НАЙЗ БОЛЪЁ!
 

Бид найз нартаа байнга шинэ соргог бизнес санаа бэлэглэх болно.
Хүндэтгэсэн:
Таст овогт Ц.Энхтайван


Үнэ: 5645 доллор

Лист төмөр нугалагч машины хэрэглээ шинж чанар

Энэхүү төхөөрөмж нь лист төмрийг нугалахдаа мэргэжлийнх гэж хэлж болно. Лист төмрийг нэг удаагаар л нугалаад гаргаад ирнэ. Лист төмрийг олон нугалах эсвэл өөр ямар нэгэн хэлбэр дүрсэд оруулах, төвөгтэй дүрсийг бий болгох шаардлагатай бол дээд болон доод хэвийг солиход хангалттай. Үр бүтээмж өндөр тул энэхүү төхөөрөмжийг нисэх онгоц, усан онгоц, автомашин, машин механизм, тоног төхөөрөмж, чингэлэг, тоолуур, цахилгаан хэрэгсэл, электроникийн үйлдвэрүүдэд өргөнөөр ашигладаг. Тус төхөөрөмжид шингэн даралтат систем ашигласан тул ажиллуулахад хялбар. Шингэн даралтат дамжуулагч ашигласнаар ажиллахад тогтвортой, дуу чимээ бага болдог. Мөн даац хэтрэхээс сэргийлэн шингэн даралтат системд нь аюулгүйн хавхлаг, илүү өндөр нарийвчлалтай болгохын тулд тосны цилиндрт хаалтыг тус тус нэмэлтээр суурилуулсан.

Техник үзүүлэлт

Үзүүлэлт Үзүүлэлт Хэмжих нэгж
1 Номинал хүч 400 Кн
2 Ажлын тавцангийн урт 2200 2500 мм
3 Багана хоорондын зай 1750 2000 мм
4 Ховилын гүн 250 мм
5 Гулгагч контактны зай 100 мм
6 Ажлын тавцан болон гулгагч контактны хоорондын хамгийн их өндөр 330 мм
7 Ажлын тавцан болон гулгагч контактны хоорондын зайг тохируулагч 5 мм
8 Ажлын тавцангийн өндөр (Газраас дээш) 800 мм
9 Гулгагч контактны хурд Дүүрэн байх үеийн 7 мм/сек
Хоосон байх үеийн 50 мм/сек
Буцах үеийн 40 мм/сек
10 Тэнхлэгийн поршены насос Марк 10МСҮ14-1В  
Номинал урсацын хэмжээ 10 1/мин
Номинал даралт 31.5 Мпа
Нормал хурд 1500 радиус/мин
11 Насосны хөдөлгүүр Марк Y132S-4B35  
Цахилгаан зарцуулалт 5.5 Кв
Эргэлтийн хурд 1440 радиус/мин
12 Гадна хэмжээс Урт 2200 - 2500 мм
Өргөн 1150 - 1200 мм
Өндөр 2000 мм
13 Хүндийн жин   кг

Бүтэц тогтолцоо

Тус төхөөрөмж нь шингэн даралтат систем, слайдер, араа, тахир гол, урд болон хойд тавиур, хэв, цахилгааны самбар, тосны цилиндр, даралтын тоолуур, унтраалга гэх мэт хэсгүүдээс бүтнэ.
Гол машиныг ган материалаар гагнаж хийсэн. Бат бөх чанар өндөр бөгөөд хүндийн жин хөнгөн.
Гулсах холхивч буюу слайдерын хоёр талд зам мөр болон араатай. Арааг тохируулж болно.
Лист төмрийн тавиур
Урд болон хойд талдаа лист төмрийг оруулж гаргахад зориулсан тавиур бий. Лист төмрийнхөө өргөний хэмжээнд тааруулан тохируулах боломжтой. Үүнийг ажлын тавцангийн баруун талд байгаа урагш болон хойшоо гэсэн товчлуураар тохируулна.
Дээд талын хэв нь хэд хэдэн хэсгүүдээс бүтэх бол доод талын хэв нь нэгэн цогц чанартай.

Анхаарах зүйл

Тоног төхөөрөмжийг ажиллуулахаас өмнө заавал ашиглах заавар болон танилцуулгатай танилцсан байна.
Мэргэжлийн хүнээр тоног төхөөрөмжийг ажиллуулах.
Цахилгаан үүсгүүрт зөв холбож газардуулга хийх.
Аюулгүй байдлын үүднээс дээд болон доод хэвний хооронд ямар нэгэн багаж эд зүйлс тавихгүй байх.
Шингэн даралтат системний даралтын хүчийг тоног төхөөрөмжийн хүчин чадалд тааруулан тохируулж байх.
Жишээ нь: 63 тонны лист төмөр нугалагчийн даац 21.5Мпа хэтрэхгүй байна.
Тоног төхөөрөмжийг байнга арчилж цэвэрлэж байх.
Ажилуулахаас өмнө болон ажиллуулсны дараа тосыг тогтмол шалгаж байх.
Хэрвээ тос дуусч байвал дүүргэж, бохирдсон бол сольж байх хэрэгтэй. Ингэснээр төхөөрөмжийн эдэлгээнд сайнаар нөлөөлөх юм.
Шингэн даралтат системний тосыг шүүж хэрэглэж байх
Тосны хэмжээг заасан хэмжээнд хүргэх.


Худалдааны нөхцөл

1. Тээврийн зардал: Үйлдвэрээс Эрээн хүртэлх 3000 юань
2. Төлбөр: 30 хувийн урьдчилгаа төлмөгц, захиалга баталгаажин үйлдвэрлэлд орно. Үйлдвэрээс тоног төхөөрөмж ачигдах үед үлдсэн 70 хувийг төлнө.
3. Үйлдвэрийн ачааллаас шалтгаалж, нийлүүлэх хугацаа 10 - 20 хоног байна.
4. Савалгаа модон хайрцаганд хийх ба үнэлгээг жич тооцно.
5. Борлуулалтын дараах үйлчилгээ. Үйлдвэрийн инженер Монгол улсад очиж угсралт болон сургалт явуулна. Захиалагч тал замын зардал болон виз, буудал хоолны төлбөрийг хариуцна. Инженерийн цалин 50 доллор/өдөр.
6. Үйлдвэрийн чанарын баталгаа нэг жил.

Хэрхэн худалдаж авах вэ?

1. Үйлдвэрлэгч тус сайтад бараа бүтээгдэхүүний мэдээллээ төлбөртэйгээр тавьж, манай гэрээт нийлүүлэгч болсон тул бид танаас зуучлалын хөлсгүйгээр үйлчилгээ үзүүлнэ.
2. Та манай сайтын хаягаар бидэнд шууд хандан үйлдвэр дээр нь өөрийн биеэр зочилон очиж үйлдвэрлэлийн үйл ажиллагаатай танилцах, тоног төхөөрөмжийн судалгаа шилэн сонголт хийх, орон нутгийн болон дотоодын стандартын дагуу өөрчлөлт хийлгэх, хэсэгчлэн худалдан авалт хийх, хүчин чадлыг нэмэгдүүлэх зэрэг шаардлагын дагуу захиалж болно.
3. Бид танд замчлах, хэлмэрчлэх, гэрээ байгуулах ажилд тань хөндлөнгийн хяналт тогтоон баталгаажуулах, эрсдэлээс хамгаалах, тээвэрлэлт хийх зэрэг худалдааны ажилд тань туслалцаа үзүүлнэ.