Facebook-ийн найз болъё!
Follow товчлуур дээр дарна уу.

 

Бид найз нартаа байнга шинэ соргог бизнес санаа бэлэглэх болно.
Хүндэтгэсэн:
Таст овогт Ц.Энхтайван


Үнэ: Сонголтоор

Сүү боловсруулах үйлдвэр гэхээр л нээг их том үйлдвэр л санаанд буудаг байсан үе саяхан. Хятадын Шанхай хотын хүнсний тоног төхөөрөмжийн үйлдвэр дээр очиж үзлээ.

Монгол малчидын хэрэглээнд тохирсон жижиг фермерийн аж ахуйд тохирсон бага оврын үйлдвэр гэдэг огт байхгүй байсан болохоор итгэл тасраад байлаа. Учир нь Хятад хэмээх их зах зээлд тохирсон том үйлдвэрийн тоног төхөөрөмж үйлдвэрлэх нь тэр үйлдвэрт ашигтай байсан юм.

Тэгээд ч жижиг фермер гэдэг зөвхөн Монголд л байдаг юм байна. Өдөрт 20 хон литр сүү сааль хураадаг фермерийг ямар ч үйлдвэрлэгч гэх вэ дээ.

Гэвч одоо бол өөр. "Эрлийг сурлаар" гэгчээр хайж байсан тоног төхөөрөмжөө олсоон. Миний олсон тоног төхөөрөмжийн онцлог юу байв?

1. Сайн чанарын 304 маркийн үл зэврэх гангаар үйлдвэрлэсэн. Ариутгалын температур болон хурдацыг тохируулах боломжтой.

2. Сүүний найрлаганд байгаа нян бактерийг устгана. Дуу чимээ багатай, дулааныг хэмжээг тохируулж болдог, бат бөх, хөдөлмөр аюулгүйн шаардлагыг хангасан, эдэлгээ удаан, найдвартай, температурыг автоматаар хянана, засвар үйлчилгээ болон цэвэрлэгээ хийхэд хялбар гэх зэрэг давуу талууд их бий.

3. Сүүг ариутгасаны дараа хөргөлтийн төхөөрөмжөөр температурыг багасгаж, тараг бүрэх, бяслаг хийх процессийг үргэлжлүүлэн хийж болно. Хөргөлтийг хурдан хийж гүйцэтгэдэг тул сүүний ариутгалын хугацааг хэмнэнэ.

4. Ариутгалын тогоо нь дулаалга, халуун ус, сүүний гэсэн гурван давхар цамцтай.

5. Тогооны дээд талд хутгагч хийж өгсөн нь халаалт болон хөргөлтийг жигд явагдуулна. Өөрөөр хэлбэл дулааны солилцоог идэвхитэй явуулна гэсэн үг юм.

6. Битүүмжлэл сайтай тул эрүүл ахуйн шаардлагад бүрэн нийцэж, үйлдвэрлэлийн процессийг эрчимжүүлэх, эрчим хүч хэмнэх зэрэг сайн талтай.

Эдгээр давуу талууд нь төрөл бүрийн сүү бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжыг бүрдүүлж байгаа юм. Тухайлбал:

Ариутгасан сүүгээрээ элгэн тараг бүрэх, цөцгий мэт өтгөн йогурт үйлдвэрлэх, тарган зайрмаг хийх, бяслаг үйлдвэрлэх, ээзгий хийх, ааруул хийх, аарц хийх гэх мэт маш олон бүтээгдэхүүн үйлдвэрлэх түүхий эдийг бэлтгэнэ.

Багтаамж Цахилгаан
хэрэглээ
Ариутгах
температур
Материал Механик
машин
Бүрэн
Автомат
машин
10 литр 220V/380V 0-1200C SUS304 2650 юань 3650 юань
20 литр 220V/380V 0-1200C SUS304 3560 юань 4560 юань
50 литр 220V/380V 0-1200C SUS304 4420 юань 5420 юань
100 литр 220V/380V 0-1200C SUS304 5000 юань 6000 юань
150 литр 220V/380V 0-1200C SUS304 5500 юань 6500 юань
200 литр 220V/380V 0-1200C SUS304 6000 юань 7000 юань
300 литр 220V/380V 0-1200C SUS304 6600 юань 7600 юань
500 литр 220V/380V 0-1200C SUS304 8600 юань 9600 юань

Жич: Хятад улсын том үйлдвэрүүд орон нутгийн бүх муж хотуудад үнэгүй хүргэж өгдөг тул үнийн саналд Эрээн хот хүртэл тээврийн зардал багтсан болно.

Сүү ариутгагч

Зураг дээр: Бүрэн автомат машин

Сүү ариутгагч

Сүү ариутгагч

Сүүний хаалт нь сүүний түвшинг нэмж хасах хэлбэрээр тохируулна. Дусал гоожихгүй, нарийн тохируулгатай.

Сүү ариутгагч

Усны түвшин хянах гуурс. Хүссэн үедээ усны түвшинг шалгаж усны түвшин багасахаа сэргийлнэ.

Сүү ариутгагч

Хүнсний үйлдвэрийн дээд зэргийн гангаар үйлдвэрлэсэн тогоо болон хутгуур нь сүүг хутгаж жигдрүүлэхээс гадна тарагыг хутгаж зөөхий мэт өтгөн йогурт болгоно. Хутгалт жигд болсоноор сайн чанарын аарц, ээдэм үйлдвэрлэх боломжтой.

Сүү ариутгагч

Хий гаргах цоргоор агаарын даралтыг бууруулна. Агаарын даралт хэт өндөр болохоос урьдчилан сэргийлнэ.

Сүү ариутгагч

Цэвэрлэхэд хялбар. Хэрэглэж дууссаны дараа тогтмол цэвэрлэж байх нь үйлдвэрлэлийн горим сахих чухал алхам юм.

Сүү ариутгагч

Дээд зэргийн 304 маркийн гангаар хэвлэж хийсэн эд ангиуд нь эдэлгээ удаан бөгөөд хүнсний эрүүл ахуйн шаардлагыг бүрэн хангасан.

Энэхүү машиныг ажиллуулах нь нэн хялбар. Дараах дарааллын дагуу ажиллуулна.

  • Сүү ариутгах танкыг бүрэн унтарсан байхад нь ариутгах шингэн сүүгээ торхонд хийнэ.
  • Автоматаар ус оруулах хаалтыг нээж ус гарах цоргоор ус гоожтол хийнэ.
  • Төхөөрөмжийг цахилгаан тэжээлд залгана.
  • Температурыг 85 хэм дээр тохируулан тавина.
  • Халаагч товчлуур дээр дарна.
  • Холих товчлуур дээр дарна.
  • Температурын заалт 85 хэм хүрэхэд сүү ариутгагдаж дуусна.
  • Төхөөрөмж нь сүүгээ ариутгаж дууссаны дараа дохио өгнө.
  • Дохио өгмөгц халаах товчлуурыг унтраана.
  • Хийг гадагшуулах цоргыг нээхэд температур аажмаар буурна.
  • Температурын заалт 70 хэм хүрмэгц ус оруулах цоргыг хаана.
  • Сүү ариутгах процесс өндөрлөнө.

Үйлдвэр дээр эдгээр бүтээгдэхүүн бэлэн байгаа тул захиалга өгсөнөөс хойш 5 хоногын дотор Эрээн хотод ирнэ.

Та бүтээгдэхүүнийг Эрээн хотод манай төлөөлөгчийн газраас хүлээн авч болох бөгөөд хүсвэл бид Улаанбаатар хот руу каргогоор илгээж болно.

зөөврийн өсгөгч