Facebook-ийн найз болъё!
Follow товчлуур дээр дарна уу.

 

Бид найз нартаа байнга шинэ соргог бизнес санаа бэлэглэх болно.
Хүндэтгэсэн:
Таст овогт Ц.Энхтайван


Үнэ: 43000 юань

Энэ TB-100 загварын босоо байрлалтай савны дугуй гадаргуун дээр шошго наагч төхөөрөмжийг эмийн үйлдвэр буюу эмийн сан, химийн үйлдвэрлэл, хоол хүнсний чиглэлийн үйлдвэрлэл зэрэгт ашиглахад нэн тохиромжтой. Шошго наах үйл ажиллагаа бүрэн автоматаар явагдана. Төхөөрөмжийг ажиллуулахад маш хялбар байхаас гадна үйлдвэрлэлийн процесс маш хурдан явагдана. Түүнчлэн шошго наах буюу байрлуулах нарийвчлал маш өндөр.

  • Загвар: TB-100
  • Үйлдвэрлэлийн хурд: 30-100 лонх/минут (сав/шил/лонх болон шошгоны хэмжээний дагуу)
  • Сав /шил/ лонхны өндөр: 20 мм-300 мм (тохируулах боломжтой)
  • Шошго байрлуулах нарийвчлал: +1 мм (сав/шил/лонхны зориулалт, хатуулаг, хэлбэр зэргээс хамаарна)
  • Хүчдэл: AC220 Вольт, 50/60 Гц
  • Хүчин чадал: 250 Ватт
  • Үйлдвэрийн үнэ: 43000 юань (Үйлдвэрээс Эрээн хот хүртэл тээврийн зардлыг үйлдвэрлэгч тал хариуцна.)

Үйл ажиллагааны үе шатууд:

Шошго наах савыг дамжуурган дээр босоо байрлалтай тавьсны дараа дамжуурга нь савыг нэг нэгээр нь шалгах хэсэгрүү түгээх болно. Тусгай төхөөрөмж савны бэлэн байдал, хэмжээ зэргийг хэмжиж шалгасны дараа шошго наагч төхөөрөмжрүү цахилгаан-оптикийн сигнал буюу дохио илгээх болно.

Шошго наагч төхөөрөмж нь сав тус бүрийн цахилгаан-оптикийн сигналыг хүлээн авсны дагуу шошгыг наах бөгөөд дараачийн шатлалруу шилжүүлэх болно.

Дараачийн үе шатанд хуйлаастай шошгоны ороомог нь эргэлдэж савны бөөрөнхий гадаргуун дээр шошго наах болно.

Өндөр: 20 мм-200 мм Өндөр: 20-200 м (тохируулах боломжтой)
Хуйлаастай шошгоны ороомогны дотрын диаметр: Ø76 мм
Хуйлаастай шошгоны ороомогны гадна диаметр: Ø350 (дээд тал нь)
Жин: 200 кг
Гаднах хэмжээ: 1800 х 700 х 1100 мм

Эд ангийн нэр Тоо Бренд
1 Шошго түгээгч серво-мотор 1 AB, АНУ
2 Шошго наагч хөдөлгүүр 1
3 Дамжуурганы хөдөлгүүр 1 VTV
4 Дамжуурганы хөдөлгүүрийн арааны хайрцаг 1
5 Гүйлгэгч хөдөлгүүр 1
6 Гүйлгэгч хөдөлгүүрийн арааны хайрцаг 1
7 Сав/шил/лонх түгээгч хөдөлгүүр 1
8 Сав/шил/лонх түгээгч хөдөлгүүрийн арааны хайрцаг 1
9 Шошгоны фото хяналтын цахилгаан төхөөрөмж 1 KEYENCE, Япон Улс
10 Шошгоны фото шалгалтын цахилгаан төхөөрөмж 1
11 Шошго наагч төхөөрөмж 1 DELTA, Тайван Улс
12 Мэдрэгчтэй дэлгэц (Touch screen) 1
13 Дамжуурга 1 LILAI, Шанхай хот
14 Нэгэн зэрэг эргэлддэг шүдтэй дамжуурга бүс 1 MBL, Япон Улс
15 Кодлогч төхөөрөмж 1 Пневматик буюу хийн ба цахилгаан ажиллагаатай

Үйлдвэрийн үнэ: 6370 ам.доллар

Савалгаа: Модон хайрцаг
Төлбөрийн нөхцөл: 30%-ийн урьдчилгаа төлбөрийг T/T буюу банкны шилжүүлгээр, үлдсэн 70% -ийг барааг ачихаас өмнө нь T/T буюу банкны шилжүүлгээр
ЧАНАРЫН БАТАЛГАА: Барааг илгээсэн өдрөөс эхлэн 12 сар. Манай компани нэг жилийн туршид доголдолтой буюу чанар муутай эд ангиудыг үнэгүй сольж өгөх болно. Үүнд хүний алдаа буюу буруу ажиллагаанаас шалтгаалж үүссэн эвдрэл, хэмхрэл орохгүй болно. Хоёрдахь жилээс эхлээд сэлбэг эд ангиудыг үндсэн үнээр нь худалдан авах боломжтой.
Ачилт: Урьдчилгаа төлбөр болон шил/савны дээж хүлээн авсны дараа ажлын 15 хоногийн дотор.

Суурилуулж ашиглалтанд оруулах үйл ажиллагаа:
Манай компанийг тус төхөөрөмжийг угсарч ашиглалтанд оруулах, аливаа техникийн асуудлыг шийдэхэд туслах чадвартай, танай ажилчдад зориулан энэхүү төхөөрөмжийг хэрхэн ажиллуулж засвар үйлчилгээг хийх талаар сургалт явуулах түвшний техникийн инженерийг илгээх боломжтой. Томилолтоор ажиллах инженерийн ирж очиж онгоцны тийз, тухайн газар байрлах зардал, мөн өдрийн 50 ам. долларын цалин зэргийг захиалагч/үйлчлүүлэгч хариуцна.

Та бүтээгдэхүүнийг Эрээн хотод манай төлөөлөгчийн газраас хүлээн авч болох бөгөөд хүсвэл бид Улаанбаатар хот руу каргогоор илгээж болно.

Үйлчилгээ