өнцгийг нарийвчлалтайгаар тооцоолж хийсэн тул бусад төхөөрөмжтэй харьцуулахад хатаах үр дүн нь илүү байна.
Капсулыг гадагшлуулах хэсгийг гадна болон дотор талыг налуу байдалтай нуман хэлбэртэй хийсэн бөгөөд энэ нь бэлэн болсон капсулуудыг саадгүйгээр гадагшлуулна.

Эргэлдэгч торхны арааг Америкийн FDA гэрчилгээтэй өндөр молекулт материалаар хийсэн болно. Ийм материалын үрэлтийн коэффициент бага эдэлгээ удаан байдаг. Бусад: Унтраалга, холбогч гэх мэт цахилгаан хэрэгслүүдэд Францын Schneider, удирдлага хяналтын системд Siemens брэндийн PLC хяналтын системыг тус тус ашигласан болно.

Үндсэн техник үзүүлэлт:

Диаметр: 580 мм
Урт: 600 мм
Сэнсний цахилгаан зарцуулалт: 0.32 кв
Хөдөлгүүрийн: 0.4 кв
Хатаагчийн тоо: 2 ш
Сэнсний үлээх хэмжээ: 2800 м3/цаг
Капсулын даац: 28 кг
Цахилгаан үүсгүүр: Гурван фазын таван утастай, 380 вольт, 50 герц

Хэвлэгдэн гарч ирсэн капсулыг туузан дамжуулагчаар дамжуулан хатаагч руу оруулах бөгөөд ингэснээр капсул биежин хэлбэрээ олно.

Нэр Үзүүлэлт Материал Тоо ширхэг Хэмжих Нэгж үнэ Үнэ
Универсаль бункер GST—120 литр SUS316 1 ш 28875 юань 28875 юань
Вакум гуурсан хоолой   SUS304 1 ком 1050 юань 1050 юань
Вакум насос 2BV-2061   1 ш 5775 юань 5775 юань
Хий, ус тусгаарлагч φ300x600 SUS304 1 ш 1050 юань 1050 юань
Зуурагчтай зөөврийн бункер 100 литр SUS316 1 ш 18900 юань 18900 юань
Шингэнийг дамжуулах насос R26 SUS304 1 ш    
Зөөлөн капсул хэвлэгч төхөөрөмж S403-II   1 ш 231000 юань 231000 юань
Хөргөлтийн кондишн 1HP   1 ш 9975 юань 9975 юань
Капсулын туузан дамжуулагч     1 ш 3675 юань 3675 юань
Капсулын хэв(Сонголттой) φ80x100 Хөнгөн цагаан 1 ком 6825 юань 6825 юань
Танилцуулга     1 ш 0 0
Хатаагч TD-1 SUS304 2 ш 21000 юань 42000 юань
Хатаагч дэлгэц   PE 50 ш 68.25 юань 3412.5 юань
Тэргэнцэр   Зэвэрдэггүй ган 2 ш 525 юань 1050 юань
Үнэ Бүгд (юань): 353587.5

Капсулын хэвийг сольсноор төрөл бүрийн хэлбэр хэмжээтэй капсулыг хийх бүрэн боломжтой. Одоогийн байдлаар загасан, дугуй, чидун жимс шиг хэлбэртэйг ихэвчлэн ашиглаж байна. Үүнээс гадна алиман, хулуун, усны дусал шиг гээд олон хэлбэр бий.

Чацарганы капсулыг стандартын дагуу 0,5мл жинтэйгээр хийх бөгөөд гадна желатинтайгаа 0,615 мл байдаг. Амьтаны буюу ургамалын гаралтай желатин хэрэглэх тул Монгол оронд үүнийг үйлдвэрлэх бүрэн боломжтой юм.

Үйлдвэр дээр Монгол орны Увс аймгийн 100 литр чацарганы тос аваачиж туршиж үзлээ. Хагас өдрийн дотор бидний аваачсан дээж чацарганы капсул болон үйлдвэрлэгдэж дууссан юм.

Үйлдвэрлэлийн процессийн хамгийн удаан үргэлжлэх хэсэг бол капсул хатаалт юм. Хатаагч машинд 4 цаг болсоны дараа капсулын гадна желатины наалдамхай эд нь сэвэрч дуусч байлаа. Гэвч энэ нь бүрэн хатсан гэсэн үг биш.

Хатаагч машинаас гаргасан чацарганы капсулыг тусгай тавиур дээр дэлгэн тавьж 48 цаг хатаана.

Бид48 цагийн дараа бэлэн болсон капсулынхаа дээжийг хүлээн авлаа. Ойролцоогоор 180 мянга гаруй ширхэг капсул хүлээн авсан. Бид нэг ширхэг капсулаа Хятадын зах зээл дээр амжилттай борлуулж чадсан бөгөөд хэрхэн ашиг олсон тухайгаа бизнесийн нууц болгон хадгалав. Ямар ч байсан Монгол чацаргана Хөх хотын үзэсгэлэн худалдаан дээр олны анхаарлыг сайн татаж чадсан гэдгийг энд тэмдэглэе.