Facebook-ийн найз болъё!
Follow товчлуур дээр дарна уу.

 

Бид найз нартаа байнга шинэ соргог бизнес санаа бэлэглэх болно.
Хүндэтгэсэн:
Таст овогт Ц.Энхтайван


Үнэ: 9000 юань

Загвар Хөдөлгүүр Халаалт Хэмжээ Тавиур Цахилгаан
хэрэглээ
Жин Эзэлхүүн Үнэ
MJJM-16 0,55 квт 13.5 квт 1370мм х 1300мм х 2200мм  16 шр/ Ф110 см 380V / 220V 400 кг 3.9 м3 19500 юань
MJJM-16 0,55 квт 12 квт 1190мм х 1180мм x 2170мм 16 шр/ Ф90 см 380V / 220V 300 кг 3.4 м3 14800 юань
MJJM-12 0,55 квт 6.5 квт 930 х 910мм х 1770мм 12 шр/ Ф70 см 380V / 220V 200 кг 1.9 м3 9000 юань
MJJM-09 0,55 квт 4 квт 730мм х 620мм х 1480мм 9 шр/ Ф50 см 380V / 220V 130 кг  0.9 м3 7000 юань

Хүмүүс энэ тоног төхөөрөмжийн хүчин чадлыг надаас их асууж байна. Үнэндээ хатаагч машины хүчин чадлыг тавиурын хэмжээ болон диаметрээр тодорхойлдог. Хатааж байгаа бүтээгдэхүүн өдөрт хичнээн кг хатааж болох эсэхийг дараах шалтгаанууд тодорхойлно. 

  1. Түүхий эдийн чийглэгийн хэмжээ, хатаалт хийсний дараах чийглэгийн хэмжээ хоёрын зөрүү
  2. Түүхий эдийн том жижиг ширхэгийн хэмжээ гэх мэт.
  3. Хатаалт хийх цаг хугацаа, температур зэрэг нь бүтээгдэхүүн бүр дээр өөр өөр байдаг.

Тухайлбал: Ааруулын хатаалт хийхэд хир зэрэг сайн шүүлт хийсэн цагаа вэ? гэдгээс шалтгаалдаг бол махны хувьд нядалгааны дараах сэврээлт болон том жижиг хэрчилтээс их хамаарна. Иймд үйлдвэрлэлийн горим болон тоног төхөөрөмжийн хүчин чадлыг үйлдвэрийн бүтээгдэхүүнээс ихээхэн хамааралтай гэдгийг ойлгоорой.

Эндээс өдөрт хатаах бүтээгдэхүүний тоо хэмжээ тооцоологдох учир энэ тухай мэдээллийг бид өгөх боломжгүй юм.

Аагшуулж хатаагч төхөөрөмжөөр бүх төрлийн цай, эмийн ургамал, цэцэг, жимс, үр, лаврын навч, таана, хүмүүл, татсан мах, аарц, мөөг, ногоон сонгино, байцаа, саримс, хүн орхоодой зэрэг хүнсний болон эмийн түүхий эдийг хатааж болно. Иймд ийм хатаагч төхөөрөмж худалдан аваад маш олон төрлийн хүнсний болон эмийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжтой юм.

Хатаагч машин нь, том, дунд жижиг гэсэн 3 хэмжээтэй үйлдвэрлэгдэнэ. 46-70 см-ийн диаметр бүхий 9-24 ширхэг тавиуруудтай. Доороо дугуйт тэргэнцэртэй тул шилжүүлэн байршуулахад төвөггүй.

Дотор талын ханыг цагаан гөлмөн төмөр болон никель өнгөлгөөтэй төмрөөр өнгөлнө. Зөвхөн ургамал хатаах зориулалтаар ашиглах бол цагаан гөлмөн төмрөөр доторлогоо хийлгэж болно. Харин төрөл бүрийн аарц хатаах зориулалтаар ашиглая гэвэл никель өнгөлгөөтэй доторлогоо хийлгэх нь зүйтэй.

Энэхүү машин нь аливаа хүнсний бүтээгдэхүүний өнгө, чанар, үнэр, амтыг алдагдуулахгүйгээр хатаалтыг олон янзын хувилбараар гүйцэтгэнэ.

Хэрэглэгчидээс тавьсан шаардлагын дагуу уламжлалт хатаагч машины бүтцийг боловсронгуй болгож, эргэлдэгч бул суулгаж өгсөнөөр хатаалтын процесс улам жигд явагдах болсон байна.

Тавиурыг төмөр болон хулсан хүрээтэйгээр үйлдвэрлэнэ. Чийг багатай хөнгөн чанарын зүйл хатаах гэж байгаа бол хямд үнэтэй төмөр тавиурыг хэрэглэнэ. Харин жин ихтэй, эрүүл ахуйн шаардлага өндөр бүтээгдэхүүнийг хатаах гэж бол хулсан хүрээтэй тавиур нь сайн.

Хоёр тавиурыг барьж үзэхэд төмөр тавиур нь уян гулзганасан маягтай байхад хулсан тавиур бат бөх бөгөөд чанартай байлаа.

Зураг дээр: Хуучин болон шинэ загварын хатаагч камерын ялгааг харуулсан байна.

Судлаачидын дүгнэлтээр эргэлдэх хөдөлгөөн бүхий хатаагч камер нь түүхий эдийг 100 хувь жигд хатааж байхад, хуучин загварын хатаагч нь хаалган талдаа бага хатаалт өгч, гүн рүүгээ хэт их хатаалт явуулж байв. Мөн шинэ загварын машин дээр хатаасан бүтээгдэхүүний аагшилт 20 хувь нэмэгдэж байсан байна. Өөрөөр хэлбэл төгс хатаалт явагдсанаар амт сайн болно гэж ойлгож болно.

Үүнээс гадна эргэлдэх хөдөлгөөн бүхий хулсан хүрээтэй тавиур дээр байгаа ургамалуудад үйлчлэх агаарын эргэлт, сэлгэлт нь сайжирсанаар камерийн дотор талд ус чийг хуралдаж, хөлрөх явдал үгүй болно.

Камерийн их биеийг мяндсан дулаалгын материалаар битүүлэн дулаалсан тул дулааны алдагдал багасгаж, цахилгаан эрчим хүчний хэмнэлт 40 хувь болсон.

Удирдлагын самбарт байгаа тохируулагчаар камерийн доторхи дулаан температур болон хугацааг нарийн тохируулан өөрчилж болно.

Хатааж байгаа түүхий эд нь харилцан адилгүй чийглэг агуулах бөгөөд хэлбэр, хэмжээгээрээ харилцан адилгүй байдаг тул хатаалтын горим өөр өөр байдаг. Иймд удирдлагын самбарт байгаа тохируулагчаар камерийн доторхи дулаан температур болон хугацааг тохируулан, тухайн ургамалыг хатаах технологийн тогтоосон горимыг чанд баримтлах хэрэгтэй.

Аливаа ургамал бүс нутгийн агаарын чийгшил, хөрсний үржил шимээсээ хамаарч, түүнд агуулагдах эрдэс бодисын найрлагаараа харилцан адилгүй байдаг. Иймд хэрэглэгч хатааж байгаа бүтээгдэхүүнийхээ хатаах горимыг олон удаагийн туршилтаар тогтоож, хүссэн хэмжээндээ хүртэл хатаалтыг явуулна.

Үүний тулд камерийн дотор талд агаарын температурыг янз бүрийн хугацаанд өөр өөр темпертурт хатааж үзэх маягаар технологийн горимоо тогтооно. Туршлагаас үзэхэд байгалын ургамалыг 100 хэмээс илүүгүй температурт хатаана.

Хатаагч төхөөрөмж дээр олон төрлийн ургамал нэгэн зэрэг хатааж болохгүй. Учир нь нэг ургамалын үнэр, амт нөгөө ургамалдаа шингэж, эвгүй амт үнэр үүсэх нөхцлийг бүрдүүлдэг.

Машин дээр өөр төрлийн түүхий эд хатаахдаа сайтар цэвэрлэж ариутгаад, үнэрийг нь гаргасан байх хэрэгтэй.

Машиныг ажилд бэлтгэх

Цахилгаан холболтыг мэрэгжлийн цахилгаанчин хүнээр хийлгэвэл сайн.

Хатаалтын явц нь байнгын чийглэг орчин бүрдүүлдэг тул машины цахилгаан холболтын газардуулгыг найдвартай хийж өгнө. Цахилгаан холболтын утаснуудын шалбарсан хэсгийг цахилгааны лентээр сайтар битүүмжилж өгнө. Цахилгааны даац сайтай кабель утсаар холболтыг хийх бөгөөд улаан өнгийн утас нь гал, шар өнгийн утас нь газардуулга, хар өнгийн утас нь 0-ийн холболт юм.

Хатаалгын камерт бохирдсон буюу мөөгөнцөртсөн ургамал хатааж болохгүй. Эрүүл ахуйн шаардлагыг бүрэн сахих хэрэгтэй.

Тэсэрч дэлбэрэх бодис болон ус чийг ихтэй газар байрлуулж болохгүй. Тухайлбал: Бинзин, спирт, шатдаг хий, дарь, усны сав гэх мэт

Машиныг ажиллуулах зарчим

Машиныг ажиллуулах

  1. Цахилгаан холболтыг зааврын дагуу хийнэ.
  2. Хугацаа болон температурыг тохируулна.
  3. Асаах товчлуурыг залгана.
  4. Машин хатаалтын процесс дуусмагц, автоматаар дохиолол өгнө.
  5. Машины дохиолол өгмөгц, унтраах товчлуурыг дарна.

Температурын хязгаарлалт

Хэрэв та машиныг 100 хэмийн халуун температур дээр ажиллуулах бол халаалтын хязгаарыг 10 хэмээр тооцож, 110 хэм гэж тохируулна.

Аарцыг анхилуун үнэртэй, ааг сайтай болгоход энэхүү төхөөрөмжийн үүрэг маш их. Зөв хатаасан аарцнаас хаягдал бага гарах төдийгүй, чанар түвшин нэмэгддэг. Нутгийн иргэдийн ярьж байгаагаар "Зориулалтын төхөөрөмжөөр хатааснаар уламжлалт хатаалгаас илүү их цаг хугацаа хожиж, нэг жин бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн өөрийн өртөг их хэмжээгээр буурч байна. Түүнийг дагаад ашиг орлого ч нэмэгдэх боллоо" гэж байв.

Зураг дээр: Дунд оврын аагшуулж хатаагч машин. Үйлдвэрийн агуулахад байнга бэлэн байдаг болохоор захиалга хүлээн авангуут л шууд Эрээн хот руу илгээж болно. 

Намайг үйлдвэр дээр очиход Төвдийн уламжлалт эмийн үйлдвэрийн захиалгатай дээрхи 6 машиныг илгээхээр чанарын шалгалт хийж байлаа.

Төвдийн эмийн үйлдвэр нэг зэрэг 6 машин авч байгаа учрыг нь асуувал "Нэг машин дээр зөвхөн нэг төрлийн ургамал хатаана. Ингэсэнээр хатаалтын технологийн горим зөрчигдөхгүй бөгөөд элдэв урвал явагдах, хүчил үүсэх процесс зэрэг маш олон сөрөг үр дагавар гарахгүй" гэж тайлбар өгсөн.

Аарцыг амархан. Харин түүнийг зөв хатаана гэдэг л хамгийн чухал ажил. Зөв хатаасан аарц сайхан амт, үнэртэй байхаас гадна ааг, шим тэжээл сайтай байдаг. Тэгэхээр аагшуулж хатаах төхөөрөмж бол цагаан идээний үйлдвэрийн хамгийн гол амин тоноглол юм.

Зураг дээр: Удирдлагын самбар, агааржуулалтын сэнс, эргүүлэгч хөдөлгүүрийг төхөөрөмжийн дээд талд суурьлуулсан нь харагдаж байна. Түүхий эдийг аажим, жигд хурдаар эргүүлэгч хөдөлгүүр нь минут тутамд 6 удаа эргэж, камер дотор агаарын циркуляци үүсгэхээс гадна. бүтээгдэхүүнийг жигд хатаах нөхцлийг бүрдүүлнэ.

Удирдлагын самбарыг Хятад хэлээр л зөвхөн үйлдвэрлэдэг юм байна. Гэвч энэ бол нэг их төвөгтэй асуудал биш юм шиг санагдсан. Манайхан бол эдгээр цөөхөн үгийг нь компьютер дээр бичээд скочоор наачих л юм байна гэж бодогдлоо. Зураг дээрхи үсэг нь Нэмэх хасах, асаах унтраах гэх мэт энгийн цөөхөн хэдэн үг байсан.

Хаалганы бариул нь үл зэврэх материалаар хийгдсэн бөгөөд бат бөх, үзэмж сайтай харагдаж байв.

Хаалганы нугасыг нь маш бат бөх, үл зэврэх гангаар үйлдвэрлэсэн.

Сав баглаа боодлын тухай мэдээлэл үзье гэвэл ЭНД дарна уу.

 

Үйлдвэрийн даргатай үдийн зоог хамт барьлаа. Энэ залуугийн онцлог тал гэвэл өв залгамжилсан цайны үйлдвэрийн эзний хүү юм байна. Хятадын цайны түүхийг бүтээсэн нутагт төрж өссөн хүний хувьд цайны тоног төхөөрөмжийг жинхэнэ бодит утгаар нь үйлдвэрлэж байгаад итгэл төрж байв.

Энэ нутгийн хүмүүсийн 90 хувь нь зөвхөн цай тариалж, дэлхий болон дотоодын зах зээлд нийлүүлж байна.

Зураг дээр: Аагшуулж хатаах төхөөрөмжийн үйлдвэр.

Энэхүү даруухан бөгөөд жижиг үйлдвэрт зөвхөн аагшуулж хатаах төхөөрөмж л үйлдвэрлэнэ. Ер нь нэг л төрлийн тоног төхөөрөмж үйлдвэрлэдэг үйлдвэрүүдийн техник технологийн чадамж өндөр байдаг. Тухайн үйлдвэрийн инженер, техникийн ажилтнууд бүтээгдэхүүнийхээ чанар, стандарт, дэвшил, шинэчлэлд анхаарлаа төвлөрүүлэн ажиллаж чаддаг. Тиймээс ч зах зээлд нийлүүлж байгаа тоног төхөөрөмжийнхөө борлуулалтын дараах үйлчилгээг сайн үзүүлнэ.

Зураг дээр: Үйлдвэрийн агуулахад.

Би их олон үйлдвэрээр зочилсон. Энэ үйлдвэрийн агуулах нь гэхэд надад үзэсгэлэнгийн танхимд ороод ирчихсэн мэт маш цэвэрхэн, цэгцтэй харагдаж байлаа. Энэ нь "Үйлдвэрийн эзэн - нягт нямбай, цэвэрч, өндөр шаардлагатай хүн юм байна даа" гэсэн дүгнэлтэнд хүргэж байлаа.

 

Зураг дээр: Аагшуулж хатаах төхөөрөмжөөр хатаан жигнэж болох хүнсний бүтээгдэхүүнүүд.

Аарцны амт үнэр чанарыг нь алдагдуулахгүйгээр хатаагаад зах зээлд нийлүүлэх, экспортлох боломж манай хөдөө орон нутагт их бий. Мөн мах махан бүтээгдэхүүнийг ч хатааж болно.

Энгийн жишээ хэлэхэд малын таван цул, гүзээ, махыг татаж хатааж, амтлаад худалдаанд гаргавал, зах зээлд нэгэн төрлийн шинэлэг бүтээгдэхүүн шинээр төрөх болов уу гэж бодож байна. Учир нь уламжлалт аргаар хатаасан борцыг нүдээд хоолонд хэрэглэхэд бэрхшээлтэй. Харин жижиглэж татсан махыг хатаагаад хоолонд хэрэглэх юм бол илүү амар мэт санагдана.

Энэхүү машин нь зөвхөн хатаахаас гадна жигнэж болгох үүрэг гүйцэтгэж чадах тул хатааж жигнэсэн мах үйлдвэрлэх боломж харагдаад байгаа юм. Тэгвэл хатаасан таана, хөмүүл, халиараар амталсан борцтой бэлэн хоол үйлвэрлэх ч боломж бүрдэж магад. Ер нь эзэн өөрөө хичээгээд бодож сэтгэж чадвал их олон төрлийн хагас бэлэн боловсруулсан бүтээгдэхүүн үйлдвэрлэж болно.

Үйлдвэрлэгчээс гоймон хатааж болох уу? гэж би асуугаагүй л дээ. Гэхдээ л эвийг нь олбол хэрчсэн гурилыг ч хатаачих юм шиг санагдсан.