Facebook-ийн найз болъё!
Follow товчлуур дээр дарна уу.

 

Бид найз нартаа байнга шинэ соргог бизнес санаа бэлэглэх болно.
Хүндэтгэсэн:
Таст овогт Ц.Энхтайван


Үнэ: 1950 юань


Тараг бүрэгч машин нь үйлдвэрлэл, үйлчилгээ, худалдааны ямар ч байгууллагад өргөн ашиглаж болно.

Сайтар битүүмжлэгдсэн хаалга, халаагч камер, халаалтын шугам, агаарын эргэлтийн сэнс, үлээгч суваг, ферментийн бүрэгч, ариутгах гэрэл, температур хэмжигч, хяналтын самбар, цахилгаан эд анги болон бусад олон эд ангиас бүрдэнэ.

Жижиг хэмжээний цайны газар, дэлгүүр, олон нийтийн үйлчлгээний газар хэрэглэхэд тохиромжтой. Хүний эрүүл мэндэл хэрэгтэй эко хүнсний эрэлт хэрэгцээ нэн өндөр болоод байгаа өнөө үед дэлхийн хөгжингүй орнуудад ийм төрлийн үйлчилгээ ихээхэн ашиг орлоготой болоод байна.

Тараг бол Монголчууд бидний уламжлалт хүнсний бүтээгдэхүүний нэг бөгөөд сүүлийн үед хүмүүс эрүүл мэндийнхээ төлөө их анхаарал тавьдаг болоод байгаа билээ. Иймд үхрийн цэвэр сүүгээр эрүүл ахуйн цэвэр орчинд тараг бүрж, төрөл бүрийн амталгаатайгаар худалдан борлуулбал манай Монголчууд илүү их сонирхоно.

1. Эзлэхүүн: 100 литр (200 мл-ийн 70 орчим аяга)
2. Хэмжээ: 400 * 420 * 760мм
3. Тавиурууд: 36 * 25см хэмжээтэй гурван давхар тавиуртай, хамгийн дээд давхарын өндөр 18см, харин дунд ба доод давхарын өндөр 15см
4. Ариутгал: Хэт ягаан туяаны гэрлээр ариутгал хийнэ
5. Халаагчийн чадал: 200Вт
6. Цахилгаан хэрэглээ: 50Гц, 220V, ±10%
7. Хэрэглэх орчин: 90% -хүртэл чийглэгтэй 0-40 хэмийн дулаан орчинд

Үйлдвэрээс захиалах үнэ: 1950 юань

1. Японы Nakagawa брэндийн технологиор үйлдвэрлэгдсэн. Компьютер програмчлалын дагуу ухаалаг үйлдэл хийх IC чип суурьлуулсан тул температурыг жигд тохируулан, камерт оруулсан бүх тараганд исэлт жигд явагдана. Олонхи тарагны дэлгүүрийн эздийн сэтгэл зовоосон асуудлуудын нэг болох өвлийн улиралд борлуулалт нь эсрэгээрээ нэмэгдсэн байна.

2. Төхөөрөмжийн дотор эд ангийг зэвэрдэггүй гангаар хийсэн бөгөөд цэвэрлэхэд хялбар, нянгийн бохирдол үүсэх нөхцлөөс бүрэн хамгаалагдсан болно.

3. Шинэ тараг бүрэх үйлдэл: Энэ машинд бүрсэн тараг цөцгий мэт өргөн сүүн амттай болдог тул хүмүүс их дуртай байдаг. Элгэн тараг шиг сайхан үнэртэй, гөлгөр гадаргуутай, шар ус багатай тараг бүрэлдэх нөхцлийг компьютер програмчлалаар нарийн тохируулж өгсөн нь нэн онцлогтой юм.

4. Талбай бага эзлэх бөгөөд дижитал дэлгэцэн дээрээс тараг бүрэлдэх явцыг бүрэн хянах боломжтой.

1. Исгэлт: "Ferment" гэсэн товчлуур дээр дарахад исгэлтийн процесс автоматаар явагдаж эхлэх бөгөөд камерийн халаалт агаарын эргэлтийн сэнсээр тархаж, 45 хэм хүртэл микро орчин бий болно. Температурын тохиргоог хийх шаардлагагүй. Энэ үйлдэл автоматаар явагдвал тараг исэх процесс ухаалгаар хийгдэнэ.

2. Исэлт дуусах шат: Дэлгэцэн дээр исэлт явагдаж дуусмагц, Ferment үйлдлийн гэрэл асаалттай байх бөгөөд исэлт дуусан тухай индикатор нэмж асна. Энэ үед хаалгыг онгойлгон хөргөлтийн камер руу исэж дууссан тарагыг шилжүүлж болно.

3. Дараагийн шинэ тарагыг бүрэхийн тулд Ferment үйлдлийг унтраан, дахин "Ferment" гэсэн товчлуур дээр дарна.

4. Ариутгал: "Ferment" гэсэн товчлуур дээр дарж исгэлтийг эхэлмэгц ариугал хийх процесс автоматаар явагдаж, саван дотор байгаа шинэ сүүг ариутгана. Хэт яргаан туяа савыг нэвт шарж дотор нь байгаа элдэв нян бактерийг 10 минутын турш ул мөргүй устгал хийдэг.

Тараг хийх аргачлал

1000 мл цэвэр сүүнд 1 гр тараг бүрэлдүүлэгч нунтаг хийж хутгана. Исгэлтийн процесс 8 цаг явагдаж дуусах бөгөөд бэлэн болсон тарган дээр нунтаг элсэн чихэр, жимс, варень, зөгийн бал зэрэг бусад амт үнэр оруулагч хийж өгнө. Амтласан тараг 8 цагийн турш дур булаам амт үнэрээ сайхан хадгалдаг. Харин амталсан таргаа удаар хадгалахын тулд хөргөгчинд хийх буюу эсвэл хөлдөөж болно.

Тараг бол эм

Тараг цусан суулга, ходоодны шүүс багадалт, судасны хананы хатуурлыг эмчилнэ. Элэг , цөс , арьсны төрөл бүрийн өвчнийг анагаана. Мөн цацраг туяаны хордлогыг тайлна. Ходоод, гэдэс дотрын өвчнөөс үүдэлтэй амны болон амьсгалаар гарч буй эвгүй таагүй үнэрийг өглөө өлөн элгэн дээрээ орой унтахын өмнө чихэргүй тараг 3-5 хоног уухад алга болдог.

Жимстэй тарганд дурлахгүй хүн гэж үгүй.

Энэ төхөөрөмж нь фермерийн аж ахуйгаас шууд нийлүүлэгдэж байгаа цэвэр сүүг ариутгана.

Үл зэврэх гангаар хийсэн төмөр бидон хэрэглэх нь сүү болон тарагны чанарыг алдагдуулахгүй.

Таргыг зайрмагжуулах машинд оруулаад амтлаг сайхан зайрмаг хийж болно.

Зайрмагны жигнэмэг хэвлэгч: Үнэ: 80 юань

Зайрмагны жигнэмэг шарагч: Дан шарагч үнэ: 660 юань, Хос шарагч үнэ: 940 юань

Төлбөр: Үйлдвэрлэгч төлбөрийн 30 хувийг хүлээн авсны дараа захиалгыг үйлдвэрлэлд оруулж, тухайн үеийн үйлдвэрлэлийн ачааллаас шалтгаалан 10-15 хоногт бэлэн болгоно. Үйлдвэрээс тоног төхөөрөмж ачигдахаас өмнө захиалагч үлдэгдэл 70 хувийн төлбөрийг хийсэн байна.
Тээврийн зардал: Үйлдвэрээс Эрээн хот хүртэл тээврийн зардлыг захиалга хийх үед жич тооцно.
Баталгаа: Үйлдвэрээс тоног төхөөрөмж ачигдсан өдрөөс эхлэн нэг жил.

1. Үйлдвэрлэгч тус сайтад бараа бүтээгдэхүүний мэдээллээ төлбөртэйгээр тавьж, манай гэрээт нийлүүлэгч болсон тул бид танаас зуучлалын хөлсгүйгээр үйлчилгээ үзүүлнэ.
2. Та манай сайтын хаягаар бидэнд шууд хандан үйлдвэр дээр нь өөрийн биеэр зочилон очиж үйлдвэрлэлийн үйл ажиллагаатай танилцах, тоног төхөөрөмжийн судалгаа шилэн сонголт хийх, орон нутгийн болон дотоодын стандартын дагуу өөрчлөлт хийлгэх, хэсэгчлэн худалдан авалт хийх, хүчин чадлыг нэмэгдүүлэх зэрэг шаардлагын дагуу захиалж болно.
3. Бид танд замчлах, хэлмэрчлэх, гэрээ байгуулах ажилд тань хөндлөнгийн хяналт тогтоон баталгаажуулах, эрсдэлээс хамгаалах, тээвэрлэлт хийх зэрэг худалдааны ажилд тань туслалцаа үзүүлнэ.