НАЙЗ БОЛЪЁ!
 

Бид найз нартаа байнга шинэ соргог бизнес санаа бэлэглэх болно.
Хүндэтгэсэн:
Таст овогт Ц.Энхтайван


Үнэ: 3000 юань

Үнэ: 2400 юань

Японы алдарт Roland корпорци нь дэлхийн цахилгаан хөгжмийн зэмсэгийн тэргүүлэгчидийн нэг бөгөөд 1972 оны 4 сарын 18 өдөр 33 сая иений хөрөнгө оруулалттайгаар Япон улсын иргэн Икутаро Какехаши (Ikutaro Kakehashi) байгуулжээ.

Энд танилцуулж байгаа ROLAND PM10 загварын контроль өсгөгч нь электрон бөмбөрийн дагалдах хэрэгсэл бөгөөд хоёр замтай 10 инчийн диффузер, 3 инчийн өндрийн диффузертэй. Нийт 30 ватт чадалтай, 8 омын эсэргүүцэлтэй.

Өсгөгч нь LINE буюу MIX оролтойгоос гадна бөмбөрийн VDRUM оролттой.

Бөмбөрчин бөмбөрийнхөө амьд дууг сонсгох бүрэн боломжтой. Учир нь Бөмбөр гэдэг бол маш өргөн диапазонтой хөгжим юм. Бөмбөрчин хүн цангийнхаа өндөр дамтамжаас эхлээд хөл бонкны нам давтамжыг бүрэн зөв сонсож чадвал жинхэнэ бодит авиаг мэдрэнэ.

Өсгөгчийн EQ буюу эквалайзерийн тусламжтайгаар дууны давтамжыг ойлгомжтой сонсож чадна.

Үйлдвэрлэгч олон жилийн эрдэм шинжилгээний судалгааны үр дүнд зөвхөн бөмбөрт зориулсан хүчирхэг өсгөгчийг бүтээж чадсан нь Roland PM серийн контролийн өсгөгчүүд юм.

Энэ серийн өсгөгчүүд нь зөөж тээвэрлэхэд хөнгөн, авсаархан бөгөөд ажиллуулж сурахад хялбар.

Roland PM10 контроль өсгөгч

  • Модель: Roland PM10
  • Зориулалт: Бөмбөр
  • Намын диффузер: 10 инч буюу 254мм
  • Өндрийн диффузер: 3 инч буюу 76мм
  • Гаралтын чадал: 30 ватт
  • Дууны хүчний тохиргоо: 2 ширхэг, (Бөмбөрийн болон фонограммын)
  • Оролтууд: Хоёр ширхэг 1/4"-ийн оролт (Бөмбөрийн болон фонограммын)
  • Хэмжээ: 364мм x 396мм x 352мм
  • Жин: 12 кг
  • Баталгаа: Нэг жил
  • Үнэ: 2400 юань (2016 оны 12 сарын 31 хүртэл хүчинтэй)

Roland PM10 контроль өсгөгч

Roland PM10 контроль өсгөгч

30 ваттын өсгөлт гэдэг бол бөмбөрчин өөрийн тоглолтоо хянах бүрэн боломжыг бүрдүүлдэг.

Roland PM10 контроль өсгөгч

Амьд байгалын дуу хоолойг цэвэрхэн бодит сонсголонтойгоор таны сонорт хүргэнэ.

Roland PM10 контроль өсгөгч

Roland PM10 контроль өсгөгч

Бөмбөр тоглож байхад бөмбөрийн дуугаа сайн сонсож байж, хөгжмийн хэмжээг бүрэн барьж чадна. Иймд энэхүү контроль өсгөгч нь бөрбөрчний хамгийн ойрын туслагч нь болж чадна. Мөн бэлтгэл хийж байх үед дууны фонограммаа өсгөгч рүүгээ оруулж, хамтран тоглолт хийх боломжыг бүрдүүлнэ.

Roland PM10 контроль өсгөгч

Контроль өсгөгч нь бөмбөрийн амьд дуу хоолойг мэдрэн тоглоход чухал үүрэг гүйцэтгэнэ.

Roland PM10 контроль өсгөгч

Roland PM10 контроль өсгөгч