Facebook-ийн найз болъё!
Follow товчлуур дээр дарна уу.

 

Бид найз нартаа байнга шинэ соргог бизнес санаа бэлэглэх болно.
Хүндэтгэсэн:
Таст овогт Ц.Энхтайван


Үнэ: Сонголтоор

Ааруул үйлдвэрлэгч нь аарцаа өөрсдөө бэлтгэх нь бүтээгдэхүүний амт чанарт ихээхэн нөлөө үзүүлнэ. Бидний тооцоогоор нэг ээлжиндээ 300 литр тараг бүрж, аарц үйлдвэрлэх тоног төхөөрөмж нь 5 сая төгрөг орчимд багтаж байна.

1. Цахилгаан тогоо

Энэхүү тогоо нь халаалтын температурын автоматаар болон механик тохиргоотой бөгөөд хэрэглэхэд хялбар. Тос болон усанд хүнсний бүтээгдэхүүнийг чанаж боловсруулах зориулалттай бөгөөд хэрэглэж дууссаны дараа тогоог тонгойлгож доторхи шөл болон тосыг авч болно.

Сайн чанарын зэвэрдэггүй гангаар үйлдвэрлэсэн тул арчиж цэвэрлэхэд хялбар, эрүүл ахуйн шаардлагыг бүрэн хангасан.

Нийтийн хоолны газар, цагаан идээ, мах боловсруулах хүнсний үйлдвэр болон эм бэлдмэлийн үйлдвэр, жимс жимсгэнэ, нарийн ногооны үйлдвэр, яс боловсруулах үйлдвэр, боов боорцогны цех зэрэг төрөл бүрийн үйлдвэрлэлийн салбарт хэрэглэж болно.

Цахилгаан тогоо

Зураг дээр: Автомат температур тохируулагчтай тогоонд зөөлөн болон хүчтэй галаар болгох шаардлагатай бүтээгдэхүүнийг чанаж болгоно. Тухайлбал:

Хэвийн боов, боорцог, цагаан идээ, мах, гэдэс дотор, цус, яс, жимс жимсгэнэ, хүнсний ногоо, эмийн ургамал, цай гэх мэт

  • Тогооны гадна дотор цамцнуудын зузаан: 3-5 мм
  • Материал: SUS304 маркийн сайн чанарын зэвэрдэггүй ган төмрөөр хийсэн. Захиалагчын хүсэлтээр SUS316 төмрөөр тогооны дотор талыг хийлгэж болно.
  • Халаалт тохируулагч: Бий. Тохиргоо хийсэн температурт хүрмэгц машин автоматаар унтарна.
  • Хутгуурын эргэх хурд: 36 эрг/мин (Захиалагчын хүсэлтээр өөрчилж болно.)
  • Цамцны даралт: 0.09 Мра
  • Сертификат: GMP, QC, HACCP гэрчилгээтэй тул хүнсний болон эмийн үйлдвэрлэлийн шаардлагыг хангасан.
  • Эргэх өнцөг: Тогоонд боловсруулсан бүтээгдэхүүнийг 180 хэмээр эргүүлэн тогоог хөмөрч болно.
  • Хутгагч: Үйлдвэрлэгч хутгагчыг тогооны үнийн саналд оруулдаггүй 400 доллороор үнэлдэг байсан бол эдүгээ үнэгүй дагалдуулан өгдөг болсон байна.

1. Бага оврын тогоонууд

Модель CMDJ-50 CMDJ-100 CMDJ-200 CMDJ-300
2014 оны үнийн санал (юань) Үгүй 10000 юань 12000 юань 14000 юань
2016 оны үнийн санал (юань) 7500 юань 8800 юань 9800 юань 10700 юань
Багтаамж 50 литр 100 литр 200 литр 300 литр
Хутгагчын чадал 0.75 квт 0.75 квт 1.1 квт 1.5 квт
Гадна, дотор тогооны зузаан 3мм 3мм 3мм 3мм
Тогооны амсарын диаметр 600 мм 700 мм 800 мм 900 мм
Чадал 12 квт 12 квт 12 квт 18 квт
Халаалттай гадаргуун талбай 0.45м2 0.58м2 1.12м2 1.42м2
Усны хоолойн диаметр 20мм 20мм 20мм 20мм
Халах температур 2200С хэм

Жич: Үйлдвэрлэл технологийн шинэчлэл хийсэн тул 2016 онд үнийн саналд өөрчлөлт орж хямдарсан болно. Үйлдвэрээс Эрээн хот хүртэл тээврийн зардал 800 юань

2. Том оврын тогоонууд

Модель CMDJ-400 CMDJ-500 CMDJ-600 CMDJ-700 CMDJ-800
2014 оны үнийн санал (юань) 18800 19800 21200 үгүй үгүй
2016 оны үнийн санал (юань) 11800 14800 15800 18600 19800
Багтаамж 400 литр 500 литр 600 литр 700 литр 800 литр
Хутгагчын чадал 1.5 квт 2.2 квт 2.2 квт 2.2 квт 2.2 квт
Гадна тогооны зузаан 3мм 4мм 4мм 4мм 4мм
Дотор тогооны зузаан 3мм 4мм 4мм 4мм 5мм
Тогооны амсарын диаметр 1000 мм 1100 мм 1200 мм 1300 мм 1400 мм
Чадал 18 квт 27 квт 27 квт 27 квт 27 квт
Халаалттай гадаргуун талбай 1.75м2 2.00м2 2.30м2 3.2м2 3.9м2
Усны хоолойн диаметр 25мм 25мм 25мм 25мм 25мм
Халах температур 2200С хэм

Жич: Үйлдвэрлэл технологийн шинэчлэл хийсэн тул 2016 онд үнийн саналд өөрчлөлт орж хямдарсан болно.
Үйлдвэрээс Эрээн хот хүртэл тээврийн зардал 1600 юань

2. Аарц бяслаг шахагч

Аарц бяслаг шахагч машин нь цагаан идээний үйлдвэрийн хамгийн чухал дамжлага юм. Цагааг сайтар шахаж өгсөнөөр аарц болон ээдмийг удаан хадгалах боломж бүрдэхээс гадна хатаалтын процесс хурдан явагдана.

Аарц бяслаг шахагч

Машины хэмжээ: 535мм * 533мм * 1090мм

Хүчин чадал: 15кг/цаг

Хэвлэгчийн хэмжээ: 42см * 42см * 11 см

Нэг бүрийн үнэ: 2300 юань. (5 ширхэгээс дээш авбал 2000 юань)

Аарц бяслаг шахагч

Аарц бяслаг шахагч

Аарц бяслаг шахагч

1. Аарц болон бяслагыг даавуун уутанд хийж хэвлэгч хайрцаганд хийнэ
2. Хийн шахуургын бариулыг эргүүлэн, хаалт гэсэн заалтан дээр байрлуулна.
3. 10 минут хиртэй аарц болон бяслагыг өндөр даралтаар шахна.
4. Хийн шахуургын хаалтыг нээж, бэлэн болсон бүтээгдэхүүнийг авна.

Аарц бяслаг шахагч

Аарц бяслаг шахагч

Япон улсад үйлдвэрлэсэн хийн шахуургын төхөөрөмж нь удаан жилийн эдэлгээтэй бөгөөд бат бөх.

Аарц бяслаг шахагч

Гидрийн насос болон хийн шахуурга. Бүх эд анги нь үл зэврэх SUS304 маркийн сайн чанарын өндөр үнэтэй гангаар үйлдвэрлэгдсэн тул эрүүл ахуйн шаардлагыг хангаж чадсан.

Тараг бүрэх буюу аарц хийх арга

Хонь ямаа үхрийн сүүгээр тараг бүрнэ. Тараг бүрэхийн өмнө сүүгээ 80-85 хэмийн халуун болтол цахилгаан тогоондоо халааж ариутгана. Ариутгасан сүүгээ 42-45 хэмийн халуун болтол хөргөөд 10 л сүүнд 150-200 гр орчим хөрөнгө орохоор тооцоолон таргаа исгэнэ. Тарганы хөрөнгийг багадуулж, халаалтыг багасган сэрүүдүүлбэл муу бүрэлдэж улцайх, ихдүүлж халуудуулбал сагаж шар устана.

Таглаж тавиад нэг өдрийн дараа тараг исэж бэлэн болно. Бүрсэн таргийг халуунаар нь задлахад шар устдаг учир задлахын өмнө хүйтэн газар тавьж хөргөвөл сайн. Дараа нь бэлэн болсон таргаа цахилгаан тогооны хутгагчаар сайтар хутгаж, жигдрүүлнэ.

Таргаа зөөлөн гал дээр буцалгана. Таргыг буцалмагц галын хүчийг багасгаж 2-3 минутын дараа хөргөнө. Буцалсан тараг нь ээдмэгтэй шингэн болж хувирдаг. Хөрсөний дараа шар усыг нь шүүж авна.

Бяслаг шахах

Бяслагийг хонь, ямаа, үхрийн болсон ба түүхий сүүгээр шахаж болдог. Түүхий сүүний бяслаг амт чанарын хувьд илүү бөгөөд удаан хадгалахад хатуурахгүйн дээр сайтар нунтаглаад хожим нь цай сүлж ч болно.

Бяслагийн амт чанарт нөлөөлөх гол зүйл бол ээдүүлгийг маш сайн тохируулах явдал юм. Ээдүүлэг нь ихэдсэн шахалт муу арзгар бяслаг гашилж муудах нь хялбар байна.

Хийх арга хэлбэрийн хувьд бяслагийг жинтүү, саран, ээдэм бөөн, үүрмэг бяслаг гэж ангилж болно. Бяслаг хийхдээ тогоотой сүүндээ 500-600 гр тараг эсвэл исэлтийн байдлыг харгалзан 300-500 гр ундаа хийж ээдүүлнэ.

Дараа нь шүүж ээдмийг нь цэвэр сиймхий давуун дээр хамж хийгээд боож хавтгай модон дунд шахна. Шахсан бяслаг цаг орчмын дараа хэвшиж нягтрах болно. Нягтарсан бяслагийг шахагч машинаас салган сэрүүн газар тавьж сэврээнэ.

Ээзгий буцалгах

Сүүг бяслагтай адил ээдүүлж шүүхгүйгээр шар усыг нь ширгэтэл буцалгаж хийдэг. Иймд ээзгий нь шим тэжээлийн хувьд илүү. Ээзгий хэлбэр хийцээсээ болж өөр өөрөөр нэрлэгдэх нь бий. Ширээмэл ээзгий гэж байх бөгөөд үүнийг хийхдээ сүүг тогоонд хийж халахын хамт 10 л сүүнд 150-170 гр орчим тараг буюу ундааг бага багаар цувуулан хийж ээдүүлнэ.

Ээдэлтээр гарсан шар сүү нь ээдмийг сүүлэг амттай болгож ээзгийний чанарыг сайжруулах төдийгүй, ээзгий бүрэн боловсроход сайнаар нөлөөлнө. Шар сүүг их байх үед ширүүн галаар цөөн хутгаж, ширгэж багасах үед нь галыг зөөлрүүлж хутгалтыг олшруулах нь зүйтэй. Шар сүү шингэж гүйцээд ээзгийний өнгө улаан шаргал болбол болсонд тооцож дэлгэцэнд тавьж хатаана.

Аарц бяслаг шахагч

Аарц бяслаг шахагч

Өндөр даралтаар шахсан бяслагыг удаан хугацаагаар хадгалах боломжтой болдог. Сайтар шахаж, шар усыг нь авсан аарц түргэн хатдаг.

цахилгаан тогоо

Аарц бяслаг шахагч

Зураг дээр: Үйлдвэрийн ерөнхий байдал

Аарц бяслаг шахагч

Зураг дээр: Үйлдвэрлэлийн байр

Аарц бяслаг шахагч

Зураг дээр: Үйлдвэрийн захиргаа

Аарц бяслаг шахагч

Зураг дээр: Эдгээр төхөөрөмж захиалагч руу илгээгдэхийн өмнө

Аарц бяслаг шахагч

Зураг дээр: Үйлдвэрийн агуулахад

Аарц бяслаг шахагч

Зураг дээр: Битүү тагтай хутгагч бүхий тогоо. Хутгалтын явцад цалигаж асгаруулахгүйн тулд энэхүү тагийг захиалан хийлгэж болно.

Аарц бяслаг шахагч

Зураг дээр: Хутгагчийг ингэж хийсэн нь тогооны хананд бүтээгдэхүүн наалдаж үлдэхгүй сайн талтай.

Аарц бяслаг шахагч

Зураг дээр: Нийт 6 сэрвээ бүхий хутгагч нь стандарт үзүүлэлт бөгөөд захиалагч өөрийн хүсэлтээр хутгагчийн сэрээний дизайныг өөрчлөн хийлгэж болно.

Төлбөр:Үйлдвэрлэгч төлбөрийг хүлээн авмагц, 7 хоногын дотор Эрээн хотод өөрийн зардлаар хүргэж өгнө.
Баталгаа:Үйлдвэрээс тоног төхөөрөмж ачигдсан өдрөөс эхлэн нэг жил.
Технологийн сургалт ба угсралт:Захиалагчийн хүсэлтээр тоног төхөөрөмжийг угсрахад мэрэгжлийн инженерийг Монгол улсад явуулж болох бөгөөд Захиалагч тал виз, замын зардал, буудал, хоолны зардлуудыг хариуцна. Мэрэгжилтэний цалин 80 доллор/өдөр. Технологийн тухай танилцуулгыг зөвхөн худалдан авагч, захиалагч нарт өгнө.

Хэрхэн худалдаж авах вэ?

1. Үйлдвэрлэгч тус сайтад бараа бүтээгдэхүүний мэдээллээ төлбөртэйгээр тавьж, манай гэрээт нийлүүлэгч болсон тул бид танаас зуучлалын хөлсгүйгээр үйлчилгээ үзүүлнэ.
2. Та манай сайтын хаягаар бидэнд шууд хандан үйлдвэр дээр нь өөрийн биеэр зочилон очиж үйлдвэрлэлийн үйл ажиллагаатай танилцах, тоног төхөөрөмжийн судалгаа шилэн сонголт хийх, орон нутгийн болон дотоодын стандартын дагуу өөрчлөлт хийлгэх, хэсэгчлэн худалдан авалт хийх, хүчин чадлыг нэмэгдүүлэх зэрэг шаардлагын дагуу захиалж болно.
3. Бид танд замчлах, хэлмэрчлэх, гэрээ байгуулах ажилд тань хөндлөнгийн хяналт тогтоон баталгаажуулах, эрсдэлээс хамгаалах, тээвэрлэлт хийх зэрэг худалдааны ажилд тань туслалцаа үзүүлнэ.