НАЙЗ БОЛЪЁ!
 

Бид найз нартаа байнга шинэ соргог бизнес санаа бэлэглэх болно.
Хүндэтгэсэн:
Таст овогт Ц.Энхтайван


Үнэ: 25 юань/кг

Манайд элсэн чихрийн хэрэглээ их байна. Шүд болон эрүүл мэндэд сөрөг нөлөөтэйг нь бид мэдсээр байж яагаад энэ бүтээгдэхүүнийг өргөн хэрэглэх болов? Ердөө л амт шүү дээ.

Тэгвэл энэ амтыг орлуулж чадах Ксилитол ("Ксилит" гэж ч нэрлэдэг) гэдэг бодисын тухай тайлбарлая.

Үүнийг амтлаг спирт гэж хэлж болно. Байгалын гаралтай энэхүү амттанг гүзээлзгэнэ, бөөрөлзгөнө, чавга зэрэг жимснээс гаргаж авдаг бөгөөд мөн цэцэгт байцаа зэрэг чихэрлэг амттай ургамалын найрлаганд их байдаг. Үндсэндээ байгалын цэвэр бүтээгдэхүүн юм.

Үйлдвэрлэлийн аргаар Ксилитолыг хус мод болон улаан буудайнаас гаргаж авдаг.

Ксилотол нь хүний шүдэнд сөрөг нөлөө үзүүлэхгүй. Харин ч шүдний "Найз" гэж хэлж болно. Мөн хүний цусанд дахь сахарын хэмжээ нэмэгдэхэд маш бага үйлчлэл үзүүлнэ. Энгийн сахартай харьцуулах юм бол 0.07 хувь буюу өчүүхэн үзүүлэлт.

Тиймээс ч дээрхи жимснүүдийн гайхамшигт чихэрлэг амт хүнд хоргүй байдаг.

Ксилитол

Ксилитол нь шүдийг хамгаалах үйлдэлтэй. Мөн биеийн дархлааг нэмэгдүүлж, чихрийн шижин өвчтэй хүмүүс хэрэгдэхэд ач тустай.

Ксилитол

  • Олон улсын нэршил: Xilite, Xylitol
  • Химийн томъёо: CH2OH(CHOH)3CH2OH
  • Хадгалах хугацаа: 730 хоног
  • Савалгаа: 500 гр
  • Зориулалт: Хүнсний үйлдвэрлэл
  • Үйлдвэрийн үнэ: 25 юань/кг

Элсэн чихэртэй харьцуулах юм бол маш бага тунгаар хэрэглэх тул элсэн чихэр хэрэглэсэнээс илүү эдийн засгийн ач холбогдолтой.

Энд миний танилцуулах гэж байгаа санаа бол Монголчууд бид ааруул хийхдээ 10%-д нь сахар хийдгийг зогсоох гэсэн юм. Ааруул шүдэнд сайн боловч шүдний дайсан болсон сахартай хольчих юм бол ямар сайн үр дүн өгөх вэ дээ.

Ксилитол

Жинхэнэ шүдний НАЙЗ бүтээгдэхүүн хийе гэвэл Ксилитолоор амталсан ааруул төгс бүтээгдэхүүн болно.

Цагаан өнгийн, кристал бүтэцтэй энэхүү амтлагчыг бохь, шүдний оо, ам зайлагч зэрэг шүдний эрүүл мэндийн бүтээгдэхүүн хийхэд өргөн ашигладаг. Мөн төрөл бүрийн хүйтэн ундааны амтлагч болгон хэрэглэнэ.

Шоколад, хатуу чихрийн үйлдвэрт Ксилитолыг амтлагч болгон ашигладаг.

Ксилитол

Сахар орлуулагч хүний биед хортой юу?

Элсэн чихрийн хэрэгцээгээ багасгахын тулд сахар орлуулагчийг өргөн хэрэглэдэг. Гэхдээ энэхүү орлуулагч таны биед ашигтай юу хортой юу гэдэг талаар товчхон мэдээлэл бэлтгэлээ.

Сахар орлуулагчийг нийлэгжүүлсэн болон цэвэр гэж хоёр ангилдаг.

1. Нийлэгжүүлсэн орлуулагч /сукразит, сахарин, аспартам,цикламат калийн ацесульфам/

Аспартам: Удамшлын өвчтэй хүмүүс хортой. Альцгеймейрийн өвчнийг даамжруулдаг. Өдөрт 3 грамаас илүүгүй хэрэглэх хэрэгтэй.

Сукразит: Чихрийн шижинтэй хүмүүс хэрэглэхэд тохиромжтой. Гэвч бие махбодид шингэх нь муу тул хортой. Өдөрт 0,6 грамаас илүүгүй хэрэглэ.

Сахарин: Хорт хавдар үүсгэх бодис агуулдаг бөгөөд биед шингэц муу. Хэд хэдэн орнуудад хэрэглэхийг хориглосон байдаг. Хоногт 0,2 грамаас илүүгүй хэрэглээрэй.

Цикламат: Бөөрний дутмагшил өвчинтэй бол хэрэглэхгүй байхыг зөвлөж байна. Мөн жирэмсэн, хөхүүл,эмэгтэйчүүд хэрэглэж болохгүй. Өдөрт 0,8 грамаас илүүгүй хэрэглэ.

Калийн ацесульфам: Биед шингэц муу. Зүрхний үйл ажиллагаанд нөлөөлж, мэдрэлийн системийг сэргээх үйлчилгээ үзүүлдэг. Хөхүүл ээжүүд болон бага насны хүүхэд хэрэглэхж боолохгүй. 1 грамаас илүү хэрэглэхгү байхыг зөвлөж байна.

2. Цэвэр орлуулагч /Стевия, Фруктоз, Тагагоза, Сукраоза, Ксилит, Сорбит/

Стевия: Тун ашигтай орлуулагч. Үнэ боломжийн бөгөөд илчлэг багатай төдийгүй амттай.Цусан дахь сахарын хэмжээнд эерэгээр нөлөөлнө. Даралтыг хэвийн болгож, залуужуулах нөлөөтэй. Дархлааг сайжруулна. Өдөрт 35 грамаас илүүгүй хэрэглэх ёстой.

Фруктоз: Чихрийн шижинтэй хүмүүс хэрэглэж болно. Хэт ихээр хэрэглэвэл зүрх судасны өвчинд нөлөөлнө. Өдөрт 30 грам хэрэглээрэй.

Тагагоза: 1 халбага элсэн сахар 16 калор агуулдаг бол 1 халбага тагагоза 6 калори агуулдаг илчлэг багатай цэвэр орлуулагч. Хоолны шингэцийг сайжруулдаг.

Сукраоза: Үүнийг олон хүнсний бүтээгдэхүүнд хэрэглэдэг. Жишээ нь бохь, жимсний шүүс, нарийн боов гэх мэт

Ксилит: Цөс хөөх, туулгах үйлчилгээтэй, шүд хорхойтуулдаггүй. Өдөрт 5-15гр-аас илүүгүй хэрэглэх хэрэгтэй.

Сорбит: Хамгийн илчлэг багатай бөгөөд ходоод гэдэсний хэвийн ажиллагааг хэвийн болгодог. Хэтрүүлэн хэрэглэвэл гэдэс дүүрч, толгой өвдөнө. Өдөрт 40 грамаас илүүгүй хэрэглэнэ. Нэг дор хэрэглэж болохгүй. 2-3 удаа хуваан хэрэглэнэ.

Сахар орлуулагчийг хэрэглэх нь илүүдэл жингээ хаяхад туслахгүй харин ч идэх дуршлыг нэмэгдүүлдэг.

Асуултанд хариулсан Г.Сувд

Үйлдвэр дээр эдгээр бүтээгдэхүүн бэлэн байгаа тул захиалга өгсөнөөс хойш 5 хоногын дотор Эрээн хотод ирнэ.

Та бүтээгдэхүүнийг Эрээн хотод манай төлөөлөгчийн газраас хүлээн авч болох бөгөөд хүсвэл бид Улаанбаатар хот руу каргогоор илгээж болно.

зөөврийн өсгөгч