Facebook-ийн найз болъё!
Follow товчлуур дээр дарна уу.

 

Бид найз нартаа байнга шинэ соргог бизнес санаа бэлэглэх болно.
Хүндэтгэсэн:
Таст овогт Ц.Энхтайван


Үнэ: 1770 юань

Би сайт дээрээ басс гитарын тухай мэдээлэл оруулахаар судалгаа хийж үзлээ. Интернетээр 2016 оны хамгийн шилдэг басс гитаруудыг хайж дараах мэдээллийг ихээхэн бодитой мэдээлэл гэж ойлгосон юм. Би хүүхэд ахуйн насандаа Төмөр замын 20-р сургуулийн "Ганзам" чуулгад басс гитар тоглож байсан болохоор энэ асуудалд ихээхэн анхаарал тавьж судалгаа хийлээ.

Зураг Ibanez GSR200BK Yamaha RBX Series RBX170 Schecter Stiletto Custom-4
Брэнд Ibanez Yamaha Schecter
Зориулалт Поп, джаз, R&B Джаз Хүнд рок
Модель GSR200 RBX170 Stiletto Custom-4
Их бие Agathis Нигүрс мод Улаан мод
Гриф Агч мод Агч мод Агч мод
Лад 22 medium 24 medium 24 medium
Грифний нүүр Зандан Зандан Зандан

Жич: Agathis хэмээх мод нь шинэ Зеландад ургадаг бөгөөд Монголоор нэршил байхгүй тул англи хэлээр нь орууллаа.

Зураг Best Bass Guitar Fender American Special Jazz Bass Epiphone Thunderbird PRO-IV
Брэнд Fender Fender Epiphone
Зориулалт Джаз Джаз Хүнд рок
Модель Squier Vintage American Special Thunderbird PRO-IV
Их бие Basswood Нигүрс мод Улаан мод
Гриф Агч мод Агч мод Улаан мод
Лад 22 medium 20 medium 20 medium
Грифний нүүр Зандан Агч мод Зандан

Жич: Basswood хэмээх мод нь Америкт ургадаг бөгөөд Монголоор нэршил байхгүй тул англи хэлээр нь орууллаа.

Эдгээр басс гитаруудаас Ibanez GSR200 басс гитарыг сонголт хийх нь илүү мэт санагдлаа. Учир нь үнэ хямд мөртлөө бусад гитаруудаасаа дутахгүй чанар сайтай. Мөн ганцхан энэ гитар л олон төрлийн жанраар тоглолт хийх боломжтой юм. Учир нь джаз, поп жанрийн басс гитаруудын онцлог шинжүүдийг нэгтгэж чадсан болохоор арай давуу талтай мэт санагдлаа.

Гитарын модель Үнийн санал Тээврийн зардал
GSR200 1910 юань Эрээн хот хүртэл зардалгүй
GSR320 1770 юань Эрээн хот хүртэл зардалгүй

Ibanez басс гитар

Ibanez басс гитар

{yendifplayer youtube=https://www.youtube.com/watch?v=oZ3DaRFVQAE}

Ibanez басс гитар

Ibanez басс гитар

Ibanez басс гитар

Ibanez басс гитар

Ibanez басс гитар

Зураг дээр: Басс гитарын эд ангиудын олон улсын нэршил буюу Англи нэр нь.

Басс гитар худалдаж авахад юуг анхаарах вэ?

Сайн басс гитар худалдаж авахад гитарын хийц хэлбэр нь тийм ч их анхаарах гол зүйл биш юм. Хамгийн чухал нь та ямар жанр стильтэй хамтлагт тоглож байгаа вэ? гэдэг дээрээ тулгуурлан сонголт хийх нь зүйтэй.

Басс гитар сонгоход анхаарах ёстой хэдэн зүйл байдаг. Дараах зөвлөмжийг анхаарч, басс гитарынхаа сонголтыг хийвэл зүгээр.

Басс гитарын гурван төрлийн звукосниматель буюу Pickup байдаг. Мөн үндсэн дөрвөн хувилбар байдаг.

Нэгдүгээр хувилбар.  Fender Precision басс гитарын хувилбар буюу neck, bridge хоёрын дунд нь нэг ширхэг хос ороомогтой pickup байрлуулсан байдаг. Энэ хувилбар нь Поп болон R&B жанраар тоглодог басс гитарчны сонголт юм.

Хоёрдугаар хувилбар. Fender Jazz басс гитарын хувилбар буюу хоёр ширхэг нэг ороомогтой pickup байрлуулсан байдаг. Энэ хувилбар нь jazz хөгжмийн хамтлагын басс гитарчны сонголт юм.

Гуравдугаар хувилбар. Дээрхи хоёрын нэгтгэсэн хувилбар бөгөөд дээр нь Precision гитарын нэг pickup, доор нь нэг ширхэг jazz pickup байрлуулсан байдаг. Олон төрөл жанраар тоглодог бол энэ хувилбарын басс гитарыг сонгох нь зүйтэй.

Дөрөвдүгээр хувилбар: Gibson басс гитарын хувилбар бөгөөд хоёр ширхэг humbucking pickup суурьлуулсан байна. Энэ хувилбар нь хүнд рок хөгжмийн хамтлагын басс гитарчдын сонголт юм.

Ibanez басс гитар

Ibanez басс гитар

Бас нэг ашигтай зөвлөмж бол утас болон fret хоёрын хооронд ойрхон зайтай байвал сайн. Басс гитар нь бүдүүн утастай байдаг тул ойрхон зайтай утсан дээр хуруу гүйхдээ хялбар байдаг бөгөөд тоглоход эвтэй.

Мөн басс гитар нь хөнгөн жинтэй байх нь тайзан дээр чөлөөтэй хөдөлж, явж суухад саад болохгүй.

Энэхүү зөвлөмжийнхөө эцэст басс гитарын гайхамшигт тоглолтын техникийн тухай видео бичлэгийг танд танилцуулъя.

{yendifplayer youtube=https://www.youtube.com/watch?v=FDKDdVilQT4}

{yendifplayer youtube=https://www.youtube.com/watch?v=JrB8WDGJJ0c}

Үйлдвэр дээр эдгээр бүтээгдэхүүн бэлэн байгаа тул захиалга өгсөнөөс хойш 5 хоногын дотор Эрээн хотод ирнэ. Та бүтээгдэхүүнийг Эрээн хотод манай төлөөлөгчийн газраас хүлээн авч болох бөгөөд хүсвэл бид Улаанбаатар хот руу каргогоор илгээж болно.

Үйлдвэрлэгчийн Хятад улс дахь албан ёсны борлуулагчийн агуулахад бэлэн байгаа тул захиалга хийхдээ төлбөрийн бүрэн хийнэ.

зөөврийн өсгөгч

зөөврийн өсгөгч

Ibanez брэндийн үүссэн түүхээс

1908 онд Хошино Гакки өөрийн ах Хошино Шотентой маргаж, өөрийн номын худалдааны компаниа өөрчлөн хөгжмийн худалдаа эрхэлж эхэлжээ. 1929 онд Хошино Гакки Испаниас Salvodor Ibanez гитарыг импортлон худалдаалж эхэлсэнээс хойш IBANEZ брэнд анх бий болсон юм.

ibanez

Зураг дээр зүүн талаас хоёр дахь нь Ibanez брэндийн үүсгэн байгуулагч Хошино Гакки (Hoshino Gakki)

1933 онд Телесфоро Жулве компанийг худалдан авч, Хошино Гаккитай зөвлөлдсөний эцэст Испаний акустик гитар үйлдвэрлэхээр тохиролцоонд хүрчээ. Анхандаа тэд өөрсдийн брэндийг "Ibanez Salvador" гэж нэрлэж, хожим нь энэ нэр "Ibanez" болж хувирсан юм.

Харин орчин цагийн рок хөгжмийн эрин эхэлж байсан 1957 оноос хойш тэд компанийхаа 1950, 1960 онуудын католог дээрээ "Зэрлэг" загварын гитаруудыг нийтлэж, Kiso Suzuki Violin, Guyatone брэндийн хөгжмийн зэмсэгүүдийг худалдаалж эхлэв. Мөн тэд өөрсдийн Тама үйлдвэрийг 1962 онд байгуулан 1966 он хүртэл үйл ажиллагааг нь явуулж байгаад үйлдвэрээ хаажээ. Хошино Гакки тэр үед Teisco, FujiGen Gakki зэрэг үйлдвэрүүд дээрээ Ibanez гитарыг үйлдвэрлэх ажил ихтэй байсан тул үйлдвэрээ түр хаасан юм.

1960-аад онуудад Японы гитарын үйлдвэрүүд Америкийн гитаруудыг дууриалган хийх нь элбэг болж байсан бөгөөд IBANEZ ч тэднээс дутахгүйгээр Gibson, Fender, Rickenbacker брэндийн гитаруудыг дууриалган үйлдвэрлэж эхлэв.

Иймээс ч энэ цаг үеийг Ibanez-ийн "Шүүхийн танхимд өнгөрөөсөн он жилүүд" гэж ярьдаг. Энэхүү хүндрэлээс гарахын тулд Хошино Гакки Америк Канадын зохиогчийн эрхийн хэргээс мултрах арга олж, Mann нэрийн доор гитаруудаа үйлдвэрлэж эхэлсэн байна.

Шүүхийн заргын хугацаа дуусч, Хошино Гакки Gibson, Fender гитаруудын загварыг хуулахгүйгээр Ibanez-ийн загварууд Iceman ба The Ibanez Roadstar нэртэйгээр үйлдвэрлэж эхлэв.

1980-аад оны сүүл, 1990-ээд оны эх бол Ibanez-ийн түүхэнд эргэлт болсон он жилүүд гэж хэлж болно. Хошино Гакки Frank Zappa-гийн гитарчин Steve Vai-тэй хамтран ажилласанаар Ibanez JEM болон Ibanez Universe загварын гитаруудаа дэлхий дахинаа таниулж, улмаар RG загварын гитаруудаараа Супер одуудын зах зээлд амжилттай нэвтрэн орсон юм.

Хямд үнэтэй, загвар сайтай эдгээр гитарууд алдарт Ibanez JEM загварын үргэлжлэл байлаа.

Хошино Гакки түүнчлэн хагас акустик гитар, нилон буюу төмөр утастай акустик гитаруудыг Ibanez брэндээрээ нэрлэн үйлдвэрлэсэн нь түүний үйлдвэрийг Дэлхийн гитар хөгжмийн зах зээлд өндөр нэр хүнд олоход нь ихээхэн түлхэц болов.

Хошино Гаккигийн ихэнхи гитарууд нь Япон дахь "FujiGen guitar" үйлдвэрт хийгддэг бөгөөд 1980-аад оноос тэрээр Солонгос, Хятад, Индонез зэрэг Азийн улсуудад үйлдвэрүүдээ нээсэн байна.

1980-аад оны эхээр "FujiGen guitar" үйлдвэр Roland гитарын синтезаторыг үйлдвэрлэж, улмаар Stratocaster загварын Roland G-505, Roland G-202 (Eric Clapton, Dean Brown, Jeff Baxter, Yannis Spathas, Christoforos Krokidis, Steve Howe, Mike Rutherford, Andy Summers, Steve Hackett нарын нэрийн гитарууд) зэрэг гитаруудыг үйлдвэрлэх эрхийн эзэн болсон байна. Мөн Cimar Starfield басс гитаруудын брэндийн эзэн болж чаджээ. Эдүгээ IBANEZ үйлдвэр маш олон гитарын брэндийн эзэн болсон байна.

Ibanez брэнд дэлхийн томоохон нэр хүндтэй үйлдвэр болон хөгжиж, олон зуун мянган хамтлагууд энэ брэндийн гитаруудыг хэрэглэж байна.