Facebook-ийн найз болъё!
Follow товчлуур дээр дарна уу.

 

Бид найз нартаа байнга шинэ соргог бизнес санаа бэлэглэх болно.
Хүндэтгэсэн:
Таст овогт Ц.Энхтайван


Үнэ: Сонголтоор

Багцлан боогч автомат машин

Энэхүү төхөөрөмж нь хөнгөн хүнсний үйлдвэрт сав баглаа боодол хийх зориулалттай бөгөөд PP, PE, PVC, POF зэрэг полимер хальсаар бүтээгдэхүүнийг багцлан бооно.

Энэ машиныг анх би цэвэр ус ундааны үйлдвэрт харж байсан болохоор ундаа ус л багцлан боодог юм байх гэж боддог байлаа. Гэтэл хүнсний үйлдвэр, 00-ийн цаасны үйлдвэр, ногоо боловсруулах цех, худалдааны зах, супер маркет гээд л их өргөн хэрэглээтэй тоног төхөөрөмж байсан юм байна.

Ялангуяа амархан бохирдох хүнсний бүтээгдэхүүн болох мах, ногоо, талх, нарийн боов, жимс, цагаан идээ зэрэг бүтээгдэхүүнийг гадна талаас нь гялгар уутаар бооход их тохиромжтой юм байна.

Модель BSE4535 BSE5038 BSE6040
Цахилгаан хэрэглээ 3 фаз 380V 50-60Hz 3 фаз 380V 50-60Hz 3 фаз 380V 50-60Hz
Цахилгаан зарцуулалт 18квт 19квт 27квт
Конвейорын хурд 1м/мин - 10м/мин 1м/мин - 10м/мин 1м/мин - 10м/мин
Халаагч камерийн хэмжээ 120см х 45см х 35см 120см х 50см х 38см 120см х 60см х 40см
Конвейорын даац 25кг 30кг 35кг
Машины хүндийн жин 200кг 220кг 240кг
Хэмжээ 220см х 73см х 140см 220см х 78см х 147см 220см х 88см х 157см
Баталгаа Нэг жил Нэг жил Нэг жил
Үнэ 5580 юань 6500 юань 7000 юань

Үнийн санал нь үйлдвэрээс шууд худалдан авах үнэ болно. Эрээн хот хүртэл тээврийн зардлыг захиалга хийх үед тооцно.

Түүхий эдийн техникийн үзүүлэлт

Олон улсын
нэршил
Polypropylene Polyethylene Polyvinyl chloride Polyolefin
Төрөл PP хальс PE хальс PVC хальс POF хальс
Зузаан 0.02-0.06мм 0.02-0.04мм 0.06-0.2мм 0.03-1.1мм
Халаах хугацаа 5-10 сек 6-12 сек 10-60 сек 8-16 сек
Температур 1100C-1300C 1300C-1700C 1500C-1800C 1300C-1700C

Та дээрхи материалуудаар бараа бүтээгдэхүүнээ багцлан боох үедээ энэхүү хүснэгтийн дагуу халаах хугацаа болон температурыг тохируулаарай.

1. PP хальс

Хоргүй, амттай, нягтрал бага, бат бөх, хатуулаг, дулаан тэсвэрлэх чадвар сайн бөгөөд нягтрал багатай полиэтиленээс дээр. Цахилгаан болон дулаан тусгаарлах чадвар өндөр. Ус чийг нэвтрэхгүй, эдэлгээ удаан биш, амархан өнгөө алдаж хуучирна.

2. PE хальс

Органик молекул нэгдлийн хамгийн энгийн хэлбэр бөгөөд бүтээгдэхүүний бохирдол, ялзрал, эдэгдлээс хамгаалах бөгөөд өөрийн толигор өнгөлөг чанараа хадгалж чаддаг.

3. PVC хальс

Хатуулаг олон өнгөт материал юм. Химийн нэршил нь Поливинилхлорид. Гоёл чимэглэлийн савалгаа хийхэд нэн тохиромжтой.

4. POF хальс

Энэ хальс нь дулаан цуглуулагч материал бөгөөд жигд бус хэлбэр дүрстэй бүтээгдэхүүнийг савлахад өргөн хэрэглэгдэнэ. Хөгцрөхгүй, тунгалаг, чанар сайтай, маш гялгар, хатуулаг, бат бөх. Дулааны үйлчлэлд хурдан агшдаг тул савалгаа хийхэд маш хурдан байдаг.

  1. Конвейор ажиллуулах товчлуур
  2. Вентилятор ажиллуулах товчлуур
  3. Конвейорын хурд тохируулагч
  4. Температурыг нэмж хасах тохиргоо
  5. Дээд халаагчын тохиргоо
  6. Доод халаагчын тохиргоо
  7. Дээд халаагчыг ажиллуулах товчлуур
  8. Доод халаагчыг ажиллуулах товчлуур
  9. Цахилгаан хамгаалалтын пускатель

Үйлдвэр дээр эдгээр бүтээгдэхүүн бэлэн байгаа тул захиалга өгсөнөөс хойш 5 хоногын дотор Эрээн хотод ирнэ.

Та бүтээгдэхүүнийг Эрээн хотод манай төлөөлөгчийн газраас хүлээн авч болох бөгөөд хүсвэл бид Улаанбаатар хот руу каргогоор илгээж болно.

зөөврийн өсгөгч