НАЙЗ БОЛЪЁ!
 

Бид найз нартаа байнга шинэ соргог бизнес санаа бэлэглэх болно.
Хүндэтгэсэн:
Таст овогт Ц.Энхтайван


Үнэ: Сонголтоор

Мах сүү боловсруулах үйлдвэр гэдэг бол сум байтугай Улаанбаатарт ч гэсэн хамгийн ашигтай үйлдвэрлэл. Зүүн өмнөд Азийн орнуудын туршлагаас харж байхад үндэсний уламжлалт технологиороо орчин цагийн техник ашиглан хаана ч байхгүй үйлдвэрлэл явуулж байгаа нь бахархмаар.

Манай сүү цагаан идээ, мах махан бүтээгдэхүүн үйлдвэрлэх үндэсний технологи бий. Гэвч өнөөг хүртэл бид гар аргаар үйлдвэрлэлээ явуулсаар ирсэн билээ. Тэгвэл орон нутгийн мах сүү хэмээх түүхий эдийн нөөц дээр тулгуурлан маш олон янзын бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломж байна.

Тоног төхөөрөмж Хүчин чадал Үнэ Үзүүлэлт
1. Цахилгаан тогоо 100 литр 3168000 төг 220V / 12квт
2. Хатаагч 12 тавиур 3240000 төг 380V / 6.5квт
3. Махны машин 400кг/цаг 976000 төг 220V / 2.2 квт
4. Хэвлэгч машин 280 шр/мин 1476000 төг 220V / 1.1квт
5. Гидрийн пресс 30 кг/удаа 828000 төг 220V / 0 квт
6. Ясны хөрөө 4мм – 180мм 713000 төг 220V / 0.5квт
  Нийт   10401000 төг 22.3 квт/цаг

Жич: Ханшийг 1 юань = 360 төгрөгөөр бодов.

1. МАХ СҮҮ БОЛОВСРУУЛАХ ЦАХИЛГААН ТОГОО

  • Тогооны гадна дотор цамцнуудын зузаан: 3-5 мм
  • Материал: SUS304 маркийн сайн чанарын зэвэрдэггүй ган төмрөөр хийсэн. Захиалагчын хүсэлтээр SUS316 төмрөөр тогооны дотор талыг хийлгэж болно.
  • Халаалт тохируулагч: Бий. Тохиргоо хийсэн температурт хүрмэгц машин автоматаар унтарна.
  • Хутгуурын эргэх хурд: 36 эрг/мин (Захиалагчын хүсэлтээр өөрчилж болно.)
  • Цамцны даралт: 0.09 Мра
  • Сертификат: GMP, QC, HACCP гэрчилгээтэй тул хүнсний болон эмийн үйлдвэрлэлийн шаардлагыг хангасан.
  • Эргэх өнцөг: Тогоонд боловсруулсан бүтээгдэхүүнийг 180 хэмээр эргүүлэн тогоог хөмөрч болно.
  • Хутгагч: Үйлдвэрлэгч хутгагчыг тогооны үнийн саналд оруулдаггүй 400 доллороор үнэлдэг байсан бол эдүгээ үнэгүй дагалдуулан өгдөг болсон байна.

1. Бага оврын тогоонууд

Модель CMDJ-50 CMDJ-100 CMDJ-200 CMDJ-300
2014 оны үнийн санал (юань) Үгүй 10000 юань 12000 юань 14000 юань
2016 оны үнийн санал (юань) 7500 юань 8800 юань 9800 юань 10700 юань
Багтаамж 50 литр 100 литр 200 литр 300 литр
Хутгагчын чадал 0.75 квт 0.75 квт 1.1 квт 1.5 квт
Гадна, дотор тогооны зузаан 3мм 3мм 3мм 3мм
Тогооны амсарын диаметр 600 мм 700 мм 800 мм 900 мм
Чадал 12 квт 12 квт 12 квт 18 квт
Халаалттай гадаргуун талбай 0.45м2 0.58м2 1.12м2 1.42м2
Усны хоолойн диаметр 20мм 20мм 20мм 20мм
Халах температур 2200С хэм

Жич: Үйлдвэрлэл технологийн шинэчлэл хийсэн тул 2016 онд үнийн саналд өөрчлөлт орж хямдарсан болно. Үйлдвэрээс Эрээн хот хүртэл тээврийн зардал 800 юань

2. Том оврын тогоонууд

Модель CMDJ-400 CMDJ-500 CMDJ-600 CMDJ-700 CMDJ-800
2014 оны үнийн санал (юань) 18800 19800 21200 үгүй үгүй
2016 оны үнийн санал (юань) 11800 14800 15800 18600 19800
Багтаамж 400 литр 500 литр 600 литр 700 литр 800 литр
Хутгагчын чадал 1.5 квт 2.2 квт 2.2 квт 2.2 квт 2.2 квт
Гадна тогооны зузаан 3мм 4мм 4мм 4мм 4мм
Дотор тогооны зузаан 3мм 4мм 4мм 4мм 5мм
Тогооны амсарын диаметр 1000 мм 1100 мм 1200 мм 1300 мм 1400 мм
Чадал 18 квт 27 квт 27 квт 27 квт 27 квт
Халаалттай гадаргуун талбай 1.75м2 2.00м2 2.30м2 3.2м2 3.9м2
Усны хоолойн диаметр 25мм 25мм 25мм 25мм 25мм
Халах температур 2200С хэм

Жич: Үйлдвэрлэл технологийн шинэчлэл хийсэн тул 2016 онд үнийн саналд өөрчлөлт орж хямдарсан болно.

Үйлдвэрээс Эрээн хот хүртэл тээврийн зардал 1600 юань

2. ХАТААГЧ МАШИН

Загвар Хөдөлгүүр Халаалт Хэмжээ Тавиур Цахилгаан
хэрэглээ
Жин Эзэлхүүн

Үнэ

MJJM-16 0,55 квт 12 квт 1190мм х 1180мм x2170мм 16 шр/ Ф90 см 380V /220V 300 кг 3,4 м3

14800 юань

MJJM-12 0,55 квт 6.5 квт 930 х910мм х 1770мм 12 шр/ Ф70 см 380V /220V 200 кг 1.9м3

9000 юань

MJJM-09 0,55 квт 4 квт 730мм х 620мм х 1480мм 9шр/ Ф50 см 380V /220V 130 кг 0,9 м3

7000 юань

Жич: Үнийн саналд орсон төхөөрөмжийн үзүүлэлтийг ногоон өнгөөр тэмдэглэв.

3. МАХНЫ МАШИН

  • Цахилгаан хэрэглээ: 220V
  • Цахилгаан зарцуулалт: 2,2 квт/цаг
  • Хөдөлгүүрийн хурд: 1400 эрг/мин
  • Мах татах хүчин чадал: 400кг/цаг
  • Мах хэрчих хүчин чадал: 250кг/цаг
  • Мах татагчийн амсарын диаметр: 11см
  • Мах хэрчигчийн амсарын хэмжээ: 13см х 9см
  • Мах хэрчих хамгийн бага зузаан: 3.5мм
  • Материал: Үл зэврэх сайн чанарын ган
  • Баталгаа: Нэг жил
  • Машины жин: 55кг
  • Машины хэмжээ: 55см х 38см х 75см
  • Үйлдвэрийн үнэ: 2600 юань (Эрээн хот хүртэл тээврийн зардал багтсан)

4. ХЭВЛЭГЧ МАШИН

Манайд ааруулын үйлдвэрлэл хөгжих маш их боломжтой. Гэхдээ уламжлалт ааруулаа арай шинэлэг хэлбэр маягтай болгож, үйлдвэрлэх юм бол дотоодын зах байтугай гадаад зах зээл ч хүлээн авахад бэлэн байна.

  • Хүчин чадал: 280 ширхэг/мин
  • Цахилгаан хэрэглээ: 220V
  • Цахилгаан зарцуулалт: 1.1квт
  • Машины хэмжээ: 400мм х 700мм х 1200мм
  • Материал: SUS304 маркийн үл зэврэх ган
  • Батлагаа: Нэг жил
  • Машины жин: 75кг
  • Үйлдвэрийн үнэ: 4100 юань

5. ГИДРИЙН ПРЕСС

Энэхүү машинаар бяслаг, аарц шахахаас гадна хорхой ааруул хийж болно.

Үнэ: 2300 юань

6. ЯСНЫ ХӨРӨӨ

Яс хөрөөдөгч

Загвар 210 250 300
Цахилгаан хэрэглээ 220 220 220
380
Цахилгаан зарцуулалт 500 ватт/цаг 500 ватт/цаг 500 ватт/цаг
Хөрөөдөх хурд 15м/сек 15м/сек 15м/сек
Хүрдний диаметр 210мм Үзүүлэлтгүй 300мм
Хутганы урт Үзүүлэлтгүй 2080мм Үзүүлэлтгүй
Тавцангийн хэмжээ 380мм*365мм 470*600мм 712*662мм
Хөрөөдөх зузаан 4мм-180мм 210мм 30-250мм
Машины жин 45 кг 90 кг 140кг
Машины хэмжээ 520мм*490мм*840мм 935мм*770мм*1460мм 935*770*1670

Үйлдвэрийн үнэ

2620 юань

1980 юань

6300 юань

Жич: Үнийн саналд орсон төхөөрөмжийн үзүүлэлтийг ногоон өнгөөр тэмдэглэв.

Аж ахуйг ашиг орлоготой хөтөлнө гэдэг хүнээс бүтээлч сэтгэлгээ, ажлын нарийн зохион байгуулалт, өндөр технологи, өргөн мэдлэг шаарддаг. Малчин хүн бол бизнес эрхлэгч, аж ахуй хөтлөгч эзэн мөн. Тиймээс энэ шаардлагыг байнга биелүүлж, хэрэгжүүлж байвал ашиг орлоготой байна. Манай орны хөвч хангай нутагт үе удмаараа идээшин амьдарч буй буриад зон олон ажилч хичээнгүй, авъяаслаг, шулуун шударга, найртай зангаараа хэзээнээс алдартай. Энэ ч чанараараа Хэнтий аймгийн Дадал сумын малчин Г. Чимэддоржийнх зах зээлийн орчиндоо зохицож, аж амьдралаа улам дээшлүүлж байгаа юм.

Тэднийх бусад малчдыг бодвол илүү суурин амьдралтай. Өвөлжөө, хаваржаа, зуслан, намаржаа нь орон сууцны дүнзэн байшин, малын олон төрлийн хашаа саравч, өвсний хашаа зэрэг олон зүйлсээс бүрдэнэ. Тал хээр нутгийн тачирхан өвс ургамалтай, анхны цаснаар зутрах шахдаг малчид гаднаа ганц боодол өвсгүйгээр өвөлтэй золгож байгааг тэрээр ойлгохгүй ажээ. Байгаль цаг агаарын тааламжгүй байдал, цас зудтай хавар болсон ч Чимэддорж малаа хорогдолгүй онд оруулдаг. Чимэддоржийн голлон эрхэлдэг аж ахуй нь үхэр сүрэг. Тус сумын ихэнхи айл дунджаар 50-70 үхэртэй байдаг бол тэднийх өндөр ашиг шимтэй үүлдрийн 200-гаад үхэртэй. Тэгээд ч ашиг багатай олон хонь хариулан маллах бус, цөөн тооны чанартай үхэртэй байхыг боддог гэнэ. Түүний 200 үхэр нь богт шилжүүлбэл тооны хувьд 1000 гаруй хоньтой тэнцэнэ. Мөн уналга ачилгад хэрэглэдэг цөөн тооны адуутай. Тэд үхэр, адуугаа дээд зэргээр анхаарч малладаг. Yхрээ тохитой байлгах гээд өвс хадлан их хэмжээгээр бэлтгэж, хашаа саравч, пүнз барина. Yхрийн саравч, төлийн пүнз, ядарсан малын, мөн адууны, өвсний хашаа нь тус тусдаа байдаг. Ийнхүү 5-6 хашаа саравчтай, тэрэгнүүдээ угсарсан, дүнзэн байшинтай айл гаднаас нь харахад аж ахуй эрхлэх ухааныг нь мэдэх боломжтой. Малын хашаагаа голдуу хар модоор хийдэг нь бөх бат, олон жилийн настай эд болдог. Малын хашаа барихдаа зүгээр нэг холбоод орхихгүй, байшингаа барьдаг шигээ шургааг модоор зүйж тааруулаад үхрийн баасаар юм уу хөвдөөр зай завсаргүй шавж чигждэг. Yхэртээ дулаан хашаа, зузаан хэвтэр бэлтгэнэ. Нэг метрийн өргөнтэй, 5-6 метр урт, өөрсдөө ховт буюу завиал гэж нэрлэдэг модон хашаанд өвлийн турш хүйдсээ /үхрийн хөдүү баас/ хураана. Энэ нь дараагийн намар гэхэд бэлэн аргал түлээ болохоос гадна доогуураа умбарсан шар бууц болсон байдаг. Харин аргалаа түлэхээсээ илүү буталж бууц болгоод өвөл хаврын турш малын хэвтэрт хэрэглэдэг.

Өвөлжөөгөө гол усаа дагаж сонгосон бөгөөд өвлийн улиралд өглөө бүр үхрээ харзанд усалж, өглөө оройд байнга өвс тэжээл тавьж өгнө. Yхэр нь тэвэр өвсөө идэлгүй бэлчээртээ гарна гэж үгүй. Yхрээ үдэш бэлчээрээс ирэхэд нь бас л өвс тэжээл тавьж өгнө. Иймээс тэднийх өвөл, зунгүй шинэхэн сүү, цөцгийн тосоор тасрахгүй. Өвөл, зунгүй сүүгээ машиндаж цөцгийн тосоо үйлдвэрлэдэг.

Зуны эхэн сараас ирэх өвөлдөө бэлтгэж эхэлнэ. Энэ үед хадлангийн талбайгаа эргэж үзээд ургац тааруу, гандуухан байвал ойрын гол горхиноос суваг шуудуу татчихдаг аж. Дунджаар зуугаад үхэртэй айл 700-800, бүр 1000-1200 бухал бэлтгэж авна. Нэг бухал нь 100 орчим килограмм жинтэй. Захын айл наад тал нь 100 тонн өвс хадаж бэлтгэнэ гэсэн үг. Чимэддоржийнх 400-гаад бухал буюу 4 тонн орчим хадлан бэлтгэдэг. Наадмаас хойш хадланд гарах бэлтгэлээ бэлэн болгоод, наймдугаар сарын 1-нээс есдүгээр сарын 15 хүртэл хадлангийнхаа талбайд ажиллана. Тус сумын ам бүл олонтой айл 4-5 морь тэргэнд сургаж, морин машинаар хадлангаа хадаж авна. Энэ үедээ цаг хугацааг маш нарийн тооцоолж аливаа баяр ёслолд огт оролцдоггүй аж. Тэд хадлан гэдгийг амьдрал гэж ойлгодог учраас зөвхөн эрчүүд төдийгүй боломжтой бүх хүн ажиллана. Бухлаа нар, салхи бага нэвтрэхээр нягтруулдаг тул жилийн турш ногооноороо байдаг. Өглөө хадаж унагаасан өвсөө өөрийнх нь чийгийг хаттал /2 цаг орчим/ байлгаад, тармаж бухалддаг. Бухлынхаа суурийг 2-3 метрийн хүрээтэй тавьж, оройг нь бөмбөгөр хийнэ. Ийм бухал салхинд хийсч унах магадлал багатай, бороонд нэвт норохгүй. Дараа нь бухлаа чирж нуруу хийдэг. Нэг нурууг 100-200 бухлаар босгоно. Нурууны өндөр 3-4 метр, өргөн нь 3.5-4 метр байдаг. Нуруугаа босгохдоо сайн нягтруулаад, бас бөмбөгөр хэлбэртэй орой хийж заримдаа салхинаас хамгаалан мод түшүүлэх нь бий. Ер нь хэр аж ахуй эрхэлж байгааг нь байшин, хашаа, нуруутай өвс гурваар нь шинждэг гэж ярилцдаг. Хадлангийн үеийн бороотой өдрийг ч зүгээр сууж өнгөрүүлэхгүй. Бүгд ойд явж жимс, самар түүцгээнэ. Тэд жимсээ цөцгий, тостойгоо хольж амт, чанар сайтай хүнсний бүтээгдэхүүн бэлтгэдэг.

Намар арьс нэхийгээ элдэж боловсруулна. Зун, намрын улиралд арьс, нэхий боловсруулахдаа элдэх, будах хаа ч байхгүй өвөрмөц технологитой. Арьс, нэхийг аргалын утаагаар утаж боловсруулахад хүрэн шаргал өнгөтэй, сайхан үнэртэй, хэзээ ч хатахгүй, хүр хорхойд идэгдэхгүй, эдэлгээтэй болно. Ингэж боловсруулсан арьсаараа тэд буриад буюу сөөхий гутал, нэхий дээл хийж өмсөнө. Машиндсан шингэн сүүнд хужир хийгээд арьс нэхий идээлэхэд сайн байдаг. Шүүлсэн арьсыг задгай, битүү талхинд ороож мориор эргүүлж элддэг байна.

Хэнтийн Дадал, Батширээт зэрэг олон сумын малчид малыг шахаж бордон таргалуулдаг шилдэг аргыг аль 1950, 1960-аад онд нэвтрүүлснээ одоо улам боловсронгуй болгожээ. Yхрийг бордохдоо зөвхөн хэвтэж босохоос өөрөөр хөдлөх аргагүй хашаанд хашиж өвс, усыг нь байнга зөөж тавина. Дүн өвлөөс эхлэн хавар хүртэл ингэж бордсон үхэр 800-900 кг хүрдэг. Yхрийн ердийн жин дунджаар 250-400 кг байдаг гэвэл 400-500 кг нэмж байгаа юм. Нэг кг мах 1000-1200 төгрөг гэвэл 400-500 мянган төгрөгийн илүү ашиг нэг үхрээс олох боломжтой. Бордсон үхрээ хаврын улиралд махны эрэлт харьцангуй их болсон үед нядалж, аймгийн төв болон Улаанбаатарын зах дээр арилждаг байна.

Тэд уламжлалт мал аж ахуйгаа суурин хэлбэрээр эрхлэхийг илүүтэйд үздэг. Эдгээр сумын малчдын амьдрах ухаан, бүтээлч сэтгэлгээнээс аль ч нутгийнхан өнөөдөр суралцан, амьдралдаа хэрэгжүүлэх бүрэн боломжтой. Санааг их бага хэмээн ялгаж үзэх боломжгүй. Ялангуяа тэдний мал аж ахуйг суурин хэлбэр, фермерийн шинжтэй хөтлөх аргыг сонирхон үзэхэд илүүдэхгүй юм.

Үйлдвэр дээр эдгээр бүтээгдэхүүн бэлэн байгаа тул захиалга өгсөнөөс хойш 5 хоногын дотор Эрээн хотод ирнэ.

Та бүтээгдэхүүнийг Эрээн хотод манай төлөөлөгчийн газраас хүлээн авч болох бөгөөд хүсвэл бид Улаанбаатар хот руу каргогоор илгээж болно.

зөөврийн өсгөгч