Facebook-ийн найз болъё!
Follow товчлуур дээр дарна уу.

 

Бид найз нартаа байнга шинэ соргог бизнес санаа бэлэглэх болно.
Хүндэтгэсэн:
Таст овогт Ц.Энхтайван


Үнэ: Сонголтоор

Байгаль эхийн хосгүй бүтээлийн нэг бол сүү билээ. Нялх төлийг эрүүл саруул өсөн торниход хэрэгцээтэй бүхий л амин дэм, уураг, антибиотик, нүүрс ус, эрдэс бодис сүүнд агууллагддаг.

2000 жилийн тэртээгээс Хүннүчүүд цагаан идээг хэрэглэж ирсэн сайхан уламжлал эдүгээг хүртэл зөвхөн Монголчуудын дунд үлдэн хоцорсон. Монголчууд Сүүн бүтээгдэхүүнийг идээний зүйл, ундааны зүйл гэж хоёр ангилан өрхийн үйлдвэрлэлээр хийдэг.

Энд би тэдгээр олон идээ ундааны зүйлсээс ааруулыг онцгойлон сонгож, орчин цагт хэрхэн боловсруулж болох тухай өгүүлэх гэсэн юм. Сүүн бүтээгдэхүүн нь кальциар баялаг учир хүүхдийн өсөлт хөгжилтөнд сайн, ааруул нь шүдний бат бэх чанарыг сайжруулдаг, шүд цоорох өвчнөөс сэргийлдэг учир монголчууд хүнсэндээ өргөн хэрэглэж ирсэн. Тэгвэл орос чихрийг орлуулж болох ааруулыг орчин цагийн сүүн чихэр болгон үйлдвэрлэх бизнес санааг энд уламжлая.

Уламжлалт аргаар ааруул хийх ажлыг хөнгөвчлөн үйлдвэрлэлийн чанартай болгоход Өвөр Монголчууд маань маш ихийг сэдэж байна.

Дэлгүүрийн лангуун дээр байгаа эдгээр ааруулыг өвөр монголчууд төдийгүй хятад хүмүүс их амтархан иддэг. Гэвч эдгээр ааруулыг хуурай сүүгээр хийдэг тул аарцны үл ялиг исгэлэн, сүүн амт дутагдаад байгаа юм. Мөн сүүний найрлаганд ордог амин дэм, уураг, антибиотик, нүүрс ус, эрдэс бодисууд бага байдаг.

Манайханы ааруулын амт сайхан боловч гадаад үзэмж сав баглаа боодол нь тийм ч сайн биш байдаг. Үүнийг л сайжруулах хэрэгтэй байгаа юм.

Ааруул хийх уламжлалт үйлдвэрлэлийг орчин үеийн Тоног төхөөрөмж ашиглан хялбаршуулж болно. Үүний тулд би хэд хэдэн тоног төхөөрөмжийн судалгааг хийлээ.

Ааруулын үйлдвэрийн машинууудын техникийн үзүүлэлт болон үнийн санал.

1. Ааруул хатаагч төхөөрөмж

2. Аарц мах нунтаглагч машин

3. Аарц элсэн чихэр холигч машин

4. Ааруул хэвлэгч машин

5. Ааруул тоолж савлагч машин

Ааруул хийхэд нийт 4 тоног төхөөрөмж хэрэгтэй бөгөөд бага оврын иж бүрэн шугамыг үйлдвэрээс худалдан авах үнэ 17330 юань (Ойролцоогоор 6 сая төгрөг, тээврийн зардалтайгаа) болно. Хэрэв та илүү том хүчин чадалтай үйлдвэрлэлийн шугам сонирхож байгаа бол дараах мэдээллээс сонголт хийж болно.

1. Ааруул хатаагч төхөөрөмж

Загвар Хөдөлгүүр Халаалт Хэмжээ Тавиур Цахилгаан
хэрэглээ
Жин Эзэлхүүн Үнэ
MJJM-16 0,55 квт 13.5 квт 1370мм х 1300мм х 2200мм  16 шр/ Ф110 см 380V / 220V 475 кг 3.9 м3 19500 юань
MJJM-16 0,55 квт 12 квт 1190мм х 1180мм x 2170мм 16 шр/ Ф90 см 380V / 220V 300 кг 3.4 м3 14800 юань
MJJM-12 0,55 квт 6.5 квт 930 х 910мм х 1770мм 12 шр/ Ф70 см 380V / 220V 200 кг 1.9 м3 9000 юань
MJJM-09 0,55 квт 4 квт 730мм х 620мм х 1480мм 9 шр/ Ф50 см 380V / 220V 130 кг  0.9 м3 7000 юань

2. Нунтаглагч тээрмүүд

Марк 1500 2200 3000 3000S
Зориулалт Ахуйн Үйлдвэрлэл Үйлдвэрлэл Үйлдвэрлэл
Цахилгаан хэрэглээ 220V, 50Hz 220V/380V, 50Hz 220V/380V, 50Hz 220V/380V, 50Hz
Хөдөлгүүрийн чадал 1,5 квт 2,2 квт 3 квт 3 квт
Эргэлтийн хурд 1420 эрг/мин 1420 эрг/мин 1400 эрг/мин 1400 эрг/мин
Хүчин чадал 15 кг/цаг 35 кг/цаг 60 кг/цаг 70 кг/цаг
Хэмжээ 470*260*340мм 550*260*430мм 600*300*460мм 620*320*460мм
Жин 38 кг 40 кг 45 кг 65 кг

Үйлдвэрийн үнэ

3300 юань

4450 юань

4700 юань

6250 юань

3. Нунтаг бүтээгдэхүүн холигч

Цлиндрийн
багтаамж
Түүхий эдийн
хэмжээ (литр)
Цахилгаан
хэрэглээ (квт)
Эргэлтийн
хурд (эрг/мин)
Гадна
хэмжээ (мм)
Жин (кг)

Үнэ (юань)

2 литр 1 литр 0.25квт 24эрг/мин 450*270*450 0.6

3980

5 литр 2 литр 0.55квт 24эрг/мин 560*270*560 1.4кг

4880

8 литр 3.2 литр 0.55квт 24эрг/мин 660*300*630 2.24кг

6800

14 литр 5.6 литр 0.55квт 20эрг/мин 900*380*900 3.92кг

7500

20 литр 8 литр 0.55квт 20эрг/мин 1095*340*885 5.6кг

7900

30 литр 12 литр 0.55 20эрг/мин 1095*340*855 8.5кг

8200

50 литр 20 литр 0.55 20эрг/мин 1370*460*1260 25кг

9800

4. Үрлэн ааруул хэвлэгч машин

  MCT0 MCT1.5 MCT2.5 MCT5 MCT6
Зориулалт Гар машин Цахилгаан машин Цахилгаан машин Цахилгаан машин Цахилгаан машин
Даралтын хүч ( kN ) 15 kN 15 kN 15 kN 50 kN 60 kN
Үрлийн диаметр (мм) 5-10 мм 12 мм 13 мм 18 мм 25 мм
Үрлийн зузаан (мм) 2-6 мм 6 мм 6 мм 10 мм 12 мм
Хүчин чадал (шр/цаг) 1800-3000 шр/цаг 3500-4800 шр/цаг 5000 шр/цаг 3600 шр/цаг 3600 шр/цаг
Цахилгаан зарцуулалт (кв/цаг) 0 кв/цаг 5.5 кв/цаг 5.5 кв/цаг 0.55 кв/цаг 1.85 кв/цаг
Хэмжээ (мм) 360*280*450 мм 280*150*625 мм 570*450*640 мм 600 * 500 * 700 мм 760 * 360 * 690 мм
Жин (Кг) 20 кг 85 кг 45 кг 145 кг 148 кг

Үнэ (юань)

3200 юань

4800 юань

5300 юань

5500 юань

7500 юань

 

Үрлэн ааруул хэрхэн хийх вэ?

1. Юуны өмнө аарцыг сэврээж, цагаа болгоно.

2. Сэвэрсэн аарцаа аарц хатаагч төхөөрөмж-инд оруулж, хатаана. Энэхүү хатаагч машин нь цай болон эмийн ургамал хатаах зориулалттай тул ургамлын аагийг алдагдуулахгүйгээр хатаах давуу талтай. Иймд шинэхэн аарцыг огцом хатаахад амт үнэр нь алдагдахгүй сайн талтай байдаг. Монголчууд зуны улиралд -ааруулаа хийдэг бол хатаагч машинтай хүн жилийн 4 улиралд үйлдвэрлэлээ тасаралтгүй явуулж чадна.

Өнөөдөр худалдаж авсан аарц маргааш гэхэд бэлэн бүтээгдэхүүн болоод дэлгүүрийн лангуун дээр худалдагдана.

(Зураг дээр хулганаараа товшвол тоног төхөөрөмжийн тухай дэлгэрэнгүй мэдээллийг үзэж болно.)

3. Хатаасан аарцыг нунтаглагч машин-аар жижиг ширхэгтэй болгон нунтаглана. Яг л гурил шиг болтол нь тээрэмдэнэ. Мөн ааруулын нэмэлт түүхий эд болох элсэн чихэр, хатаасан жимс зэрэг бусад амтлагчуудыг сайтар нунтаглах хэрэгтэй.

(Зураг дээр хулганаараа товшвол тоног төхөөрөмжийн тухай дэлгэрэнгүй мэдээллийг үзэж болно.)

4. Нунтагласан борцоо өөрийнхөө нууц жорын дагуу нунтаг элсэн чихэр, хатаасан жимс, хүнсний будаг болон бусад амтлагч холино. Амталгаагаа хэрхэн хийх нь таны дурын хэрэг.

(Зураг дээр хулганаараа товшвол тоног төхөөрөмжийн тухай дэлгэрэнгүй мэдээллийг үзэж болно.)

5. Бэлэн болсон түүхий эдээ ааруул хэвлэгч машин-аар төрөл бүрийн хэв оруулан эцсийн бүтээгдэхүүнийг хийж дуусгана.

(Зураг дээр хулганаараа товшвол тоног төхөөрөмжийн тухай дэлгэрэнгүй мэдээллийг үзэж болно.)

6. Эцсийн бүтээгдэхүүнийг савлаж, зах зээлд нийлүүлнэ.

Сав баглаа боодлын тухай мэдээлэл үзье гэвэл ЭНД дарна уу.

  1. Үрлэн ааруул нь урт удаан хугацааны турш хөгцөрч муудахгүй бөгөөд усанд маш хурдан дэвтэнэ.
  2. Идэхэд хатуу биш бөгөөд чихэр адил хүлхэхэд тааламжтай байдаг.
  3. Усанд буцалгаж, аарц болгон ууж болдог.
  4. Янз бүрийн хоол амтлагч ногоогоор (таана хүмүүл гоньд гэх мэт) амтлаж хийсэн үрлэн ааруул шөлтэй хоолны сайхан амтлагч (зоодой) болдог.
  5. Төрөл бүрийн өнгө оруулсан хийсэн үрлэн ааруул үрлэн чихэр мэт тавгийн сайхан идээ болно.
  6. Хүүхдийн шүдийг бэхжүүлж, кальцийн тэжээл болно.

Төлбөр: Үйлдвэрлэгчийн агуулахад бэлэн байгаа тул 100 хувийг хүлээн авсны дараа нийлүүлнэ.
Тээврийн зардал: Үйлдвэрээс Эрээн хот хүртэл тээврийн зардлыг үйлдвэрлэгч тал хариуцна.
Баталгаа: Үйлдвэрээс тоног төхөөрөмж ачигдсан өдрөөс эхлэн нэг жил.

1. Үйлдвэрлэгч тус сайтад бараа бүтээгдэхүүний мэдээллээ төлбөртэйгээр тавьж, манай гэрээт нийлүүлэгч болсон тул бид танаас зуучлалын хөлсгүйгээр үйлчилгээ үзүүлнэ.
2. Та манай сайтын хаягаар бидэнд шууд хандан үйлдвэр дээр нь өөрийн биеэр зочилон очиж үйлдвэрлэлийн үйл ажиллагаатай танилцах, тоног төхөөрөмжийн судалгаа шилэн сонголт хийх, орон нутгийн болон дотоодын стандартын дагуу өөрчлөлт хийлгэх, хэсэгчлэн худалдан авалт хийх, хүчин чадлыг нэмэгдүүлэх зэрэг шаардлагын дагуу захиалж болно.
3. Бид танд замчлах, хэлмэрчлэх, гэрээ байгуулах ажилд тань хөндлөнгийн хяналт тогтоон баталгаажуулах, эрсдэлээс хамгаалах, тээвэрлэлт хийх зэрэг худалдааны ажилд тань туслалцаа үзүүлнэ.

Зураг дээр: Хятадын сүүн чихэр. Ийм 250 гр-аар савласан ууттай сүүн чихэр 29 юаны үнэтэй байдаг гэнэ.

Үрлэн ааруулаас гадна манайхан чипсэн ааруул гээд шинэлэг бүтээгдэхүүн гаргаад ирчихсэн байгаа. Тэрхүү үйлдвэрлэлийг улам боловсронгуй болгох үүднээс судалгаа хийсний дүнд шинэ төрлийн машиныг танд танилцуулъя.

Дараах холбоосоор орж танилцаарай.

Чипсэн ааруул хийх шинэ технологи

Говь-Алтайчуудын сайхан жишээ

Сүүлийн үед Монголчууд маань ааруулынхаа хэлбэр маяг, загвар дизайн, амт үнэр, сав баглаа боодлыг сайжруулан хийж байгаа сайхан жишээг олныг дурьдаж болно. Тухайлбал:

Зураг дээр: Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Баян Таян ХХК-ийн чипсэн ааруулын үйлдвэрлэл

Зураг дээр: Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Баян Таян үйлдвэрийн бүтээгдэхүүн

Сүүг хэрхэн ааруул болгодог вэ? Монголын уламжлалт технологиор ааруул хийх үндсэн 5 шат дамжлага байдаг. Үүнд: Сааль бэлтгэх - Тараг бүрэх - Шимийн архи нэрэх - Аарц бэлтгэх - Ааруул хийх.

1. Сүү

Монголчууд өглөө оройны саалиндаа гарч саалиа хурааж төрөл бүрийн цагаан идээ, ундаа бэлтгэдэг уламжлалтай.

Судлаачдын тогтоосноор өдөрт 500 грамм сүү хэрэглэхэд насанд хүрсэн хүний амьтны гаралтай уургийн хоногийн хэрэгцээний 35 хувь, нүүрс усны 5 хувь, кальцын 69-75 хувь, калийн 24-30 хувь, магнийн 17-33 хувь, Д аминдэмийн 30 хувь, В2 аминдэмийн 33 хувь, А аминдэмийн 11 хувийг тус тус хангаж чадах юм.

Сүү бие махбодид амархан боловсорч, бараг бүрэн шингэдэг төдийгүй, бас бусад тэжээлийн шингэцийг сайжруулдаг, шингэж боловсрохдоо ходоодны шүүсийг хамгийн бага хэмжээгээр ялгаруулдагаараа онцлог юм. Үнээний сүү шим тэжээл төгөлдөр тул уушгины архаг өвчнийг арилгана. Шар өвчин, хижиг, шижин, амьсгалын замын дутагдал, ханиах, өлсөн ундаасах, толгой эргэх, ядаргаа зэргийг засахад сайн. Хааяа хааяа гэдэс дотрыг цэвэрлэх, хортой эм танг даруулж уухад үнээний цэвэр түүхий сүү илүү тохиромжтой. Монгол үнээний сүүний найрлаганд тос 4.28 хувь, уураг 3.42 хувь, сахар 4.75 хувь агуулагддаг байна.

2. Тараг

Исгэлэн бөгөөд сүүн амттай энэ ундааг түүхий ба болсон сүүгээр хийнэ. Монгол таргийг бүрэхдээ эхлээд болсон сүүг 42-45 хэм хүртэл халаагаад хөрөнгө хийнэ. Хөрөнгийг хийхдээ бүрэх сүүний 1-3 хувиар бодож хийдэг. Тарагны хөрөнгөнд нүдэнд үл үзэгдэх сүүн хүчлийн бактерууд байдаг бөгөөд тэдгээр нь сүүний чихрийг задлан сүүний хүчил болгож хувиргасны үр дүнд тараг бүрэлддэг. Хөрөнгө багадвал тараг бүрэлдэх нь удаашрах ба хөрөнгө ихэдвэл хэт исгэлэн хүчтэй болно. Сүүнд хөрөнгө хийсний дараа сайтар самарч жигд холиод, саванд хийн таглаж 35-40 хэмийн дулаан орчинд хөдөлгөөнгүй байлгана. Шинэ таргийг шүүсний дараа үлдэх өтгөн хувийг хөрөнгө гэж нэрлэдэг. Тараг тэжээллэгээс гадна эмчилгээ сувилгааны ач тустай. Гэдэсний хижиг, цусан суулга мэтийн халдварт өвчнийг үүсгэгч бактеруудын өсөлтийг зогсоох үйлчилгээтэй.

3. Шимийн архи

Монголчуудын өргөн дэлгэр хэрэглэж ирсэн хөлчүүрүүлэх ундаа бол цагаагаар нэрсэн архи юм. Үүнийг монгол архи, нэрмэл архи, шимийн архи, сүүний архи гэх мэтээр нэрлэх ба бэлтгэх явцыг “тогоо нэрэх” хэмээнэ. Тогоо нэрэхдээ бэлтгэсэн цагаагаа, эсвэл таргаа тогоонд бялхтал хийж, дээр нь дээшээ шувтан хоёр тохой өндөр бүрхээр суулгаж, түүний амсар дээр жалавч буюу жижиг тогоо тавина. Ингээд цагаа буцлахад спирт ууршин дэгдэж хүйтэн ус бүхий жалавчны ёроолд хөрөөд дусал болон доош унахдаа бүрхээрийн дунд хавьд байрлах тосгуурт хураагдан тусгай цоргоор гадагш гоожиж, тоссон саванд архи хуримтлагдана.

Анх гоожсон архийг “сувс” гэх ба энэ нь хамгийн муу чанартай архинд тооцогдоно. Сувсаа дахин нэрвэл архи болох бөгөөд үүнийг “арз”, арзаа дахин нэрвэл “хорз”, хорзоо нэрээд “шарз”, шарзаа нэрээд “борз” болно. Ийнхүү хэдий олон дахин нэрэх тусам архи нь төдий чинээ хатуу гардаг. Харин жалавч буюу бүрхээрийн дээр байх жалавчны ус 30 орчим хэм халахад хүйтэн усаар сольж дүүргэнэ. Ингэж нэг тогоо нэрэхэд дөрвөн удаа ус сольдог. Усыг олон солих тусам архины чанар муудах тул 1-2 удаа соливол сайн. Шимийн архин дээр чавга хийж амсрыг сайтар битүүмжлээд чанга боож, дээр нь шаазан сав хөмрөн метр хиртэй нүх малтан булж жил өнжөөд гаргасныг “дармал архи”, 2-3 жил хадгалаад хур архи болгохыг “хуршаасан архи” гэнэ.

4. Аарц

Тогоо нэрэхэд гарсан цагаа, буцалгасан айраг, таргийг шүүж аарц бэлтгэнэ. Аарцыг 2 янзаар хийдэг. Цагааг шүүж хийсэн аарцыг нэрмэлийн аарц, таргийг шүүж хийсэн аарцыг тарагны аарц гэнэ. Нэрмэлийн аарцыг хийхдээ цагааг өөр саванд юүлж 10-12 цаг байлган хөргөнө. Энэ үед уургийн зүйл нь тунгаагдана. Дараа нь даавуун уутанд хийж зөөлөн шахаж шар усыг нь гадагшлуулна. Үүний дараа аарцны жингийн 30 хувьтай тэнцэх сүү хийж, дахин шүүгээд сэврээнэ. Тарагны аарц хийхдээ шинэ бүрсэн тарагийг зөөлөн гал дээр 30 минут буцалгаад шүүдэг. Бэлэн болсон аарцыг гүзээнд хадгалах ба намар орой бэлтгэн өвлийн турш хадгалан хавар голдуу хэрэглэнэ. Аарцыг чийггүй сэрүүн орчинд хадгална.

5. Ааруул

Тарагийг буцалгахад маш исгэлэн цагаан шингэн зүйл болно. Энэ шингэнийг утгаж үзэхэд цагаан шаарнууд байх бөгөөд тэр цагаан шаарыг уут саванд хийж шүүнэ. Шүүгдэж үлдсэнийг нь аарц гэх бөгөөд аарцыг марльд боож том чулуун завсар хавчуулна. Улмаар шүүсгүй болтол нь хавчуулж өтгөрүүлнэ. Нягтарсан аарцыг чулуун завсраас гаргаад нарийн утсаар зүсэж тусгайлан бэлдсэн хавтан дээр өрж тавин наранд хатаана. Аарц нь уургаар нэн баялаг бөгөөд нар салхинд хэдэн өдөр хатаахад ааруул болно. Ааруулыг зүсэх, хэвлэх байдлаар хийх бөгөөд хурууд, хорхой, зүсмэл, базмал, атгамал, үрлэн, хэвийн, дугуй, шоо, еэвэн гэх мэтээр нэрлэдэг. Ааруул нь хүмүүсийн ходоодны шингээлтэнд сайн бөгөөд удаан хадгалсан ааруулыг шүдлэн хонины махаар хийсэн хар шөлөнд хийж уувал битүү ханиадыг анагаахад тустай.

Хөдөөгийн агаар нь цэвэр юм даа. Гэвч дэлгэцэн дээр ааруулыг хатаах нь удаан бөгөөд зөвхөн дулааны улиралд л хийж болдог. Хэрэв хатаагч машинтай бол өвөл зунгүй ааруулаа үйлдвэрлээд байж болно доо.

Ааруулыг хэвлэх, зүсэх ажиллагаа гараар хийгддэг тул цаг хугацаа их шаардах бөгөөд эрүүл ахуйн шаардлагад нийцэхгүй. Эдгээр хүмүүст ааруул хийх шинэ технологийг хүргээд өгчихвөл сайнсан. Тэгээд ч үйлдвэрлэлийн цэвэр орчинд хүссэн амталгаагаа хийхээс гадна хэлбэр загвар нь ч өөр болно. Ажлын 8 цагт их хэмжээний ааруул үйлдвэрлэх боломж бүрдэнэ.