НАЙЗ БОЛЪЁ!
 

Бид найз нартаа байнга шинэ соргог бизнес санаа бэлэглэх болно.
Хүндэтгэсэн:
Таст овогт Ц.Энхтайван


Үнэ: 2300 юань

Цагаан идээний үйлдвэрлэл

Монголчууд бид Цагаан идээгээ ихэвчлэн гар аргаар үйлдвэрлэдэг. Энэ нь өнөөгийн нийгэмд хоцрогдсон арга гэж хэлмээр. Хүнсний эрүүл ахуйн наад захын шаардлагыг хангахгүй байна. Мөн хэт хүнд бөгөөд цаг хугацаа шаардсан ажил болоод байгаа билээ.

Шинжлэх ухаан техникийн эрин зуунд амьдарч байгаа бид 2000 жилийн өмнө Хүннүчүүдийн уламжлалт гар үйлдвэрлэлээсээ салах цаг болсон мэт. Иймд миний бие сүү цагаан идээ боловсруулах шинэлэг маягын тоног төхөөрөмжийн судалгааны ажлаа эрчимтэй явуулж эхэллээ. "Эрлийг сурлаар" гэгчээр ааруул хийх хэд хэдэн шинэлэг технологийн мэдээлэлүүдийг сайт дээрээ нийтлэсэн бөгөөд энэ удаа ч бас нэгэн шинэ бизнес санаагаа танд танилцуулахаар бэлтгэлээ.

1. Бяслаг шахагч машин (Загвар №01)

Энэхүү машинаар бяслаг, аарц шахахаас гадна хорхой ааруул хийж болно. Энэхүү шахагч төхөөрөмж нь хорхой ааруул хийх хүнд хөдөлмөрийг хөнгөвчлөхөөс гадна үйлдвэрийн бүтээмжийг эрс нэмэгдүүлнэ. Нэг ажилчин өдөрт ойролцоогоор 1.44 тонн аарцаар хорхой ааруул хэвлэж чадна.

Энэ машин нь Саяхан

Үйлдвэрлэлийн хүчин чадлаа нэмэгдүүлэхийн тулд жижиг үйлдвэрт хоёр ширхэг хэрэгтэй. Нэг нь аарцны шар усыг нь шахах зориулалтаар ашиглана. Харин нөгөө нь хорхой ааруул хэвлэхэд хэрэглэгдэнэ.

Үнэ: 2300 юань (5 ширхэгээс дээш тоогоор худалдан авбал нэг бүрийн үнэ нь 2000 юань)

Нэг машин 3 төрлийн үйлдэл хийнэ. Аарц, бяслаг шахна. Хорхой ааруул хэвлэнэ.

 

Гидрийн гишгүүр дээр олон гишгэх тусам аарц ааруул шахах хүч төдий чинээ нэмэгдэнэ.

Хорхой ааруул шахах төхөөрөмж таван минут тутам 15 кг ааруул шахах хүчин чадалтай. Ажлын найман цагт 1.44 тонн аарцаар хорхой ааруул үйлдвэрлэнэ.

2. Бяслаг шахагч машин (Загвар №02)

Энэхүү машинаар бяслаг, аарц шахахаас гадна хорхой ааруул хийж болно.

Үнэ: 2500 юань

Үл зэврэх ган нь ааруул, бяслаг, аарцны үйлдвэрлэл явуулахад эрүүл ахуйн шаардлагад нийцнэ. Зэвэрдэг ган төмөр болон никель өнгөлгөөтэй төмөр материал нь хүнсний үйлдвэрлэл явуулахад тохиромжгүй.

Бяслаг шахах төхөөрөмж нь цэвэрлэхэд хялбар бөгөөд хүнсний эрүүл ахуйн шаардлагыг бүрэн хангасан. Зураг дээр үзүүлсэн маягаар ажлын байрны усан цэвэрлэгээ болон ширээг бэлтгэх хэрэгтэй.

Зураг дээр: Бяслаг шахах төхөөрөмж. Энэхүү хашлаганы хэмжээ нь 33см х 33см х 12см. 

Хашлага нь 11 см өндөртэйгөөр үйлдвэрлэгдэх бөгөөд энэ нь бяслаг хийхэд нэн тохиромжтой. Харин аарц шахах буюу хорхой ааруул хийхийн тулд энэ хашлагыг арай өндөр болгох нь зүйтэй. Үүнийг үл зэврэх ган болон модоор хийж болно.

Бяслаг аарц шахахын тулд цэвэрхэн даавуун дээр түүхий эдээ тавиад, шахагч төхөөрөмжийг ашиглана.

Зураг дээр байгаа бяслагууд 33см х 33 см х 5см хэмжээтэй.

Зураг дээр: Бяслагны дэлгүүр.

Сав баглаа боодлын тухай мэдээлэл үзье гэвэл ЭНД дарна уу.

Хятадууд ааруул гэдгийг мэдэхгүй учир ааруул хийх төхөөрөмжийг олно гэдэг хэцүү. Харин Монголын уламжлалт үйлдвэрлэлээ механикжуулна гэвэл ямар нэгэн тоног төхөөрөмж дээр шинэчлэл хийх нь зүйтэй.

Бид хорхой ааруулыг янз бүрийн арга хэрэглэж хийдэг. Гэвч ихэвчлэн гар аргаар үйлдвэрлэлээ явуулж байна. Үүнийг тоног төхөөрөмжөөр хэрхэн хийж болох бизнес санааг энд өгүүлмээр байна.

Дараах зураг дээр байгаа төхөөрөмж бол бяслаг хийх зориулалттай юм. Гэвч хорхой ааруул хийхийн тулд төхөөрөмж дээр багахан өөрчлөлт хийхэд л болно.

Эндээс харахад хорхой ааруул хийхийн тулд өндөрхөн шиг хашлага хийгээд, шахагч хүчийг ашиглан үйлдвэрлэлийг хурдан хугацаанд хялбархан явуулж болно.