Facebook-ийн найз болъё!
Follow товчлуур дээр дарна уу.

 

Бид найз нартаа байнга шинэ соргог бизнес санаа бэлэглэх болно.
Хүндэтгэсэн:
Таст овогт Ц.Энхтайван


Үнэ: 3150 юань

 

Хятадууд нунтаглагч машинаар далайн гаралтай бүтээгдэхүүн, төрөл бүрийн ургамалын үр, эмийн ургамал, улаан буудай гэх зэрэг нунтаглаж болох бүхий л зүйлээр шинэлэг төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Тухайлбал:

Хушга, цагаан будаа, хар будаа, шар буурцаг, улаан ногоон хар шошнууд, самар, бадамлянхуа цэцгийн үр, эрдэнэ шиш, буурцаг, арвай, сагаг, овъёос, бүйлс болон бүх үр тарианы төрлийг нунтаглаад, тусгай жорын дагуу найруулан эрүүл мэндийн тэжээл үйлдвэрлэж байна. Тэдгээр нь маш өндөр үнээр зах зээлд борлуулагдана.

Манайхан янз бүрийн сүлжээгээр орж ирсэн юу нь үл мэдэгдэх хуванцар савтай, гадаадын тэжээлүүдийг хэдэн зуун доллороор авч уугаад л гайхамшигтай сайхан үйлчилж байна гээд ам дамжин магтаад байдаг. Үнэндээ эрүүл мэндэд нэн хэрэгцээтэй хүнсний бүтээгдэхүүнийг нунтаглаад бидэнд худалдаад байгаа хэрэг.

Монголчууд бид эх орныхоо үржил шимт хөрсөнд ургасан төрөл бүрийн хоол амтлагч ногоо, сүү цагаан идээ, мах махан бүтээгдэхүүн (хүний биед сайн гэгдээд байгаа гүзээ болон дотор махнууд), хатаасан жимс жимсгэнэ, эмийн ургамал болонүрийг нь тээрэмдээд байгалын гаралтай Эко тэжээл хийж болно шүү дээ.

1. Сүүн чихэр

Гуандун мужид хийсэн хуурай сүүн чихэр Хятадад байтугай дэлхийн брэнд болоод байна.

Сүүн чихэр хийх нь их амархан мөртлөө, түүхий эд нь Монгол оронд хамгийн их олдоцтой байдаг. Мөн Монголчууд бид хамгийн анх ааруул хэмээхсүүн бүтээгдхүүнийг дэлхий дээр нээсэн мөртлөө эдүгээ патентаа алдаад байгаа мэт санагдах юм.

Монголчууд маань аарцаараа ийм л чихэр хийж сураасай гэсэндээ энэ тоног төхөөрөмжийг танилцуулах сэтгэгдэл төрсөн юм.

2. Үрлэн борц

Хөдөөнийхөн маань хийх ажил байхгүй байна. Яаж таван цаасны бараа харах вэ? гэсэн сэтгэлийн тамтай хүмүүс. Тэгвэл надад нэг БИЗНЕС САНАА байна.

Монголын их цэрэг олон зуун мянган км хол замыг туулахдаа, цэрэг бүр10-30 хоног хэрэглэх борц, цагаан идээгээ биедээ авч явдаг байсан гэдэг. Тэд хатаасан мах, сүүгээр аяны хүнс хийдэг байсан нь жин хөнгөн, хадгалалт удаан, тэжээллэг, өл даадаг зэрэг олон давуу талуудтай байсан. Эдүгээ эдгээр хүнс Монголчууд бидний уламжлалт идээ болон үлдсэн боловч 13-р зууны их цэргийн үеийн өнгө төрхөө хадгалсаар л байна.

2000 жилийн өмнө Хүннү нарын бүтээсэн ааруул, ээзгий, борцыг орчин цагийн шинэлэг хэлбэрээр өөрчлөж, шинэ төрлийн экспортын бүтээгдэхүүн бий болгох тухай энд өгүүлнэ.

Үрлэн борцны тухай бизнес санаа төрсөн минь

Махаар хийж болох олон сайхан хоолны нэг бол борц билээ. Гэвч борцыг Монгол уламжлалт аргаараа урь идүүлэн хатаахаас цаашгүй байна.

Гурван жил хадгалсан үхрийн махны борц эмчилгээний үр дүнтэй байдаг бол ямааны борцны шөлийг наршсан хүнд уулгах сайн гэж монголын уламжлалт анагаах ухааны сударт тэмдэглэсэн байдаг.

Хятад газар "Үрлэн борц" гэдэг сонирхолтой хоолыг Сычуань мужид аялаж явахдаа олж үзлээ. Хятадад тийм ч элбэг тохиолддоггүй энэ борцыг Төвдийн өндөрлөгийн сарлагын махаар хийжээ. Үйлдвэрийн эзэн нь төвд хүн байсан бөгөөд алс хол Монгол нутгийн аянчин хэмээн хүндэтгэн дэлгүүртээ урьсан юм.

Зураг дээр: Төвдийн сарлагын махан борц болон хатааж болгосон махны дэлгүүрт.

Эдгээр борц нь шууд идэж болохоор болсон мах бөгөөд амт үнэр нь маш сайхан. Борцыг нь зажиллах тусам л амт ороод байгаа мэт таатай мэдрэмж төрж байлаа. Тэд борцоо граммаар худалдахаас гадна зориулалтын тугалган цаасан уутанд 100-250 гр савалгаатайгаар гэртээ үйлдвэрлэнэ. Зарим борц нь чихрийн цаасанд боосон харагдах бөгөөд задлаад үзвэл амталж чанаад хатаасан мах мэт. Би тэр төвд айлд зочилон очиж, өрхийн үйлдвэрлэл явуулж байгаатай нь танилцлаа.

Эхнэр нь 200 ба 600 литрийн том том цахилгаан тогоонд сарлагын мах чанаж байв. Махыг чанаж дуусгаад, сэрүүн агуулах руу оруулах бөгөөд тэндээсээ сэвэрч хатсан махыг хатаалгын камерт оруулна.

Хатаалгын камераас гарсан борц нь бүрэн хатаалга хийгдээгүй байсан. Тэр нь бага зэрэг шүүс, шөлний амттай байсан тул их сайхан амтагдаж байлаа. Үйлдвэрийн эзний хэлсэнээр "Ингэж дутуу хатаасан мах нь шууд идэхэд амт сайтай байх бөгөөд хямд үнээр худалдахад борцноос илүү ашигтай байдаг" гэж байлаа.

Үйлдвэрийн эзэн арай шинэлэг төрлийн бүтээгдэхүүн хийж байгаагаа надад танилцуулсан бөгөөд тэр нь надад маш их таалагдсан.

Зураг дээр: Үйлдвэрийн эзний бэлэглэсэн "Үрлэн борц".

Монгол хэл дээр "Үрлэн борц" гэж нэрлэвэл арай зохимжтой юм байна. Үрлэн борц нь архи пивоны сайхан даруулга болохоос гадна шууд шөлтэй хоол хийсэн ч сайхан амттай. Би зочид буудалдаа ирээд, тавхан ширхэг "Үрлэн борц"-ыг 500 мл усанд хийж буцалгасан чинь амттай сайхан шөл гарч байв.

Манайхан шиг махсаг хүмүүс гадаад дотоодод аялал жуулчлалаар явахдаа хэрэглэхэд нэн тохиромжтой бөгөөд хүнд ачаа болохгүй. Мөн гааль дээр ч хурааж авна гэж айлгаж сүрдүүлэхгүй.

Үрлэн борц хэрхэн хийх вэ?

(Зураг дээр хулганаараа товшвол тоног төхөөрөмжийн тухай дэлгэрэнгүй мэдээллийг үзэж болно.)

1. Юуны өмнө өөхгүй махыг машиндаж татна.

2. Татсан махаа мах борцлогч төхөөрөмж-инд оруулж, хатаана.

3. Хатаасан махыг мах нунтаглагч машин-аар жижиг ширхэгтэй болгон нунтаглана.

4. Нунтагласан борцоо өөрийнхөө нууц жорын дагуу хатаасан сонгино, саримс, хар церец, хатаасан таана хөмүүл, гоньд, аарц зэрэг бусад амтлагчтай холино.

5. Бэлэн болсон борцоо ааруул хэвлэгч машин-аар төрөл бүрийн хэв оруулан эцсийн бүтээгдэхүүнийг хийж дуусгана.

6. Эцсийн бүтээгдэхүүнийг савлаж, зах зээлд нийлүүлнэ.

Иймд та бүхэнд шинэхэн бизнес санааг төрүүлэх үүднээс энэхүү машины мэдээллийг танилцуулъя.

Энэ машин нь гадаад үзэмжээсээ эхлээд гоёмсог харагдах төдийгүй дуу чимээ бага, ажлын байрны ариун цэврийн дэглэмд бүрэн нийцсэн нь надад их таалагдсан. Бүхэлд нь үл зэврэх сайн чанарын гангаар хийсэн тул удаан эдэлгээтэй бөгөөд эрүүл ахуйн шаардлагыг хангаж чадсан.

Тээрэмдэх явж нь үрэлтийн хүчийг ашиглаагүй тул дуу чимээ гардаггүй. Мөн элэгдэлгүй төхөөрөмж юм. Тээрэмдэж байгаа бүтээгдэхүүний том жижиг ширхэгийн хэмжээг тохируулж болох тул ширхэглэг болон нунтаг бүтээгдэхүүн үйлдвэрлэж болдог. Тухайлбал:

Зарим нэг үр, аарц болон элсэн чихрийг маш нарийн нунтаг болгох хэрэгтэй байдаг. Энэ нь нь амталгаа хийхэд маш сайн тархаж өгөхөөс гадна нарийн ширхэгтэй сүүн чихэр хийхэд нэн тустай байдаг. Нарийн ширхэгтэй сүүн чихэр аманд ороод л зажилах шаардлагагүйгээр хүлхэж идэхэд маш таатай мэдрэмж төрүүлж байсан.

Гэтэл мах болон хүнсний ногоо, зарим нэг бүтээгдэхүүнийг зажилууртайгаар бутлах хэрэгтэй болдог. Махыг хүн хүлхэж иддэггүй болохоор арай ширхэглэг бутлах хэрэгтэй. Нэгэнд нунтаглагч машинаар жижиглэсэн борцыг бусад төрлийн амтлагч ногоо (хатаасан сонгино, саримс, таана хөмүүл, аарц) зэрэгтэй хольж гайхамшигтай сайхан махан чихэр хийж болно.

Хятадад хатаасан махаар маш амтлаг тавгийн чихэр хийчихсэн байсан. Мөн эдгээр нунтаг бүтээгдэхүүнийг савлаад зутан шөл, зутан тэжээл гэх мэт шинэлэг бүтээгдэхүүн үйлдвэрлэж болно.

Тээрэмдэгч машины хамгийн чухал эд ангийн нэг болох хөдөлгүүрийг R & D Motor Company-иас импортлосон. Техникийн хөгжлийн өндөр түвшинд хүрч чадсан энэ брэндийн хөдөлгүүр нь удаан хугацаагаар сааталгүй ажиллах бөгөөд халалт бага, дуу чимээгүй, хүчирхэг үзүүлэлттэй болно.

Марк 1200 3000A 3000L
Цахилгаан хэрэглээ 220V, 50Hz 220V, 50Hz 220V, 50Hz
Хөдөлгүүрийн чадал 1,1 квт 3 квт 3 квт
Эргэлтийн хурд 1420 эрг/мин 1400 эрг/мин 1400 эрг/мин
Хүчин чадал 15-35 кг/цаг 30-60 кг/цаг 40-70 кг/цаг
Хэмжээ 470*220*340мм 600*300*460мм 680*310*620мм
Жин 28 кг 48 кг 65 кг

Үйлдвэрийн үнэ

3150 юань

4700 юань

6250 юань

Тээврийн зардал: Үйлдвэрээс Эрээн хот хүртэл үйлдвэрлэгч өөрийн зардлаар хүргэж өгнө.

Үйлдвэрийн баталгаа: Нэг жил

Нунтаглах үйл ажиллагаа нь энэхүү хурц араануудын завсараар явагдах тул найдвартай. Анхаарах нэг зүйл нь төмөр болон хатуу чулуулаг хог шороогүй зүйлийг тээрэмдэх хэрэгтэй. Энэ нь бутлагч арааны ирийг мохоох муу талтай.

Энэхүү бутлагч машиныг жижиг дунд болон өрхийн үйлдвэрлэлийн маш олон салбарт ашиглаж болно. Үүнд:

  1. Цагаан идээний үйлдвэр
  2. Ардын уламжлалт эмийн үйлдвэр
  3. Хагас бэлэн бүтээгдэхүүн боловсруулах цех
  4. Нийтийн хоолны газарууд
  5. Хүнсний үйлдвэр
  6. Тэжээлийн үйлдвэр
  7. Цайны үйлдвэр
  8. Химийн үйлдвэр
  9. Төрөл бүрийн туршилт шинжилгээний лаборотори
  10. Амтлагчын үйлдвэр

 

 

Төлбөр: Үйлдвэрлэгчийн агуулахад бэлэн байгаа тул 100 хувийг хүлээн авсны дараа нийлүүлнэ.
Тээврийн зардал: Үйлдвэрээс Эрээн хот хүртэл тээврийн зардлыг үйлдвэрлэгч тал хариуцна.
Баталгаа: Үйлдвэрээс тоног төхөөрөмж ачигдсан өдрөөс эхлэн нэг жил.

1. Үйлдвэрлэгч тус сайтад бараа бүтээгдэхүүний мэдээллээ төлбөртэйгээр тавьж, манай гэрээт нийлүүлэгч болсон тул бид танаас зуучлалын хөлсгүйгээр үйлчилгээ үзүүлнэ.
2. Та манай сайтын хаягаар бидэнд шууд хандан үйлдвэр дээр нь өөрийн биеэр зочилон очиж үйлдвэрлэлийн үйл ажиллагаатай танилцах, тоног төхөөрөмжийн судалгаа шилэн сонголт хийх, орон нутгийн болон дотоодын стандартын дагуу өөрчлөлт хийлгэх, хэсэгчлэн худалдан авалт хийх, хүчин чадлыг нэмэгдүүлэх зэрэг шаардлагын дагуу захиалж болно.
3. Бид танд замчлах, хэлмэрчлэх, гэрээ байгуулах ажилд тань хөндлөнгийн хяналт тогтоон баталгаажуулах, эрсдэлээс хамгаалах, тээвэрлэлт хийх зэрэг худалдааны ажилд тань туслалцаа үзүүлнэ.